
Монголын түүхийн эртний сурвалж унших санаатай нетээр тэнэж явтал санамсаргүй нэгэн чухал баримт олов. Энэ нь 1729 онд Монголд Богдоо тодруулж залсан хийгээд түүнд зориулсан наадмын тухай тэмдэглэл юм.
Гарчиг нь: “1729 оны 6-р сарын 22-ноос 7-р сарын 12-ны хооронд Эльбина голын эрэг дээрх Урга хотод Монголчуудын хамгийн нэр хүндтэй шүтээн Хутагтыг дахин залах (хувилах) үеэр хийсэн зан үйлийн товч тайлбар” гэжээ. Энэ тэмдэглэл оросын сүм хийдийн “месяцослов” гэгдэх календарь-номд орж, улмаар Санкт-Петербургийн түүхийн эмхтгэлд багтжээ. Зохиогч байхгүй, гэхдээ тэр монголыг тун муу мэддэг атлаа туйлын гярхай ажигч хүн байжээ. Бодвол худалдаачин бололтой. Зохиогч ёслолын зарим хэсэг, газар усны болон хүний нэрийг орос дуудлагаараа дураараа бичсэнийг тэр чигээр нь үлдээв.
1729 оны эрийн гурван наадмыг ийм дэлгэрэнгүй өгүүлсэн тэмдэглэл маш ховор, бараг ганцхан гэж бодно. Дашрамд 1700-аад оны орос тэмдэглэлийг орчуулах гэж шар махтайгаа хатсанаа зориуд дурдаж байна.
Долдугаар сарын 22-ны 2 цагт Өргөөд уртаараа 20 сажин, өргөнөөрөө 15 сажин хаалга нь урагшаа харсан угсардаг гол өргөө (кумирня) барив. (Тайлбар: сажин нь 213, 36 см болно). Гол хаалганы эсрэг талд бүтэн хагас аршин (Тайлбар: аршин нь 0.71 см болно) өндөртэй, чулуун дээр сийлсэн, монголчуудын Бурхан гэж нэрлэдэг шүтээн байрлуулжээ, үүний жинхэнэ нэр нь Аюуш юм. Түүний эргэн тойронд янз бүрийн өнгөтэй торго өлгөж, өмнөх ширээн дээр нь цай болон янз бүрийн амттан өржээ. Шүтээний зүүн талд үнэт чулуу, алт, мөнгөөр чимэглэсэн торгомсог эд, туйлын олон янзийн өнгөтэй сэнтий байна, бүх өргөөний дагууд лам нар суух модон лангуунууд засчээ. Тэнд хуучин хутагтын эгч Кукенней, Монголын эзэн Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан, түүнчлэн Бээжингийн Богд хаанаас ирсэн, малгай дээрээ тогосын 5 өдтэй хятад элч, мөн генерал Дарханичен Жуван, залуу хутагтын эцэг болон Монголын бусад язгууртнууд цуглажээ.
Лам нарын тоо 26.000, мөн нөхөр эхнэр, хүүхэд нийлсэн жирийн ард 100.000 илүү хүн цуглажээ. Бүгдээрээ багтахгүй учраас жирийн ардууд, лам нарын олонхи Өргөөний ойролцоо зогсоцгооно. Жирийн ардуудыг орохыг хоригложээ.
Дээрх хүмүүс шүтээний өргөөнд цугласны дараа дээр нь алтадмал ганжир, дугуй, цутгамал амьтад бүхий тус бүр нь хоёр сажин урттай 200 тахил гарган хоёр эгнээ болгож, өөр хооронд нь нэг аршин зайд байрлуулж, түүний дунд 20 сажин өргөн зам гаргажээ. Хэнгэрэг барьсан 200 хүн, мөн бүтэн хагас сажин урт том зэс бүрээ бүхий 4 бүрээчин эгнэн зогсож, тэдний араас шашны элдвийн зүйл барьсан гоё хувцастай лам нар дагалдаж явна. Тэр жагсаалаас 6 лам гарч, хуучин Хутагтын эгч Кукеннейг дамнуур дээр суулган, араас нь Хан, Вангууд болон тансаг хувцастай бусад язгууртан хүмүүс явганаар даган, Өргөөнөөс хагас үдийн чигт 1 верстийн зайд буй Хутагтын дахин төрсөн эцэг Дархан жуваны гэр лүү явав. Энэ үед хөгжим тоглохгүй, харин гэр хүртэл чимээгүй явцгаав. Цагийн дараа тэрхүү гэрээс язгууртан монголчууд, их Лам нар дахин хувилсан Хутагтыг гар дээрээ өргөн гаргаж, Хутагтад зориулан бэлтгэсэн тансаг чимэглэлтэй гурван морины нэгэнд мордуулан, их лам Занжин Вангийн ач хүү явганаар хөтлөн явав. Тэд хаалтаас гармагцаа эгнээ болон жагсаж, бүх лам нар Хутагтад зориулан ном уншиж, бүх төрлийн хөгжмөөр тогловж эхлэв; тэгээд язгууртнууд болон жирийн ардууд гараа дээш өргөн, Хутагтад чин сэтгэлээсээ мөргөв.
Хутагт өмнөх төрөлдөө амьдарч байсан хуучин хашаа хүртэл жагсаалаа дагуулан аяархан явах ба түүний араас хуучин хутагтын эгч Кукеннейг дамнуур дээр авч явах бөгөөд цаашид тэр эмэгтэй өнөөгийн Хутагтын эгч гэж нэрлэгдэнэ. Түүний араас Далай ламаас илгээсэн хувилгаан Ноймихон, хятадын Элч, мөн бүх лам, Вангууд болон Монголын бусад язгууртнууд дагалджээ.
Харин жирийн ардууд жагсаалын хоёр талаар явах бөгөөд энэ үед хүчтэй шахцалдаан үүсч, олон хүний амьсгаа давчдав. Хашаан дотор алтан ганжир, олон өнгийн торгоор чимсэн 6 гэр, бас энгийн 4 гэр барьжээ. Дээр дурдсан гэрүүдийн нэгэнд угсармал өргөөтэй адил маш тансаг чимэглэсэн хутагтын хуучин сэнтий байх аж. Тэрхүү хашаа хүрээд бүгд зогсож, ойрын лам нар Хутагтыг гүн хүндэтгэлтэйгээр мориноос буулгаж, урд хаалгаар хашаанд орж, тэндээ өмнөх сууцаа үзэж байгаа мэт хагас цаг байв. Дурдсан хашаанаас гарахдаа Хутагт явгаар хойт зүг том угсармал шүтээний өргөө рүү явах үед их лам нар гараас нь хөтөлж, араас нь түүний эгч Кукенней, Богд хааны илгээсэн элч, бусад язгууртан хүмүүс дагалджээ. Тэрхүү Өргөөнд Далай ламын илгээсэн хувилгаан Ноймохон, бусад их лам, хувилгаад Хутагтыг сэнтийд нь олон түмэн түмний зүг харуулсан залав.
Үүний дараа Хятадын Элч: Хутагтад дээд хүндлэл үзүүлж, түүнийг Бурхан шиг шүтэхийг даалгасан Богд хааны зарлигийг дуудаж сонсгов.
Тэрхүү зарлигийг тэнд байсан бүх хүмүүс хүлээн авч, 3 удаа газар хүртэл тонгойн мөргөв… Тэр дороо Хутагтын өмнө ширээ засаж, Лам нарын ажилдаа хэрэглэдэг яг адил хэмжээтэй олон зэс хонхыг тавив. Энэ олон хонхны нэгийг өмнөх хутагт хэрэглэж байсан гэх бөгөөд түүнийг Өргөөний гадна үлдээжээ, учир нь Хутагт өөрийн хайртай хонх байхгүй байгааг мэдэх ёстой ба үүгээр Хутагт дахин төрснийг батална. Хутагт хонхнуудыг харж байснаа ойр байгаа ламд: миний хайртай хонхыг яагаад энд авчирсангүй вэ гэж хэлжээ.
