НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 15 /Xinhua/. Олон улсын валютын сан /ОУВС/ 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мягмар гарагт 3.2 хувьд хүргэсэн нь долоодугаар сарын таамаглалаас 0.2 пунктээр өссөн үзүүлэлт болсныг Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд тэмдэглэжээ.
Тайланд дурдсанаар, 2025 онд хөгжингүй орнуудын эдийн засаг 1.6 хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.2 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Ингэснээр эдгээрийн аль аль нь өмнөх төсөөлөлтэй харьцуулахад 0.1 пунктээр өсжээ.
ОУВС-гийн ахлах эдийн засагч Пьер-Оливье Гуриншагийн хэлснээр, АНУ-ын татвар тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээс үүдэлтэй нөлөө нь одоогоор "урьдчилан таамаглаж байснаас бага” байгаа ажээ. Гэхдээ татварын хувь хэмжээ өндөр хэвээр байгаа, худалдааны хурцадмал байдал, бусад хүчин зүйлс нэгэн зэрэг нөлөөлж байгаа тул татвар нэмэгдсэн нь дэлхийн өсөлтөд нөлөөлөөгүй гэж хэлэхэд эрт байгааг тэрбээр онцолсон байна.
Мөн тайланд дэлхийн эдийн засаг 2026 онд 3.1 хувиар өснө гэж таамагласан нь долоодугаар сарын таамаглалтай адил байлаа. Гэсэн хэдий ч татвар тарифаас үүдэлтэй шок нь өсөлтийн хэтийн төлөвийг улам бүр сааруулж, эрсдэлүүд нэмэгдэж байгааг онцолсон байна.
Бодлогын тодорхойгүй байдлыг зохицуулах, хиймэл оюун ухаанаар дамжуулан бүтээмжийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг дэмжсэн прагматик, олон талт тогтолцоог бий болгох нь эдийн засгийн сорилтуудыг даван туулахад тус дөхөм болно гэж ОУВС зөвлөжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.