“Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монголчууд өнөөдөр “төр муу менежер” хэмээн мэдэмхийрэх болцгоосон нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй. Өдгөө чухам юуны учир монголчууд бид эзэн Чингисээс өвлөгдөн ирсэн уламжлалт төрөө адалж, дорд үзнэ вэ?
“Төр муу менежер” гэсэн гуравхан үгэнд хураангуйлагдсан Монголын төрийг нураах, улсыг мөхөөх зорилготой хар технологи 1990 оны ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн бодлогын импортын нэгээхэн хэсэг болж орж ирсэн бөгөөд өмч хувьчлалын өмнөх жилүүдэд бүр ч хүчтэйгээр сурталчлагдсаар ирсэн.
1980-аад оны эхэнд барууны өндөр хөгжилтэй улсууд болоод олон улсын үндэстэн дамнасан корпорацуудын зүгээс хоцронгуй хөгжилтэй улсуудыг эзлэн түрэмгийллийн бус, тайван замаар эрхшээлдээ оруулах шинэ боловсронгуй аргыг боловсруулсан нь буурай улсуудын төрийг нь инститүцийн хувьд задалж төр нь улс, ард түмнийхээ төлөө ажилладаг бус харин засгийн эрхийг барьдаг цөөн тооны баячуудын хувийн өмчийг хамгаалах, “чөлөөт зах зээл”-ийн өрсөлдөөний зарчмыг тулган хүлээлгэх үүрэгтэй хүчний байгууллага төдий болгон хувиргах ажиллагаа байсан юм.
Товчхондоо түүхийн тодорхой үе шатанд Зимбабве, Замбиа, Нигер, Венесүэл зэрэг Африк, Латин Америкийн зарим улсад хэрэгжсэн энэ хар технологи манай улсын улс төрийн болоод эдийн засгийн бүтцийг задлах, төр төвтэй тогтолцоог нураах зорилготойгоор суурьшиж байна. Хар технологийг хэрэгжүүлэгчдийн хувьд юуны өмнө төрийг өмчөөс нь салгах нь чухал бөгөөд энэ нь хоёр үндэслэлтэй.
1. Төр өмчтэй байх нь инститүцийнхээ хувьд бэхжих үндэс болдог. Энэ нь нэг талаас төр санхүүгийн найдвартай эх үүсвэртэй байх, нөгөө талаас стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлийг өмчлөх нь улсын аюулгүй байдлыг хангана гэж үздэгтэй холбоотой.
2. Хувийн өмчид тулгуурласан эдийн засгийн бүтцийг бий болгоход төрийн өмч гэсэн ойлголт саад учруулдаг. Тиймээс төрийн өмчийг үнэгүйдүүлэн булаан авч гадаад, дотоодын этгээдүүдэд хувьчлал нэрийн дор тараан өгдөг.
ТӨРИЙН ӨМЧИТ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БА ХАР ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЖИЛТ
Сүүлийн гурав, дөрвөн жилийн туршид “төр муу менежер” гэх хар пиар хүчтэйгээр түгэж нийгмийн сэтгэл зүйд төрөө дорд үзэх үзлийг шамдан суулгах болсон нь тохиолдлын зүйл биш бөгөөд 1990-ээд оны хувьчлалын шуурганаас үлдэж хоцорсон цөөн тооны төрийн өмчийн ордууд, үйлдвэрийн газруудыг хувьчлах ажлын бэлтгэл явагдаж байна гэж үзэж болно. Хувьчлахад хууль ёсны, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл хэрэгтэй бөгөөд үүнд:
1. Төрийн өмчийн газрууд менежмент муутай, ашиггүй ажилладаг.
2. Төрийн өмчийн газрууд улстөрчдийн хувийн бизнесийн шахааны газар, ашиг сонирхлын өрсөлдөөний талбар болдог.
Өнгөцхөн хархад энэ тайлбарууд үндэслэлтэй мэт санагддаг. Гэвч нарийвчлан судалж үзвэл тийм ч бодит үндэслэл болж чаддаггүй. Тухайлбал, энд дурдагдсан хоёрдугаар үндэслэлийн бодит хэрэгжилт нь нэгдүгээр үндэслэлээ үнэмшилтэй болгодог. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл бүхий улстөрчид, бизнесийн бүлэглэлүүд хувийн компаниараа дамжуулан өндөр үнэтэй ханган нийлүүлэлт хийх, ашиггүй бизнесийн гэрээг тулган хүлээлгэх зэргээр улсын өмчийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хүч түрэн оролцож бизнесийн шийдвэрт нөлөөлдгөөс улсын үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллах, муу менежменттэй мэт харагдах эрсдэл тулгардаг.
Тэгвэл төрийн үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллаж байвал энэ нь өмчийн хэлбэрээсээ болсон бус харин бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгийн оролцоо байгаагаас шалтгаалсан байж болох бус уу?
Төрийн өмчид шунахайрагчдын хувьд харамсалтай нь төрийн өмчид үлдсэн “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэтийн цөөн хэдэн үйлдвэрийн газрууд ашигтай ажиллаж улсын эдийн засгийн гол тулгуур хүч болсоор байгаа нь төрийн өмчийн газрууд ашиггүй ажилладаг гэсэн үндэслэлийг нь худал болохыг баталсан баримт болж буй тул тэд ямар ч аргаар хамаагүй ашигтай ажиллаж буй газруудыг алдагдалд оруулах, алдагдалтай ажилладаг мэт харагдуулах, товчхондоо өмчийг үнэгүйдүүлэх ажлыг хийх болсон юм.
Эрх мэдэлтнүүд төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс шууд оролцох, улс төрийн намд, эсвэл эрх баригчдад үйлчилсэн шийдвэр гаргуулах гэх мэт, эсвэл менежерийн албан дахь өөрсдийн төлөөний хүмүүсээр дамжуулах, ашиг орлогыг шамшигдуулах, алдагдалтай тайлан баланс гаргуулах гэх мэт замаар улсын өмчийг үнэгүйдүүлэх ажлаа хэрэгжүүлдэг.
Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур хэлэлцэгдсэн Гэрлэх ёслолын ордны хувьчлалын асуудал төрийн өмчийг үнэгүйдүүлэн хувьчлах оролдлогын нэг тод жишээ болсон. Нийслэлээс 2015 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтад Хуримын ордон орсон бөгөөд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажилласаар ирсэн, тухайлбал 2012 онд 67.7 сая, 2013 онд 248.8 сая төгрөгийн ашигтай ажилласан тус байгууллага 2014 оны эхний хагас жилд түүхэндээ анх удаагаа алдагдалтай буюу хасах дөчин зургаан сая (-46,112.3 мянга) төгрөгийн баланстай тайлан гаргасан нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй юм.
“Гандан хийд, Хуримын ордон хоёр яагаад ч ашиггүй ажиллах нөхцөлгүй” гэх нэг талаас хошигнол, нөгөө талаас бодит үнэн болох бичигдээгүй хууль ийм л амархан зөрчигдсөн түүхтэй. Уншигч та удахгүй Гандан хийд “эдийн засгийн хувьд” үр ашиггүй гэнэ ээ, тиймээс хувьчлагдах гэнэ ээ гэж сонсвол бүү гайхаарай.
Одоо болтол халуун сэдэв хэвээр байгаа Тавантолгойн ордыг Хятадын Шэнхуа болон МСS-ийн хамтарсан консорциумд “менежментийн гэрээ” гэгч хуурамч маскаар далдлан өгөх ажиллагаа нь улстөрчид, гадаад дотоодын хүчирхэг хувийн компаниудын зүгээс төрийн үйл ажиллагаанд нь хэрхэн нөлөөлдгийг харуулсан нэгэн жишээ юм. Хувьчлалаар төрийн томоохон өмч, ордуудыг завшиж гаршсан цөөн хэдэн нөхдийн хувьд Тавантолгойн орд чухамдаа хагалаад идэхэд бэлэн гүзээтэй шар тос мэт л харагдаж байгаа.
Харин Монголын ард түмэн бид тэр шар тосыг хагалж идэх хууль ёсны эзэн гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Тиймээс хэн нэгэн сайд, аль нэгэн өмчийг завшихыг хүсэгч компанийн эзэд биш харин ард иргэд бид Тавантолгойг хэрхэн ашиглахыг шийдэх ёстой. Улстөрчид, улс төрийн намуудын шууд оролцоогоор төрийн компанийн үйл ажиллагаа доголддог, муу менежменттэй мэт харагддагийн тод жишээ нь Тавантолгой компани юм.
2011 онд МАН төр барьж байх үедээ тус компаниар дамжуулан Хятадын Чалко компаниас $350 сая долларын зээл авч ард түмэнд ногдол ашиг нэрээр сонгуулийн бэлэг болгон тараасан. Өөрийнх нь бизнест хамаагүй үйл ажиллагаавд зарцуулагдсан энэ их зээлийн өрийг Т авантолгой өдгөө төлсөөр байгаа нь үйл ажиллагаавд нь асар их дарамт болдог ба энэ нь тус компанийг менежмент муутай, ашигтай ажиллаж чадахгүй байгаа мэт харагдуулдаг гол шалтгаан юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Тавантолгой ашигтай ажиллаж байгаа нь төрийн компани чадваргүй гэсэн ойлголтыг үгүйсгэсэн баталгаа болж буй юм.
Тавантолгой өөрөөс нь үл хамаарах гадаад валютын ханшийн хэлбэлзлийг эс тооцвол 2013 онд 24.2 сая, 2014 онд 23.2 сая төгрөгийн ашигтай ажилласан. Чалкогийн зээлийн 60 гаруй хувийг барагдуулсан, төлбөрийг 100 хувь барагдуулах бүтээгдэхүүн нь ачигдахад бэлэн хүлээлтийн байдалтай байгаа нь тус компани менежмент сайтайг харуулж буй хэрэг. Улстөрчид, улс төрийн намаас бизнесийн үйл ажиллагаанд нь оролцоогүй бол бүр ч илүү үр дүнтэй, ашигтай ажиллах байсан гэвэл үгүйсгэх аргагүй.
Монголчууд бидний аз болоход төрийн өмчийн “Эрдэнэт” хэмээх уурхайн компани амжилттай ажилласаар байгаа юм. 1978 онд байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажиллаж, үр өгөөжөө өгсөөр ирсэн “саалийн ганц үнээ” гэх “Эрдэнэт”-ийн талаар олон юм нурших нь илүүц буй за. Хувьчлах өмчийн жагсаалтад нэр нь үе үе орж, гарсаар байдаг “Эрдэнэт” манай улсын уул уурхайн хөгжлийн жишиг, төрийн өмчийн компанийн менежментийн үлгэр дууриал, улсын эдийн засгийн тулгуур болдгийнхоо хувьд гадаад, дотоодын өлөн нүдэтнүүдийн ил, далд довтолгооны бай, улстөрчдийн ашиг сонирхлын тулааны талбар болсоор ирсэн юм. Чухам тийм л учраас бид “Эрдэнэт”-ийг төрийн өмчид нь үлдээж бизнесийн үйл ажиллагаагаа саад тотгоргүй явуулах нөхцөл бололцоогоор хангах ёстой.
Дээр дурдсан жишээнүүдээс хархад үйлдвэрийн газрууд өмчийн хэлбэрээсээ хамаараад, тухайлбал төрийн өмч учраас ашиггүй ажилладаг гэсэн ойлголт худал гэдэг нь батлагдаж байна. Аж ахуйн нэгжүүд өмчийн хэлбэрээсээ үл хамаараад бизнесийн хууль, зах зээлийнхээ зарчмын дагуу алдаатай, оноотой явах нь тодорхой. Харин хэн нэгэнд төрийн өмчийн газрыг зориудаар ашиггүй ажиллуулах сонирхол байдаг гэвэл үгүйсгэх аргагүй юм. Нөгөө талаас төрийн өмчийн газруудад улстөрчид, улс төрийн намуудын хөндлөнгийн оролцоо их байгаагаас бизнесийн үйл ажиллагаанд нь саад болоод байгаа нь үнэн юм.
Гэхдээ энэ нь мэдээж төрийн өмчийг хувьчлах шалтаг болох ёсгүй. Учир нь энэ нь төрийн өмчийн ангуучдын өмчийг үнэгүйдүүлэн авах, төрийг хүчгүйдүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагаа хэрэгжиж буй хэрэг тул төр энэхүү башир аргад автах ёсгүй юм. Зөвхөн “Эрдэнэт”, “Тавантолгой” хоёр л гэхэд манай улсын топ есөн хувийн компанийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний татварыг улсад төлдөг гэдгийг сонсвол уншигч та намайг яагаад төр өмчтэй байх хэрэгтэй гэж хэлээд буйгийн учрыг илүүтэй ойлгох биз.
ТӨР МЕНЕЖЕР БИШ, ХАРИН ТӨРД САЙН МЕНЕЖЕР ХЭРЭГТЭЙ
Төр бол үнэндээ сайн ч, муу ч менежер биш. Яагаад гэвэл төр өөрөө менежер биш учраас л тэр. Угаасаа төрийг компанийн менежертэй зүйрлэх аргагүй, учир нь төр нь улс төрийн инститүц, компани нь аж ахуйн нэгж. Харин төрд менежерүүд ажилладаг гэдгийг санах хэрэгтэй бөгөөд менежерүүдийн сайн, муугаас төрийн үйл ажиллагаа ихээхэн хамааралтай байдаг нь үнэн. Төрд ажиллаж байгаа менежерүүдийн санаа зөв, ур чадвар сайн байж төрийн ажил өөдтэй явна. Төрд санаа зөвтэй хүмүүсийг ажиллуулах хэрэгтэй гэдгийг би онцлон хэлмээр байна. Энэ нь төрийн албан хаагчид төрийн үйл хэргийн төлөө санаа тавьдаг, үнэн зүтгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг. Энэ л чанар манай төрийн албан хаагчдад дутагдаад байгаа нь ажиглагддаг.
Арга ч гүй биз дээ ихэнх нь намын томилгоо, амраг садангийн холбоо, найзын шахаагаар орж ирсэн нөхдүүд байдаг хойно. Ямар сайндаа л “төрийн алба төрлийн алба болсон” хэмээх хэлц үг гарсан байх вэ. Миний санаанд үлдсэн нэгэн жишээг дурдъя. Өнгөрсөн өвөл нэгэн хувийн компани дээвэртэй мөсөн гулгуурын талбай байгуулсан аж. Харин Улаанбаатар хотын захиргаанаас уламжлал ёсоороо төв талбай дээрээ гулгуурын талбай байгуулжээ. Энэ нь дарга ажилтай нэгэн эрхэмд төрийг муулах завшаан болсон байна.
Тэрээр “Төр муу менежер гэдгээ харууллаа, дээвэртэй мөсөн гулгуур байгуулж чадахгүй байхад хувийн компани байгуулчихлаа” хэмээн жиргэж тодорсон аж. Энэ харьцуулалт үнэндээ утгагүй, учир нь хотын захиргаа хувийн компанитай мөсөн гулгуур байгуулах талаар өрсөлдөхгүй, тэгэх ч учиргүй. Гэтэл төрийн нэг томоохон менежер, агентлагийн дарга хүн төрөө яахин муулна вэ. Менежер нь төрөө муулдаг, санаа буруутай байхад төрийн ажил сайн явахгүй нь мэдээж.
ТӨР ШИГ ТӨРТЭЙ БОЛЦГООЁ!
Хөгжлийн өндөр төвшинд хүрсэн улсуудын түүхийг аваад үзэхэд бүгд хүчтэй, чадварлаг төрийн удирдлага дор хөгжсөн байдаг. Тэдгээр улс төр, засгаа хэзээ ч “менежер” хэмээн харж байгаагүй юм. Төрдөө “муу менежер” хоч өгч адалсаар уруудсан жишээг Ази тивд бид зөвхөн Киргиз, Монгол хоёроос олж харах бол төрөө удирдагч гэж зөвшөөрөн амжилтанд хүрсэн түүхийг мөн зэргэлдээх улсуудаасаа харж болно. 30-хан жилийн дотор 600 сая хүнийг ядуурлаас гаргаж өдгөө дэлхийн хамгийн том эдийн засагтай (валютын худалдан авах чадвараар тооцвол) болсон Хятад, 2000 он хүртэлх уналтаасаа хойш ердөө 14 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ээ $1320 доллараас $14,612 доллар буюу 11 дахин өсгөсөн
Орос түүхэндээ хэзээ ч тусгаар тогтносон төрт улс болон оршин тогтнож байгаагүй боловч шинээр байгуулсан улсаа ердөө 20 жилийн дотор хөгжингүй улсын зэрэгт хүргэж чадсан, Казахстан бүгд төр шиг төртэй байж улс шиг хөгжиж байна. Эдгээр улсуудын хөгжлийн түлхүүр нь “төр муу менежер” гэх мөлжлөгийн хар технологи, аргад авталгүйгээр хүчтэй, чадварлаг, мэргэжлийн төрийг бий болгон удирдлага дор нь нэгдсэнд оршино. Энэ нь нэг талаас төр бол удирдагч, удирдлагын тогтолцоо гэдгийг харуулж буй хэрэг.
Төр муу менежер гэх энэ хар технологийн хэрэгжилт нь гадаад болоод дотоодын бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг давхар хангадаг. Гадаад улсууд, тэдгээрийн үндэстэн дамнасан корпорацуудын хувьд төрийг хүчгүйдүүлэх, тогтолцоог нь нураах замаар Монголыг мөлжих тааламжтай нөхцлөө бүрдүүлдэг бол дотоодын бүлэглэлийн хувьд төрийн өмчийг үнэгүйдүүлэн завших боломжийг олгодог. Төрийн компаниуд муу ажиллаж байвал асуудал өмчийн хэлбэртээ бус харин төрд ажиллаж буй менежерүүд болоод өмчийн зарцуулалтын тогтолцоонд байна гэсэн үг. Монголын төр бол Монгол Улс оршин тогтнож байх үндэс юм. Төр өмч эзэмших нь төр хүчтэй байх нэг үндэс болдог төдийгүй, улсын аюулгүй байдлыг хангах онцгой ач холбогдолтой.
Монголчууд аа “төр муу менежер” гэх башир аргад бүү автагтун! Гадны угшилтай энэ хар технологиос салцгаая! Монгол Улс хоцронгуй байдлаасаа гарч урагш хөгжих найдвартай зам нь мэргэшсэн удирдлагатай, хүчтэй, чадварлаг төртэй байх юм.
Эдийн засагч Х.Батсуурь
Сэтгэгдэл1
Хүний юм хүнийх л байдаг. төрийн натур нь л энэ шд. Хүний мөнгөөр хүнд юм авч өгөхөд үнэ чанарыг сонирхох уу? дундаас нь юм унагахаа бодох уу?
Төрд ямар хүн гарсныг л илэрхийлж байгаа хэрэг шүү дээ. Төрд сайн хүн гарвал бүх юм сайн болно.
Хэрэв Төр муу менежер байсан бол Хятад яасан байх вэ??? БНХАУ-ыг төр нь авч явж байгаа. Гэхдээ Хятад Монгол 2 бол бүх талаараа дэндүү өөр.
за сайн хүн гэж ямар тодорхойлолт байдаг юм?
Яг үнэндээ хятад шиг хариуцлага хүлээлгэж чадвал төр шиг хүчирхэг маневрийн толгой хаана байна монголд бол шимэгч хорхойнууд нь ардчилалын арьс нөмөрчихөөд л энэ улсыг нурааж байна шүү дээ
Аливаа улс гүрнийг мөхөөхийн тулд юуны түрүүнд эрчүүдийг нь моралын болон бие организмын хувьд үхүүлдэг, дараад нь эмэгтэйчүүдийг эрхшээлдээ авч өвөрлөдөг.Да Ганболд яг л энэ аргыг хэрэгжүүсэн. Үүнийхээ тулд Аж үйлдвэрийг устгасан ингэснээр инженер, засварчин,цахилгаанчин, гагнуурчин гээд эрчүүдийн ажил үгүй болж, эхнэрүүдүүхээ туслахууд болж хувирсан, мэдээж ийм үед ямарч эр хүн сэтгэл санаагаар унана, дараад нь ХМХ-ээр "Хувирах чадваргүй болсон бор төгрөг шигээ эрчүүдийг монгол эмэгтэйчүүд тоохгүй байна" гэсэн сурталчилгааг хүчтэй явуулж эхэлсэн, ингээд л манай охид бүсгүйчүүд хөгшин залуугүй гадаад нэртэйл бол хөгшин залуу хамаагүй Хятад, Солонгос,Харуудруу хөл алдан гүйлдэж ДОХ хүртэл импортолж зарим нь харийн нутагт амиа золиосолсон. Энэ бүхэн зүгээр нэг тохиолдол байгаагүй Да.Ганболд нарын эзнийхээ заавраар урьдчилан төлөвлөж боловсруулсан үйл ажиллагаа байсан, одоо тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгийг нь гадаадыханд өгөх эцсийн шатандаа орж байх шиг байна.
Улс орныг Лидергүй болгож хүчгүйдүүлэх улмаар мөхөөх бас нэг аюултай бөгөөд анхаарууштай шинэ т хар пиар бол "дарангуйлагч" ийм аргаар С.Хусейн, М.Кадафи нарыг өөрсдий нь ард түмнээр алуулсан,ингэснээр тэнд шудрага ёс тогтсон уу, үгүйдээ тогтоохыг ч хүсээгүй, одоо тэнд эх орон газар шороо нь ард түмнийхээ цусанд дэвтэж байна.
Улс орныг Лидергүй болгож хүчгүйдүүлэх улмаар мөхөөх бас нэг аюултай бөгөөд анхаарууштай шинэ т хар пиар бол "дарангуйлагч" ийм аргаар С.Хусейн, М.Кадафи нарыг өөрсдий нь ард түмнээр алуулсан,ингэснээр тэнд шудрага ёс тогтсон уу, үгүйдээ тогтоохыг ч хүсээгүй, одоо тэнд эх орон газар шороо нь ард түмнийхээ цусанд дэвтэж байна.
Улс орныг Лидергүй болгож хүчгүйдүүлэх улмаар мөхөөх бас нэг аюултай бөгөөд анхаарууштай шинэ т хар пиар бол "дарангуйлагч" ийм аргаар С.Хусейн, М.Кадафи нарыг өөрсдий нь ард түмнээр алуулсан,ингэснээр тэнд шудрага ёс тогтсон уу, үгүйдээ тогтоохыг ч хүсээгүй, одоо тэнд эх орон газар шороо нь ард түмнийхээ цусанд дэвтэж байна.
Оюун ухаанаар түмэнийг нэгтгэж, төр улсыг удирдах удирдагчгүй 25 жил явлаа. Арга ч алга даа төрд гарсан тэнэгүүдэд зориулсан үг байна.
10 tonn chiher bna Erdeneted shahaj ugch tuslah IHiin gishuun bna Shagnaliin hemjee hed nugalj shahsanaas hamaarna 10 nugalj shahaj chadval uniin dungiin tal huviig hahuuld ugehed belen
ТЭНЭГҮҮД ТӨРГҮЙ БОЛЧИХ.ТЭГВЭЛ ТА НАР НЭРГҮЙ БОЛНО, ЭД ХӨРӨНГӨГҮЙ, ХАРЬЯАЛАГДАХ ГАЗАРГҮЙ, ХААНА ХЭНИЙ ХЭН БОЛЖ ТӨРСӨН ТҮҮНИЙГ НОТЛОХ ХЭН Ч БАЙХГҮЙ САРМАГЧИНГУУД Л БОЛНО. ХҮҮХДИЙГ ЧИНЬ СУРГАХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ҮГҮЙ БОЛНО, ХИЛЭЭ МАНАХ ХИЛЧИНГҮЙ БОЛНО, ЧАДАЛТАЙ НЬ ЧИНИЙ ХАМРЫГ НАРМАЙЛГААД ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛСОН, ӨВЛӨЖ ИРСЭН, ЦУГЛУУЛСАН ХӨРӨНГИЙГ ЧИНЬ БУЛААГААД АВЧИХНА... ГАДААД ЯВАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО. НЭРГҮЙ ПАСПОРТГҮЙ САРМАГЧИНГ ХЭН ХҮЛЭЭЖ АВАХ ВЭ ДЭЭ.
Торгуй болчихое! Тэгвэл энэ хэдэн олигархууд газар нутгаа аль хэдийн зарах байсан юм!Тэдний санаа торийг доройтуулж ард тумнийг умх талхаар ажиллуулж маш унэтэй тог цахилгаан , ус , хортой хоол хунс,унэтэй байранд амьдруулж, оод нь гаргахгуй байх л санаатай байдаг!Тэд хувьчлал бол сайн гж худал угээр Монголын бух омчийг оорийн болгож аваад хэрэггуй болохоор нь хятадуудад зарах санаатай л тэгж байгаа юм!
өмч хэрэггүй болно гэж бас байх уу? тархи угаах гэж ядчих маа
Социализмын уед омч байсан уу? Байсаан! Харин олигархи байсан уу?байгаагуй!Тэгэхээр омчийг олигархитай хольж хутгаад ядчих юмаа!
Муу олигархиуд
Төр бол
Бодлогоо сайн тодорхойлоодл өгвөл болоо,юун төриын компани,тэр чинь сэгний үнэрээр цугларсан өлөн чононууд
цугладаг үүр шүүдээ
Улс орныг Лидергүй болгож хүчгүйдүүлэх улмаар мөхөөх бас нэг аюултай бөгөөд анхаарууштай шинэ т хар пиар бол "дарангуйлагч" ийм аргаар С.Хусейн, М.Кадафи нарыг өөрсдий нь ард түмнээр алуулсан,ингэснээр тэнд шудрага ёс тогтсон уу, үгүйдээ тогтоохыг ч хүсээгүй, одоо тэнд эх орон газар шороо нь ард түмнийхээ цусанд дэвтэж байна.
Тэгээд тэр социализмийн чинь өмч хувьд очоол өнгө ороо биздээ? худлаа тархи угааж цэцэрхэх юм
Bi tani bichsentei 200% sanal niilj bna. setgelgui humuus tord ajillaj bhad yaj torin ajil sain bh um be? Baabar maabar zereg horlontoi humuusiin 20 gariu jil hiij baigaa Piar ur dungee ogch hoorhii genen ard tumen uund ni bur itgechihsen, burhani surgaal shig boddog bolson ni tun haramsaltai. Mongol uls orshin togtnoj edugee hursen ni Mongolin tor baisniih. Tsaashid ch bh bolno. Huviin company ene ulsiig odii boltol avch yavj bna gedeg. ter humuus chin ugtaa oorsdinhoo bor hodoodnii toloo amin huviin erh ashguin toloo l ajillaj bga um. tegvel tord ene els oron ard tumnii erh ashig, undesnii tusgaar togtnol neg noimort chuhal asuudal bdag. toroos oor iim hariutslaga huleen institute oor haana bna, heleedeh!
Сэтгэлтэй хүн ямар байх уу? төр түмнээ боддог хүн л гэж бүү хадуураарай даа. бусдын төлөө гэдэг хүн нэг бол дээд буянтан байгаа эсвэл зальтай л амьтан байгаа. төр бол үйлчилгээний байгууллага. бид төрөөс наад эрх чөлөө тусгаар тогтнолоо нэхэх эрх бүүр үүрэгтэй. Харин төр битгий бизнэс хийгээд бай заа. Тэр төр чинь л тусгаар тогтнолоо зарах замаар өмчтэй болох гэж улайрч байна. Төр гэж хэн юм эрх мэдэл дээр очиж суусан хэдэн хүн л байгаашд
Чи л тэгж ойлгодог юм байлгуй дээ! Ардчилсан тор хэдэн хун нийлээд харйуцлагагуй байдаг юм бол системийг нь солих хэрэгтэй! Хэн Монголд олигархийн Ардчилал хэрэгтэй гээд байгаан!?
Тэгвэл хэн монголд лидэр нэртэй дарангуйлагч хэрэгтэй гээд байгаа М?
Дидер бол жирийн ард түмэнд бол өмгөөлөн хамгаалагч нь, төрд гарсан хувалзнуудад дарангуйлагч болж харагддаг юм.
Лидер бол жирийн ард түмэнд бол өмгөөлөн хамгаалагч нь, төрд гарсан хувалзнуудад дарангуйлагч болж харагддаг юм.
Япон Герман Англи гээд аль аль нь маш хүчтэй, том төртэй. Бас тэр төр нь бизнесүүдээ дэмждэг, бас том бизнесүүдээсээ хангалттай татвар авч энгийн иргэд, жижиг бизнесүүддээ хуваарилж чаддаг хамгийн том мундаг менежер байдаг.
Ганцхан одоогийн Монголоороо сэтгээд байгаа хүмүүс л төр гэхээр бухимдаад болохгүй гэж хараад байна. Яг л энэ нийтлэлд бичсэн шиг тархиа мулз угаалгачихсан, бас энд орж ирж сэтгэгдэл бичицгээж л байна.
Baabar metiin uyanii nohoig ashiglaj iim tsuurhal taraasan baidag.
Засс баабартай баабаргүй л энгийн логик юмыг худлаа мушгих юм.төр данхайсан, одоо бүүр ч данхайна. Тэр тусмаа л арчаагүй болох болно. Төрд шигдсэн, төрийн нэрээр амьдардаг хувалзнуудаа
Баа барррррррррррр Рио-Тинтогоос санхүүждэг.
хэн нотлохийн?
Нотлогдчихсон.
luuverteh zal shuu
Хөгжлийн эдийн засгийн сурах бичгүүд, дэлхий дээр энэ талаар хийгдсэн мянга мянган судалгаанаас ядаж 5-ыг уншаасай билээ. Төр муу менежер төр эдийн засагт увайгүй хутгалдах хэрэггүй юм даа. Хятад зах зээлийн эдийн засгийг сүүлийн 30 жил хэрэгжүүлэхдээ нэг намын хүчээр дарж хийсэн бол манайд тийм байж таарахгүйээ
Тэр Хятад чинь дэлхийд 2-рт орох том эдийн засаг болчихоод байна аа, пизда минь.
Гүй эээ, Хятад дэлхийн хамгийн том, 1-р эдийн засаг болсон гээд энд бичсэн байштээ!!!
Япон Герман Англи гээд аль аль нь маш хүчтэй, том төртэй. Бас тэр төр нь бизнесүүдээ дэмждэг, бас том бизнесүүдээсээ хангалттай татвар авч энгийн иргэд, жижиг бизнесүүддээ хуваарилж чаддаг хамгийн том мундаг менежер байдаг.
Төр ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад, хууль дүрэм тогтоож хэрэгжүүлэхэд л төр шиг бай. Хувь хүмүүс бизнесийнхэн мөнгө бий болгох ажилд зүтгэг л дээ. Төрд тийм чадамж, чадвар байхгүй, дээр нь ёс суртахуунгүй авилгач төрийн албан хаагчид бүтээснийг нурааж самрах л ид шидтэй
Чи л тийм болгож байгаа биз дээ?
Энд бодит жишээнүүдийг дурдсан байна. Нэмж жишээ хэлэхэд хувийн гэгдэх Ухаа худаг алдагдалтай ажиллаж байхад төрийн Эрдэнэс таван толгой ашигтай ажиллаж байна. Манай хамгийн мундаг менежменттэй, дэлхийн зах зээлэс мөнгө босгож чаддаг, хамгийн баян компани яагаад төрийн компаниас муу ажилладаг юм бол. Тэгээд алдагдлаа хаахын тулд улсын компанийг дампууруулах гэж төрийн сайдтай хамтран дайрч байгааг юу гэх вэ? Чухам ийм луйврын зөвтгөлд л "Төр муу менежер" гэсэн ишлэл зориулагддаг. Ердөө энэ дээр гарсан хэдэн олигархи, улстөр-санхүүгийн бүлэглэл улсын аль өнгөтэй өөдтэй бүхнийг хамж авч, ашгаа хуваагаад эцэст нь гадныханд өгөхөд энэ үг хангалттай ашиглагдаж байна. Андуураагүй бол анх энэ үгийг Баабар хэлсэн санагдана.
Япон Герман Англи гээд аль аль нь маш хүчтэй, том төртэй. Бас тэр төр нь бизнесүүдээ дэмждэг, бас том бизнесүүдээсээ хангалттай татвар авч энгийн иргэд, жижиг бизнесүүддээ хуваарилж чаддаг хамгийн том мундаг менежер байдаг. Ганцхан одоогийн Монголоороо сэтгээд байгаа хүмүүс л төр гэхээр бухимдаад болохгүй гэж хараад байна. Яг л энэ нийтлэлд бичсэн шиг тархиа мулз угаалгачихсан, бас энд орж ирж сэтгэгдэл бичицгээж л байна. Бас хутгалгаад байгаа нь төрдөө биш, төр хүчгүйдээд төрд ажиллагсад нь зөвхөн хувиа бодож довоо шарлуулагчид гарснаас л ийм бол байна.
ЭДИЙН ЗАСГИЙН СУРАХ БИЧИГҮҮДЭД ТӨР МУУ МЕНЕЖЭР ГЭСЭН ҮГ БАЙХГҮЙ.
Олигархиуд Баабартануудаар толгойг чинь угаалгаж феодалийн молжлог зохион байгуулдаг!
төр хамгийн сайн мэнэжэр гэсэн үг ч байхгүй
ТӨР БОЛ ОЛИГАРХИУДЫН ЗАХИАЛГЫГ ГҮЙЦЭТГЭЖ МӨЛЖСӨН ЯСЫГ НЬ ДОЛООЖ АМЬДАРДАГ УЯАНЫ ТЭЖЭЭВЭР НОХОЙНУУД
олигархууд өөрсдийнхөө Дэнзэн мэтийн долдой нараа төрд шургуулж муу менежмент хийлгэх эсвэл өөрсдийн долдой нараараа дамжуулан төрийг нурааж, өмчийг нь хувааж авдаг
Yingli announced that its joint venture with Shuozhou Coal Power Co., Ltd., a wholly-owned subsidiary of Datong Coal Mine Group Co., Ltd. has connected a 50 megawatt solar power plant that it developed to the utility grid in Shanxi province, China. Yingli holds a 30% equity stake in the joint venture, which was created to develop and construct utility-scale solar projects in Shuozhou City, one of Shanxi province's largest cities. Based on internal system performance estimates, the project is expected to yield annual revenues of RMB 64 million ($10.3 million USD) from national feed-in-tariffs each year for the next 20 years. The system contains approximately 170,000 multicrystalline Yingli Solar panels, and the electricity they generate is expected to offset about 77,000 tons of carbon emissions annually. https://www.youtube.com/watch?v=XhGXlTSsrns
Shunfeng International Clean Energy expects its revenue from solar panels and parts production and volume of solar farms installation to more than double this year as it taps opportunities from Beijing's target to increase this year's national solar farms installation by 66 per cent. The firm, which acquired the main mainland subsidiary of Suntech Power - once the world's largest solar panel maker - for three billion yuan last April, plans to produce 2 gigawatts of solar panels, and 2.5 GW of parts known as cells and wafers, vice-chairman Shi Jianmin said. "We expect our plants to reach full utilisation this year, up from 80 per cent last year," he said. The National Energy Administration last month set an installation target of 17.8 GW for this year. This compares with 10.6 GW installed last year, which was below the original target of 14 GW - 8 GW roof-top and 6 GW ground-mounted projects - due to project approval delays and difficulties with the signing and enforcement of long-term power purchase agreements on roof-top projects. Zhang said a quarter of the panels it produced this year will be used by its own solar farms. He expects the firm to book a more than 200 per cent rise in solar power output this year from last year. Shunfeng plans to build 1.5 GW of solar farms on the mainland and 0.5 GW in Europe and North America this year. It had 2 GW of installed projects at last year's end. https://www.youtube.com/watch?v=IAufbqbUS6k
Interview with CEO of Shunfeng International Clean Energy Ltd., Eric Luo in Shanghai, China In the video, Luo talks about the embracement of the arrival of solar energy grid parity. https://www.youtube.com/watch?v=vGn5jbnIjDY
Орос түүхэндээ хэзээ ч тусгаар тогтносон төрт улс болон оршин тогтнож байгаагүй боловч шинээр байгуулсан улсаа ердөө 20 жилийн дотор хөгжингүй улсын зэрэгт хүргэж чадсан, Казахстан бүгд төр шиг төртэй байж улс шиг хөгжиж байна. OILGOSONGUI.Orosiig heleed bn uu Kazahiig uu>?
Улс орныг Лидергүй болгож хүчгүйдүүлэх улмаар мөхөөх бас нэг аюултай бөгөөд анхаарууштай шинэ т хар пиар бол "дарангуйлагч" ийм аргаар С.Хусейн, М.Кадафи нарыг өөрсдий нь ард түмнээр алуулсан,ингэснээр тэнд шудрага ёс тогтсон уу, үгүйдээ тогтоохыг ч хүсээгүй, одоо тэнд эх орон газар шороо нь ард түмнийхээ цусанд дэвтэж байна.
хэвлэлийн алдаа шиг байна>>>>2000 он хүртэлх уналтаасаа хойш ердөө 14 жилийн дотор нэг хүнд ногдох ДНБ-ээ $1320 доллараас $14,612 доллар буюу 11 дахин өсгөсөн Орос, түүхэндээ хэзээ ч тусгаар тогтносон төрт улс болон оршин тогтнож байгаагүй боловч шинээр байгуулсан улсаа ердөө 20 жилийн дотор хөгжингүй улсын зэрэгт хүргэж чадсан, Казахстан бүгд төр шиг төртэй байж
Mongold turd baigaa hed olgarhi geed baigaa yum hiij olon hun ajilaa hangaj bui hedeesee uluu bayajsan turd baigaa heden luivarchid l mongoliig sunuuj ba uuj idsenee nuuh iluu edeh gej ulairch baigaa humuusiin ajil
Tur bol hamgiin muu menejer deeremchin avilgagchidaar duursen aalznii chuus chig bolson gazar huviin umchiig hen eserguutsdeg ve gevel archaagui tolgoi ni ajildaggui uurtuu youch bhgui malnuud eserguutsdeg
Хэзээ ч хаана ч тийм байдаггүй. Энэ бол харин амиа хичээсэн, хоосон ядуу хүмүүсийн сэтгэлгээ. Баян сэтгэдэг, өөрөө өмчөө бүтээж чадах хүн бол бусдад хуваалцах сэтгэлгээтэй байдаг. Япон Герман Англи гээд аль аль нь маш хүчтэй, том төртэй. Бас тэр төр нь бизнесүүдээ дэмждэг, бас том бизнесүүдээсээ хангалттай татвар авч энгийн иргэд, жижиг бизнесүүддээ хуваарилж чаддаг хамгийн том мундаг менежер байдаг. Зочин , 2015/06/08 03:30:43 Ганцхан одоогийн Монголоороо сэтгээд байгаа хүмүүс л төр гэхээр бухимдаад болохгүй гэж хараад байна. Яг л энэ нийтлэлд бичсэн шиг тархиа мулз угаалгачихсан, бас энд орж ирж сэтгэгдэл бичицгээж л байна.
JinkoSolar announced on June 2nd that it has signed an agreement to supply 80 MW PV modules for distributed rooftop projects to China Southern Power Grid Synthesis Energy Co., Ltd. According to the terms of the agreement, JinkoSolar will supply 80MW solar modules to CSE for a number of distributed rooftop solar projects located in Guangdong and Hainan provinces. JinkoSolar has already delivered the first shipment of PV modules. CSE is the subsidiary of China Southern Power Grid ("CSG") which focuses on the development of renewable energy and energy saving. CSG is one of the two largest state-owned electric utility companies in China that invests, constructs and operates power networks in Southern region of China. CSG is heavily involved in the development of clean power generation especially solar power and has become one of the leading distributed solar project developers in South China. https://www.youtube.com/watch?v=tQowpHqDi2Q
Хэрэв Төр муу менежер байсан бол Хятад яасан байх вэ??? БНХАУ-ыг төр нь авч явж байгаа. Гэхдээ Хятад Монгол 2 бол бүх талаараа дэндүү өөр.
ардчилсан төр гэдэг нь маанагуудын цуглуулага байдаг юм байна. 25 жил туршиж бүрэн үнэмшилтэй болов. маанаг төр даан ч монголд хэрэггүй юмдаа. монголчуудаа одоо маанагуудаас салах болсон юм бишүү? төрд гарч даварсан нэгч маанагыг дахин гаргахгүй юмсан
маанагууд бишээ гэнэн дvр эсгэсэн луйварчид увиагvйчvvдээр дvvрсэн хогийн сав болсон ардчилагч нарын урдаа барьдаг лидер 3-ыг хар ямархуу увиагvй загнаж байна естой даан ч тусгvй амьтад юм
Тор тvмэн нvдтэй, торсон бие хоер нvдтэй гэдэг бас торийн томор нvvрч гэж ер ь тор нь бурууд нvдтэй бас хvчтэй бол торийг хэн эс шvтхэв тороо бэхжvvлье таминь зальтангуудыг луйварчдыг зайлуулбал болоо ардчилагч нар чинь ер нь л сvvлрvvгээ юу л болоод байна таминь cэрээч сэхээрээч
Төр муу менежер гэж монголчууд хашгирсан гэж худлаа хэлээд эзэнгүйдүүлээд яахав. Эзэн нь Баабар.
Үнэн үнэн. Баабар угаасаа гадныхны л захиалгаар бичдэг шүү дээ. Батлагдсан зүйл шүү дээ. Яг шалгавал зөндөө баримт байгаа.
UNUUDRIIN MONGOLIIIN TUR TURCHTEI MAFIIN UURiig MONGOL TUR GEVEL TENGER NIRGENE!!!! ?????????? TEND ZUVCHUN ARDCHILALIIN NERIIG BARIJ OLON TUMNIIG MUNCHRUULSAN ZOHION BAIGUUULALTTAI ERUUGIIN GEMT HEREGTNUUD HUULI BUSAAR TURIIN ERCHIIG BARIJ BAINA SCHUU DEE!!! ERUUGIIN GEMT HEREGTNUUD TURD BISCH SCHOROND BAICH ZAG IRNE GEDEGT BI ITGEDEG!!! uunii tuluu ch buchniig hiih bolno. BOLOHGUI BOL UUREN DEER NI BUMBUG DELBELNE!!! ene bol SCHUDARGA SCHIITGEL!!!!!!!!!!
Харин тийм бүгд сонгуулийн луйвар хийж гарч ирсэн, хууль зөрчсөн этгээдүүд байгаа. Авилга авсан, тендер завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй гээд бүгд хууль зөрчсөн этгээдүүд. Яана даа Монгол улс минь. Нээрээ л үүний эсрэг Японы якуза нар шиг Монголын шийдсэн том мафи гарч ирж эд нарыг цэвэрлэж байж л бүх юм засагдах байх.
Сайн байцгаана уу? Хүний Хорвоод аливааг ЖАМААР НЬ, ЁСООР НЬ, ЖАЯГААР НЬ, ЖУДГААР НЬ, ЗҮЙГЭЭР НЬ БОЛГОЖ БҮТЭЭХ ХҮЧИН ЧАДАЛТ ЭД ХҮН ТА БАЙДАГ. ХҮНИЙ УХААНГ ХӨТЛӨГЧ БУЮУ ЗАЛЖ ЗАЛУУРДАЖ ТОЛГОЙЛЖ ЗҮЙЛИЙГ, ЮМЫГ, ЭДИЙГ БИЕТЭЭР НЬ ТОЛЬДОЖ ШҮҮЖ ТУНГААГЧ НЬ ОЮУ ГЭГДЭХ ТӨР ХҮН ТА БИЕТЭЭРЭЭ ӨӨРӨӨ Л БАЙЖ БАЙДАГ. ГЭВЧ, ТА ГАГЦ ГАНЦААРАА ТӨР БОЛООД ОРШИЖ ОРЧИЖ БАЙЖ ЧАДАХГҮЙ, УЧИР НЬ ЗАМБУУЛИНГИЙН БҮХИЙ Л ЗҮЙЛ, БҮХИЙ Л ЯВДАЛ СУУДАЛ, ХҮНИЙ АЖ ТӨРӨН АМЬДРАН СУУЛТ, ҮЙЛИЙН ЯВЦ, ҮЙЛДЛИЙН ХЭРЭГ ЯВДАЛ, ЭНЭ БҮГДИЙН ХЭЛХЭЭ ХОЛБОО ӨӨР ХООРОНДОО ШҮТЭН БАРИЛДЛАГАТАЙ, ХҮЙН ХОЛБООТОЙ ЮМ. ТӨРТ ХҮН ТА ОРЬ ГАНЦААРАА ЮУГ Ч БҮТЭЭЖ БОЛГОЖ ҮЛ ЭС ЧАДНА. ТАНЫ ОЮУ ТОЛЬДОЖ ТӨРСӨН ЗҮЙТ, ЖАМТ, ЁСТ, ЖАЯГТ, ЖУДАГТ ЭД ӨӨР БУСДЫНХАА ОЮУТ ТӨРТЭЙ УЯЛДАН ШҮТЖН БАРИЛДАЖ ХҮЙН ХОЛБОГДОЖ БАЙЖ АМЬДРАЛЫГ ЦЭНГИЙН ҮНЭТ АЛТ БОЛГОН ХУВИРГАЖ ӨРӨӨЛ БУСДЫНХАА ОЮУДАА ТӨРДӨӨ ХҮРЭХ ЖИМД НЬ ХӨТӨЛЖ ЯВЦГААДАГ. ТИЙМДЭЭ Ч МОНГОЛЧУУД БИД ТӨРТ УЛС, МОНГОЛ ТУЛГАР ТӨР ХЭМЭЭН ХЭЛЖ ЯРЬЖ ХЭЛЦЭЖ ӨГҮҮЛЦГЭЭДЭГ. ЭЦЭСТ, ОЮУДАА ХҮРЧ, ТӨРӨӨ ТҮШСЭН ХҮН БУРУУ ЗӨРҮҮ, ЭНДҮҮ ТАШАА, СУВДАГ ШУНАХАЙ, ОЛЗ ОМОГ ГЭГДЭХ ЭДГЭЭР ЗҮЙЛСЭЭС АНГИД, АГААД ТҮҮНИЙ ХЭЛ БОЛООД ҮЙЛ НЬ ИЛҮҮГ ҮЙЛДЭЖ БАЙДАГ. ОЮУТАЙГАА ЗОЛГОЖ ТӨРДӨӨ ХҮРСЭН ХҮН МУУ ЗАЛЖ ЗАЛУУРДАНА ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХАРИН, ОЮУДАА ХҮРЧ ТӨРТЭЙГӨӨ ЗОЛГОХ НЬ БҮҮ ХЭЛ, САНАА НЬ Ч БҮРЭЛДЭЖ АМЖААГҮЙ ХҮН ГЭГДЭХ НЭРЭЭР БАЙЖ БУЙ МАХБОД ЧИГЭЭРЭЭ БУЙЧУУЛ ТӨРИЙГ ҮЙМҮҮЛДЭГ, БУСНИУЛДАГ, БУЖИГНУУЛДАГ, САМУУРУУЛДАГ, САМАРДАГ, УЛМААР УЛСЫГ МОХООДОГ, МӨХӨӨДӨГ, СҮЙТГЭДЭГ, СҮЙРҮҮЛДЭГ, СҮЙДЭЛДЭГ. ЭЦЭЭСТ НЬ ГАНЦ ЭДИЙГ ХЭЛЭХЭД, 1989 ОНЫ ҮЙЛДЭЛТЭЙ ЯГ ЗЭРЭГЦЭЭД ТӨРТ УЛС МОНГОЛЧУУД, МОНГОЛ ТУЛГАР ТӨРТ МОНГОЛЧУУД БҮХНИЙГ ДЭНСЭЛЖ ЦЭГНЭХ АЯНД ГАРЦГААСАН ГЭДГИЙГ БҮҮ УМАРТ. ТЭД "СУУСАН ЦЭЦНЭЭС ЯВСАН ТЭНЭГ ДЭЭР"-ИЙН ҮЛГЭРЭЭР, "ЭРҮҮ ТОЛГОЙ НЬ САЛДАГ"-ИЙГ ХАРЖ ҮЗЭЦГЭЭСНИЙХЭЭ ЭЦЭСТ ОЮУГАА, ТӨРӨӨ ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛ ЁСООРОО МӨН ГОЛЫНХОО ЧИНГИЙНХЭЭ ҮЛЭМЖИЙНХЭЭ ЭРЭМБИЙГ НЬ ЗИНДААГ НЬ, ЧАНСААГ НЬ УЛАМ ИЛҮҮГЭЭР ТАНЬЖ МЭДЭХЭЭР ГАДАГШ АЯНД ГАРЦГААСАН. ТЭДГЭЭР ХҮМҮҮС ТӨРТ УЛСДАА, МОНГОЛ ТУЛГАР ТӨРДӨӨ ХООСОН ИРЭХГҮЙ, "СУУСАН ЦЭЦЭН" БОЛОХГҮЙ. ОЮУТАЙ ТӨРСӨН ХҮН ТАНЫ ТӨР АЖ ТӨРӨН АМЬДРАН СУУЖ, ХОРВООГИЙН ЯВДЛЫГ ЖАМААР НЬ, ЁСООР НЬ, ЖХЯГААР НЬ, ЖУДГААР НЬ, ЗҮЙГЭЭР НЬ, ЭРМБЭЭР НЬ, ЗИНДААГАР НЬ, ЧАНСААГААР НЬ ДЭНСЭЛЖ ЦЭГНЭХЭД ХАМГИЙН САЙН ЗАЛАА, ЗАЛУУР БУЮУ ХАМГИЙН САЙН МЕНЕЖЕР". ТӨРТ УЛС МОНГОЛЫГ МИНЬ ТЭНГЭР ӨРШӨӨ. МОНГОЛ ТУЛГАР ТӨРИЙГ ТЭНГЭР ӨРШӨӨ.
Үе үеийн 76-н нүгэл шунал нь гозолзсон гишүүд, тэдний тойрон хүрээлэгч мөнгө хөрөнгө, эрх мэдэл горьдсон бэлтрэгнүүд монгол улсыг дампууруулж байна.
