Цэргээс халагдах хэнээ тусаад надтай хамт зовлон туулж явсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн гуайг би энд эр зоригийн жишээ болгож бичмээр санагдлаа. “Төөрсөөр төрөлдөө” (1966 он) киноны нөгөө Балт шүү дээ. Манай хөрш байрных, урлагийн нэртэй зүтгэлтэн, манай аав ээжийн сайн танил, тэрээр надтай нам нийлж сэм хуйвалдсан нэг эрхэм 1983 оны турш сэтгэл зүрхээрээ хамт байв.
Ер нь 1983 онд нэртэй зүстэй гурван нөхөр офицероос бултаж алга болсон юм. Би өөрийгөө нэртэй зүстэй гэж шууд нэрлэж байгаа хэрэг биш, миний асуудал тэгж их дуулиан тарьсан учраас энд оруулж байна. Гурав дахь нөхөр нь хожмын Ерөнхий сайд Санжаагийн Баяр байлаа.
Яг халагдъя гэмэгц нь Фрунзейн академид явуулж өгье гэж л дээ. Яг намайг ятгадаг шиг. Харин мань хүн нөгөөхийг нь над шиг няцаахгүй юу. БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Ёндон дээр өөрөө орж, халагдъя гэж гуйх хоншоортой аавын хүү лав армид байгаагүй, харин тийм эр зоригийг С.Баяр анхлан гаргасан юм. Ингээд өвчний акт гаргуулаад армиас суллагдаж алга болов. Хэлний боловсролтой, мөн залуудаа радиод орос хэлний нэвтрүүлэг уншиж байсных МОНЦАМЭ-гийн гадаадад мэдээлэх албанд шилэгдээд харин ч миний өмнөх замыг засаад өглөө.
Миний архивт байгаа ховор зураг. Гавьяат Лхасүрэн гуай наад үзүүрт сууж байна. Арын эгнээнд дэслэгч би, дэд хурандаа Лувсан. Голд буй генерал бол “майга” хочит Цэрэндорж, Лхасүрэн гуайн цаана гавьяат дуучин Тунгалаг, хурандаа Баатар, ахмад Доржсэмбэ, генералын цаана хошууч Төмөрбаатар, хошууч Рэнцэнсамбуу. Бид Зүүнбаянд 1982 онд.
Гавьяат жүжигчин Д.Лхасүрэн гуай бид хоёр хааяа уулзаж армийнхны соёлгүйг гайхаж шүүмжилдэгсэн. Ялангуяа цэргээс халагдахаар хоёул нэгэн зэрэг Улс төрийн газраар хөөцөлдөж явсан, намайг элдэвлэж эхэлсэн тул хов ярих шалтаг мундахгүй.
Урлагийн нэртэй зүтгэлэн, монголын анхны балетмейстерыг гуйж гувшиж армид авааччихаад гар нь татганаад “Ахмад” цол өгсөн байгаа юм. Тэгээд Офицеруудын ордонд уран сайхны удирдагч болгоод мөртөө ажлыг нь хийлгэхгүй жагсаалын бэлтгэлд дайчилж, жижүүрт гаргаж, гол нь цолоор нь дарамталж доош хийх (захирах санаатай л тэгсэн л дээ) гэж БХЯ-ны дарга нар муйхарлаад гэдэнг нь хөдөлгөчихгүй юү. Тэгээд халагдах шалтгийг өөрсдөө гаргаад өгчихөж. Нэгэнт шийдсэнийх, тэгээд ч жил алдана, цол завсардана, одон медаль завсардана, хайран хувцас гэх юм Лхасүрэн гуайд байх биш цааш нь морин дээр нь мордуулчихаж. Харин мань хүн намайг бодвол БХЯ, Улс төрийн газрын дарга нар дээр давхиж ороод хэрүүл ам хийгээд явах зориг зүрхтэй.
Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Ж.Балжинням ахмад Д.Лхасүрэнг хүлээж аваад:
-Та битгий яваач, хошууч цолыг чинь одоохон өгье гэхэд нь
-Наад хогоор чинь яадаг юм гэж хэлээд гаргаад ирлээ гэсээр надтай уулзаж байв.
Бид хоёр Улс төрийн газрын дарга нарыг тавлаад л. Цэргийн цолыг хог гэж хээв нэг нэрлэчихэж байгаа юм. Мань хүн төд удалгүй халагдаад Улсын циркт уран сайхны удирдагч болоод алга болж билээ. Ингэхэд Лхасүрэн гуай яаж яваад армийн хүн болчихсон юм бэ гэдэгт өөрийнх нь дурсамжаас сэдэвлээд нуулгүй бичье. 1981 оны зуны эхэн сар. Ардын хувьсгалынхаа түүхт 60 жилийн ойд бэлтгээд улс даяараа дээр доргүй тэвдэж явсан цаг.
“Ардын хувьсгалын 60 жилийн ойн Төрийн концерт” найруулахаар дээрээс үүрэг авсан Лхасүрэн гуайн дуулиан дэгдэж эхлэв. Уг нь Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, Москвад мэргэжлийнх нь Театр-урлагийн дээд сургууль төгсгөсөн, бас ч үгүй тэр үеээ тийм олонгүй гавьяат зүтгэлтэн (УГЗ) цолтой хүн шүү дээ.
Гол бэлтгэл сургуулилтаа Дуурийн театрт хийж байжээ. Лхасүрэн гуай завгүй, ажил барагдах юм биш. Гэтэл Тэргүүн хатагтай А.И.Цэдэнбал-Филатова (Ажаа-мама) өдөр болгон ирж дарамтлаад салж өгдөггүй. Төрийн концертын гол найруулагч нь хэн бэ гэдэг дээрээ тулж хэрүүл дэгдэв ээ. Ардын жүжигчин уртын дуучин Норовбанзадыг тоглуулахгүй, ардын урлагийн бүтээлүүдээс хасна хэмээн Цэдэнбал-Филатова агсран дайрав. Уртын дууг юу юу гэж шүүмжилснийг нь (тэнэг бүдүүлэг, хоцрогдсон... цаашаа явж өгнө) ярилтгүй. Хасуулахгүй хэмээн Лхасүрэн нь сөргөв. Сүүлдээ чи би дээ тулж, “Би театр-урлагийн мэргэжлийн хүн, Төрийн концертын ерөнхий найруулагч байна, би мэднэ, Та тэр Хүүхдийн төлөө фонд руугаа яв, дахиж Дуурийн театраар бүү үзэгд!” хэмээн хөөж явуулжээ. Бас л их зориг шүү.
Ийм доромжлол амссан Ажаа-мама шууд л Төв Хорооны Улс төрийн Товчооны хуралд галтай цогтой бууж, эр нөхрөө заамдан авчээ. “Тэр эсэргүү Лхамсүрэнг тэр Норовбанзадтай нь хамт хөдөө хөөж явуул, ажил нь унасан аймгийн театр руу цөл, үгүй ээ, аймаг ч биш, суманд хөөж явуул” хэмээн чойжин буухгүй юү. Тэр хоёрыг муулж хараасан нь ч бүр хэтэрч.
Хурц хэл амтай омогтой орос эхнэр юу юу гэж ч ярьсан юм. Улс төрийн Товчооны гишүүд гөлөлзөөд Ажаа-мамагийн өөдөөс ган хийх биш, Цэдэнбал нь “Гэм хийгээгүй хоёр нөхрийг яаж хөдөө цөлөх юм, юу ч гэсэн хүлээзнэ” гэсгээд эхнэрээ тайвшруулан гаргажээ.
Ингээд 60 жилийн ойн концерт Филатовагийн хүссэний эсрэгээр тоглогджээ. Лхасүрэн нь санасандаа хүрчээ. Зун наадамлаад амраад намар цаг болоод ирэхийн цагт нөгөө хөдөө явуулах шаардлагаа Ажаа-мама дахин сөхөөд шаардаад байж гэнэ. Салж өгдөггүй хонзон. Улс төрийн Товчооны, эсвэл Нарийн бичгийн дарга нарын нэгэн хуралд Филатовагийн шаардлагыг яах вэ гэдэг дээрээ тулж ярилцжээ. “Яасан зовлонтой юм бэ, энэ Ажаа-мамаг яаая даа, Лхасүрэнг Дуурийн театраас зайлуул гээд салдаггүй, хааш нь шингээдэг юм билээ?” хэмээн нам-төрийн удирдагч маань үглээд сууж байтал тэр хуралд сууж байсан Ардын армийн Улс төрийн газрын дарга дэслэгч генерал Д.Ёндондүйчир “ Надад болох уу, даргаа, тэр Лхасүрэнгээ манайд өгчих, би Ардын армийн Дуу бүжгийн чуулга–Цэргийн ансанбльдаа авъя” гэх нь тэр. Цэдэнбал даргын магнай тэнийж “Өө тэг тэг, май!” Тэр дор нь л шийдвэр гарч Лхасүрэн гуай ахмад мөрдэстэй офицер болох нь тэр. Харин Норовбанзадыг нь хөөж туулгүй тэгсгээд Филатоваг аргалаад өнгөрсөн юм гэнэ лээ.
Д.Баярхүү
Бямба - 04 сарын 25,
2026
Сэтгэгдэл52
Кинонд гардаг шиг ээ, зоригтой, шартай эр бж, Лхасүрэн гуай, сайхан түүх бна ...
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
Кинонд гардаг шиг ээ, зоригтой, шартай эр бж, Лхасүрэн гуай, сайхан түүх бна ...
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
үл мэдэх пизда хог шиг их түүх бичнэ.
Гоё хэллээ
Битгий тэнэгт. Дашдоржийн Баярхүүг цолыг нь нэмнэ, Лениний нэрэмжит Улс төрийн акадеид явуулъя гэх яриа ч гарч байсан юм шүү. Харин тэрнийгээ бичээгүй даруу зан гаргаж. Энэ Академид явна гэдэг завшаан Армийн ус төрийнхний өлрийн бодол, шөнийн зүүд байсан юм шүү. Тэгэхэд л татгалзсан юм даа. Чам шиг нүүрээ нуусан хогийн юм л ёстой хогийн түүх ярих байх.
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
Хойно Хан Хэнтий налайж байхад хоёр хонолгүй баригдаж байдаг чи яасан өөдгүй эр вэ гэж хошуу ноён нь хэлж билээ Балтыг !
1-r Sanal : Manaih NUB deer bus nutgiin ch bish, ded busiin ch bish, DAYAN. DELHIIN ENH TAIVAN-ii tuhai Pax Mongolica Doctrine-ooroo bainga yarij baigaa. Odoo gent chimeegui bolj Tomoos Tom Hachin Jigtei Mangar Diplomat Aldaa gargaj b. Trump-iin Enhiin Zuvluliin Anhnii Uusgen Baiguulagch atlaa bas bur Ehnii Hurald ni ch orolgui Tom aldsan. Odoo Oirhi Dornodoor 1 Statement gargahiig Euk-uus husch b. Esvel ES Uchral garga. Bitgii sandar, tevd Ta 2. Sayhan China Pakistan 5 zuilt-iig gargasan. Tiim mayagiin Statement gargangaa Mongol Ulsiinhaa uzel bodoliig nemeed l bolno. Gadaad Yamnaas um huleeh hereggui ni batlagdaad l bgaa.
2-r Sanal: Zandka-g ogtsruulsand zarim Tom Guren uls haransch buigaa helj ilerhiilj bui Email irseer b. Zandka undur unelgeetei undur ch "UNETEI" hun um bnaa. OT-oor nadad 10 orchim Sanal baigaa ch tsag minut unguruh tusam Une Tsenee aldah ersdeltei b.
"Emergency Mode"-d orj bn gej Uchral ES mundag dugnelt hiilee. Zorigtoi, Il Tod, Shuuluuhan hellee. Undesnii Auylgui Baidald engiin ueees iluu tulhuu anhaarch Batlan Hamgaalahtai ni Gadaad Hergiin Yamand hariutsuulah Sanal gargaj b. J.Enhbayaraar SAID-iig ni taviya.
4-r Sanal: 100, 200 orchim toonii Sain Dron-iig hiamdhan deer ni Ukraine-aas hudaldaj av gesen Sanal gargasan. Avaagui l bh daa. Olon um dongosolgui av daa. Zelenski dron-uudaa Panz Naimaa-nii heregsel bolgood ehellee.
Худлаа ярих юм.Барих гэж яваа хүмүүс нь бариагүй байж удахгүй барьна гэж мөрөөдөхдөө тэгж ярьдаг юмаа хө.
5-r Sanal: Venezuela, odoo Iran-ii Gazariin Tosond Trump "POLOGTOOD" buuljih ni holgui b. Bidend uuniig ni ch Mongoldoo OIRTUULJ NAALDUULAH uran diplomat Bodlogo yavuulah heregtei bgaa uchraas neg belen sanal nadad buig iltgie. Blitz Diplomatic Move.
6-r Sanal: Iran-ii BAYJUULSAN 440 garui kg Uran--iig ni avah gej Trump huurai zamiin tsereg oruulah tuhai bodoj ERSDEL-iig ni tootsoj bui ch Ard Tumeneesee emeegeed suuj b. Unuudur Iranian talaar Ard Tumendee Handaj Ug heleh aj. Uul had nuhelj gazariin gund nuusan Uran II bayajmaliig ni Bunker Buster-aar Delbelj avahaas uur arga ugui bololtoi. Mongol Shar Nuntagiinhaa Rezerv Nuutsuus Zaaval ih hemjeegeer avch uldeerei, Uchral Darga aa, ih hereg bolno shuu.
7-r Sanal: OT-n mongol undesnii Zesiin Bayajmaliin maani export iin "AYALALIIN MARSHRUT" yag yamar zamaar YAAJ yavj, HAANA ochij HERHEN. YAAJ DUUSDAG bolohiig yas medmeer bh um. Meddeg ch um shig, meddeggui ch um shig baigaad bnaa, bi. Bas Petro China-d ch neg bieeree ochood uzchihmeer b. Albanii Ulsuud ochood baidag ch Shal Hudlaa Dugnelttei irdegt Tseg Tavimaar b.
8-r Sanal: Erchim Huchinii Salbart HUN namiin ulun ulsgulun Dorjhand-d terbum terbumaar tuslah Oirhi Dornodiin Arab-iin Uls gej odoo 1 ch baihgui shuu. Nomtoi-Bayart Erchim Huchinii Saidiin Albaa uguud araas ni HORSTOL ni tashuurdaad yavah ni Mongold heregtei. Tashuuriig ni bi ch atgaad suuj bolno. Neft- iin Uildveriin Dargaar EREGTEI HUN MASH. YAARALTAI tavi. Odoonii Darga Emegteig Odon Medaliaar shagnaad darui chuluul. Hurd Hurd Hurd Bas Dahin Hurd-----gesen aguulgatai ug helsend Uchral ES-dad bayarlaa. USA-iin Trump 12-24 tsag gehee boliood 2-3 tsagt SHIIDVEREE gargaj b.
Ok. This time I'm done with my Short-term Blitz Proposals full of Diplomatic Moves. Of course with sound Buzzings.
Цөөн хүн амтай Монголд олон намын систем зохихгүй. Ганцхан коммунист намтай Хятад мэтийн улсууд бидний нүдэн дээр үсрэнгүй хөгжиж байна шүү дээ. Монгол улс ганцхан МАХН-тай байх үедээ үсрэнгүй хөгжсөн шүү дээ. 1990 онд олон намтай болоод л Монгол улс үнэндээ дампуурч эхэлсэн шүү дээ. Нөгөө талаар Монголд мерит зарчим алдагдаад улс орныг хөгжүүлдэг эрдэмтэд, инженерүүд гудамжинд хөөгдөж гараад тэдний орыг олон нам дагсан зүсэн бүрийн улс төр, эдийн засаг, эрх зүйн хоосон онол ярьсан хөгшин залуу худал чалчигчд, цүнх баригчид, олигархиуд, бизнесменүүд, бөхчүүд, дуучид, завхай эмс эзэлсэн. Иймээс сайхан Монгол орноо үеийн үед авч үлдэхийн тулд 1990 оны Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй. Өөр зам байгүй гэдгийг бидний муухай бодит амьдрал баталлаа шүү дээ монгол ахан дүүс минь. Алгуурлавал тусгаар тогтнолоо ч алдаж болзошгүй.
уншихад сонирхолтой байлаа, баярлалаа :) ... соц үеийн тухай, 1970-1980-аад онуудын ийм дурсамж түүх олныг бичээрэй ... хүндэтгэсэн 1981 оны цэрэг
Энэ новшийн сайт Галарив алан бомбоогийн золбин сайт мөн үү
гал дээр шарж идье … төрийн ордноос яндангаар утаа суунаглаад хойшоо гардаг юм бишүү.
Энэ новшийн сайт Галарив алан бомбоогийн золбин сайт мөн үү
хошууч 🌪 хотын дарга the mayor
улаантан цагаантан л гэнэ. хоёулаа шар толгойтой юм байж
Лхасүрэн гуай гарцаагүй бдл-д ороод офицер болсым бн. Харин Баяр гуай та 2 бол тэр үе-н цэргийн жинхэнэ албанаас бэрхшээж (зугтаж) офицер болоод, түүндээ дөрлүүлж нилээн хэдэн жил явсан юм шиг бн. Уг нь дээд боловсролтой хүмүүс 3 жил биш 2 жил алба хаадаг бсн. Өвчин хууч ярьж үхэл царайлан "Үгээ хэлж Үсээ үгтээж" явах-н оронд.. хатуу хөтүүг нь туулж Цэргийн жинхэнэ алба-г нэр төртэй хаагаад БААВАРТАЙ халагдсан бол Гоё бхгүй юу. Одоо ч та нар маань "халирхай нялцгар шалчигар" яг тэр хэвээрээ бх шиг ккк
officer’s only
Судалгаатай ярина шүү. Дээд боловсролтой 2 жилийн цэрэг 1986 оноос байх шүү. Энэ хоёрын үед цэргээр 3 жил алба хаах, эсвэл офицер болоод 25 жил алба хаахаас өөр сонголтгүй байсан. Тэр хоёр сонголтыг сөрсөн тухай дурссан байна. Анхааралтай уншина уу.
Дээд боловсролтой цэрэг 2 жил алба хаах журам 1984 оноос хэрэгжсэн юм. Ах нь 1982 оны цэрэг тэгээд дээрхм журам гарч 1984 онд түрүүч цолтой халагдаж байлаа!
mun ch saihan jujugchin dee , HAMGAALAHIIN DAMIRAN GJ SAIHAN DUR BNA . AUYGAA IH UBUG DEEDES MIN
Сонирхолтой сайхан дурсамж уншлаа. Баярлалаа. Энэ муухай хэрүүлтэй цаг үед дахин дахин ийм сонирхолтой дурсамжууд бичээрэй.
