sonin.mn

Эх орон, эрх чөлөөнийхөө эзэн болсон элгэн олон монголчууд минь сайхан шинэлж байна уу?


Улс Монголын маань түүхийн нэгэн хуудас болсон усан туулай жил алсран өндөрлөлөө. Дорнын говиос Алтайн уулс, Хөвсгөлийн хөх тайгаас Өмнийн говь хүртэл уудам Монгол орон даяар хөх луу жил морилон ирлээ. Энэ бол урин цагийн эхлэл, энэ бол сайн цагийн угтал. Хөх монгол хөх луу жилээ угтлаа.


Ардчилсан нам ард олонтойгоо цуг элбэг хангалуун, эрх чөлөөт, бүтэн монголынхоо төлөө гарч буй хөх луу жилдээ үргэлжлүүлэн зүтгэх болно. Зориг төгөлдөр, золбоо төгс монголчуудын үйлс нь өөдрөг байж Зорьсон бүхэн маань сэтгэлчлэн бүтэх болно. Мөнх хөх тэнгэр өвөг дээдсийн минь сүр сүлд Монгол орныг өнө мөнхөд ивээх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.


АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЛУВСАННЯМЫН ГАНТӨМӨР