Их эзэн Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож ялаад эх нутгийнхаа зүг буцах замдаа цэрэг, морьдоо амрааж их наадам хийсэн байдаг. Энэ үеэр харвалтын тэмцээнд Хавт хасар жанжны хоёр дахь хүү Есүнхэй мэргэн 335 алд газарт харван түрүүлж байжээ.
Хэрэв нэг алдыг 1.5 метр гэж үзвэл 502 метр хол байг харвасан гэсэн үг юм. Тиймдээ ч эзэн Чингис хаан Есүнхэйн эл амжилтад бахархан 1226 онд өргөн мөрний хөндийд гэрэлт хөшөө босгосон гэдэг.
Харамсалтай нь цагийн аясад тэрхүү уламжлал, ёс жаяг алдагдаж байгаа талаар харваачид ярьж байна. Тиймээс энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа Монгол нум сум судлах үндэсний төвийн тэргүүн, доктор профессор Ж.Бямбасүрэнг урьж ярилцлаа.
-Саяхан Монголын уламжлалт харваачдын холбооны дэргэд Монгол нум сум судлах үндэсний төв гэж байгуулагдлаа. Гэтэл та бүхний амнаас “Монгол нум сумны уламжлал алдагдлаа” гэх утгагүй үгс л унаад байх юм. Яагаад тэр вэ?
-Монголчууд бид дэлхийн өв соёлд маш их хувь нэмэр оруулсан хүмүүс. Үүний нэг нь Монгол нум сумны соёл юм. Монгол эр хүн болгон бөх барилддаг шиг нум сум харвах авьяас бидний цусанд бий. Харамсалтай нь тодорхой түүхэн нөхцөл байдлын улмаас монголчууд бид харваа, нум сумны уламжлалт соёлоо алдаад байна.
-Уучлаарай, ойлгосонгүй. Тодорхой түүхэн нөхцөл байдлын улмаас гэж та яг юуг хэлээд байна вэ?
-Манжийн үеэс Монгол хүний генд байдаг дайчин уламжлалыг алдагдуулж, номхруулахын тулд маш их арга хэмжээ авч байсан гэдэг. Хамгийн наад захын жишээ л гэхэд буддын шашны дотроос хорхой шавьж хүртэл алдаггүй номхон, хүлцэнгүй шарын шашныг хүчээр сонгон авч дэлгэрүүлсэн шүү дээ. Үнэндээ бидний гол зэвсэг нум сум байсан.
Шуудхан хэлэхэд монголчуудыг дэлхийн талыг эзлэхэд морь, нум сум хоёр асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Түүхээс харж байхад монголчууд морин дээрээсээ нум сум харвадгаараа бусад улсаас ялгардаг байсан юм билээ. Нум нь гэхэд л уртагчин, эртэгчин, төмөр ширхэг гээд янз бүрийг хэрэглэдэг байж. Харин зэр сум нь 40-50 төрлийнх байсан байгаа юм.
Гэтэл Манжийн бодлогоор тэрхүү уламжлал, соёл алдагдаж өнөөдөр ганц төрлийн нум хэрэглэж байна. Мөн ганц л төрлийн годил гэж нэрлэдэг сум хэрэглэдэг болсон байна шүү дээ. Иймээс л тэрхүү түүхэн уламжлалаа сэргээе, нум сум харвах ёс жаягаа хадгалж үлдээх үүднээс Монголын уламжлалт харваачдын холбооны дэргэд Монгол нум сум судлах үндэсний төв байгуулагдсан.
Нөгөөтэйгүүр манай улсад нум сум хийдэг маш цөөхөн хүн бий. Ерөөсөө л 5-6-хан байдаг. Яг үйлдвэрийн журмаар хийж байгаа нь хоёрхон газар. Харамсалтай нь өнөөдөр Монгол хуучны хийцийн биш Монгол-Манж загварын нум сум хийж байна. Үүнээс нь болж бид нум сум харваагаа “ЮНЕСКО”-д бүртгүүлээгүй явна шүү дээ.
-Цаашид Монгол нум сум судлах төв яг ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн үг вэ?
-Бид хэд хэдэн зорилго тавьсан. Хамгийн эхэнд одоо харваачдын хэрэглэж байгаа Монгол-Манж хийцийн 200-300 жил харвасан нум сумнаас гадна эртний үед хэрэглэж байсан нум сумыг сэргээн босгох ажлыг хийхээр төлөвлөөд байна. Ингэхийн тулд түүхээ маш сайн судлах ёстой.
Гэхдээ энэхүү судалгааг ганц байгууллага хийж чадахгүй. Харваачдаас гадна Архелоги, Физик, Хими технологийн хүрээлэн, нэртэй түүхчид гээд бүгд хамрагдаж, хамтран ажиллах шаардлагатай байна. Ингэснээр дэлхийг байлдан дагуулж байсан тэр нум сумаа сэргээх болно.
Мөн эрт дээр үед зохион байгуулдаг байсан олон төрлийн харвалтын тэмцээнийг сэргээнэ. Хамгийн наад зах нь зэв нүүлгэх тэмцээн байна. Энэ нь хэн хамгийн хүчтэй, хамгийн хол харваж бай оносон нь ялагч болдог.
Түүхэнд тэмдэглэснээр 1225 онд Есүнхэй гэж мэргэн 335 алд газрын холоос бай харвасан байдаг юм билээ. Зөвхөн үүнээс л гэхэд Монгол нум сумын гайхамшиг харагдаж байна. Гэтэл өнөөдөр 600 метрийн зайд бай онох хүн хэд байгаа бол. Үнэнийг хэлэхэд бид 75 метр газарт л бай харваж байна шүү дээ.
Түүнчлэн далдын дайсан харвах гэдэг тэмцээн байна. Байг жалга довны цаана хийж байгаад 40-50 метрийн зайнаас харвадаг. Харваачид нь байгаа урьдчилан харж их бууны далдын буудлага шиг харвадаг наадам юм. Энэ бол дэлхийн хаана ч байдаггүй тэмцээн байж. Энэ мэтчилэн судалж уламжлал болгон зохиогддог байсан наадам, тэмцээнүүдийг сэргээхээр ажиллаж байна.
-Нэг үеэ бодоход залуус сур харвааг сонирхож эхэлсэн шиг санагддаг. Харин төр засгаас хэр анхаардаг юм бол. Хөрөнгө мөнгөний хөшүүргийг нь санаанд тань хүртэл хийж өгч чадаж байх юм уу?
-Яах вэ, болж л байна. Өмнөхөө бодвол залуус их сонирхож эхэлсэн нь анзаарагддаг. Гэхдээ наадам болоход харваачид маань жаахан гомддог шиг байгаа юм. /Инээв/
-Юунд тэр вэ?
-Үндэсний бөх, хурдан морио бодвол бай, шагнал нь бага шүү дээ. Тиймээс төр засгаас анхаарах шаардлагатай гэж хэлэх байна. Хэдийгээр төр засгаас анхаардаг ч тийм сайн хөшүүрэг өгч чадахгүй л байх юм.
-Тийм зүйл ажиглагдах нь ч ажиглагддаг шүү. Та түрүүн нум сум хийх дархчуудын тухай дурьдаад өнгөрлөө шүү дээ?
-Бид хамгийн эхэнд XIII-XIV зууны үед хэрэглэж байсан архелогийн дурсгалуудыг сэргээхээр ажиллаж байна. Ингэхийн тулд судалгаагаа хийнэ. Дараа нь бид зургаа гаргана. Ингэснээр төвийнхөө дэргэд байгаа дархчуудыг сургах бодолтой байгаа. Түүний дараа аймаг, сум болгоноос нум сум хийх сонирхолтой залуусыг авч ирж хэд хэдэн сургалтад хамруулна.
-Аймаг, сум бүрт дор хаяж нум сум хийдэг нэг дархан байх нь. Тэдний цалин хөлсний асуудлыг яаж зохицуулах вэ?
-Бид зөвхөн сургана. Харин тухайн дархан өөрийн нутагтаа ямар үнээр нум сумаа хийж, хэдэн төгрөгөөр зарж борлуулах нь өөрсдийнх нь асуудал. Энд нэг зүйлийг зориуд хэлэх байна. Бид одоо хэрэглэж байгаа Монгол Манж нум сумаа ад үзээд байгаа юм биш. Өмнөх уламжлалаа сэргээж, сур харвааныхаа соёлыг нийслэл гэлтгүй аймаг сум, багийн хэмжээнд хэрэглэдэг, мэддэг болгохыг зорьж байна.
-Тэгвэл сур харваагаар хичээллэх нь хүнд ямар ач холбогдолтой юм бэ?
-Нум сум тэлэхэд хүний биеийн бүх булчин ажилладаг. Жинхэнэ харвааг дэлгэрүүлээд ирэхээр морин дээрээс харвадаг болно. Ингэхээр хүний бүх булчингаас гадна тархи хөгжинө л дөө. Бүх талын л авьяас чадвар шаардана. Бас нүдний хараа зэрэгт сайн.
-Ингэхэд хамгийн эртний олдвор хэдий үеийнх байна?
-Ховд аймагт байдаг. Можогийн хадны зураг гэж бий. Тэр нь 7-12 мянган жилийн өмнө анх нумаар харваж байгаа дүрс байдаг юм. Хүннүгийн үеийн модоор хийсэн нум сум бас байдаг л даа. Маш их олдож байгаа. Энэ бүх архелогийн баримтаар тулгуурлаж, нум сумаа шинэчилж хийх бодолтой л явна даа.
Б.Төрбат
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Mongol num haanaas avch boloh ve?
ene ih zuv zuitei ajil sanaachilj baigaa yum baina daa. Mongoliin morit harvaachid geed delhiin tuuhend aldartai l daa.Morin deerees chuluutei harvadag geheer odoogiinhoos hemjeegeer jijig l baisan baih daa.
Нум сумаар харвадаг хүн ядаж л, буугаар мэргэн бууддаг юм даа. Яриад байвал олон давуу тал буй. Цэрэг цагдаа тагнуулын сургуулийн хичээлийн хөтөлбөрт албан ёсоор орох хичээлийн нэг бол яах аргагүй сур харваа.
ner ni Badabsuren yum uu, Byambasuren yum uu, esvel bur oor nertei baih
Ganz saihan Num Sumtai bolmoor bna. Haanaas heden tugruguur avch boloh bol?
Энэ хүнийг Базарсүрэн гэдэг ш тээ...
доктор Базарсүрэн гэдэг хүн.
төрбат гуай юм аа нягталж бичиж бай...
Mongol-Manj gej yu yariaad bainaa. erliiz yumuu. Tegeed hen negen sudalsan yum bnuu
Baihgui. Odoo l sudalgaa ehlene.
монгол улсын боловсролын сургуульд багаас нь нум сумын хичээл ороосой.настай хүмүүс ч гэсэн харвамаар л байхын аштайхан шиг нум хийж өрх болгонд дээдлүүлэхсэн
Санаа нийлж байнаа. Баатаржав гуай энэ спортоор манайхан амжилт гаргах бүрэн бололцоотой гэдгийг батлаад өгсөн шүү дээ. Мөнгө хаяж чадвал цэлгэр уудам нутагт, холын харааны дасгал сайн хийдэг монгол хүн, уулархаг, дээр нь байшин сав шахалдсан ойрын хараатай Солонгосуудаас илүү харвах болоцоотой гэж боджийн. Сонирхолтой сайхан спорт.