Америкийн “Иргэний дайн” нэртэй кино үзэгчдийг шуугиулж байна. Кинонд Америкийн улс төрийн хүрээнийхний зөрчил ширүүсч, 19 муж нэгдсэн улсын холбооноос гарахаа мэдэгдэж, эвсэл бүлэг, фракцуудын зодоон улс орноо сүйрлийн ирмэгт хүргэж буйг өгүүлнэ. Энэ нь хэдийгээр кино боловч тус улсад үүнтэй тун төстэй байдал ажиглагдаж байна. Үүний тодорхой жишээ бол Техаст гарсан хямрал.
Энэ жил АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Цөөнгүй судлаачид Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн хямралын эх үүсвэрийн нэг болно гэж үзэж байгаа аж. Сонгуулийн өрсөлдөөн ширүүсэх тусам Америкийн нийгэм улам их хагарч байна. Өөрөөр хэлбэл Америкийн сонгуулийн архаг өвчин даамжирч байна гэсэн үг.
Нэгдсэн улсын Засгийн Газар болон Техасын захиргаа цагаачдын асуудлаас болж ноцтой зөрчилдөж эхэллээ. Техасын өмнөд хил дээр халз тулгаралт болох хүртлээ асуудал даамжирч байна. Техасын хямрал бол Америкийн сонгуулийн өвчин архагшин хүндэрч буйн шинж гэхэд болно. Конгрессын зарим гишүүд сүүлийн үед Америк Ардчилсан болон Бүгд найрамдах гэсэн хоёр улс болж хуваагдах ёстой гэсэн яриа ч гаргах болов.
Америкийн сонгуулийн архаг өвчний хамгийн хурц эмгэгийн илрэл гурван жилийн өмнө болсон билээ. 2021 оны нэгдүгээр сарын 6-нд хэдэн мянган Америкчууд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөө зөвшөөрөхгүй, сонгууль булхайтай болсон хэмээн конгрессийн ордон уруу дайрч, үймээн самуун болж байв. Конгрессын гишүүд нулимс асгаруулагчийн утаан дунд хорт утааны баг өмсөж амь зулбан зугтаж байсан дүр зураг тодхон.
Энэ явдал ердөө гурван жилийн өмнөхөн болж билээ. Үймээний дараах судалгаагаар Америкт улс төрийн хүчирхийлэл цаашид гарсаар байх болно гэсэн дүгнэлт гарч байжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль бие биенийхээ мууг дуудаж, гүтгэн харлуулах технологиор үргэлжилдэг. Энэ жилийн сонгуулиар Бүгд найрамдах намынхан Жо Байдены цагаачдын бодлогыг хурцаар шүүмжилж, нэр хүндийг нь унагах стратеги баримталж байна. Конгрессийг бүрдүүлэгч Америкийн хоёр нам цагаачдын асуудал, уур амьсгалын асуудал, буу зэвсгийг хязгаарлах асуудал зэргээр олон зөрүүтэй байр суурьтай. Хоёр намын хагарал гэр бүл, хөрш, зэргэлдээ хороололд оршин суугчид, найзуудын хүрээллийг хүртэл талцуулдаг. Сонгогчид ч аль үзэл бодол, үнэт зүйлээ бодохоос өмнө өөрийн үзэж чаддаггүй улс төрийн хүчнийг гаргахгүйн тулд эсрэг намд нь санал өгдөг.
Америк Америкаа эсэргүүцэх нь иргэдийн итгэлийг алдуулдаг. Аль нь ч ялсан хоёр намын санал зөрөлдөөнөөс болж улс орноо өөдтэй удирдаж чадахгүй байна гэж үздэг судлаачид ч цөөнгүй. Америкийн “Политик Журнал” сэтгүүлд, "Америкийн удирдагчид нам эвслээс хамааралтайгаар улс төр хийж буй нь тэдний үйл ажиллагааг алдагдуулж байна.
