sonin.mn

МАН-ын VIII Бага хуралдаан 2025.09.27-09.28-нд болж, дөрвөн асуудал хэлэлцлээв


-МАН-ын бага хурлын гишүүдийг чөлөөлөх, сонгох

-МАН-ын даргыг сонгох 

-МАН-ын даргын чөлөөлөгдөх хүсэлт

-МАН-ын XXXI Их хурлын тов, оролцох гишүүдийг сонгох журмыг хэлэлцлээ.


Бага хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бага хурлын гишүүнээс төрийн алба бусад шалтгаантай 49 гишүүнийг чөлөөлсөн. Дүрмийн дагуу МАН-ын шат шатны дарга нарыг бага хурлын гишүүнээр сонгодог жишгээр нөхөн сонгосон. 


Хоёрт, МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 


Намын даргад Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын бага хурлын гишүүд өрсөлдсөн. Санал тоолоход УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56 хувь, Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн санал тус тус авсан. 


Санал хураалт явуулахаас өмнө нэр дэвшигчдийн хэн нь ч гуравны хоёрын санал авч чадаагүй нөхцөлд дахин санал хураалт явуулах журмыг Бага хурлын гишүүд баталсан. Дахин санал хураалтаар Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийт 321 гишүүнээс 275 гишүүн буюу 85.7 хувийн санал авч, МАН-ын даргаар сонголоо. Бид Улс төрийн намын тухай хуулийг үндэслээд МАН-ын дүрмийг баталсан. Хурлын дэг бусад хэлэлцэх асуудал дүрмийн дагуу болсон. Хуралдааны бүх үйл явц дүрэм журмын дагуу, хэлэлцэх асуудал тус бүрийг бага хурлын гишүүдээрээ шийдвэрлэсэн учраас Дээд шүүхэд маргаан гарахгүй гэж үзэж байна. МАН-ын XXXI Их хурлыг 2025.11.15-11.16-ны өдөр хуралдах товыг зарласан. Их хуралд нийт 2255 гишүүн оролцохоор байна” гэв.