Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн хөгжил, төлөвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн сэтгүүлч, эрх зүйч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Л.Нинжжамц нь 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор, 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2011-2016 онд “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч, 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж, бие даасан чөлөөт хэвлэл болон олон нийтийн статустай, хараат бус үндэсний хэмжээний радио, телевизийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулж иржээ.
Түүнчлэн тэрбээр 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулсан юм.
Л.Нинжжамц нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн төдийгүй төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох үйл явцад гар бие оролцож, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төв, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албыг хариуцан үр дүнтэй ажиллаж ирсэн байна.
Тэрбээр ийнхүү хэвлэл мэдээллийн салбарт 30 орчим жил ажиллахдаа, “Сонины зар сурталчилгааны менежмент”, “Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” зэрэг 6 ном, “Сэтгэл мэднэ”, “Эрт нахиалсан сарнай”, “Хавар”, “Хамгийн азтай үе”, “Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кино, “Гэргий”, “Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Халхын голд байгуулсан гавьяа”, “Тусгаар тогтнолын товчоо”, “Тахал”, “Өв соёлын өлгийн нутгаар” баримтат киноны продюсерээр ажиллаж, МҮОНТ-ийг тоон технологид бүрэн шилжүүлж, MNBSport, MNBWorld, MNB Гэр бүл сувгуудийг санаачлан бий болгож, үйл ажиллагааг нь тогтмолжуулсан чөлөөт хэвлэлийн шилдэг менежер, уран бүтээлч аж.
Сэтгэгдэл24
Үнэхээр ажилсаг хөдөлмөрч авьяаслаг удидагч сэтгүүлч хүндээ.Монгол улсын гавьяат болох ерөөлийг нэмж дэвшүүлээд аз жаргал хамгийн сайн сайхныг х.үсье
Үнэхээрийн мундаг удирдагч байсан.Ялангуяа МҮОНТВ-ийг олон сувагтай болгож нэвтрүүлгийн чанар чансааг нь дээшлүүлсэн гавьяатай бүсгүй. Танд амжилт хүсье.
Үлгэрлэн дууриамаар шударга Бид бүгдийн бахархалт сайхан сэтгэлтэй эгч шүү
erh medeltei, mungutei bayan erchuuded nugasgui huuhen gej baigaa, ene huuhen.
Saihan huuhen
Тийм байх. Телевизээс бөөн хулгай хийж гарсан санагдана.
Сайхан бүсгүй минь эртхэн хамтлаг байгуулаад эстрадын урлагт хүч үзсэн бол аль хэдийнээ гавъяат.
Nulimsandaa jiveh boltugai harj l baiy chi dandaa tegdeg geluuu kk hil hamgaalaad kk
Ukrainchuud bicheed bgaamuu
Сайхан бүсгүй минь эртхэн хамтлаг байгуулаад эстрадын урлагт хүч үзсэн бол аль хэдийнээ гавъяат.
Hil hamgaalalt chin amjilttai yu?
Naizdaa bayar hurgie ulam ih amjilt gargaj oshoo ondroor uneluuleerei naizaa
Amjilt huurhun saihan huuhen bainashuu
Naizdaa bayar hurgie ulam ih amjilt gargaj oshoo ondroor uneluuleerei naizaa
Вогонд явдаг бсан хуухэн ба агнуурчдбн толгой хуухэн дээ найз хуухэнууд нь мөнгөтэй эрчуул олзлож авгай хуухдээс нь салгаж дараа нь эд хөрөнгийг нь дуйварддаг гэж бга
Баяр хүргэе !
I know Scripture says, "And we now known and believed the Love that God has for our staff. You are identified with Jesus when you're walk for each other. But what these people accept everything about a? https://bit.ly/supplementslove
Юм хум гөхдөг авгай
Ene setgvvlchid ni hvrtel Odón medali avaad bayarlaad bh wm!!!!Ene balair Odón medalias tatgalzah vilsiiig manlailj bh Estoi hvmvvs ni iim bhaar odoo yaanaaaaaa
Юмтай хүүхэн дээ…
Юмтай хүүхэн дээ…
Юмтай хүүхэн дээ…
Юмтай хүүхэн дээ…
Юмтай хүүхэн дээ…