Тогтолцоог тодотгох жишээ буюу луйврын дамжлага
Хулгай, луйвар, худал хуурмаг бүхнийг амьдрах аргаа болгосон Монголын оршин тогтнол мухардалд орж байна. Иргэд амьдралын доройтолдоо гутарч, цөхөрч, яахаа ч мэдэхгүй болцгоож байна. Элдэв, залилан луйвар, аймшигт гэмт хэргийн цочирдом мэдээ өдөр тутамд яригдаж, нийтээрээ шуугисаар байгаа ч улам нэмэгдсээр... Цагдаагийн байгууллагын мэдээлснээс харвал зөвхөн энэ оны 09 дүгээр сард буюу сарын эхний 20 гаруй хоногийн байдлаар тус байгуулага 90329 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Зөвхөн ганц долоо хоногт тээврийн хэрэгсэлтэй холбоотой 270661 хэрэг бүртгэгджээ. Бүр ганц сард, ганц долоо хоногт зуу зуун мянган хэрэг үйлдэгддэг болж байна. Харин энэ бүхэн засагдах биш, нэмэгдээд байгаагийн учир шалтгааны талаар ярихыг хэн ч үл хүснэ. Засаж залруулах аргын талаар бодох нь байтугай бүр сонсохоос ч дургүйцнэ. Үнэн хэрэгтээ нийгмийн бүтцийг тэр чигт нь луйврын тогтолцоо /систем/ болгон “хөгжүүлэн” бэхжүүлснээ одоохондоо хэн нь ч ойлгохгүй байх шиг. Гэтэл өдөр тутмын аж төрөхүй нь хүртэл залилан, луйврын гэмт хэргийн хэв шинжийг агуулсан харилцааг лавшруулсаар...
Жишээ нь: “Дахин төлөвлөлтөд орсон Сүхбаатар дүүргийн 26-р байрны оршин суугчид бүрэн нүүж дуусаагүй байхад барилгыг нь нурааж эхэлжээ” Энэ бол мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн нэг л мэдээ.
Айлууд нь нүүж амжаагүй байхад байрыг нь нурааж байгаа энэ “хичээл зүтгэл” бүтээн байгуулах гэж яарсан сэтгэл биш л дээ! Тэр тусмаа тухайн оршин суугчдын амьдралд санаа тавьсан хандлага биш. Ердөө л “төсөл хэрэгжүүлэх” нэрээр газрыг нь мэдэлдээ авах, орон сууц барих “бизнес”-ээр хөрөнгө мөнгө хувааж идэх гэсэн луйврын “тогтолцоо”-ны нэг л үйлдэл нь тэр. Тогтолцоо гэдэг утгыг жаахан ойгомжтой болгохын тулд бодит амьдралын нэгэн жишээг жаахан задалж дэлгэе. СХД-ийн 40 –р хорооны нутаг дэвсгэрт “Олон нийтийн хөгжлийн төв” гэх нэгэн барилгын ажил эхлээд хоёр гурван жил болжээ. Гадны хөрөнгө оруулалттай тус барилгыг бариулж байгаа “эзэн” нь гэвэл жүжигчний мэргэжилтэй нөхөр, санхүүгийн мэргэжилтэй эхнэрийнхээ хамт. Яасан мундаг хоёр вэ гэж үү?! Тэгэж гайхахаас ч аргагүй. Учир нь барилга угсралтын ажил гүйцэтгэх “тусгай зөвшөөрөл” гэдгийг хэн дуртай нь аваад байдаг эд биш. Олон шалгуур тавьж, бичиг цаасан олон баримт, гэрчилгээ гаргаж өгч байж, Барилга хот байгуулалтын яамнаас авдаг, мэргэжлийн байгууллагын баталгаа. Гэтэл түүнийг мэргэжлийн хувьд огт хавьтахгүй жүжигчин залууд өгсөн нь тус яам “мэргэжил андуурсан” хэрэг биш л дээ. Үүний дараа бас “тендер” гэх шалгуурыг давж, гүйцэтгэх ёстой барилгын ажлыг олж авна гэдэг бүр ч хэцүү. Тэр хэцүү “тендер” гэгчийг зарладаг, “шалгаруулдаг” газар нь бас л төрийн байгууллага. Тэр тусмаа гадны хөрөнгө оруулалттай тус барилгын ажлыг “итгэж найдан” өгсний арын хүлээлт юу байх вэ?!... Ажил эхлэхтэй зэрэгцээд захиалагчийн хяналт... гэх мэт олон шалгалт, даваа бий. Ямар ч гэсэн ажлыг нь