sonin.mn

Өнөөдөр буюу 9-ний орой 20 цагаас Хятадын Төв Радио Телевизийн 2024 оны хаврын баярын гала тоглолтыг дэлхийн үзэгчид үзэж эхэллээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Дэлхийн хамгийн олон үзэгчтэй контентоор Гиннест бүртгэгдсэн Хаврын баярын гала тоглолт дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хятад хүмүүсийн баярыг хуваалцана. Үүний зэрэгцээ Хятадын соёл, хаврын баярын өвөрмөц онцлогийг дэлхий нийтэд үзүүлэх юм.



Хаврын баярын гала тоглолт 1983 оноос хойш 41 дэх жилдээ сайхан дурсамж хөглөж, дуу дүрс, технологийн гайхашигийг үзүүүлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Хөгжим, бүжиг, дуурь, шог яриа, илбэ, акробат тэргүүтэй урлагийн олон үзүүлбэрээс бүрдсэн баялаг хөтөлбөрөөр уг тоглолт үргэлжилнэ.


CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос сувгууд, 68 хэлний гадаад сурталчилгааны шинэ медиа платформуудаар Америк, Канад, Их Британи, Франц, Герман, Итали, Орос, Япон, Бразил, Австрали, Энэтхэг Хятад, Пакистан, Арабын Нэгдсэн Эмират, Сингапур, Индонез, Лаос, Камбож, Өмнөд Африк, Кени зэрэг дэлхийн 200 гаруй улсын 2100 гаруй мэдээллийн хэрэгслээр гала тоглолтыг шууд дамжуулж байна. Дэлхийн 49 орны 90 хотын 3000 гаруй том дэлгэцээр хаврын баярын гала тоглолтыг үзүүлэх бөгөөд дэлхий дахинд Хятадын соёлыг сурталчилна" гэв.


Г.Бямба