ШҮТЭН, ӨРӨӨЛ БУСДЫГАА, ЭЦЭСТ НЬ, ЭРЭМБЭЭР НЬ, "МЕНЕЖЕР"
Мэргэжлийн бус ес зуйгуй панзчин, наймачид торийг гутааж бна.
Одоо л наад үг чинь ойлгогдож байна. Тэгэхээр одоо яах ёстой байх нь уу? бид төрийг хянах хэрэгтэй байх нь шд
uy unen be ene unen
Төр муу менежер гэх энэ хар технологийг гадаадынхан оруулж ирээгүй, манай ДОЛДОЙНУУД өөрсдөө чирч оруулж ирээд, төрийн ард түмний, нийтийн өмчийг хувьдаа завшиж байгаа юм. Баабар бол зүгээр л хар технолийг Монголчуудад хэрхэн хэрэглэхийг зааварлагч, харин хар технологийн үр шимийг хүртэгч нь Спирт Бал бурмыг хулгайлса, гутлын үйлдвэрийг хулгайлсан, АПУ-г хулгайлсан, Ою ТОлгойг хулгайлса, Таван Толгойг хулгайлах гээд байгаа луйварчид, гээд л цувж өгнө дөө кккк
Батсуурь гуай маш баярлмаар үнэн сэдэв хөндсөн байна.Баярлалаа.Бүгд үнэн зөв гэж сэтгэл сэрэглээ.Ганц хүнч гэсэн ингээд үнэнтэй цуг байхсан.Судлаач Ганхуягыг зулгааж дууслаашдээ наад дотоодын дайснууд чинь!Төрийг маань ардчилсан ерөнхийлөгч Элбэгдорж сөнөөж дуусч байна.Энэ хүн хүмүүсийн урд үг хэлдэг болсон цагаасаа төрийг өмчгүй болгох тухай ухуулан хошигруулдаг ганц сөнөөгч юм.Үнэндээ хуурамч худалч байсан нь үнэнд гүйцэгдсэн.Өмчөөсөө салсан төр төрөөсөө салсан ард түмэн хууль цааз ардчилагчидад үйлчилэхшүй болхоор бүхнээ хулгайчуудад алдаад мөхөлрүү эгнэн жагсаад дуусдаг бололтойЖишээ нь баян арабын орнууд алтаар бялхасан африк түүний араас манайхан хоосон тархи,ходоод юугаан тээн шахуулж дарангуйлагдаж байгааг сэтгэл эмзгэлтэл бичиж.Ардчилалын тамыг мэдрэх тусам үнэнг өгүүлэгчид олширч байнаа.Шудрага үнэн шуураг болон дэгдээсээ!
Юу үнэн тэр үнэн л гэдэг бол байна даа. Харамсаад барахгүй юм даа.
төр муу менежир гэж элбэгдорж л ард олонд ойлгуулж улсын хөрөнгө тараасан шүү дээ Ер нь одоогийн энэ янз бүрийн урсгал өмч эзэнгүйдүүлэх луйвардах төрийг хүчгүйдүүлэх алах талах зодох жанчих бүхнийг сэргээн босгосон хүн бол Элбэгдорж
хэрэв элбэгдоржий хийсэн энэ өөрчлөлтөнд ямар нэг сайн зүйл байсан бол монгол орон бага ч гэсэн урагшаа нэг алхах байсан шүү дээ нэг намтай байх үеийн хөгжил илүү байжээ хэрэв монгол орон урашгаа нэг алхам хийсэн бол Элбэгдоржтонгуудын хийсэн өөрчлөлтөнд олон түмэн ард олон итгэж шинчлэл нэртэй энэ анархизмыг үзэн ядахгүй байжээ
Батсуурь аа.Би тантай яг санал нэг байнаа.Төр хүчтэй байх ёстой гэж манай хөдөлгөөнийхөн хэзээнээсээ үзэж ирсэн.Хүчтэй гэдэгт олон цагдаатай байх энэ тэр бол орохгүй.Бодлоготой, зарчимтай, бас мөнгө хөрөнгөтэй, хуулийг нарийн баримталдаг, Монголчуудад үнэн бодитойгоор үйлчилдэг байхын зэрэгцээ хоноцын сэтгэлтэй, тавиулуудыг орогнуулдаггүй байх хэрэгтэй.Төр мэдээллийн урсгалыг залуурдаж байх ёстой.Нийтийн өмчийг оролцуулаад нийтийн эрх ашгийг хамгаалсан шиг хамгаалж байх ёстой.Хулгайч нарын хурууг нь тайрах ёстой, Хуйвалдагч нарын хушууг нь хайрах ёстой
tur gedeg bol busdiin huch hudulmuruur uuriinhuu amia zogoohod zoriulj zoxioson baiguulamj. Turiin neriig barij bui humuus bugd deed zeregleliin deeremhcid, hulgaichid, tonuulchid baidag jamtai. huviaraa busdiin adil biznis hiij ger ornoo tejeel chadahgui yumnuud l ursulduh davuu baidaltai baih uudnees turd ordog, deeremddeg. CHI BOL TEDNII NEG YAG MUN BNA. DEEREMCIN
Төр "муу менеджер" гэдэг хар технологийг гаднын гар хөл бологчид,эрлийз хурлийзуудын Монголыг төргүй болгоод хувааж идээд дуусгах гэсэн хорт явууллага гэдгийг Монгол хүн бүр ойлгосон байх хэрэгтэй.
Төр гэдэг өөрөө хийсвэр ойлголт. Одоогийн төрийн эрхэнд байгаа нөхдүүд бараг бүгд сонгуулийн луйвар хийж гарч ирсэн, хууль зөрчсөн этгээдүүд байгаа. Авилга авсан, тендер завшсан, ашиг сонирхлын зөрчилтэй гээд бүгд хууль зөрчсөн этгээдүүд. Яана даа Монгол улс минь. Нээрээ л үүний эсрэг Японы якуза нар шиг Монголын шийдсэн том мафи гарч ирж эд нарыг цэвэрлэж байж л бүх юм засагдах байх. Хэзээ ч хаана ч хувийн өмчийг шүтэн дээдлээд хамгаалаад байдаггүй. Энэ бол харин амиа хичээсэн, хоосон ядуу хүмүүсийн сэтгэлгээ. Баян сэтгэдэг, өөрөө өмчөө бүтээж чадах хүн бол бусдад хуваалцах сэтгэлгээтэй байдаг. Япон Герман Англи гээд аль аль нь маш хүчтэй, том төртэй. Бас тэр төр нь бизнесүүдээ дэмждэг, тэр дэмжиж байгаа нь гол нь улс орон нийтэд нь ашигтай байгаа үед дэмдэг. Ашиггүй үед бол тэр бизнес хичнээн том байгаад, хичнээн хүний өмч байлаа гээд тэрийг хураана, бас буруу зүйл хийсэн бол хүний өмч гээд хамгаалаад дээдлээд байхгүй тэр өмчтэй этгээдийг ч бас шийтгэдэг. Тэр том бизнесүүдээсээ хангалттай татвар авч энгийн иргэд, жижиг бизнесүүддээ хуваарилж чаддаг хамгийн том мундаг менежер байдаг. Ганцхан одоогийн Монголоороо сэтгээд байгаа хүмүүс л төр гэхээр бухимдаад болохгүй гэж хараад байна. Яг л энэ нийтлэлд бичсэн шиг тархиа мулз угаалгачихсан, бас энд орж ирж сэтгэгдэл бичицгээж л байна.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00