sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 13 /Bloomberg/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Баруун Европын хэд хэдэн орноор айлчилж, Украинд цэргийн тусламж үзүүлэх ажиллагааг түргэтгэхээр төлөвлөж байна гэж Bloomberg агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.

В.Зеленский айлчлалынхаа хүрээнд Герман, Францад очих боловч үүнийг албан ёсоор батлаагүй байгаа юм. Тэрбээр пүрэв гаргаас ням гараг хүртэл үргэлжлэх Мюнхений аюулгүй байдлын жил тутмын бага хуралд оролцох төлөвтэй байна.



Украины зэвсгийн нөөц багасаж байгаа тул Зеленский цэргийн тусламжийг яаралтай үзүүлэх үндэслэлийг тайлбарлах шаардлагатай болно. Тэрбээр Долоогийн бүлгээс (G7) аюулгүй байдлын баталгаа шаардах нь дамжиггүй.



Зеленскийн Их Британид хийх айлчлалыг хэлэлцэж байгаа тухай Bloomberg-ийн эх сурвалжуудын нэг нь мэдэгджээ.


Франц, Германы Засгийн газрын төлөөлөгчид дээр мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна. Зеленскийн ажлын алба мөн аюулгүй байдлын үүднээс тайлбар өгөхөөс татгалзжээ.  Хоёрдугаар сарын 1-нд Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын явцад Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид Украинд ирэх дөрвөн жилийн хугацаанд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцсон юм. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг