-Цаг үе нь хоцроогүй, одоо ч асуудал бугшсан хэвээрээ, эцэс төгсгөл нь харагдахгүй байгаа тул жил нэг сарын өмнө 2024.10.22-нд бичиж нийтэд хүргэж байснаа дахин толилуулъя. Монгол уншигчдад мэдлэг мэдээлэл болог ээ.
Израилийн Үндэсний дэд бүтцийн, Тээврийн, Гадаад хэргийн, Батлан хамгаалахын, Сангийн сайд асан (Засгийн газрын 5 яамыг толгойлжээ), урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерманы ярилцлагаас өмнөх нийтлэлд би эшлэсэн. “Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авахуулаад Че Гевараг хүртлэх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар даа. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна” гээд Европыг маш гутрангиар хардагаа илэрхийлж, 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэж үздэгээ нуугаагүй.
Тэр тухай дахин өгүүлэх нь өнөөгийн хэрэг явдлыг ойлгоход дөхөмтэй. Дөнгөж өчигдөр израилийн ТВ-ийн 9-р сувгаар ярьж байхыг нь бүтэн үзлээ. Энэ нийтлэлийг бичих санаа сэдэл төрүүллээ.
АНУ-ыг стратегийн ойрын холбоотон гэж нэрлэх мөртлөө тэр нялуурал, үл бүтэх шаардлага нөхцлийг нь зад авч өглөө. Юм л бол битгий, бүү тэг, түрүүлж хөдлөж болохгүй, цаадуултайгаа зохци, дипломатын арга сүвэгчил гэж ятгадаг, тээг тавьдаг, тэгснээрээ Израильд ялагдал авчирдаг гэж шүүмжлэн ярьж байх юм.
Холоос жишээ татжээ. 1973 оны дайн. Египет, Сири нь хил дээрээ цэрэг бөөгнүүлээд агаарын цэргийн хүчнээ илт бэхжүүлээд онгоцны тоогоо нэмээд байна, өрсөөд урьдчилсан цохилт өгье гэсэн нисэх хүчний командлагчаа Ерөнхий сайд хатагтай Голда Меир няцаасан байгаа юм. “Би түрүүлж байлдахгүй гээд АНУ-ын ТНБД Х.Киссенжерт ам гарчихсан тул азнаж бай” хэмээн учирлажээ. АНУ нь Арабын орнуудад хандаад битгий байлдаач гээд учирлаад байж гэнэ. Гэтэл Арабын орнууд түрүүлж халдаад Израилийг нуман тулгуурт оруулж байсан түүхийг Либерман өчигдөр дурдав.
Үүнээс хойш Израиль Улс АНУ-ын анхааруулга (арабуудад хайр зарласан нялуурал нь) сануулгыг хоёр ч удаа үл тоогоод цохилт өгчихсөн, одоо харж байгаа биз дээ, бидний зөв болсон гэж ярив.
Тэр нь Ирак (1981 оны “Опера” операц), Сирийн (2007 оны “Жимсний цэцэрлэг” операц) цөмийн байгууламжийг АНУ хориглoсоор байхад нь зөрөөд өрссөн агаарын цохилт өгөөд жагсаалаас гаргачихсан, хэрэв тэгээгүй бол цөмийн зэвсэгтэй Ирак, Сири хоёр ёстой түйвээж өгөх байсан гэж Либерман яриад Ираны цөмийн байгууламж, цэрэг-стратегийн гол чухал бүх объектод бүр максимально (maximally) цохилт яаралтай өгөх хэрэгтэй, хойшлуулж болохгүй гэж эрх баригчиддаа уриалав. Либерманы ярьснаар Израиль, Иран хоёр одоо пропорциональ тоглолт хийж байна, нэг үгээр одон бөмбөгийн тэмцээн шиг. Иран харвадаг, хариуд нь Израиль харвадаг, Иран хариуд нь, Израиль хариуд нь гэх мэт. Ээлжлэн бөмбөг оруулдаг шиг. Үүнийгээ одоо болиод эцсийг нь үзсэн, дахиж хариу үзүүлэхгүй болтол нь максимально цохилт өгвөл таарна гэв.
Яг ийм maximally цохилтоор одоо ХАМАС, Хезболлаг нугаслах хэрэгтэй. Улс төрийн цэрэгжсэн тэр хоёр намын мөрийн хөтөлбөрт (Манифестэд нь Ислам Израилийг устгаагүй цагт Израиль оршсоор байна, үргэлжлэн оршсоор байх болно!) заасан, гишүүд нь тангараг өргөхдөө маани мэгзэм болгон уншдаг заалт болох Израиль Улсыг газрын хөрснөөс арчиж хаяна, жүүд хүн бүрийг алж устгана, Израилийг оршин тогтнуулахгүй гэдэг тэр заалтаасаа бүрэн татгалзтал нь энэ дайнаа үргэлжүүлнэ, цэрэгжсэн хоёр намын цэрэг-улс төрийн бүх удирдагчдыг нь зүйл дуусгах хэрэгтэй, сүүлчийн цэргийг нь дуустал байлдах хэрэгтэй хэмээн Зөвлөлт Молдавын иргэн, Кишиневийн ХААДС-ийн оюутан асан Эвик Львович Либерман заналтайя ярьж харагдав. Жиргээнээс еврей хүний бичсэн ийм нэг пост олж аваад хөрвүүлж эшлэе.