Манай хүн ч үнэн худал нийлүүлээд буудаж өгнө дөө
Филатоваг муулах гэж худал зохиол бичиж залуусын тархийг угаахаа боль. Харин ч Филатовагийн үед язгуур урлагийн улсын уралдаан 2 жил тутамд явагддаг байсан. Гэтэл одоо тийм уралдаан тэмцээн зохиогдохгүй аль болох түүх соёлыг мартагнуулж хятаджуулах бодлого явагддаг болсон.
Таны бичсэнийг сонирхож уншдаг байлаа. Сүүлийн үед шальсан ч юмгүй еөк ийг дагаж хэвлэл сайтаар удирдагчаа долоо зэргээр бөөлжис хүрэм болсон шүү.
Олон намаас үтэр түргэн татгалзахгүй бол энэ улс орон чинь урагшаа явахаа байлаа. Ажил хийхээр нь хийлгэхгүй, ганцхан зангидалтад оруулахгүй бол дампуурлаа. Одоо хотын даргыг огцруулна гэж мөнгө өнгөнд дуртай бүхэнд уут уутаар нь мөнгө тарааж байна...
Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нар 2024 оны сонгуульд МАН-ыг ялалтанд хүргэсэн. Гэтэл Учрал, Бямбацогт, Хүрэлсүх нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын ар нуруу уруу хутга шаасан, түгжилдсэн. Ёстой л ханилж яваад нөхрөө, унаж яваад морио төхөөрсөн хэрэг. Учрал, Бямбацогт нар Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарын морийг хулгайлж унаад хол явахгүй нь тодорхой. Ер нь хүмүүсийн хүн чанар нь ил гарч ирж байна даа.
Яасан ч ойлгомжгүй бичвэр вэ? юу ч ойлгосонгүй. Баярхүү гэдэг хүнийг сүрхий хүн гэж бодддог байсан ч олон юман дээрээс олиггүй хүн гэж дүгнэсээн.ккк
Яасан ч ойлгомжгүй бичвэр вэ? юу ч ойлгосонгүй. Баярхүү гэдэг хүнийг сүрхий хүн гэж бодддог байсан ч олон юман дээрээс олиггүй хүн гэж дүгнэсээн.ккк
Ёстой сайхан дурсамж.Ийм л галтай цогтой сайхан хүмүүсийн үед залуу нас минь өнгөрсөн бид үнэхээр азтай хүмүүс.Лхаасүрэн гуайн гэр бүл Монгол телевизэд ажиллаж байсан.Баярлалаа.
Цэдэнбал оросын хогийн шүүр бжээ
1-r Sanal: ES Uchral-d. Gadaad Dalai Tengist ashigluuldag MONGOL TURIIN DALBAAGAA strategy-iin hursh China-d ashigluulan Shatahuun Gazariin Tosoo HORMUZ-iin hooloigoor auylgui tatahad ENE NOTSTOI HUND UED ni Tus Dem boloh DIPLOMAT HELELTSEERT YAARALTAI oroe.
2-sanal. Daraa ni India-aar urgeljluulj ushuu 4 ulsad NEN YAARALTAI tuslaya. Manai dotoodiin hulgaich Oligarch-uudiin Nuuts Orlogiin eh uusver bolsoor irsen. Bas Gadaad Dalain Deerem-chided uilchildegiig Gadniihan ilchildeg. ES-iin gadaad bodlogiin zuvluhuud gej baidag bol shuurhai-laarai
3-r Sanal. Ormuziin Hooloig yaaraltai neeh hudulguund 22 uls oron negdsen baisnaa odoo 41 boljee. Uund olon hooson hulhi um yarilgui NEGD!
4-r Sanal. Huuk-iin zorimog shine Sanaachlagaar NUB deer manaih dayan delhiin vAmar Amgalan Enh Taivan Pax Mongolica yariad undur ner turtei sain yavaa. Harin odoo Tend heleltseg-dej bui Togtoold manaih oroltsohgui dulii dumbu orgiod bn. Tsereg Dainii hucheer... gesen zuvhun 1 aguulgaas busad aguulgaar bas negdeed YAV?
