sonin.mn

Хоёрдугаар сарын 11-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин , гэргий Пэн Лиюанийн хамт АНУ-ын Линкольн дунд сургуулийн багш, сурагчдад шинэ оны мэндчилгээ илгээж, луу жилийн хаврын баярын мэнд дэвшүүлжээ.


Мэндчилгээндээ: "5 жилд 50 мянган Америк залуусыг Хятадад урих" төсөлд багтан Хятадад зочилж, Хятад, Америкийн ард түмэн, ялангуяа залуучуудын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг тэдэнд хүссэн байна.


Өмнө нь АНУ-ын Вашингтон мужийн Линкольн дунд сургуулийн багш, сурагчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин, профессор Пэн Лиюань болон Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ илгээж, Хятадын ард түмэнд хаврын баярын мэнд дэвшүүлсэн юм. Мэндчилгээнд 100 гаруй багш, сурагч гарын үсэг зурсан байжээ.


Г.Бямба