авчихсан болохоор дуртай ч, дургүй ч барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай. Түүний тулд инженер техникийн ажилтан, мэргэжлийн ажилчин, чадвал тухайн нэг ажлыг гүйцэтгэх чадвартай “бригад” олоод том мөнгө, цалин хөлс амлаж, гэрээ тохироо хийсэн болоод барилгын ажил руу оруулчих хэрэгтэй. Гэхдээ энэ хүртэл зүтгэхдээ ажилчид цуглуулж цалинжуулах гэж ямар “тендер” авсан биш дээ! Тиймээс их ажиллуулж. багахан өгөх, болвол цалин хөлсгүй ажиллуулчих санаатай “луйварчны” элдэв арга башир гаргах ажил явагдана. Ажилчдын амь нас бол түүнд огт хамаагүй. Хэрэв осол гарвал ажилчид өөрсдөө буруутан болно. Тэрхүү эрх зүйн баталгаа болох зааварчлага, гарын үсэг авсан байхад өөр илүү зарлага гаргах шаардлагагүй ... Ингэж л тус барилгын ажил явагдаж байна. Энэ бол барилгын салбарын үйл ажиллагааны нийтлэг жишиг. Ийм л загвараар бусдын хүч хөдөлмөр, хөлс мөнгийг луйвардах ажил явагдаж, нөгөө талд нь хүмүүсийн итгэл, ажиллах идэвхи алдагдан үгүй болсоор байна. Барилгын ажил ч он дамжин удааширч, тэр хэрээр төсөв зардал нь өсөж, дутуу орхигдох нь олон болсон. Энэ бүхнийг хянах, засах үүрэгтэй газрууд нь юу ч ярихгүй, үзэж хараагүй мэт явцгаана. Яагаад гэвэл тэрхүү луйврын тогтолцоог хамтарч босгосон учраас тэр.
Ийм л тогтолцоо бий болсон учраас “960 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 5000 хүүхэд хичээллэж байна” Яагаад гэвэл сургууль бариулах нь унац багатай, хэл ам ихтэй, дундаас нь хөрөнгө мөнгө завшихад илрэх нь амархан. Тэгээд ч “түрээслэх” гэдэг мөнгө хүүлэх илүү ашигтай арга бий.
Өнөөдөр “Нэг их наяд байсан Улаанбаатарын төсөв Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллах үед 10 дахин нэмэгдэж, 11 их наяд болтлоо өсжээ” гэж мэдээлэгдэж байгаа ч хотын даргын ажил нь жил бүр замын хавтан, хашлага хуулж солихоос цааш гарахгүй байгаагийн учир ч энэ. Тэр ч байтугай ганц агуулах бариулчих, хөрөнгө, сэтгэл гаргаж чадахгүй, “Хагас коксон болон сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах түрээслэгч сонгон шалгаруулна” гэсэн зар тавиад сууцгааж байна. Хэрэв хотын хөрөнгө оруулалтаар агуулах барьчихвал, хувийн “агуулахаа” нийслэлд түрээслэж төсвийн мөнгө хүүлэх “луйврын” боломж хумигдана. Харин “2026 ОНЫ ТӨСӨВ: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын хуралд зориулан 150 тэрбумаар барилга барьж, 67 тэрбумаар тоног төхөөрөмж авна” гэх зэрэг хөрөнгө оруулалт бол улс оронд ашиггүй ч, хөрөнгө завших ашиг сонирхолыг хангах боломж олгоно. Үүнийг “5 жилийн өмнө 655 саяар барьсан “Эргэдэг зогсоол”-ыг ашиглахгүй байсаар нурааж, дахин 132 машины зогсоолыг барьж эхэлжээ” гэсэн нэгэн сурвалжлагын гарчиг улам тодруулна. Энэ бүхнээс улс нийгэмд үр ашиггүй, эдийн засгийг туйлдуулах “хөрөнгө оруулалт” гэгч нь өнөөгийн луйврын тогтолцооны “хамгийн эрэлттэй ажил” болохыг анзаарч байгаа байх. Гэхдээ энэ бүхэн бол өнөөгийн “луйврын тогтолцоо”-ны сүүлний үзүүр төдий. Өөрөөр хэлбэл ТОГТОЛЦОО гэгч нь илүү том ойлголт!
