Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины дайнтай холбоотой санаачилгуудыг бүрэн дэмжиж буйгаа мэдэгдлээ. Тэрээр Трампын гаргаж буй шийдэмгий алхам, хүчтэй ба шударга санал нь мөргөлдөөнийг зогсоох бодит боломж гэж онцолсон байна.
Зеленский мэдэгдэлдээ:
“Бид энэ оны эхнээс Ерөнхийлөгч Трампын бүх шийдэмгий үйлдэл, дайныг дуусгах зорилготой хүчтэй, шударга санал бүрийг дэмжиж ирсэн. Дайныг эцэслэхэд шаардлагатай нөлөө, хүчин чадлыг зөвхөн ерөнхийлөгч Трамп болон АНУ л бүрэн хэмжээнд эзэмшиж байна” гэж хэлэв.
Тэрээр мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы санал болгосон хэлэлцээний боломжит форматуудыг сайшааж, Анкара энхийн яриа хэлэлцээний талбар болоход бүрэн бэлэн байгааг онцолжээ.
“Ерөнхийлөгч Эрдоган өнөөдөр хэлэлцээний хэд хэдэн хувилбар санал болгосон. Би тэдгээрийг дэмжсэн. Турк улс шаардлагатай талбар, дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаа нь бидэнд маш чухал” хэмээн тэр мэдэгдэв.
Зеленскийн хэлснээр, Киев ямар ч бодит үр дүн авчрах чадвартай хэлэлцээний форматаар ажиллахад бэлэн байгаа бөгөөд хамгийн гол нь түнш орнуудын хамтын ажиллагаа ба АНУ-ын идэвхтэй удирдлага энх тайвныг ойртуулах түлхүүр гэсэн байна. “Цус урсгасан байлдааныг зогсоож, удаан үргэлжлэх энх тайвныг тогтоохын тулд бид бүх түншүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах ёстой. Америкийн удирдлага хүчтэй, үр нөлөөтэй хэвээр байх нь энх тайвныг бодитоор ойртуулна” гэж тэр онцоллоо.
Н.Отгончимэг
Эх сурвалж: minval.az
Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл3
Зө зө,,,,бөгспутин 2022 онд,,,”””””би украинд,,, 3 хоногын сво хийнэ,,,хөндлөнгөөс оролцсон хэнбугайг ч ална шүү,,, булна шүү””” гээд л гуцахд байсан,,,,4 жил өнгөрлөө,,,,хөндлөнгөас нь бөөөарррр хойд солонгос иран хятад америк европ оролцоод,,,,,бөгспутин булайгаа шаадымдаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,өөрөө хошного трампын хошногыг долоогоод хэвтчихвээ,,,,,чааваас,,,,
Ногооноо бууж өгч бна. Оросын тавьсан бүх тулган шаардлагуудыг биелүүлнэ гэж тангараглаж байгаа нь өнгөн дээрээ үг дуугүй бууж өгч байгаа мэт ч Оросын давшилтуудыг түр буюу 1 жил орчимд зогсоож царцаах зорилготой байж болзошгүй тул Оросын цэрэг Украйны бүх нутагт 1 жил орчим байрлах болзол нэмж тавих хэрэгтэй.
Эмээ уу,,,дебиль ээ,,,,