Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму-тай Ерөнхийлөгчийн ордонд уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүрлэг Гималайн уулс, өнгө алагласан өв соёл, эртний гүн ухаан болон орчин цагийн хөгжил дэвшлийг хослуулсан Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа илэрхийллээ.

Монголын талын төлөөлөгчдийг элэгсэг дотно, халуун сэтгэлээр хүлээн авч буй Ерөнхийлөгч болон Энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч Д.Мурму, Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан итгэлцэл, хүндлэл, оюун санааны хөршийн нандин холбоог бэхжүүлж, ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой, түүхэн айлчлал болж буйг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүд, түүний дотор хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллаж буй Энэтхэгийн төр, засагт талархал илэрхийллээ.
Түүнчлэн Энэтхэг Улс сэргээгдэх эрчим хүч, цөмийн болон уламжлалт эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа бататгаж, “Олон улсын нарны эрчим хүчний холбоо”-г санаачлан, дэлхийн эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, талархан дэмжиж буйг тэмдэглэв.

Энэ удаагийн айчлалын үеэр хэлэлцэж, тохирсон ажлууд хоёр улсын хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биеллээ олж, Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт төрийн тэргүүн нар итгэлтэй буйгаа илэрхийллээ. Түүнчлэн НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ нотоллоо.

БНЭУ-ын Ерөнхийлөгч Дроупади Мурму Бхубанесвар хотын Рамадеви эмэгтэйчүүдийн коллеж төгссөн бөгөөд тосгоноосоо коллежийн боловсрол эзэмшсэн анхны эмэгтэй юм.
Мөн 2015-2021 онд Жхарханд мужийн Амбан захирагчаар ажилласан анхны эмэгтэй болж байжээ.
Тэрбээр 2022 онд Үндэсний ардчилсан эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. Мөн оны долоодугаар сараас БНЭУ-ын 15 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл2
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
Юу гэхэв дээ!!! Улс орон нь үймээд,дээд доодгүй хөлөө олохгүй, ард түмэн ядуураад байхад татвар төлөгчдийн Мөнгөөр ингээд явж байхч гэж дээ! Новш боовон толгойт! Энэ улс орон нэг л бишээ