sonin.mn

ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын сонгуулийн саналын хуудсын 64.98 хувийг тоолсны дараах байдлаар “Нэгдмэл Орос” нам 57.70 хувийн санал авч тэргүүлж байна гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ.


Урьдчилсан мэдээллээр, ОХУ-ын Коммунист нам 13.87, Либерал ардчилсан нам 8.65, “Шинэ хүмүүс” нам 7.92, “Шударга Орос” нам 5.08 хувийн санал авсан байна.


Төрийн думд олонхыг бүрдүүлэхийн тулд нийт 450 суудлын гуравны хоёр буюу 300-аас доошгүй суудлыг авах шаардлагатай. “Нэгдмэл Орос” болон бусад нам хэдэн суудал авах нь санал тоолох ажиллагаа дууссаны дараа тодорхой болно.





Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг