Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй төрийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа тэмдэглэлээ.

Айлчлал “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг онцоллоо. Тэрбээр парламент, Байнгын хороод, парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг тогтмолжуулах, хоёр улсын ирээдүйн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга К.П.Радхакришнанг есдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулан, тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон байна. Энэтхэг Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент нь хоёр танхимтай, 788 гишүүнтэй юм.

Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл3
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
Улсаараа тоглогч бантан хутгагч хар лалар .. үхвжл таарна
Улсаараа тоглогч бантан хутгагч хар лалар .. үхвжл таарна