ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 15 /DW/. Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа лхагва гарагт буюу өнөөдөр Москвад албан ёсны айлчлал хийнэ гэж Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана.
Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад Орос руу зугтан гарснаас хойш Аш-Шараа Орост анх удаа айлчлах гэж байна. Сири, Оросын улс төрчид бүс нутгийн болон олон улсын асуудлууд, мөн хоёрын орны хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэнэ гэж SANA агентлаг мэдээлсэн байна.
Аш-Шараа аравдугаар сарын 15-нд Москвад болох ёстой байсан Орос-Арабын дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байжээ. Уг уулзалтыг Газын зурвасын асуудалтай холбоотой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөгөөний улмаас хойшлуулсан байна. Гэсэн хэдий ч Аш-Шараа айлчлалаа цуцлахгүй байхаар шийджээ. Айлчлалынхаа үеэр тэрбээр мөн Орост оршин сууж буй сиричүүдтэй уулзах төлөвтэй байна.
Сири дэх эх сурвалжуудыг эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, аш-Шараа Тартус дахь Оросын тэнгисийн цэргийн бааз, Хмеймим дэх нисэх хүчний баазын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тэрбээр мөн Сирийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр Асадыг шилжүүлэн өгөхийг албан ёсоор хүсэхээр төлөвлөж байгаа гэж “Reuters”-ын эх сурвалж нэмж дурдсан байна. Сирийн төрийн эрх мэдлийг гартаа авсан лалын шашинтуудын “Хайат Тахрир аш-Шам” бүлэглэлийн толгойлогч, шилжилтийн засгийн газрын тэргүүн Мохаммад аль-Жулани гэгддэг Ахмед аль-Шараа өнгөрсөн нэгдүгээр сард өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлажээ. Тэрбээр "шилжилтийн засгийн газар"-ын бүрэн эрхийн хугацаанд тус улсыг удирдана гэж "Аль Арабия" сувгаар нэгдүгээр сарын 29-нд мэдээлсэн байна.
Аш-Шараа хэлэхдээ, шилжилтийн үеийн дараа сонгууль явуулж, Сирийн байнгын засгийн газрыг эмхлэн байгуулна гэж мэдэгдэж байв. Шилжилтийн үе хэр удаан үргэлжлэхийг тэрбээр хэлээгүй байна.
Аш-Шараа мөн шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл ажиллах хууль тогтоох түр зөвлөлийг байгуулна гэж SANA агентлаг мэдээлж байв. "Хайят Тахрир аш-Шам" бол Барууны орнууд болон Орост террорист байгууллага гэж тооцогддог бүлэглэл бөгөөд сөрөг хүчний зэвсэгт бүлэглэлүүдийн хамтаар 2024 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд Сирийн хойд нутгаас Дамаск руу довтлон, засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч Башар Асад болон түүний тойрон хүрээлэгчдийг түлхэн унагасан юм. Цэргийн болон хүчний байгууллагууд тэдэнд үндсэндээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд Асад Орос руу зугтан гарч, тус улс түүнд орогнох эрх олгоод байгаа билээ. ОХУ-ын эрх баригчид Сирийн шинэ эрх баригчидтай харилцаа тогтоохыг зорьж байгаа ба өмнө нь Израилын арми Сирийн нутагт цохилт өгсний дараа Дамаскт дипломат дэмжлэг үзүүлэхийг санал болгож байсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл8
Оросын эсрэг Сирийн босогчдын тэргүүн гээд хуцалдаад байсан чинь нөгөөдөх нь Оросд пялдагадаап наасан, ккк
НАТО – Бид Калининград, Севастополийг хэдхэн цагийн дотор үнс нурам болгоно! Орос – Оролдоод үз!
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
Оросын алдарт С-300 агаараас эсэргүүцэн хамгаалах систем нь Сирийг Израйлын бөмбөгдөлтөөс авраагүй. Ирак Ираныг Америкийн бөмбөгдөлтөөс авраагүй шиг.
с гурван зуу хамгаалдаггүй с-дөрвөн зуу агаараас эсэргүүцэн хамгаалдаг
зеленский явуулсан юм байхдаа
Ккк
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.