sonin.mn

Хоёрдугаар сарын 9-ний оройн 20 цагт Хятадын төв радио телевизийн "2024 оны хаврын баярын гала" тоглолт цацагдав. 

Уг гала тоглолтыг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос сувгууд, 68 хэлний медиа платформоор Америк, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Өмнөд Африк зэрэг дэлхийн 200 гаруй улсын 2100 гаруй мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан бөгөөд 649 сая хүн үзсэн байна. Мөн дэлхийн 49 орны 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр уг хаврын баярын гала тоглолтыг үзүүлжээ.



Г.Бямба