УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар өнөөдөр мэдээлэл хийж, төмөр замын хил холболтын гэрээг хянаж, шалгах түр хороо байгуулахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ үеэр: "Яаралтай хяналт шалгалтын түр хороо байгуулахаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллах гэж байна. Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой гэрээ, хил холболтын асуудлыг судалж, сайжруулах шаардлагатай байгаа тул энэ асуудал дээр хяналт шалгалтын түр хороо байгуулах нь зүйтэй. Маш олон мэдээлэл бүрхэг, ард түмнээс далд байдалтай байна." гэсэн бол
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: "Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай УИХ-ын гишүүдэд хандаж асуулт ирүүлсэн байгаа. Энэ асуулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нараас асууж өгөөч гэсэн. Энэ асуудал нэлээд их эргэлзээтэй байгаа. Худалдан авах гэрээ нь ямар үнэ, тарифаар хийгдсэн эсэх мэдээлэл байхгүй байна. Гэрээг батлах үеэр үнийн талаар би олон удаа асуусан. Эрдэнэс Тавантолгойн урт хугацааны үнийг жишиг болгоно гэж хэлж байсан боловч яг хэдээр тогтоож байгааг огт хэлээгүй. Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Н.Энхбаяр гуайн хэлсэн үнэн олб 36 их наяд буюу манай улсын нэг жилийн төсвөөс их алдагдалд орох асуудал яригдаж байгаа тул ноцтой асуудал." гэв.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл8
Зайл
Ажил хийлгэхгүй хийснийг ямар нэг өө гаргаж намнадаг бузар нийгмийн 2 төлөөлөгчид шүү энэ ыузрууд
Ер нь бүx зүйл ил тод л байx ёстой. Тэрийг нуугаад байx юу байxав энэнд чинь.
Гэрээ xийсэн улс чинь үнээ xэлээд л энэ xэл ам xийгээд байгаа улсыг таг болгочихгүй ингээд л нуучихаад дуугуй байж ажил удаад ажил xий гэж сонгогдсон улсын алт шиг цагийг үрээд байx юм. Гарч ирээд ганц xэдээр зарсан гэдэг тэр тоогоо xэлж болдоггүй ккк

Асуудлыг нэг талд нь гаргаx гэсэн ард түмнээс гарсан xүсэлтэнд xариулаx үүргээ гүйцэтгэж яваа улсад ажил удалгүй даруй xариултийг нь өгөөч!