УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэж АН-ын бүлгийн гараар Н.Учралд зориулж “бэлэг” бариулсан нь Засгийн газрыг унагах зорилготой. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын дарга байж болно. УИХ-ын дарга Н.Учрал намын дарга байж болохгүй. Бүр намын гишүүн ч байж болохгүй гэж “сайн ах” Х.Тэмүүжин айлдсан. Хоёр нүүр, дабль стандартын яруу тод жишээ. Х.Тэмүүжин дэлхийн ихэнхэд нь биш ердөө хоёр улсад ийм байдгийг сая олж мэдсэн ч юм биш, парламентын засаглалд учиргүй хайртай болсон юм биш.
МАН-ын 31-р их хурлын маргааш “Намын дарга УИХ-ын дарга бүү хэл намын гишүүн ч байж болохгүй” гэж ярих болсон нь нүүрсний хулгайч нарын захиалга. Нүүрсний хулгайтай эвлэрэхгүй нь илэрхий болсон Г.Занданшатар, хуулийн “урт илд” Б.Энхбаяраас үнхэлцгээ хагартал айж байна гэсэн үг.
Шөнө нойртой хонохгүй байгаа Женко Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодож олсон юм нь энэ. Х.Тэмүүжинд Засгийн газрын тогтворгүй байлгах хувийн ашиг сонирхол бий. АТГ авлига авсан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж, прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхэд бэлэн болсон. Гадаадын иргэн харъяатын дарга асан Г.Цолмон, ХЗДХЯ-ны санхүүгийн газрын дарга С.Мөнхбат нарыг цагдан хорьсон. Нэгжлэгээр бэлэн 2 сая доллар хураагдсан. Нохой төмсгийг нь зассан эзэндээ янаг гэдэг шиг Х.Тэмүүжин “сайн ах” гэдгийг нь илчилсэн Женко Х.Баттулгын хашаанаас гараагүй. Хоёр өрөө орон сууцтай багшийг Женко Х.Баттулга “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын “Эх орон” намд 2004 онд оруулж улс төрд хөл тавиулсан.
АН-тай нийлсэн “Эх орон-Ардчилал” эвслээс “Эрэл”-ийн квортоор дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан. Х.Баттулга ингээд чи уяанаасаа алдуур гэж Х.Тэмүүжинд сануулга өгч “сайн ах” гэдгийг нь илчилсэн.
Г.Сарангэрэл гэдэг охин гурван найзынхаа хамт хар тамхи хэрэглэн мансуураад баригдахдаа Х.Тэмүүжин рүү хэд хэдэн удаа утас цохиж арын хаалгадах гэж байсан нь илэрсэн нь 2014 оны хамгийн том шуугиан болж байв. Г.Сарангэрэлийг хулгайн хэргээр ял эдэлж байхад нь Х.Тэмүүжин эргэж очиж, мөнгө төгрөг өгсөн, гараад ирэхэд нь гар утас бэлэглэсэн гэх зэрэг ёс зүйн том шуугиан дэгдэж байсан юм. Үүнээс хойш улаан цэцэг зүрхэн хэлбэрт оруулан дэвсэх гэх мэт эхнэртэйгээ хамтдаа авахуулж, үнэнч хайрын эзний дүртэй зургуудаа тавихаа больсон. Үүнээс хойш ахин ял авч, залуу насаа хулгай, хар тамхины хэргээр шоронд өнгөрүүлж буй Г.Сарангэрэлийг эргэж тойрох нь л Х.Тэмүүжингийн буяны мөр болно.
Парламентын засаглалтай улсад УИХ-ын дарга нь намын дарга, намын гишүүн ч байдаггүй гэдэг нь худал. Бидний үлгэр загвар болгодог Герман, Америк зэрэг дэлхийн дийлэнх улсад ялсан намын гишүүн парламентаа удирддаг. Нүүрсний хулгайч нар хоёр юмыг тооцсонгүй.
Г.Занданшатар, Н.Учрал хоёр бол үхэл амьдралын зааг дээрээ эргэн ирсэн эрчүүд. Адилхан зовлон туулсан учир хэн хэн нь хэлсэн ярьсандаа байж чадна. Бие биенээ Түгжилдсэн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёроос үүгээрээ өөр. Духаараа мөргөлдсөн андлалын хөшөө бариад нураадагтай адил биш. Нөгөө талаас засаг, төрөө тогтвортой байлгаж, 2027, 2028 оны сонгуулиудыг угтах том эрх ашиг нэгтэй. Дундуураа хулгайч нарын хуруу оруулбал яг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар шиг хамт дуусна гэдгээ мэдэхийн цаагуур мэдээж байгаа.
Х.Цэнд
Лхагва - 12 сарын 10,
2025

Сэтгэгдэл18
Монголчуудад хамаагүй МАН-н хэдэн буриадууд Тимон Учралаа ардын баатар болгох сонин биш байна. Монголчууд тэнэг биш. Хэнтийн Хүрэлсүх хуулийн сайдаар баруун аймгийнхныг ялгаж үзэн яддаг Дорнодын Энхбаярыг тавиад, МАН-н даргаар буриад Учралыг тавьж Буриадуудын нам болгосон. Энэ намыг Монголчууд орхих болсон.Тэр тусмаа Дорнодын хар Энхбаярын үзэн ядаж доромжилдог баруун аймгийнхан. Хэнтий Дорнодын хэдэн хужаа хасаг хүн биш гэж турхирдаг архичин Буриадууд яах нь Монголчуудад хамаагүй.
1924 онд нөгөө халхын Данзанг буудаж алсан хурлыг санаарай. Монголын дотоод хэрэгт эрээ цээргүй хутгалдах гадаад хүч хичнээн аймшигтайг санаж явах хэрэгтэй. Монголын асуудалд хутгалдаж оролцох улс одоо ч байгаа. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарыг бараг буудаж алах гээд байгаа нь хэрхэвч Монголын ард түмний санал биш. Занданшатарыг монголын ард түмэн сонгоогүй байхад хаа хамаагүй монголын төрийн дотоод асуудалд гаднаас чирч оруулах нь өөрөө шууд утгаараа хүч түрэмгийлсэн гэмт үйлдэл мөн. Яахаараа Занданшатар ерөнхий сайд болох ёстойг түүхээс харвал өөр зураг бууж байна. Намбарын Энхбаяр хэмээх эрээ цээрээгүй хүн төрийн хэрэгт хэт хөндлөнгөөс монголын эрх аүгийг үл хүндэлж гадаад хүчний түрэмгий төрх болж орж ирж байна. Намбарын Энхбаяр, Батшугар нарыг шалгах цаг болсон.
та нар яасийн манантаа юу тал засаад ан ын гөлөгнүүд
бас л захиалгатай тархи угаалт
БАТТУЛГА, ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН, БУЛГАНТУЯА нар бол шинэ цагийн МАН-ын ногоон малгайтнуудад хэлмэгдэж яваа ХЭЛМЭГДЭГСЭД юм. Энэ хэлмэгдэлтүүдийг хийж байгаа шинэ цагийн МАН-ын ногоон малгайтнууд бол ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, УЧРАЛ, ЭНХБАЯР нар юм. Монголчуудаа болгоомжлогтун.
улсаа тонож ирсэн дээрэмчдийн тролл гар хөлүүд ийн завгүй бичсээр байхыг бодоход эзэд нь хэцүүдэж бгаа юм бна. Энхбаяр ЗШ нар ухрахгүй шүү. Мнголын түмэн олон ард чинь байна.
Хөөрхий энхбаяраар туг тахичих бий дээ. Хулгайчид.
та нар яасийн манантаа юу тал засаад ан ын гөлөгнүүд
Ямар ч логикгүй шал тэнэг юм сараачих юм. Юу хэлэх гээд ч байгаа юм зайлуул. Бичсэн юмаа нэг уншчихаарай Цэнд нэртэй хүн гуай..
Х Цэнд гэдэг хов хутгагч гүтгэгч минь энэхүү захиалгат бичлэгээрээ Тэмүүжинг гүтгэхээ зогсоо Хуурамч мэдүүлэг бэлтгэгч цагдаагийн зарим ажилтнуудын мэдээллээр 2008 оны жагсаалд амь үрэгдсдийг өмгөөлсөн Тэмүүжин үнэний талд зогсч байсныг шударга иргэд ойлгодог, Чиний гүтгэлэгт чинь итгэхгүй
Занданшатар, Б.Энхбаяр хоёр нүүрсний хулгайтай эвлэрэхгүй гэнэ үү??? Энэ Цэнд гэж ойдоо төөрчихсөн сармагчин уу??? Нүүрсний хамгийн том хоёр хулгайчийг мэдэх үү??? Мэдэхгүй бол хэлээд өгье. Энэ засгийн хамгаалаад байгаа Бодь, Энержи Ресорс хоёр чинь нүүрсний хамгийн том хулгайчууд
Нүүрсчдийн гар үнэн урт юмаа. Хууль засагладаг болгох гэсэн Энхбаяр, Зандан нарыг дарж авах гэж юу ч хийхээс буцахгүй хэт улайрч байна. Хулгайгаа нуух гэж Засаг хэд ч дахин эргүүлэхээс буцахгүй нь. Ийм л рецидивүүд төр зайдалж ярсэн нь үнэн гутамшиг
МАН-ынхан гэдсэндээ хөлөө хийлцээд, эвлэрч чадахгүй юм байна. Үүнийг чинь сөрөг хүчин ашиглах нь зөв шүүдээ. Хүрэлсүх, Занданшатар нар нэг их хол явахгүй нь тодорхой болчихлоо. Олон нийт ойлголоо.
Тэмүүжин сайд ч ер нь зарчимаа л барьдаг хүн шүү ! Түүнээс нь хулчийсан цагдаа голдуу дарга нар элдэв хэрэг зохиож түүн дээр тохо х гэж оролддог ч тэрэнд нь хэн ч үнэмшдэггү й юм доо ! Тэмүжин бол шударга хүн шүү !!!
MCS-ийн бичээч Цэнд гэж мөн үү
ta nar sig sinjeech bis ch gesen ardyydiin yg ynenii ortoi baidag yum!Uchiral bol odoo l ene namiig neg gargyyn bolgoj muu nernees ni salgaj medeh hyn dee!!!chaasdaa ch ene hyyd ikhe ch bolomj garch irnee.eneeder yu bolohiig yridaas sinjteideg mergen garnyyd bna uu?...tegbel hydal byy yari gej helmeer baina.ylas terjuulen ta yarih gej baigaa bol yadaj taban jiliin daraahiig harj baij byrna suu!esbees byyr 13 jiliinheer helelchegdeh yostoi.yynii daraa Mongol ylas MAN-iig herhehiig tailbarlah ni zyid zohistoi!!!tyynees bis taaj byydaad baibal ta nar amjihgyi ee!!!!!!!!!!!!!!!Ychiral janjin sygamaa bariad hend ch zaagdahgyi tyystai yabah ni medeej hereg,tyynees l tyn ch yr dyntei siidberyyd zeb onobchtoi chag hygazaanii ylas ter garna daa!!!!!!gaihaltai hedelmerch aab eejiin hyygiin hereg yu bilee.ner hyndeen doroi zuilees solihgyig ni medne...............Ychiraldaa ajild ni amjilt hysye.....................................
Ardchilksan namiin syhainyyd ta nar sig muusain tenegyyded MAN-iin hereg hen darga bolno,er hamaagyi suu!!tanai nam bol tamiin togoond byzlaj baigaa ygyirsen yhdelyyd men.tanai nam dees tatah neg ch yg egyyleh erhgyi byzar hylgai nar bas deer ni eh ornoosoo yrbasan hylgai nar s dee!!ylas terees holhon baizgaa.............Yhdelyyd ee??????Tanai Elbegdorj,Saihanbileg,Hyrz,hichneen gelegnyyd bii bilee!!tedniihee araas yabahaa zehej bai!!!!!!!!!!!yamarch hereggyi hezee ch zasrahgyi gyilagchingyyd bol tanai nam?................ylas orniig tegj abch yabdaggyi yum,alia togmidyyddaa....nasaar chini haraalaa yyrd menh zailuulna?????????????????Muusain amian bodson gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!zaya chini zailsan gej medeerei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!hybhai godrongyyd aa§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§§???????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️. 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ.