Японы цөмийн эрчим хүчний Фукушима цахилгаан станцын цөмийн бохирдолтой ус алдагдсан байж магадгүй тухай мэдээлэл гарлаа. Тодруулбал тус станцын ажилтан төхөөрөмжийг цэвэрлэж байхдаа агааржуулах хоолойгоос ус алдагдсаныг анх харжээ. Цэвэрлэх үед 16 хавхлагыг гараар хаах ёстой боловч 10 хавхлага нээлттэй байсан бөгөөд цацраг идэвхтэй ус агааржуулах хоолойд орж устай холилдсон гэнэ.
Энэ ослоос болж 5.5 тонн бохирдолтой ус алдагдсан, алдагдсан усны цацраг идэвхийн хэмжээ 22 тэрбум беккерель хүрсэн байж болзошгүй ажээ. Хэрэв тийм бол энэ нь тус улсын Засгийн Газрын тогтоосон стандартаас хол давсан үзүүлэлт болно. Энэ талаар Японы нэр бүхий мэргэжилтэн хэлэхдээ, "Ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь байгаль орчин, хүний биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж эрдэмтэд хэлж байсан. Ослын газрын цацраг идэвхийн хэмжээ ойр орчмын бүсээс 240 дахин өндөр байна" гэжээ.
Токиогийн цахилгаан эрчим хүчний компанид ахин осол гарсныг санамсаргүй, гэнэтийн тохиолдол гэж үзэхэд хэцүү.
2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцын осол гарснаас хойш тус компанид төрөл бүрийн осол, саатал гарсаар байсан. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хэд хэдэн осол гарсан тухай эх сурвалжууд өгүүлдэг.
Ноднин гуравдугаар сард Фукушимагийн цахилгаан станцаас цөмийн бохирдолтой 8 тонн усыг андуурч өөр саванд юүлсэн. Мөн оны зургадугаар сард бохирдолтой ус хадгалах савны гадна даланд тогтсон уснаас хэвийн үзүүлэлтээс давсан цацраг идэвхт бодис илэрсэн. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани энэ хэргийг нуун дарж байснаа, бохир ус дамжуулах зөөлөн хоолойд гэмтэл гарснаар ус алдагдсан гэж мэдэгдсэн юм.
2023 оны аравдугаар сард тус компанийн олон ажилтан ALPS системийн хоолой цэвэрлэх үед бохирдолтой шингэн тэдний биед хүрч, улмаар хоёр хүн эмнэлэгт яаралтай хүргэгдэж байсан. Тухайн үед алдагдсан бохирдолтой шингэний хэмжээний талаар Токиогийн эрчим хүчний компанийн мэдүүлэг хоорондоо хэдэн арав дахин зөрсөн.
Мөн ноднин арванхоёрдугаар сард тус станцын нэгэн ажилтны царайд цацраг идэвх бодис хүрсэн. Энэ мэтээр олон осол гарсаар байгаа.
Осол тасрахгүй гарсаар байхад тэд цөмийн бохирдолтой ус далайд цутгах нь “аюулгүй”, “найдвартай” гэсээр л байна. Цөмийн бохирдолтой усыг далайд цутгах нь аюулгүй биш гэж хардах үндэслэл олон улсын мэргэжилтнүүдэд бий. Эдгээр нь гурван гол асуудалд дүн шинжилгээ хийснээр батлагддаг гэнэ.
Тодруулбал :
Нэгдүгээрт, Токиогийн цахилгаан эрчим хүчний компани цөмийн бохирдолтой ус далайд цутгахдаа аюулгүй байдлыг баталгаажуулж чадахгүй байна. Ахин дахин осол гарч, хүмүүс тэдний ХАБ-ийн менежментийн чадвар, шийдвэр гаргах явцад доголдол гарсаар байгааг, нийгмийн хариуцлага дутуу байгааг харж байна.
Хоёрдугаарт, Засгийн газрын хараа хяналт сул байна. Цөмийн эрчим хүч Японы эдийн засагт чухал. Тус компанид осол саатал, хариуцлагүй үйлдэл удаа дараа гарсаар байхад Японы хяналтын байгууллага олж хараагүй дүр эсгэнэ. Японы Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани ашиг сонирхол нэгтэй тул хяналт тавихад хэцүү гэж Японы цөөнгүй судлаач үзэж байна.
Гуравдугаарт, Японы цөмийн бохирдолтой усыг хэрхэх тухай тавих хяналтад олон улсын хамтын нийгэмлэг оролцох шаардлагатай. Далайд их хэмжээний цөмийн бохирдолтой ус нийлүүлж буй нь урьд өмнө байгаагүй тохиолдол бөгөөд энэ нь ганц Японы хэрэг биш, хүн төрөлхтөний хамтын эрх ашигтай холбоотой.
Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш Япон гурван удаа, нийтдээ 23 мянган тонн цөмийн бохирдолтой ус далайд цутгажээ. Ус цутгах дөрөв дэхь ээлжийн ажлыг ирэх сард эхлүүлэх гэж байна. Тус компанид ахин осол гарсан нь Японд анхааруулга болж байна. Японы Засгийн Газар үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн аюулгүй байдлын эрсдэлийг нухацтай шалгаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй зөвшилцөж өөр илүү сайн арга зам олох ёстой.
н.Уртнасан
Сэтгэгдэл7
Цөмийн цахилгаан станц байгаль экологид хор хөнөөлтэй юм байна.
Аа бас аан. Энэ харийн боолууд Монгол улсыг босчих вий гэж хар санаагаа чилээж явдаг нь дуусашгүй юм.
66.181.187.54 харийн боол ч гэх шиг хуцдаг гөлөг вэ?
Японы арал хамгийн эхэнд далхийн газрын зургаас арчигдах юм байна л даа . Зул бөхөхийнхээ өмнө бадардаг гэдэг Аралынхан НАТО гэж улайраад байгаагийн учир ч энэ байж магадгүй ....
Жижиг хэмжээний ус гэнэ үү хаха. Бага хэмжээний ус гээч
Жижиг хэмжээний ус гэнэ үү хаха. Бага хэмжээний ус гээч
Жижиг хэмжээний ус гэнэ үү хаха. Бага хэмжээний ус гээч