
Бид Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн бахархам амжилтын гэрч боллоо. 3x3 эмэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо авчирсан нь зүгээр нэг спортын амжилт биш. Энэ бол Монголын залуучууд дэлхийн тавцанд гарч, хэний ч төсөөлөөгүй амжилтыг бүтээж чадах чадвартай гэдгийг бодитоор харуулсан, итгэл найдварын бэлгэдэл боллоо.
Энэхүү түүхэн амжилтын ард зөвхөн тамирчдын хөдөлмөр, зүтгэл байсангүй. Монголд 3x3 сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд тууштай, тогтвортой хөрөнгө оруулалт хийж ирсэн бизнесийн салбарын манлайлагч, "М-Си-Эс" групп болон "Энержи Ресурс" компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргалын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой юм. Тэрбээр энэ спортын төрлийг олон жилийн турш тасралтгүй ивээн тэтгэж, орчин үеийн стандартад нийцсэн зөөлөн дэд бүтэц, тэмцээн уралдаан, сургалтын орчныг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн.
Ингээд ч зогсохгүй, дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн шигшээ багийн охидыг 1 тэрбум төгрөгөөр шагнасан нь зөвхөн урамшуулал бус, Монголын залуучуудад хандсан томоохон мессеж байлаа. “Та бүхний хөдөлмөр үнэлэгдэнэ. Та бүхний авьяас дэмжигдэнэ.” гэсэн урамыг залуучуудад өглөө.
Энэ үйлдэл нь нийгмийн хариуцлагаа ухамсарласан бизнесмэнүүдийн үүрэг Монголд ямар их нөлөөтэйг харуулж байна. Төрийн дэмжлэг хязгаартай, боломж бололцоо хүрэлцээгүй нөхцөлд хувийн хэвшлийн бодит дэмжлэг хэрхэн залуусын ирээдүйг гэрэлтүүлж болдгийг Ж.Оджаргалын жишээ тод томруунаар харууллаа. Монгол залуус авьяастай, дайчин, тууштай. Гагцхүү боломж, орчин, дэмжлэг л хэрэгтэй.
Тэгвэл ийм Ж.Оджаргал шиг бизнес эрхлэгчид, тэрбумтнууд олон байвал, тэд эх орныхоо хөгжилд хөрөнгө оруулж, залуусаа дэмжиж чадвал Монгол залуус зөвхөн спорт төдийгүй шинжлэх ухаан, урлаг, технологи, гарааны бизнес зэрэг олон салбарт дэлхийн түвшинд гарах бүрэн чадамжтай гэдгийг харуулж чадна.
Өнөөдөр нэг тэрбум төгрөгөөр шагнасан энэ түүх маргааш Монголын олон залууст итгэл, сэдэл, урам зориг болж хувирна. Ийм л хөрөнгө оруулалт, ийм л дэмжлэг Монголын ирээдүйг гэрэлтүүлнэ.
Т.Ундрахбаяр
Сэтгэгдэл13
Монголын болон хотын жижиг гэлтгүй бүх бизнёсийг хамсан Ухаа худгийг ч авсан энэ Оджаргал онгироод баярхаад байлгүй авсан юмаа буцааж өг ! Өнчин хүүхдэд 100 төгрөг ч аваад өгч чадахгүй байж онгироо хэдэн охидуудад тэрбумаар нь шидэж баярхаж байгаа чинь муухай байна ! Уул нь өнгөрсөн 80 хэдэн оны наадмын үёэр надад тамхины цаас зараад л явж байсан баньд байсан шүү дэ ! их том болжээ ! Баярхаж гайхуулахаа боль !
Тамхины цаас зарж асар их хөдөлмөрөө зарцуулсны үр дүнд бизнесиын ухаанд суралцаж өнөөгийнхөө түвшинд хүрсэн байх аа хж л хиывэл ам тосдоно гэдэг юутаы үнэн вэ
Чамшиг хулгайчыг дэмжээд яах вэ? дээ Монголын хүүхэд залуусийг олон жил хордууллаа хөгшин хужаагийн гар хөл болсон новш
Энэ спортыг эхнээс нь тултал нь дэмжиж өндөр түвшинд хүргэсэн бизнесмэнд талархал илэрхийлье.Энэ бол хичээвэл юунд ч хүрч болдгийг залуучуудад харуулсан сайхан жишээ боллоо доо.Монголын 4 сайхан охид хичээл зүтгэлийнхээ хүчээр том компанийхаа дэмжлэгээр багийн спортын анхны дэлхийн медалтангууд боллоо.МСS- компанид баярлалаа.
Чамшиг хулгайчыг дэмжээд яах вэ? дээ Монголын хүүхэд залуусийг олон жил хордууллаа хөгшин хужаагийн гар хөл болсон новш
f-д байдаг жонх,данх троллууд сайтад ороод ирж дээ хөөрхий,эд нар бас мөнгө авч байгаа болохоор арга ч үгүй л дээ,гэхдээ иргэдийг худал мэдээллээр хордуулж бгаа нь харамсалтай.
Шаа л даа бадмаа
Энэ спортыг эхнээс нь тултал нь дэмжиж өндөр түвшинд хүргэсэн бизнесмэнд талархал илэрхийлье.Энэ бол хичээвэл юунд ч хүрч болдгийг залуучуудад харуулсан сайхан жишээ боллоо доо.Монголын 4 сайхан охид хичээл зүтгэлийнхээ хүчээр том компанийхаа дэмжлэгээр багийн спортын анхны дэлхийн медалтангууд боллоо.МСS- компанид баярлалаа.
Баялаг хулгайлж Улсаасаа баян болсон гэр бүлүүд идсэн мөнгөө залууст өгөх нь зөвөө...
Energy resource bolon busad iveen tetgegch nar baigaagui bol udii zeregt xurch chadaxgui gej Xulangiin xelsebiig sonsood muu xeluuleed bgaa Ogjargal gedeg xuniig Mongoliin tuluu um xiij yavaa um bna gej baxarxax setgel tursun shuu. Bid negniigee tulxex bish niilj demjij xamjix yostoi um bna
3x3 gudamjnii togloom toglood turuulj tsom ch avaagui murtluu baahan shagnuulj ntr.ucheesei ter heden malan batsaanuud mongoloos zailaarai
Za shaa shaa odoo odjargal shig saihan amitangui bolsnuu
Оджаргал улсад залууст хийсэн хөрөнгө оруулалт байхгүй. 1 тэрбум төгрөгөөр хуурах санаатай