Луйврыг хангадаг эрх зүйн нөхцөл, боломж
Саяхан бас УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Ч.Анар нарын дэлгэсэн, "...цахилгаан барааны бүлэгт ангилагддаг төдийгүй Тамхины хяналтын тухай хууль үйлчилдэггүй, онцгой албан татвар ногдуулдаггүй, тусгай зөвшөөрөл шаарддаггүй ...” электрон тамхины талаархи мэдээлэл, маргааныг зарим иргэд уншсан, сонссон л байх.
Өөрөөр хэлбэл импортын бараагаа хуулийн үйлчлэл, онцгой албан татвараас дайжуулсан уг бизнес нь хэн ч “хууль бус” хэмээн зогсоож зүрхлэхгүй “албан ёсны луйвар” ажээ. Хүүхэд залуусыг муу зуршилд автуулан, тэднээр дамжуулан ашиг олз олох гэсэн энэхүү бизнесийн луйврыг зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болж байгаа юм байна!!! Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж чадах эсэх нь эргэлзээтэй. Өөрчлөлт орууллаа ч хэрэгжих нь юу л бол. Яагаад гэвэл хэрэгжилтэнд санаа тавих хэн ч байхгүй. Ингэж хэлэхээр хууль хяналтын байгууллага гэж том засаглал бий гэх байх. Гэвч энэ бол эндүүрэл. Үүнийг дараахи жишээ баримтуудаас ч харж болно.
“Ш.Алтангадас: “Акуа гарден”-ы шүүх хурал дахин 14 хоногоор хойшилсноор гурван жилийн хугацаанд нэг ч шүүх хурал болсонгүй” Энэ мэдээний агуулгыг зарим уншигч санаж байгаа байх.
“Өнгөрсөн 2023 оны зун тохиосон их үерийн гамшгийн дараа усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг. Улмаар Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж 2023 оны найм дугаар сард гарсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл "Aqua garden" буюу олны нэрлэж байгаагаар “Авлига хороолол”-ыг буулгах шийдвэр албажаагүй байна.”
“Уг нь анх "Aqua Garden" хорооллын суурь цутгалт эхэлж байх үед иргэд эсэргүүцэж, иргэдийг төлөөлөн "Онч шийдэл" ТББ-аас 2022 онд шүүхэд өргөдөл гаргаснаас хойш гурван жилийн хугацаанд ганц ч удаа шүүх хурал болоогүй ажээ. Тэгсээр 2025.09.11-нд шүүх хурал товлогдсон байсан ч гуравдагч талын өмгөөлөгч ирээгүй “хүндэтгэх шалтгааны улмаас” дахин хойшлогджээ” Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл
1-рт манай шүүх, хуулийн байгууллагын ажилд цаг хугацааны ойлголт байхгүй. Хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэдэн ч жилээр сунжруулж болно.
2-рт Хэргийг яаж ч өөрчилж, гэмтнийг хэлмэгдэгч, хохирогчийг хэрэгтэн ч болгож болдог. Түүнд хэн ч хөндлөнгөөс оролцож, саад болж болохгүй. Шулуухан хэлбэл тухайн хэргийг шалгах, шийдвэрлэхдээ хэнийг нь золиослож, хэнийг нь хамгаалвал өөрт ашигтай вэ гэдгийг харгалзан үзэх “эрхтэй”.
3-рт Ямар ч хэрэг гомдлыг шалгах, хүлээн авахаас татгалзах эрхтэй. Манай өнөөгийн хууль эрх зүйн тогтолцоо нь шүүх, хуулийн байгууллага болоод “хуульчдад” хувийн эрх ашгийн “аюулгүй” байдлаа нэн түрүүнд хангах энэхүү бүх боломжийг олгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл манай луйврын тогтолцоог хамгаалах эрх зүйн таатай нөхцөл боломжийг ингэж бүрдүүлсэн. Үүний нотолгоог "Хөгжлийн банкны хэрэг" гэх сунжирсан хэргийг 2025.09.17-нд дахин хэлэлцсэн шүүхийн шийдвэрээс ч харж болно.
Энэхүү шүүх хурлаар “.. эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан,.. “ гэх зэрэг хэрэгт буруутгагдаж байсан гэмтнүүдээс УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг чимээгүйхэн цагаатгаж, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Төрийн ажил нь ”тааваараа явагддаг”, дор бүрдээ юу хүссэнээ хийж болдог, “хүний эрхийг” дээд зэргээр хангасан, хувийн ашиг сонирхлын энэ тогтолцоонд Төр нь хүртэл луйварчдын “хоол” болж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар сая л анзаарч “Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж завшсаныг НЭХЭМЖИЛНЭ” хэмээн, ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгаж байхад нэгэн мэдээллийн хэрэгслээр “Төрийн өмчийн компаниудын тэрбум давсан орлоготой захирлууд” гээд танилцуулж байх жишээтэй. Бодлого нь хүртэл луйварт суурилсан энэ тогтолцооноос үүнээс өөр үр дүнг хүлээх боломжгүй билээ.
“Албан ёсны луйвар”- ын зарим арга мэх
Дээр нэг жишээнд дурьдсан “албан ёсны луйвар” гэсэн үг зарим хүнд хулгайч, луйварчдын хэргийг төр засгийн үйл ажиллагаа мэт зохисгүй ирлэрхийлсэн санагдаж магадгүй. Гэвч энэ нь манай өнөөгийн тогтолцоо, түүнийг чиглүүлж буй бодлого нь ерөөсөө луйврын шинжтэй байгааг тодруулж хэлсэн гэсэн санаа юм! Тухайлбал төр засгийн бодлогын нэг илэрхийлэл болох НӨАТ–ын буцаан олголт гэдэг нь луйврын үйл ажиллагааны тод жишээ мөн. Нэгэнт буцаан олгох байсан юм бол түүнийг заавал татварлан авч, татварын байгууллага болон иргэдэд бөөн ажил удаж, чирэгдэл учруулахын хэрэг юу байв?! Энэхүү үйл ажиллагааны үр дүнд зарим нь хожоод, иргэдийн олонхи нь “буцаан олголт”-ыг авч чадахгүй “луйвардуулаад” үлддэг.
Энэчилэн “Сугалаа аваад хусаад хож” гэх шууд дамжуулалтад орж, 30.4 сая төгрөгөөр хохирчээ” гэх зэрэг албан ёсны луйврын ажиллагааг гэрчилсэн мэдээ мэдээлэл бишгүй л яригддаг. Гэтэл “Хүчний байгууллагын ажилтан ордонд орж ирж, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг боллоо” гэх мэтээр зэвүүцэн орилолддог УИХ-ын гишүүд нь хүртэл тарьж буй үйлийнхээ учрыг үл ойлголцон,
“Ж.Баярмаа: Жил гаруйн өмнө болсон хэрэг эцэслэн шийдэгдээгүй нь хуулийн хэрэгжилт сул байгаагийн илрэл” гэх мэт хэвлүүхэн, гэнэн юм ярьж, УИХ-ын дарга /2025.09.25-нд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үед/ нь ч “...хулгай ... гэмт хэрэгт хилсээр хутгах гэж, ойр тойрныхныг маань айлгаж байна” гэх мэтээр, төр засгийн тэргүүнүүдийн өөр хоорондын булхайг дурьдаж, өөрсдийгөө хамгаалсан, хов живийг нийтэд дэлгэж суугаа нь өнөөгийн ТОГТОЛЦООНЫ бодит нүүр царай. Ингэсгээд энэ бүхэн гэмт хэргийнхээ хамт намжина. Энэ бол “албан ёсны луйвар”-ын /бие биенээ “шантаажлах” гэгддэг/ бас нэг арга мэх. Хамгийн харамсалтай нь өнөөгийн энэхүү “тогтолцоо” өдрөөс өдөрт улс орны шим шүүсийг сорж шавхах хэрээр монголчууд улам үгүйрэн доройтож, “хог новш” болж гудамжинд хаягдах нь нэмэгдсээр ... !!! Монголчууд маань ийм ч болчих гэж дээ!!!
О.Лхагвадорж
                        Лхагва - 11 сарын 05,
                        2025
                                
Сэтгэгдэл84
Авлига хүндээ бус тогтолцоондоо байгааг 35 жил харууллаа
Хятад улс шиг авлигчин, хулгайчуудыг буудан алж цээрлүүлдэг болж байж л энэ бүх бузар булай арилж, монгол улс сайхан хөгжих зөв замдаа орно доо!
Энэ нийслэл тун үнэн зөвийг бичжээ. Бид ингэж улсаараа уруудан доройтох гэж дээ....
Хавтгайрсан наадмыг 35 жил хийж ард түмэн уруудлаа
Зугаа цэнгэл ихэнх хувийг эзлэж
Төгрөгийн ханш 8,5 хувиар унаж байхад тэтгэвэрийг 8 хувиар нэмж байгаа яасан сайхан өгөөмөр төр вэ. Хохь чинь үхэж далд орохгүй яасан уддаг юм бэ гэж загнаагүй л их юм. Баярлалаа.
Зүгээр л харагдаж байгаа нь энэ цаана нь бүрч аймаар юм байгаа
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!
Шүүгчдийг яг л бичсэн байна. Эрүүгийн, Иргэний, Захиргааны гээд бүх шүүгч нар шат шатандаа "хаан" болцгоосон. Шүүгчдэд амин хувийнх нь ашиг хонжоо нь хангагдаж байвал тэдэнд "хууль, тогтоомж" огт хамаагүй бөгөөд үйлчлэхгүй гэсэн үг. Миний нуудгай өмгөөлсөн учраас та нарын буруу, миний нуудгайг ажилд авсан сайд дарга нарын зөв, надад их хахууль өгсөн тул тэд буруугүй. Хүн алж, хүрээ талаагүй байна, худал ярьж, хулгай хийгээгүй байна, сайд дарга нарынхаа бөгсийг сайн долоогоогүй байна, байнга хахууль өгдөггүй юм байна ийм учраас та нарын буруу "хохь чинь" хэмээн алхаа цохиостой, хар нөмрөгөө "шидэт нөмрөг мөнгөний хүүдий" болгосон Монголын шүүгч нарыг БУРХАН ч цээрлүүлж чадахгүй болжээ. Хугацаагүй ДАРХЛАГДСАН ШҮҮГЧИД гэж Ц.Нямдоржийн хэлсэн юутай ҮНЭН вэ ?
Намуудыг чадваржуулж, иргэдийг эрдэмжуулэх нэн шаардлагатай. Улсаар увайгуй шоучид, улс терийн нялхас тоглож дуусахнээ!!!
Шүүгчид бол хамгийн өндөр цалинтай ч, хамгийн их сөрөг үйл хийдэг хүмүүс. Бусдын адил цалинтай болгох хэрэгтэй. Түүний оронд эмч, багш нарын цалинг эрс нэмэх хэрэгтэй...
Dear Mongols: Afraid of nothing bulldoze everything then rebuild everything new.Three generation are living in poverty .Only group of people living in luxury lifestyle.This is not democracy and capitalism but kleptocracy and cronyism period Youth see no future at all. Demand reform and modernization. Sincerely Iron Leader The Great
Тэгэлгүй яахав. Идээд шоронд орсон ч тусгай хангамж эдлээд, бас мөнгөөрөө угжаад гараад ирэх юм чинь юу байхав дээ. Идээд, уугаад байцгаая.
Америкчууд 1990 онд монголчуудыг капиталист замаар явбал та нар бүгдээрээ баян болно гээд хуурсан. Гэтэл марксизмын сурах бичигт "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу нийгмийн тогтолцоог капитализм гэдэг" гээд биччихсэн байдаг. Монголчууд 30 гаруй жил капиталист замаар замнаад яг марксизмын сурах бичигт бичсэн "Цөөнх нь маш баян, дийлэнх олонх нь үгээгүй ядуу" боллоо. Одоо "MCS-ийхэн", ''МАК-ийхан, "Бодьийнхан" их наяд, их наядын хөрөнгөтэй улсаасаа баян хөрөнгөтөнүүд болсон байхад монголын 3,5 сая хүмүүс бүгдээрээ үгээгүй ядуучууд боллоо. Одоо тэд жирийн ард түмний дундаас төрж гарсан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нараас (жирийн ард түмнээс) төрийн эрхийг хууль бусаар хүчээр булаан авч монголын ард түмнийг үеийн үед мөнхөд боолчлохыг санаархаж байна. Энэ бол капитализмын мөн чанар болой.. Хохь чинь 1990 онд капиталист замыг сонож авсан монголчуудаа!!! Харин одоо монголчуудад Хятад, Орос шиг марксист замыг сонгож авах хамгийн зөв зам бас бий шүү.
"MCS"-ийн троллууд Амарбаясгалан, Оюун-Эрдэнэт хоёрыг харлуулах хамаг хүчээрээ ард түмний тархийг хайр найргүй 24 цаг угааж байна. Гэвч Монголын ард түмэн ухаажиж, "MCS"-ийн Оджаргал монголын 3,5 сая хүний нүүрсийг 30 жил хулгайлсаныг мэдэж авав. "MCS"-ийн Оджаргал жинхэнэ нүүрсний хулгайч гэдгийг мэдэж авав. Занданшатар, Энхбаяртангууд, АН, МАН-ын зарим УИХ-ын гишүүд "MCS"-ийн Оджаргалын бууны ноход байжээ гэдгийг мэдэж авав.
оросуудын байгуулсан МАН коммунистууд байгаа цагт авилгал хулгай байсаар байх болно
Ардчилал бол байгалийн хуулын эсрэг нийгэм. Будда хэлсэн. Будда шумер хүн ч зарим нь үнэн хэлсэн байдаг. Буруу нь дэлхийн цөлжилтөд том нөлөө үзүүлж байгаа зүйл нь буддийн буюу шумерийн тахилгаас дэлхий цөлжөөд байгааг эрдэмтэд нотолсон. Шумерүүд загаснаас гаралтай хүмүүс. Чингис хаан энхтайвны дайн хийсэн. Чингисийн дайнаас зугтаасан шумерүүд одоогын манжуурын нутагт суурьшиж манж үндэстэнг үүсгэсэн. Япон руу зугтаасан нь самурайг үүсгэж япон болж ууссан. Шумерийн тахилга далайтай газарт зориулсан тахилга. Далайн ус тахилгаас нь болоод дээшээ ууршаад далайгаас хол газарт хортой ус болж урвалд ороод бороо орж цөлжиж ус ширгэж шивээ хялгана гэж баруун аймагт машины дугуй хагалдаг аймар хатуу ургамал шороон зам дээр хүртэл ургаад байгаа юм. Шумерчүүд амьтанлаг хүмүүс учир уурлахаараа өрөвдөх сэтгэлгүй болдог. Монгол хүн бол тэнгэрлэг хүмүүс......
Хүн төрөлхтөн шуналаасаа болоод буруу замаар будаа тээж
Шуналаас нүгэл арвиждаг
Мунхаг ухамсаргүйгээс зовлон үүсмүй. Өвчин бол үйлийн үр
Монгол уламжлалт анагаах 5000 жилийн түүхтэй
Соду мед өрнө, дорно хосолсон эмнэлэг.
76766
Чийдэнг нээхээс өмнө хүн төрөлхтөн цагтаа унтдаг элдэв өвчингүй
Байсан
Философи бол үргэлж орчин үеээрээ. Хайрцагнаасаа гарч орчин үетэйгээ хөл нийлүүлэх ухаан юм
Юм гэдэг үгийг болгоомжтой хэрэглэ. Би алдаа хийлээ
Тахиа шуналтай амьтан. Могой ууртай амьтан. Гахай мунхаг амьтан. Шаварт байгаагаа мэддэггүй амьтан
Улаан оросууд, манж, хятадууд монголын түүхийг гуйвуулж монголчуудыг угийн бичгээс нь салгаж хэнч биш болгосон. Мэргэдийн номуудыг нь ч устгасан. Ганц гавьяа крилл бичиг нэвтрүүлсэн
Хөөрөг, тогосон өдтэй малгай хоёроор манжууд монгол эрчүүдийг хийморьгүй онгирой болгож монголчуудыг цөөлсөн. Шарын шашнаар манж, хятад хоёр монголчуудыг аймхай болгосон. Манж, хятадууд монголд уйгуржин бичгийг хориглож эр хүн болгоныг лам болвод татвараас чөлөөлнө гэж хэлээд монгол эр хүн болгоныг лам болгож үржлийн нь зогсоож эмэгтэйчүүдийн нь боолоо болгож байсан. Монголчуудыг оньсон хөдөлгүүр зохиохыг хориглож байсан. Шуналт монголын ноёдуудыг онилж хахууль өгч. Эх орныхоо төлөө тэмцсэн монгол ноёдыг цаазалж байсан. Орос хятад хоёр хоорондоо тохиролцож монголыг хоёр орны дунд оршдог болтол нь газар нутгийн нь дээрэмдэж авсан. Оросууд манжуудыг ятгаж, байгаль нуурыг авсан. Персийн алтан ургийнхан монголд ирж монголыг тусгаар тогтнуулсаныг улаан оросууд мэдээд монголчуудыг үнэн түүхээ мэдчихээс айж монголд хядлага явуулж өөрийн автономит улс болгож сталин монголыг тусгаар тогтнуулах гэж зүтгэсэн ч автономит улс биш хятадын чанкай шигээс болж монгол тусгаар тогтносон.
