
ТАЛЛАХАСИ, 2024 оны хоёрдугаар сарын 2 /FoxNews/. Мексиктэй залгаа хилийн бүсэд үүсээд буй хямралыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Үндэсний гвардийн мянга орчим цэргийг Техас руу илгээхээр шийдвэрлэснээ Флорида муж улсын захирагч Рон Десантис мэдэгджээ.
Мөн Үндэсний гвардийн сайн дурынхныг Техас руу илгээнэ. Тус бүтцийг Р.Десантис байгуулсан бөгөөд анх удаа өөр муж улс руу дайчлагдаж байгаа нь энэ юм. Р.Десантисын хэлснээр, Техас руу илгээх Үндэсний гвардийн цэргүүд хил хамгаалалтыг бэхжүүлж, нэмэлт хаалт барина. Үндэсний гвардийн хэвлэлийн төлөөлөгч FoxNews сувагт мэдээлэл өгөхдөө, 100 цэргийг удахгүй Техас руу илгээнэ гэжээ.
Цагаачидтай холбоотой нөхцөл байдал улам дордсон тул Техас муж улсын эрх баригчид 2023 оны сүүлчээр хилийн дагуу хэд хэдэн эгнээ өргөст торыг суурилуулсан байна. Харин Дээд шүүхээс өргөст торыг буулгахыг даалгаснаар хилийн цэргүүд утсыг тасалсан боловч Техасын Үндэсний гвардийнхан хилийн цэргүүдийг нэвтрэхийг зөвшөөрөөгүй ажээ. Оклахомагийн эрх баригчид мөн Үндэсний гвардийн цэргээ Техас руу илгээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрт нь шаардлагатай эрх мэдлийг олгох хуулийг Конгресс баталмагц цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд тус улсын өмнөд нутгийн хилийг хаана гэдгээ нэгдүгээр сарын 27-нд мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
умард янкууд өмнөдийнхөн америкийн түүхэнд байлдаж байсан иргэний дайны түүх бий глобалчилал даяаршуулах ардчилал ингээд одоо төгсгөл болох нь энэ үү улам хөгжих хөглөх боловуу
Америк хуваагдах нь хамгийн зөв. Угаасаа атмануудыг хоорондоо зодолдож эхлэхийг Монголчууд бид баярлаж хүлээдэг шүү. Америкчууд хоорондоо сайн зодолдог, сайхан цаг ирнэ.
Оросоос хүмүүс нь дайжаад америкт болохоор хүн болгон зүтгээд тэгээд аль үнэн яриад байна аа оросын гар хөлүүдээ
Америкийн өөрийнх мэдээг үз тэгээд итгэх эсхээ өөрөө шийд бүх зүылийг орсын суртал гэж үзэх хэрэггүй. Өөриийн гэсэн тархи гавал дотор чинь байдаг бол шүү дэн
Америкийн өөрийнх мэдээг үз тэгээд итгэх эсхээ өөрөө шийд бүх зүылийг орсын суртал гэж үзэх хэрэггүй. Өөриийн гэсэн тархи гавал дотор чинь байдаг бол шүү дэн
Америкийн өөрийнх мэдээг үз тэгээд итгэх эсхээ өөрөө шийд бүх зүылийг орсын суртал гэж үзэх хэрэггүй. Өөриийн гэсэн тархи гавал дотор чинь байдаг бол шүү дэн
АНУ-аас салан тусгаарлахыг шаардаж буй Техас мужийн иргэд. Техаст олон жилийн өмнөөс салан тусгаарлах хөдөлгөөн үйл ажиллагаа явуулж байсан ч тус мужийн ихэнх иргэд дэмждэггүй байсан. Гэтэл хууль бус цагаачдын асуудлаас болж сүүлийн үед АНУ-аас салан тусгаарлахыг дэмждэг иргэдийн тоо эрс нэмэгдэж байна. 2022 онд ЮэССурвей гэх байгууллагын хийсэн судалгаагаар тус мужийн иргэдийн 70% нь АНУ-аас салан тусгаарлахыг дэмжиж байна. АНУ-ын ЗГ хууль бус цагаачдыг зогсоох зорилгоор хил дээрээ байршуулсан үндэсний гвардийн цэргийн хүчийг буулгах тулган шаардлагыг Техас мужийн захирагч Грег Абботтод хүргүүлээд буй. Гэтэл Техас мужийн захирагч хууль бусаар цагаачид нэвтэрч буй хилийн бүсээс цэргийн хүчээ татах бус, харин ч эсрэгээр нэмэлт хүч татаж, АНУ-ын ЗГ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг тухайн хилийн бүсэд орохыг хориглов. АНУ-ын 25 муж Техас мужийг дэмжиж, хилийг нь хамгаалахад туслахаа мэдэгдээд байна. Хэрэв энэ асуудал даамжирвал АНУ-д Өмнөд Хойд мужуудын хуваагдал гарч мэдэх нь.
Дэлхийн хүн амын нилээд хэсэг нь Америк мөр өөдөлтэй, АНУ-руу цагаачлах, тэнд амьдрах,сур алцах хүсэлтэй байдаг шиг, гэтэл Орост тэс өөр өөр ханддаг болтой юм, Оросыг бурхан мэт шүт сэн тахьсан улс үндэстэн биднээс өөр алгоо !!