“Палестинчуудад хоёр сонголт байсан. Тэд мэдлэг боловсрол эзэмшиж, еврейчүүдтэй өрсөлдөж дээр нь гарах. Нобелийн шагналыг еврейчүүдийн урд гарч хүртэх. Тэдэнд бүх боломж нь байсан уу байсан. Гэвч тэд тархиа ажиллуулах биш, зэвсэггүй еврей хүмүүсийг алаад цогцсыг нь тойроод бүжиглэх сонголт л хийсэн” гэжээ.
ХАМАС нь эргэлтгүй шийдчихсэн фанат дайнчид гэж бодъё. Гэтэл Палестины Засаг захиргаа гэмгүй царайлаад түүнээс ч дутахгүй Жүүдийн Төрт-улсыг үзэн яддаг. Израилийн оршин тогтнохыг хүлээн зөвшөөрснөөсөө байнга ухарч буцдаг. Палестин хүүхэд залуусыг үзэн ядах үзлээр тархийг нь шувтан угаана. Израилийг дүрслээгүй газрын зураг өлгөөстэй танхимд багш нь сурагчиддаа терроризмын амиа золиослогчдыг алдаршуулсан хичээл заана. Сурах бичигт нь террорыг алдаршуулна.
Сурагчид үзэн ядалтаар хүмүүжин хүн болно. Ингээд энх тайван тогтох итгэл алдагдана. Палестины эрх баригчид бүхэлдээ Израильтай явуулах эцэс төгсгөлгүй дайныхаа их бууны махан армийг ийнхүү бэлтгэнэ.
Төгсгөлд нь ХАМАС-ын нэг толгойлогч Абу Марзуктай хийсэн ярилцлагаас эшлэе. “Та нар цэрэг зэвсгийн зориулалттай 500 км хонгил барьжээ. Харин яагаад Газын энгийн иргэдэд зориулж бөмбөгнөөс хоргодох байр бариагүй юм бэ” гэхэд ингэж хариулжээ: –Бид энгийн иргэдэд санаа тавих ёсгүй, бидэнд падгүй, НҮБ тэдэнд санаа тавиг!
Тэгвэл энэ зураг дээр Израилийн ТВ-ийн орос сувгаар ХАМАС-ын нэг дайчин ярьж байна. ХАМАС-ын стратеги бол амьд хүнээр бамбай хийх явдал. Ялыг нь Израильд тохохын тулд мянга мянган хүүхэд хэлмэгдчихсэн байх нь ХАМАС-ын хүсэл. ХАМАС нь эмнэлэг сургуулийн дор гүн хонгил ухаж тэндээс пуужингаа харвадаг гэжээ.
Д.Баярхүү
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл24
Шүд Баярхүү гэж энэ үеэ өнгөрөөсөн хөлсний бичээч шозгор амьтан хүмүүсд тоогдох гэж утгагүй дебиль юмаа бичиж тархи угаах гэж оролдсоор л, ккк
Эмээ уу,,,дебиль ээ,,,
103.57.95.50 салга бөгсөн толгойт хуяа тролл гацаа чи өөрөө эмээ уу! Ккк
Украйны РАДА (УИХ) дээр гишүүн Алексей Гончаренко нацист алиалагч Зеляд хандаж шууд ил тодоор "Зеленский чиний хугацаа дууссан! Кино жүжиг чинь дууссан!" гэж хэлжээ.
хэдүүлээ явж нүхэн жорлонгоо цэвэрлэе, хүйтэрч байна, хордуулдаг шахмал түлшээ нөөцлөе, тэнгэрийн юм ярьж саваагүй нохой саранд хуцахаа больцгооё.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл....