90 онд монгол жинхэнэ тусгаар тогтносон
20-р зууны эхээр монголд швед эмнэлэг байсан. Нийтээрээ тэмбүүтэй байснаас хүн ам нь цөөрсөн гэдэг тархи угаалт уу. Хэсэгхэн ламын хүрээнийхэн л дэндүү бүдүүлэг байсан бичлэгийг улаан оросууд тархи угааж нийтээрээ гэв үү.
19-р зууны сүүлийн үеийн хятадын бичлэгт хятадууд монголчуудаас илүү ядуу байсныг харуулдаг. Богдын эхнэр дондогдулам тансаг зүүлттэй байсан. Хятад руу зүүлтээ зарж монголчуудыг манжийн дарлалын үед тэжээсэн. Монгол манжийн холбооны улс байсан. Манжууд монголчуудыг манжийн холбооны үеийн дунд үеээс монголчуудыг дарлаж эхэлсэн. Хятадууд манжуудыг ятгаснаас манж монголыг дарлаж монголд хятадууд ихээр орж ирсэн болвуу. Манжууд хятадуудад монголд орж ирэхэд өндөр шалгуур тавьж монголд монгол хүн нэгт. Хятад хүн хоёрт байсан. Хятад хүн боол байсан ч дээшилдэг зальтай.
Бодоо, данзан нар ардчилалын төлөө тэмцсэн
Гэндэн сталины гаансыг хаг цохисон
Амар, гэндэн нар японы шумер соёлд уярч японд урваснаас цаазлуулсан
Казакууд монголд бүх төрлийн жимсийг оруулж ирж нутагшуулсан
Монголчуудыг өөрсдөө юмаа хийж чадахгүй болгосон хүмүүс бол манж, хятадууд
Монгол гэдэг үг мөнхгол гэсэн утгатай. Чингис хаан монголчууд монгол гэдгээ мэдэхгүй болтлоо мунхаг болно гэж хэлсэн. Махан биений үхлийг чингис хаан ялж чадаагүйгээс нас барсан. 1940-өөд онд монголчууд гарал угсаагаа манж, хятад, улаан оросуудаар устгуулсан бүдүүлэг байсан философич с.молор эрдэнэ бол нацист хүн эх түүхээ үгүйсгэдэг. Үндсэн хуульд нацист нам байгуулахыг хориглоно гэж 1992 оны шинэчилсэн хуульд бий
Бузар нацист үзэл
Монголчууд социализмыг ойлгоогүй монголд социализм тохироогүй. 90 онд бид оюунаа гээж буруу хүмүүс төрд гарч хагартлаа баяжиж ард түмнээ бодоогүы
Мал маллахыг марксаар заалгахгүй
Нүүдэлчин соёл монголчуудыг монгол гэж тодотгодог. Монголчуудыг хонь нэгтгэдэг. Зун хорхог хийж иддэг
Энгийн орос мэргэжилтнүүд гэмгүй байсан. Монголыг хөгжүүлсэн
13-р зууны үед монголчууд зүүдээ манадаг байсан.
Суурин соёл монголчуудад тохирдоггүй. 89 онд монголчууд оюуны оргилд хүрээд 90 онд оюунаа гээчихсэн
Хятадад 1976 он гэхэд уурын галт тэрэг явдаг бүдүүлэг байлаа. 2024 оноос илүү соёлжлоо. Францад 1976 онд толгой авдаг цаазын ял байлаа. Кинон дээр
Эрдэмтэй баян. Эрдэмгүй балай. Олгойдоо ховдог хүний сэтгэл нь ядуу
Ядуу байж баян хүнийг ядуу гэж үздэг хүн олгой нь ховдог сэтгэл нь ядуу
Амьдрал бол тэмцэл, шалгарал.
Бүхний дээр мэдлэг байх ёстой. Төрийн албанд email хаягаа уншиж чадахгүй хүмүүс тэнэгүүд баян болж байна. Социалист маягаасаа гараагүй. Даргад долигнох нүгэл. Шагнал хавтгайрсан. Ромбыг сэхээтэн зүүдэг. Монголд сэхээтэн байхгүй. Аальгүйчүүд
Гэр бүлийн хүмүүжил бол гэмт хэрэг. Тиймээс дунд сургууль цэцэрлэг үүссэн.
Сурган хүмүүжил байхгүй.
Заах арга зүй хоцрогдсон. Одооны хүүхдүүдийн анхаарал өөр болсон
Нэгнээсээ хамааралгүй эрх чөлөө монголд алга. Социалистаараа байна
Хамгийн мууд нь тэргүүн цол өгдөг болтлоо доройтож
БУРХАН МИНЬ! МОНГОЛЫН ШҮҮХ УТГАА АЛАА, ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ АЛДАРЛАА. ЭРХ МЭДЭЛТЭН, МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ ХҮНД ҮЙЛЧИЛЖ ЖИРИЙН ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА. "ТЭНГЭРТ ХЭЛЮҮ ТЭНГЭР ХОЛ, ГАЗАРТ ХЭЛЮҮ ГАЗАР ХАТУУ" ЯАСАН МУУХАЙ ЦАГ ҮЕ ИРЭХ НЬ ЭНЭ ВЭ.
ЛУЙВАР ТӨР НИЙГМИЙН ТОГТОЛЦОО БОЛЧИХСОН БАЙХАД ЭНЭ УЛСАД ЯМАР ИРЭЭДҮЙ БАЙНА?ЮУНД ИТГЭЖ ЮУГ ЗОРЬЖ АМЬДРАХ ВЭ. АМИА БОДОЖ ДОВОО ШАРЛУУЛАХЫГ Л ХҮМҮҮС ОРОЛДОЖ БАЙНА. ГЭВЧ НИЙГЭМ НЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХЭЭЛЬ ХАХУУЛИНД ИДЭГДЭЖ ЯЛЗАРИХААД БАЙХАД ДОВОО ШАРЛУУЛАХ БОЛОМЖ ХУМИГДСААР.
Санаа муут яван хатна
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бадарчин гэдэг чин гуйлгачин гэсэн үг шүү
Цагдаагын утас руу ална гэвэл автоматаар хариу нь ирдэг. Санаа муут яван хатна
Аальгүйгээс хамаргүй дээр ........
Толь зэвүүн энерги шингээдэг
Балба, монгол хоёрыг транзит төмөр замаар холбочихвол
Хойд нас
Ганц амьдрах хорвоод мөнгөнд хүн чанараа гээсэн монголчууд. Ковидын үед хүн чанар танигдсан. Хятадууд ихээр хяналтгүй орж ирсэн
Бурхан таны дотор бий. Гэнэн монголчуудаа
Улаан оросууд монголчуудыг тэнэг болгох гэж сэхээтнүүдийн нь устгаснаас монголчууд социализмыг ойлгохгүй толгой нь эргээд 90 онд демократ гэдэг үгийг ардчилал гэж буруу орчуулж феодализм руугаа ухарсан
Хохимой луйварчид
Хүнийг галзуу болтол уурлуулж аальгүйтдэг эмэгтэй хань болж чадахгүй. Өмгөөлөгч
Сандарахаар машин барьж сурахгүй. Монголчууд хүүхдээрээ дорго шиг хүмүүс. Монгол нь монголоо үздэггүй. Гадныхан монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй. Колончилно
Хүүхэд амархан гомддог
Эх оронгүй бол бид хэнч биш
Найдваргүй хүн муу хүн
Хэрэг хүлээх чадвар гэж бий
Сүү хараалыг дардаг
Хүүхэд шиг зөрүүд монголчууд.
Зөрүүд хүн өөрийгөө уйдаадаг
Ахмад нас, хүүхэд хоёрт цаг удаан өнгөрдөг
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00