ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 15 /Kyodo/. Японы Засгийн газар болон эрх баригч Либерал ардчилсан нам /ЛАН/ дараагийн ерөнхий сайдыг сонгох парламентын санал хураалтыг 10 дугаар сарын 21-нд явуулахаар холбогдох зохицуулалтыг хийж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мягмар гарагт мэдэгджээ.
Ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн халааг авах хүнийг сонгох санал хураалтыг энэ долоо хоногт явуулахаар төлөвлөж байсан юм. Тэгвэл уг санал хураалт парламентын ээлжит бус чуулганы эхний өдөр болох төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Гэсэн хэдий ч санал хураалтын үеэр бусад улс төрийн бүлгүүдийн дэмжлэгийг авахын тулд шинэ дарга Такаичи Санаэгийн удирдлага дор ЛАН болон Японы хамгийн том сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын маневр эрчимжиж байгаа тул санал хураалтыг дахин хойшлуулах магадлал бий. Аравдугаар сарын 4-нд болсон ЛАН-ын даргын сонгуульд Т.Санаэ ялалт байгуулсны дараа түүний намтай хамтарч буй Комэйто нам эрх баригч эвслээс гарна гэдгээ өнгөрсөн баасан гарагт зарласан юм. Ингэхдээ ЛАН-ыг санхүүжилтийн дуулианыг хэрхэн зохицуулж байгааг шүүмжилжээ.
ЛАН нь парламентын хоёр танхим дахь хамгийн том улс төрийн хүч боловч аль алинд нь олонх болж чадаагүй тул консерватив үзэлт, Дотоод хэргийн сайд асан Т.Санаэ Японы анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдож чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Үндсэн хуульт ардчилсан намын зүгээс бусад сөрөг хүчнийхэнд хандан, нэг нэр дэвшигчийг дэмжин нэгдэхийг уриалж байгаа бөгөөд тус намын дарга Ёшихико Нода хэлэхдээ, Ард түмний төлөөх ардчилсан намын дарга Юичиро Тамакиг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 11 сарын 10,
2025

Сэтгэгдэл1
HOW I RECOVER $850 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE I’m grateful to THE HACK ANGELS RECOVERY EXPERT for helping me recover my stolen Bitcoin. After losing funds to a fake platform, I felt hopeless. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to THE HACK ANGELS RECOVERY EXPERT Contact: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.