Америкийн улс төрийн хагарал харилцан уялдаатай дэлхий дахинд сөргөөр нөлөөлж буй. Америкийн эрх баригчид сөрөг хүчнийхээ хэрэгжүүлж байсан бодлогыг бүрэн үгүйсгэж баллуурдаж байгаа нь тус улсын бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг. Ээлжлэн засгийн эрхэнд гарахад дипломат бодлого нь алгаа урвуулах төдийд өөрчлөгддөг. Энэ нь Америкийн санхүүгийн бодлого, улс орны нэр хүндэд хохирол учруулж, байна. Америк ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагад элсэх, эсвэл хаяж гарах нь цэцэрлэгт хүрээлэнд зугаалах шиг дур зоргоороо болсон. Энэ нь олон улсын байгууллагын үйл ажиллагаанд ноцтой харшилж байгаа юм.
Наянтайн Далантай
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл8
Америкийг муулах гээд ядав
Киселёвын үгийг яг давтаад шаалаа,,,энэ далантайн наянтай гэж оросын тэжээвэр юм шиг байгаам,,,эргүүдүү оркдоо,,,чааваас,,,
Америкт очиж үзэж байлаа тэнд л ёстой хүн амьдарч байна даа бүх зүйл нь хүний төлөө очоод л үз
Амээрик аугаа шүү дээ бид тэднийг зохиосон 1000 зүйлсийн ач тучыг хүртэж байна даа
Хамгийн муу муухай бүхэн АНУ-гаас л гардаг шүү дээ
Мексиктэй хил залгаа Техас мужийн хилээр хууль бусаар нэвтэрч буй олон мянган цагаачдыг зогсоож, хил хамгаалах цэргийн хүч илгээхийг тус мужийн удирдлага Байдены ЗГ-аас 8 удаа хүссэн ч хариу өгөөгүй байна. Ингээд Техас мужийн захирагч Аббот Үндэсний гвард гэх мужийн нутагт амьдардаг бэлтгэл цэргийн хүчийг дайчилж, хилийн дагуу байршуулж эхэлжээ. Гэтэл Байдены ЗГ Техас мужийн захирагчид хил дээр цэрэг дайчлахаа боль, зогсоо гэх тулган шаардлага ирүүлэв. Гэвч Техас мужийн захирагч Аббот бид Үндсэн хууль заасан эрхийнхээ дагуу мужийн нутаг дэвсэр, хилээ хамгаалж байгаа гэх хариу өгч, үндэсний гвардын цэргийг үргэлжүүлэн дайчилж байна. Хэрэв АНУ-ын ЗГ-аас Техас мужид хүргүүлсэн тулган шаардлагыг Аббот биелүүлэхгүй бол яах вэ гэсэн асуудал тулгараад байна! Цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр хэрэв зөрчилдөөн хурцадвал Техас муж АНУ-аас салан тусгаарлах уу, яах вэ гэсэн асуудал яригдаж байна.
Учир нь Мексикийн харъяанд байгаад тусгаар тогтнож, улмаар АНУ-д нэгдсэн Техас мужид АНУ-аас салан тусгаарлах маш хүчтэй байдаг аж. 2022 онд ЮССурвей гэх байгууллагын хийсэн судалгаагаар тус мужийн иргэдийн 60% нь АНУ-аас салан тусгаарлахыг дэмжиж байжээ. Гэхдээ 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль болно, АНУ арай ч энэ дээрээ тулахгүй байх, асуудлаас сэргийлэх өөр арга зам байгаа гэлцэж байна. Гэхдээ асуудал зөвхөн Техаст ч байгаа биш аж. Бусад мужууд ч АНУ-ын засгийн газарт сэтгэл дундуур байна. Одоогоор АНУ-ын 25 муж Техас мужийг дэмжиж, хилийг нь хамгаалахад туслахаа мэдэгдээд байна. Хэрэв энэ асуудал даамжирвал АНУ-д Өмнөд, Хойдын мужуудын хуваагдал гарч мэдэх нь. Өмнөдийн зарим муж Техаст туслахаар мужийн гвардийн цэргүүдийг дайчилж эхэлсэн байна.
За,,,шаа,,,, шаа,,,