МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомын эзэн Баянгол дүүргийн тусгай 70-р сургуулийн сургуулийн дижитал олимпын танхимд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөг нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, спорт- олимпизмоор дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалгүй дэмжин хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хамтдаа тоглож, эрх тэгш байдлыг эрхэмлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.
“Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд дасан зохицох чадварын алдагдалтай байдаг учир тэдний чадварыг сэргээх зорилгоор дасан зохицлын ширээний тоглоомыг танилцуулан тоглуулж, олимп, паралимп, тусгай олимпын онцлог ялгааг хүүхдүүдэд тайлбарлан ойлгуулсан нь энэ өдөрлөгийн гол зорилго байлаа. Манай олимпын танхимаас богино хугацаанд олимпын олон талын мэдээллийг авах бүрэн боломжтой” хэмээн БГД-ийн олимпын зөвлөлийн арга зүйч Л. Очгэрэл хэлсэн юм.

Өдөрлөгт оролцсон хүүхдүүд спорт-олимпизмын талаарх мэдлэгээ тэлж, өөрсдийн сонирхсон спорт тоглоомоор тоглон нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм. МҮОХ нь спорт олимпизмоор дамжуулан хүүхэд бүрийг нийгэмшүүлэх, тэдний оролцоог хангах зорилгоор Монголын Тусгай олимпын хороотой санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.






Пүрэв - 11 сарын 20,
2025

Сэтгэгдэл1
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.