Сэлэнгийн уран бүтээлчдийн үзэгслэн анх удаа Улаанбаатар хотноо гарлаа. Энэ удаа Bluemon төвийн Bluemoon галлерейг гарсан “Миний нутаг Сэлэнгэ” үзэсгэлэнд дан нутгийн уран бүтээлчдийн бүтээл чимснээрээ содон байлаа. Энэ сарын 1-нээс эхлэн үүдээ нээсэн үзэсгэлэнд СГЗ зураач, багш Ц.Нарангэрэл, барималч Р.Энхтайван , Э.Гансүх, Б.Түвшин, Оргилболд, Дамдинбаяр , Баатарцогт, Болор, Болортуяа, Төртүвшин зэрэг олон уран бүтээлчид өөрийн арга барил, техникийг харуулан зурсан содон бүтээлүүдээрээ оролцож олон хүний нүдийг хужирласан байна. Сэлэнгэ нутгийн байгалийн сайхан, ан амьтан зэргийг мэдээж нутгийн зураачид илүүтэй шүтэж, шимтэн бүтээх нь дамжиггүй. Ийм учраас Наваан-Юндэн сангаас энэхүү урлагийн сайхныг олонд түгээх, түмний нүдийг баясгах ажлыг ийн эхлүүлжээ.
.jpg)
Сэтгэгдэл0