Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн энх тайван, шударга ёсны бэлгэ тэмдэг болсон аугаа суут хүмүүн Махатма Ганди-гийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Тэрбээр цогцолборын Хүндэт зочны дэвтэрт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч мянга мянганаар хэмжигдэх агуу соёл иргэншлийн өлгий нутаг, үзэсгэлэнт Бхарат орноо төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Энэтхэгийн найрсаг ард түмэнд амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг Монголын ард түмний нэрийн өмнөөс хүсэн ерөөе” хэмээн бичиж үлдээлээ.

Шинэ Дели хотын Ямуна мөрний эрэгт байрладаг энэ цогцолбор нь Махатма Гандиг оршуулсан ариун газар юм. Цогцолборын голд дөрвөлжин хэлбэртэй хар гантиг чулуугаар хийсэн бунхан бий. Дурсгалын самбарт Ганди-гийн “Хэй Рам” буюу “Өө, бурхан минь” хэмээн хэлсэн сүүлчийн үгийг нь сийлжээ. Энэтхэгийн ард түмний хувьд энх тайван, эв нэгдэл, шударга ёсны ариун бэлгэ тэмдэг болсон энэ газарт дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн гадаадын улс орны төр, засгийн тэргүүн, зочид, төлөөлөгчид хүндэтгэл үзүүлдэг. Цогцолбор нь ногоон байгууламж, урлаг, архитектурын хувьд энгийн мэт боловч Энэтхэгийн үнэт уламжлал, Ганди-гийн амьдралын философийг шингээсэн гүн утга, агуулга бүхий газар гэдгээрээ онцлогтой юм.

Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.