5-r Sanal: NUB deer zevsegt dainiin ueiin Hunii Erhiin Zurchil-iin asuudal-d Sanaachlagch- iin, Zohiogchiin, Hamtran Zohiogchiin STATUS barimtalj idevhtei yav. Hormuz- iin Hooloi bolon busad dainii talbart Zevsegee Urguj Daahgui 12 nastai huuhed-uudiig hurtel daichilj b. Huuk-iin Ehner, Manai Terguun Hatagtai-n nereer Togtooliin Tusul Sanaachluulj Yaaraltai, mash Yaaraltai busadaas turuulen URGUN BARIUL. Trump-iin Avgai NUB- iin Auylguin Zuvluliin Huraliig udirdaj bsn. Trump-aas sain udirdsan gedeg. Manai Terguun Hatagtai Huuk-ees iluu undur ONOO-g Mongoldoo avchirna shuu
6-r Sanal. Evleruulen Zuuchlah Diplomat ACTION hiih Oron Zai garlaa, Erunhii Said aa. Tsag aldmaargui goe oron zai. Can you Challenge these kind of Initiatives or stay idle ?
7. Bulangiin BAYAN Ornuudtai hariltsah shine sanal b. 5 orontoi. Carpe Forte. Carpe Diem. Mea Culpa.
Manaih Batlan Hamgaalah-iin ugshiltai Euk, auylgui baidaliin deed zindaanii J.Enhbayar, Y.Sodbaatar gedeg American-Schooled 2 Strategist-tai tuldaa sain SPECIAL FORCES-tai gej uzdeg. Gehdee tsag hugatsaa Asar turgen uurchlugduh aj. Agaar Gazard Us Tagnuul Research, Elite very Elite Training...... geh met Salbar 1 buriiinhee Special Requirements-d iluu BODITOI BIETEI anhaarch bai. Bi odoohondoo zoriut zuvhun Enhiig Sahiulagchid-iin tuhai l Tom Bish Sedev-iig hunduj bichdeg um. Tsaashid yaahaa tuluvlusun um bii.
Iran-d US-iin 2 ongots buuduulj 1 nisegch- iig ni avarch nuguu 1-iig ni haij America dayaraa, delhii dayaraa Sanaa Zovj bn. Erduu Gants Nisegch- d ingej anhaarch b. Tuunii Tusgai tseregiin beltgeld ni ihed naidvar tavij Eviction Action Plan- ee l sain ASHIGLAASAI gej b. Getel manaih gants Tseregee Hamgaalj Hairladag bil uu. Ugui ugui ugui .....gej shuud helie. Tsergiin Darga nar ni uursduu YARGALAJ buig Huuk yaagaad anhaarahgui b. Tsereguud bie bienee alangaa aldaj b, Huuk ee. Hamgiin turuund geriinhee deever deer bui geh Nisdeg Teregee guru joloodood HAMGAAS TURUULEED Tiishee l userch Ochij bai. Bi nodnin joloonii license-aa avsan turshlaga muutai ch Helicopter-iig chin joloodoj dungunu shuu.
USA ni negj hun-iihee tuluu alaltsaad yavaad bdg bolohoor Mexico Colombia zereg ulsiin Har Tamhi-inii Cartel Mafia-uud vAmerikaas aij Irgediig ni alahaa bolison shuu dee. Iran harin uur. USA say 2020 ond alagdsan mundag General Qasem Soleimanii hamaatnuudiin Green Card-iig tsutsaljee. Bi sayhan ene Soleimanii talaar end bichsen dee. Bas yag ter ued US Congressman naizdaa anhaaruulj bichij baivoo.
Лхасүрэнгийн тухай юмуу, Филатовагийн тухай бичээд байгаамуу? Офицер байсан юм бол мөн л цэргээс оргодог дүүгээ хажуудаа авахгүй яасмйм дээ.