sonin.mn

Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байж, энх тайвны төлөө хичээн зүтгэж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй бэрхшээл, сорилтыг шийдвэрлэх шийдлийг хайхыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2-р сарын 8-ны өдөр уриалав.


Гутерриш мөн өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Ерөнхий нарийн бичгийн даргын 2024 оны хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ, "Бид НҮБ-ын дүрэм болон олон улсын хууль тогтоомжид нийцсэн шударга, тогтвортой энх тайвны төлөө ажиллах ёстой.Одоогийн байдлаар олон улсын хамтын нийгэмлэгт итгэлцлийн хямрал үүсээд байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэх гарц нь "бодит эерэг өөрчлөлт хийх" явдал. Ирээдүйн зам сорилтоор дүүрэн байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэг мөргөлдөөнийг үр дүнтэй дуусгаж, хиймэл оюун ухааны үл мэдэгдэх эрсдэлийг даван туулж, цаг уурын эсрэг арга хэмжээ авч, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө тасралтгүй чармайх ёстой" гэжээ.


Г.Бямба