Загвар зохион бүтээгч Э.Туул, Б.Ууганцэцэг нарын үндэсний их баяр наадамд зориулсан коллекци бэлэн болж, үзэсгэлэн хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох гэж байна.
Дизайнер Э.Туулыг УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр гэдгээр нь олон нийт андахгүй. Харин дизайнер Б.Ууганцэцэгийн хувьд “Хайрын хурим” салоныг амжилттай ажиллуулж яваа чадварлаг дизайнеруудын нэг юм.
Тэд баяр наадамд зориулсан коллекцидоо хатадын зураг зурдаг цөөхөн зураачдын нэг Д.Наранцэцэгийн бүтээлээс албан ёсны эрхтэйгээр ашиглан, торгон хэвлэлттэй материалаар урлаж байгаа гэнэ. Материалын хувьд дахин давтагдашгүй, шинэлэг, торгон, олон хуниас бүхий байхаас гадна зуны улиралд тохирсон нимгэн, хөнгөн байдлыг чухалчилжээ.
Ингэснээр монгол зураг, монгол соёл, монгол урлагийг дэмжигч “Хайрын хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц нь эртний хатадын эрхэмсэг байдлыг тодотгосон, орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь. Уг салон шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 25-28-нд дөрвөн өдрийн турш өөрийн байран дээрээ олон нийтэд дэлгэн үзүүлэх гэнэ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Амжилт хүсье. Дайчин бас хөөрхөн охин.