Тэр үед бүх Хан, Ван, Лам нар, бүх ард түмэн: “Та бол бидний жинхэнэ Бурхан, бас хуучин Хутагт мөн байна” гэж нэгэн дуугаар хашгирав. Тэгээд удаан хугацаагаар ирсэн Бурхан мэт мэхийн мөргөцгөөв. Үүний дараа хутагтын эгч Кукенней адис авах гэж дөхөн очив, түүний араас хятадын Элч, ойрын Их Лам нар, Хан, Ван, бусад язгууртан хүмүүс Хутагтаас адис хүртсэний дараа бүгд Өргөөнөөс гарав. Тэр өдөр Хутагт бусад лам, жирийн ардуудад адис хүртээх гэж Өргөөндөө орой болтол байв. Энэ үед Хан, Ван болон бусад язгууртнууд тэр өдрийг баярлан өнгөрөөж, амттан идэцгээв. Энэ үед дээр дурдсан хөгжимтэй жагсаал бүхэл өдөржингөө Өргөөний өмнө зогсож, хөгжим тоглов. Орой болоход бүх язгууртан, жирийн ардууд тарцгааж, Харин Хутагт ойрын Ламын хамт Өргөөнөөс гарч, өөрийн хуучин хашаанд буй гэртээ ирэв. Үүгээр энэ өдөр дуусав. 6-р сарын 23-ны өглөөний эхний цагт Бээжингээс илгээсэн Элч, мөн Хан, Ван болон болон бусад язгууртнууд Өргөөндөө дахин цуглаж, бусад ардууд түүнийг тойрон зогсов. 3 цагт Дээд болон ойрын Лам нар Хутагтыг гараас нь хөтөлж, Өргөөнд нь оруулж, сэнтийд нь залав. Тэгээд бүх Ханууд түүнийг Бурхан мэт хүндлэн мөргөв. Хутагтыг Өргөөнд ороход эхлээд хятадын Элч Богд хааны зарлигаар Эрхэм Дээдсийн эрүүл мэнд, бүх улсын сайн сайхны төлөө монгол заншлаар залбирал үйлдэхийг лам нарт зөвшөөрсөн ба ингээд лам нар бүтэн хагас цаг залбирал үйлдэж ном уншив.
Залбирал дууссаны дараа мөнөөх элч хятадын Богд хаанаас илгээсэн бэлгийг өргөн барив, тухайлбал: 300 лан жинтэй, гол дунд нь 8 үнэт чулуу шигтгэсэн алтан цар (поднос) байлаа. Тэрхүү царыг цагаан алчуураар бүтээсэн ба дээр нь 1000 лан цалин мөнгө, тус бүрийг нь 300 лан мөнгөөр бүтээв гэж бичсэн алт, мөнгөн хуй торго, түүнчлэн элдэв амттан, бусад олон зүйлс тавьсан 81 цар өргөн бэлэглэжээ. Эдгээр бэлгийг мөнөөх Элч гүн хүндэтгэлтэйгээр өргөн барьж, Хутагтад Бурхан адил мөргөж, Эрхэм Дээд Богд хаанаас баяр хүргэснийг зарлав.
Дараа нь Хутагтаас адис авахыг хүсч, чингэхдээ Богд хааны нэрийн өмнөөс: “Алт мууддаггүй шиг, агуу Бурхан минь, хэзээ ч үл эвдэрч, үнэт чулуу шиг гэрэлтэх болтугай.
Бидний эцэг Богдын үед манай төрийг хадгалан үлдээсэн шигээ Таны гэрэл гэгээ мөн адил гийгүүлэх болтугай. Та манай улсыг хадгалан үлдээсэн, одоо миний улсын үед ч гэсэн Дээд Бурхан Та манай улсыг өршөөж, түүнийг хамгаалаарай” гэж хэлэв. Хутагт бэлгийг хүлээн аваад Богд хаанд ерөөл айлдаж, мөнөөх Элчийн толгойд хоёр гараа тавьж, үүгээрээ Лам нар болон жирийн ардуудад адис өгч, ардууд үүнийг Бурхнаас шууд илгээсэн адис гэж итгэн, асар их айдастайгаар нэг нэгээрээ Өргөө рүү орцгооно. Үдээс хойш маш их баяр баясгалантайгаар Өргөөний 4 талд дөрвөн том асар, тэдгээрийн ард маш олон майхан босгож, гол дунд нь бөх барилдах асар том талбай засав. Асаруудад Хан, Ван, бусад язгууртан хүмүүс сууж, амттан идэцгээнэ.
Бөхчүүдийг зүүн, баруун хоёр талаас гаргана, жигүүр тус бүрт 268 бөх, түүний нэг жигүүр нь Түшээт хан, Цэцэн ван, Дархан ваны бөхчүүд, нөгөө жигүүр нь Засантуханов, Жун ван, Бартубелеевын бөхчүүд байх аж.
Эдгээр бөхчүүд бүр орой болтол барилдана, давсан бөхийн нэрийг бичиж авна, унасан бөхийг хасах бөгөөд түүнийг дахин барилдуулахгүй. Ингээд нэрээ бичүүлсэн бөхчүүдээс ердөө 35 бөх үлдсэн ба бусад бүх бөхийн нэрийг хасчээ. 6 дугаар сарын 24-нд Өргөөндөө бүх Хан, Ван, монголын бусад язгууртнууд ахин цуглаж, Хутагтад Түшээт хан, Жун ван нар дээр дурдсаны адил мөргөл үйлдэв. Тэр өдөр Хутагт Өргөөндөө заларсангүй, өөрийн амьдардаг гэртээ байж, тэнд ирсэн ардуудыг адислаж байлаа, үүний дараа тэр Өргөөнд заларсангүй. Энэ хооронд албаны лам нар Өргөөнд ардуудын хүссэн ёсоор залбирал үйлдэв. 6 дугаар сарын 25-нд Цэцэнван, Сасантухай хоёр өмнөх ёсоор залбирал үйлдэж, үүний дараа алт, мөнгөн сав суулга, хээтэй торго, торгон алчуур, цай болон бусад үнэт зүйлс бэлэглэв. Монголын бусад эзэд, түүнчлэн жирийн ардууд бас л бэлэг өргөв. Тэр ч байтугай Цэцэн вангийн төдийлөн нэр гараагүй нэгэн язгууртан 300 адуу Хутагтад бэлэглэхээр тууж иржээ.
Өргөөнд байх хятад худалдаачид бас л цуглаж, Хутагтад мөргөл үйлдээд түүнд 150 хуй хээтэй торго, 400 хунз хятад цай бэлэглэв. Эдгээр бэлгүүдээс алт, мөнгө, алт, мөнгөн хээтэй торго, бусад үнэт зүйлсийг Хутагтын санд хийж, бусдыг нь лам нарын ажлыг шагнаж тараасан ба чингэхдээ дээд зиндаанаас доод хүртэл тэнцүү хуваан олгосон ба үүний тоо хэмжээ үл мэдэгдэнэ.
6-р сарын 27-нд бөхийн барилдаан дээр дурдсаны адил эхлэв, тэр өдөр маш халуун болж, бөхчүүд халуун, тоос хоёроос болж бөгчимдөж эхлэхэд Хан, Ван нар Ламд тоос дарахын тулд хагас цаг бороо оруулахыг тушаав. Асар удалгүй баруун зүгээс үүл хуралдаж, хагас цагийн турш ширүүн бороо цутгасан ба үүний дараа урьдын адил тэнгэр цэлмэв. Мухар сүсэгтэй ардууд үүнийг Ламын жинхэнэ ид шид гэж үзэв. 6-р дугаар сарын 28-аас 7-р сарын 3 хүртэл өдөр болгон бөх барилдав. 7-р сарын 3-нд Монгол нутгийн бүх хан, ван, бусад эзэд, эгэл ардаас зарим ноёд Өргөөгөөс Охон (Орхон?) гол руу явж Өргөөгээс 50 верстийн зайд орших Уракугийн замд очиж, дээр дурдсан 35 бөхийг дагуулан иржээ.
7-р сарын 5-нд тэнд 18 верст зайтай газраас 1110 морийг нэгэн зэрэг уралдуулав. Эдгээр морьдоос түрүүлж ирсэн 100 морийг барьж, бүгдэд нь хүндэт цол, бэлэг өгч, зарим морины эзэнд тодорхой эрх олгожээ. (тайлбар: верст нь 1066,8 метртэй тэнцэнэ)
7-р сарын 6-нд мөн тэр газар 16 верст зайнаас 1626 зургаан настай морь уралдуулж, түрүүлсэн 100 морь бүгдээрээ бэлэг хүртэв.
7-р сарын 7-нд дөрвөн настай 995 морийг 12 верст зайнаас уралдуулж, эхний 100 моринд өмнөхийн адил шагнал хүртээв. Тэр өдрийн төгсгөлд морины уралдаан дуусахад Өргөөгөөс авчирсан бөхчүүдийг хоёр хувааж, нэг жигүүр нь Түшээт ханы, нөгөө жигүүр нь Засагт ханы болгожээ. Бөхчүүд маш удаан барилдаж, үлдсэн долоон бөхийг Өргөө рүү буцаан авч явав. Морин уралдаан, бөхтэй зэрэгцүүлэн тэр газар 25 сажин зайнаас нум сум харвав. Бай нь том хонины 4 дэлгэсэн арьс байсан бөгөөд нийт 302 хүн тус бүр дөрвөн сум тавив. Бүх 4 байг бүгдийг нь оносон, ядахдаа 3 сумаар оносон харваачдыг мэргэн харваач боолгож, бусдынх нь нэрийг хасав. Харваачдаас хамгийн шилдэг 25 хүнийг ялгаж, тэднийг шагнаад Өргөө рүү буцаан авч явав.
7-р сарын 8-нд Хан, Ван, монгол газрын бусад эзэд Өргөө рүү буцаж ирэв. Тэгээд өглөөний 9 цагт харваачдаас үлдсэн 25 хүн өмнө нь өмнө нь бөхчүүд барилдаж байсан талбай дээр нум сум харвав. Үд дунд Хутагтын хашааны хажууд баялаг чимэглэсэн гэр барьж, хаалганых нь эсрэг талд шүтээн залжээ. Гэрийн баруун талд Хутагт суухад зориулсан дэвжээ, баруун талд нь түүний эгч Кукеннейн суудлыг засчээ. Гэрийн ойролцоо барьсан 4 асарт Хан, Ван, монголын бусад язгууртнууд суужээ. Лам нар бүх хүнд суух суудлыг нь зааж өгөх ба Далай ламын илгээсэн хувилгаанд 7 суудал, бусад дээд лам нарт тав таван суудал, Хан нарт гурав гурав, Ван нарт хоёр хоёр, үлдсэн бусад хүмүүст нэг нэг суудал өгчээ. Эхний хоёр асарт Лам нар, нөгөө асруудад Хан бол бусад язгууртнууд заларчээ.
Дараа нь Хутагтыг ойрын лам нар гараас нь хөтлөн хашаанаас гаргав. Түүний өмнө дүрс, түүний дотор халуун нүүрс бүхий мөнгөн бойпор байсан бөгөөд түүнээс хүжний (далдуу модны?) утаа гарна. Энэ үед Хан, Ван, бусад язгууртан хүмүүс, мөн лам нар, бүх ардууд Хутагтад Бурхан мэт мөргөв. Хутагтыг гэрт орж, сэнтийдээ залармагц бүх язгууртан хүмүүс өөр өөрийн суудалд суув. Үүний дараа Хутагтын байгаа гэр рүү түүний эгч Кукеннейг 6 хүн дамнуураар авчрав. Түүний дараа гэрт зөвхөн ганцхан лам өвдөг сөгдөн үлдэж, бусад нь гэрийн ойролцоо зогсоцгоов. Түүний дараа хашаанаас олон тооны мөнгөн гүцэнд хийсэн цай авчирч, аяганд хийн Хутагт, түүний эгч Кукеннейд барив. Хутагт цайг амсаад аягыг буцаан өгч, авчирсан гүцтэй бүх цайг эхлээд хувилгаад, Их Лам нарт, дараа нь Хан, Ван, бусад язгууртнуудын аяганд хийхийг тушаав. Зарим аяга байхгүй хүмүүс цайг алган дээрээ тосон авав. Бүх хүн тэрхүү цайг рашаан гэж сүсэглэн, Хутагт өөрөө өгч байгаа гэж хүндэтгэн их л дуртай ууцгаав.
Үүний дараа дээр дурдсанаар хоёр жигүүр болон хуваагдсан 7 бөх өдрийн 10 цагаас шөнийн нэг цаг хүртэл барилдав. Тэгээд гол бөхөөр Цэцэн вангийн улсын нягт заан цолтой Бабей Бикизанг тодорчээ. Бөхийн барилдаан дуусахад Хутагт тэр гэрээсээ гарч, өөрийн гэр рүүгээ явсан ба түүнийг угтсан шигээ ёслолоор үдэн гаргав. Ингээд Хан, Ван, бусад язгууртнууд, жирийн ардууд гэр гэр лүүгээ таран одов.
7-р сарын 10-нд Түшээт ханы асарт үдийн хоол идсэн ба түүнд бүх язгууртан, дээд лам нар оролцов. Үдийн хоолны дараа нум сумаар алсад харваж эхлэв. Харваачид нь зуун засаг ноён байсан бөгөөд нэг нэгээрээ 100 хүн харвахад зөвхөн 10 харваачийг шалгаруулж, бөхчүүдийн адил шагнал олгов.
7-р сарын 11-нд бүх Хан, Ван, бусад язгууртнууд Хутагтын хашаанд цуглаж, түрүүлсэн бөх, харваачдад бүх ард түмэн мэдүүлэх, тэдний удмынхныг алдаршуулахыг тулд ямар ямар алдар нэр олгох талаар орой болтол зөвлөлдөв.
Эцэст нь тэд тэргүүн байр эзэлсэн нягт заан цолтой бөхөд арслан цол олгохоор тохиролцов. Бусад бөхчүүдэд эзэлсэн байрнаас нь хамаарч, эсвэл араатны, эсвэл шувууны нэр хүртээв. Тэргүүн байр эзэлсэн харваачид хүчтэй, азтай цол өгч, бусдад нь янз бүрийн цол өгөв.
Цол авсан хүмүүс эхлээд Хутагтад Бурхан адил мөргөж, дараа нь бусад Хан, Ван нарт гурван удаа газар шүргэн мөргөж, хүн бүрт цагаан хадаг барив. Дараа нь тэднийг туслах хөтлөн хашааны үүдэнд очиж, бүх ард түмэнд цол болон гавъяаг нь дуудав. Тэргүүн бөхөд буу, хуяг, 15 мал (Тайлбар: эх дээрээ скотина гэжээ) 15 адуу, 100 хонь, 1 тэмээ, 1000 ш. амтат цай, хэд хэдэн хээтэй торго, хэдэн үнэг, халиу шагнасан ба бусад бөхчүүдийг тодорхой харьцаагаар шагнав. Ийм маягаар харваачдын шагналыг өгсөн ба сүүлийн байр эзэлсэн бөх болон харваачдыг 2 бод, 2 хониор шагнажээ. 7-р сарын 12-нд бүх Хан, Ван, Лам болон бусад язгууртнууд, мөн жирийн ардууд улс улс руугаа одсон ба үүгээр баяр ёслол дуусав.
Хуучин Хутагт, түүний дахин хувилсан шинэ дүрийн нэрийг: Дазип Здзун Дамба Кутухту Геген буюу Гэгээн Эзэн гэнэ…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Х.Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл18
Чи сурсанаараа женкогийн захиалгаар л бусдыг захиалгаар муулдаг, ОЭ-г магтдаг бичдэг юмаа бичдээ чиний ухаан тиймэрхүү юманд л хүрнэ
Энэ лалар урвагч женкогийн угаадсаар хооллогч МАНы биеэ үнэлэгч шүү дээ. Сү.Батболдоос хэдэн цаас аваад гахаж үхэх шахсан. Данхын хошного долоож таг дуугүй байгаа. Одоо Амарбаясгалгийн салтааг долоож Хятадуудыг алсуураа өмөөрч суудаг болсон. Энэ этгээд ер нь Хятал гаралтай гэдэг нь үнэн бололтой. Женкод хүний нөөж байхгүй хулгайчийн нөөц л байгаа гэж Элбэгдорж яг үнэн шүү.
Mash sonirholtoi temdeglel baina. Iim hovor bichver olood busdad hurgeh gej setgel, tsag, huch gargana gedeg hundleltei bogood talarhuushtai. Ganhuyag tanid mash ih bayarlalaa!
7 сарын 12 нд наадам дуусаад бүгд улс улс ругаа явав гэнээ !!Социолист Монгол шиг бас их ухамсартай хүмүүс байжээ ! Тэр үёд байсан тэр их алт мөнгөө дараагийн зуунд нь бүгдийг нь Төвд рү зөөгөөд дууссан доо ! Одоогийн газар тавьсан булцууг харвах биш дэлгэсэн хонины арьсийг харвадаг бас их дэвшилттэй байжээ нум сумчид нь ! Бөхчүүд нь 35 болон 7 гэж үлддэг бас их дэвшилттэй ухаалаг байжээ ! Тэр хасаг нэрүүдийг орчуулж гаргах гэж Ганаа баагий шар махтайгаа хатсан байх ! Энэ залагдсан хутагт нь бодвол Дархан чин ван Ринчёндоржийн дүү нөгөө тэрслүү Богд мөн байх ! Энэ залах ёслол дээр эфү Цэрэн нэлээн дээгүүр сууж бөйсан байх ! Монголын ямар ч түүхч энэ бичвэрийг баримтыг урд өмнө олоогүй үзээгүй байсан гэхээр энэ Ганаа баагий бас шаггүй нөхөр байх нь ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
он цагаар нь хөөж үзвэл 2 дугаар богдыг залах ёслол бололтой харин кукекэн эгч өмнөх богдын эгч мөн бол 95 аас дээш настай байж таарах гээд байна гое тэмдэглэл байна шүү
Aguu Hugjimiin Zohiolch Shopen-ii buteel boloh Etude, Prelude, Polonaize-iig sonsch sereed orondoo Aguu Naiz Ganaa Sudlaachiinhaa buteeliig unshch Coffee-Session hiilee shuu dee. Today's Coffee Brew was extraordinary, too.Thanks Ganaa Buddy. Inspired me to re-paint Merilin Monroe. Looked for a while at Picasso's Own Pictures, taken from Google, from 18-92 years of old. What a beautiful Mongolian Morning.
Tengert devshsen Merilin Monroe-g olon jiliin umnu "tod, amid bish, mash budeg ch Asar Tansag , Hooson Chanar" baidlaar 8 shirheg zurj bilee. Usan budeg yagaan, ysan budeg nogoon, usan budeg shar, usan budeg tsenher yeah budeg huren... Geh Met Ungu gargan zurj bilee. F.Shopen-ii hugjim POLONAIZ-iig sonsoh-ooroo Bi yadarsan tuildsan zolbirson Mongol Ulsaa bodood shimshirtel uilchihdag um. Bas uuriin zursan M.Monroe-goo haraad uilaad suuchihna aa. Ene zuraguud min Jaazaa golood zovooson shuu. Altan boronzon (bronze frame) hee huaartai goe Jaazand hiih gsn chin Ogt zohidoggui shuu. Olon olon jaaz uzsen. Etsest ni Ogt Jaazgui , modon hureeg ni uuruur ni davuulj behleed l hanandaa ulgusun bdg.
Uchigdur-----1206 Mongol Empire,-----Hun Turuluhtunii UNDSEN HUULIIN (CONSTITUTION) suuri bolson 1215 onii Magna Carta-iin tuhai sudlaj bailaa. Haan Zaanii Hemjeegui Erhiig hazaarlah oroldlogo hiij baijee. Ter baitugai Huviin Umch ruu haldahiig zogsooh, Shuuh- iin (court dominance)-iig halah gej oroldoj baijee. Bur 1215 ond shuu dee. Manai Mongoliin Ikh Tsaaz gdg Huuli maani uunees ert garsan uu? Heleed uguuch. Bi medkui b. 10 niitlelees burdsen 1 Seri (1 set) bichih undur unetei geree US-tei hiigeed nemj material sudlaj bsn um. 10-aad jil hevluulsen minii engiin bichver-uudees arai uur. Ehnii "Pros and Cons, Highs n Lows, Ins n Outs, Hits n Misses, Lean n Mean" geh metee bicheed yavuulsan l daa. Taalagdsan bololtoi nemeed 5-iig bichih zahialga avsan boloi. Hahaha.
Богд хаан гээд байгаа нь Манжийн хаан мөн биз. Манжийг дийлэхгүй ингэж баларч байх гэж.
Ёстой ховор хуучины түүхэн баримт тэмдэглэл бн. Занабазарыг ширээнд залах ёслол юм уу
наад женкогийн төлбөрт бичээч өөрөө ч хариулж мэдэхгүй ээ
энэ Оросуудын нэг сонин хандлага байдаг, санаатай эсхүл муу гадарлагдагтаа юу бүү мэд. Манжийг хятад гэнэ, түрэг-ийг турк гээд энэ бантан, манай албан ёсны мангуунуудаас болоод анатолийн туркууд сүүлээ сөхөж маны түүхийг наачих гээд үзээд байда, дээр нь тэдний өхүүлэн дэмжснээр хасагууд толгойгоо өндийлгөөд айхтар байна шүү
маш ховор сонин нийтлэл байна шүү. баярлалаа.
Энэ лалар урвагч женкогийн угаадсаар хооллогч МАНы биеэ үнэлэгч шүү дээ. Сү.Батболдоос хэдэн цаас аваад гахаж үхэх шахсан. Данхын хошного долоож таг дуугүй байгаа. Одоо Амарбаясгалгийн салтааг долоож Хятадуудыг алсуураа өмөөрч суудаг болсон. Энэ этгээд ер нь Хятал гаралтай гэдэг нь үнэн бололтой. Женкод хүний нөөж байхгүй хулгайчийн нөөц л байгаа гэж Элбэгдорж яг үнэн хэлсэн шүү.
Улс төрийн болон түүх соёлын сэдвийг хольж хутгах нь тэнэг лаларын зан... Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ сурын харваа их сонирхолтой санагдлаа том хонины нэхий дэлгээд холоос харваад гээд.Одооны газар хэдэн бөөрөнхий юм оноод байдаг нэг их сонирхолгүй юмаа. Хүүхэд байхад ч сонирхолгүй байсан одоо ч гэсэн.
Sudlaach Ganaa goyo bichig olj tavijee. Mundag shuu.
Би ч гэсэн олзуурхаад байгаа. Учир нь 1700-аад оны наадмыг ийм дэлгэрэнгүй бичсэн материал нэн ховор. Судлаач Х.Д.Ганхуяг.