Uvgun dondog uneeseingej bj yadaj bna kkk.Yadan$20 pussy Tina .Tina won kkk
Xen bg gsn yum zondooo $$$ bna .Bi zalhuu bolhoorooo bolchihloo.Pussy Tina g j joloo bariad $$$ hiihiig hen bg gsn yum
Монголын жүүд Баярхүү байсхийгээд явж Иёрусалимын хуучин хананд мөргөдөг юм саяхан нэг яваад ирсэн байх ! Израил бол арабуудыг тогтоон барьж байгаа хүчирхэг ганц бульдог нохой юм ! Израил байгаагүй бол дэлхий арабуудад эзлэгдэх байлаа ! Арабын 15 улс нэг Израилтай тэнцэнэ ! Энэ бульдлг нохойг анх англичууд авчирч уясан бөгөөд цааш нь амёрикууд тэжээгээд явсан юм ! үё үё уяанаас нь тавьж юмуу алдуурч арабуудыг зуудаг юм ! Ираны тухайд өөрсдөө эхэлж өдөж аальгүйтэж байгаад зуулгадаг юм ! Трампын эхний эхнэр нь жүүд хүн байсан юм чинь Трамп Израилыг онцгой анхаарах үүрэгтэй ! Гаазын зурвасаас арабуудыг нь бүгдийг нь хөөгөөд цэвэрлээд дараа нь шинэ Монтё Карло болгох Трампын төлөвлөгөа буруу биш !
Тэнэг хүүр. Оросыг дэмжих хэрнээ бас Изриалыг дэмжинэ.
зеленскийн гар хөл " израль явж зеленскийн нэг түрийвчтэй хэдэн зуун сая украйны эрчим хүчний мөнгө идсэн украйны засгийн газрын 40 дээрэмчний толгойлогч миндич хээвнэг зеленскийг би танилаа ашгилсан гээд орсоор хараагаа д явж байгаа биз дээ ёвропийн германы английн сайд хүүхнүүд латви литва эстоны урсула фондероан тэргүүтэй эмс авилгын мөнгөөр архи ууж садарлаж задарч мөнгөөр нь найрлаад украйн цэргүүдийг алуулаад дуусаа биз дээ одоо сар тавиад гадагш гүйгээд гарчихсан бүгд алга болсон ирэх юм уу үгүй юмуу бүү мэд цэргүүд нь бүслэгдсэн хоол зэвсэг хүйтний хувцасгүй блиндажаас орсын эрэлхэг хүвгүүдт бууж өгч байна украйн цэрэг ёвропуудад шоовдорлогдсон хээр хаягдсан албан хүчээр хөөж барьж зодож авч ирсэн бас нэг орос цэргүүд авилгачдын золисонд хүчирхийлүүлсэн махны машины золгүй хүмүүс болжээ бослого хөдөлгөөн радын парламент доторч киев бусад хотодч бослого гарч эхэ
Жаргал даахгүй. Инээд муутай хүн янз үздэг
Дагзнууд буруу зөнөдөг
Монголчууд нэгнээ хардсан сэрдсэн муухай монгол хүн болж. Дээшээ гарах гэж байгаа нэгнээ доош нь хар атаархалаар татдаг
Oros mongol sain hurshiin esreg humuusiig tseberlegee hiih tsag boljee Ukraine surgamj tusgaar togotnold auyltai elbeg baabar bayrtsort uran gesen uchral uyanga dambiinyam gesen humis turd buu hel mongol d amidrahiig ugui hii
Улсыг нь устгах тангарагтай гадны нэг хүчин дайрах гээд байвал өрсөхөөс өөр аргагүй шүү дээ.
Германчуудыг дээрэмдэж дээрэлхэж боол шигээ харьцдаг байсан Еврейчүүдийн эсрэг хас тэмдэгийн дор нэгдэж боссон Германчуудын тэгэхээр зөв юм байна.Израйлыг устгахын тулд Ираны ганц ерөнхийлөгч хэлсэн нь хийсвэр юм.Харин Азийн дайсан Оросуудын магтдаг Еврейчүүд Палестинчуудыг бүслэн аймаглан устгаж байгаа нь бодит юм.
Асуудлын гол нь Еврэйчүүд анх Палестины нутагт ирэхдээ жоохон газар нутаг дээр нутаг гуйж сууршчихаад бага багаар нутгийг нь булаасаар байгаад одоогийн ийм том нутагтай болсон. Бусдын нутгийг дайн тулаан, башир аргаар дээрэмдэж өдий хүрсэн улс. Үүнээсээ болж Палестин болон тухайн бүс нутгийн орнуудынхаа дургүй зэвүүцэлийг дээд зэргээр төрүүлсэн гэдгийг нь яагаад хэлэхгүй бн? Зүгээр л палестинчууд еврэйчүүдийг үзэн ядаад байгаа учраас израйлчууд тэднийг бас үзэн яддаг гэж яриад байх юм. Гол шалтгааныг нь хэлэхгүйгээр.
Польш хэл оростой төстэй. Польш европийн холбооноос гарахад европ нөлөөлж
Орос украйны дараагаар монгол руу довтлохуу. Путин ссср-ыг
Марко поло монголчууд казакстан шиг байсан
Тэнэг хүнээс мэдлэггүй хүн илүү аюултай. Бүр хагас мэдлэггүй
Хов живээс тийм гээд шууд итгэчихдэг нь илүү аюултай
Шууд ардчилал худлаа