Монгол Улсын Ерөнхий сайдын гvйцэтгэх эрх мэдлийн хvрээнд хамаарагддаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нь Монгол Улсад цахим засаглал тогтоох, “Онлайн эрх чөлөө”-г хэрэгжvvлэх ХХI зууны их vйлсийг гардаж, хvн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлvvлэн алхах гэсэн Монголчуудын мөрөөдлийг ажил хэрэг болгож байгаа байгууллага билээ. 2012 оны есдvгээр сарын 27-нд тус газрын даргаар томилогдож, өнөөдөр амжилттай удирдаж яваа Ц.Жадамбаатай уулзаж Монгол Улсын ард иргэдэд хамгийн хvртээмжтэй vйлчилдэг, өдөр тутмын амьдралтай нь салшгvй холбоотой Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт хийгдэж байгаа шинэчлэл, салбарынх нь өмнө шийдлээ хvлээгдэж байгаа ажлуудын талаар ярилцлаа. Урьд нь Ардчилсан намын нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан Ц.Жадамбаа даргын өнөөдрийн хэрэгжvvлж байгаа болон хэрэгжvvлэхээр зорьж яваа ажлуудыг нь сонсож суухад тvvнийг энэ албанд томилсон нь зөвхөн улстөрийн томилгоо байгаагvйн нотолгоо мэт санагдсаныг хэлэх ёстой.
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга ойрдоо тун их ажилтай байх шиг. Өнгөрсөн даваа гарагт төрийн ордонд нэлээн яарчихсан явж харагдсан. Ямар асуудал хөөцөлдөж байгаагаас тань ярилцлагаа эхлэх vv?
-Засгийн газар дээр асуудлаа танилцуулаад явж байсан юм. Тэр асуудал маань Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар орно. Бидний хувьд 2015 оныг “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жил” болгон зарласан. Энэ ажлынхаа хvрээнд төрийн бvх л vйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ ажлыг төр өөрөө мөнгө гаргаж хийхдээ гол нь биш, хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх зорилт дэвшvvлсэн.
Энэ нь хувийн хэвшлийг эдийн засгийн хувьд бэхжvvлэн иноваци хийх боломжтой болгож, цаашлаад цахим засаглал хөгжиж байгаа орнуудын сонгодог жишиг болсон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэвшvvлэх логик байгаа юм. Мэдээж шинэ тутам, цахим засаглалын хэлбэр рvv шилжиж байгаа энэ ажил маань хvндрэл, бэрхшээл их дагуулдаг. Хамгийн гол нь манай хэрэглэгч иргэдийн оролцоо, идэвх хамгийн чухал юм. Өдөр тутмын амьдралдаа хэвшvvлж сурах хvртэл vл итгэх, эргэлзэх зэрэг сорилтын цаг vеийг даван туулаад явж байна.
-Тэгвэл өнгөрсөн хугацаанд ард иргэдийн эргэлзээг арилгаж өдөр тутмынх нь амьдралын салшгvй хэсэг болсон ямар ажлыг танай байгууллага хийж амжуулав?
-Тийм. Их чухал асуулт байна. Өнөөдөр манай иргэдийн өдөр тутмын амьдралын салшгvй хэрэглээ болсон ТVЦ машиныг энд дурдах ёстой. Өнөөдөр ТVЦ машин аль нэг цэг дээр доголдож, ажиллахгvй болоход 11:11 төвд маш олон гомдол ирж байх жишээтэй. Дээр нь “Ухаалаг шуудан” төсөл байна. Замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцоо байна. Хийж амжуулсан томоохон төслvvдээ эргээд харахад иймэрхvv дvр зурагтай. Манай иргэд төрийн vйлчилгээг ТVЦ-ээс биеэрээ очиж авдаг байсан бол өнгөрсөн долоо хоногоос эхлээд шууд комьпютер, гар утас, таблет, нөvтбvvкээсээ “www.ezasag.mn” вэб хуудас руу ороод авдаг болсон. Өөрөөр хэлбэл хэн ч бай интернет байгаа газраас ямар ч чирэгдэлгvй төрийн vйлчилгээг авдаг боллоо гэсэн vг. Эхний ээлжинд 25 төрийн vйлчилгээг нэвтрvvлсэн байгаа. Энэ дунд өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн гурван төрлийн лавлагаа багтсан гэх жишээний. Энэ мэтээр vйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон нэмэгдvvлээд явах болно.
-Та бvхний эдгээр ажил мэдээж хэрэглэгч, ард иргэдэд зориулагдсан. Харин хэрэглэгчээ бэлтгэж, өдөр тутам ашигладаг болгож чадсан уу?
-Одоо хамгийн гол асуудал яг наадах чинь болоод байна. Цахим Засгийн орчинд хэрэглэгчээ бэлтгэх асуудал хамгийн гол тулгамддаг юм байна. Жишээ нь одоо бол ямар ч хvн “АТМ” машиныг асуудалгvй хэрэглээд сурчихлаа шvv дээ. Яг vvнтэй адилхан бидний шинэ тутам нэвтрvvлж байгаа цахим засаглалыг өдөр тутмынхаа амьдралд хэвшvvлэх асуудал нь vе шаттай, бvр бодлогын процесс болж явдаг юм байна. Энэ чиглэлд бид нэлээн дорвитой, бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөөд явж байна.
-ХХI зуунд Монгол Улсын нvvр царайг илтгэх энэ салбарыг удирдаж багагvй ажлын ард гарчихаад одоо эргээд харж байхад цахим засаглалд учирдаг гол хvндрэл, бэрхшээл нь юу байх юм?
-Ер нь л аливаа ажлыг хийхэд хамгийн том бэрхшээл нь хvний л асуудал байдаг. Хоёр байшин ярьдаггvй, хоёр хvн л ярьдаг шvv дээ. Тэр хоёр хvний хоорондын харилцааг зохицуулж байгаа эрх зvйн орчин, тухайн хvний технологид хандаж байгаа хандлагаас технологийн хөгжил, дэвшил шууд хамаарч байна. Өнөөдөр бид ямар нэгэн шинэ систем нэвтрvvлье гэхэд ойлгодоггvй ч юмуу, хувийн vзэл бодлоосоо хамаарч, эсвэл санхvvгийн боломжоосоо шалтгаалан эсэргvvцэх, няцаах хандлага ажиглагддаг. Тэгээд асуудал болгоныхоо шийдлийг нvvр нvvрээ харж сууж байгаад ярилцаж шийдэхгvй цаас шидэлцэх, бултаж зугатах нь бидний ажилд маш их чөдөр, тушаа болдог. Ингэхийн оронд тойрч сууж байгаад бvх л шийдлийнхээ гарцыг харилцан ярилцаж, асуудлыг шийдэхэд ердөө л 30 минут шаардагдаж байх жишээтэй. Тийм болохоор хvн нэг ажил зориглон барьж авсан л бол гарцыг нь хамгийн тvрvvнд олж хараад, эхнээсээ сайтар ойлголцоод явбал хөрөнгө санхvvгийн асуудлыг ч зохицуулж болж байна. Манай салбарын хувьд хамгийн гол нь хvмvvсийн харилцан ойлголцлын асуудал л байгаа юм. Нөгөөтэйгvvр төрийн бvх л vйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хvргэх зорилготой манай салбарын гол онцлог 24 цагаар, хоёргvй сэтгэлээр зvтгэдэгт оршдог.
-Сvvлийн vед дэлхий нийтээрээ “Онлайн эрх чөлөө” гэж их ярьдаг болж. Монгол Улсад энэ талын ойлголт ямархуу тvвшинд явдаг юм бол?
-Дэлхийн олон улстай харьцуулах юм бол хэд хэдэн vзvvлэлтээр Монгол Улс “Онлайн эрх чөлөө”-тэй орон. Жишээлбэл сайт дээр гарсан аливаа мэдээлэлд захын хvн ямар ч байдлаар сэтгэгдлээ бичиж л байна. Тvvнээс хамаарсан эдийн засгийн болон, эрх чөлөөнд нь халдсан vйлдэлд нь хариуцлага хvлээлгэдэг эрх зvйн орчин өнөөдөр бvрдээгvй. Мөн интернетийн бvх л vйлчилгээнд ямар нэгэн хязгаарлалт хийгдээгvй. Яах аргагvй гэмт хэргийн сэдэлтэй vйлдлvvд гараад байгаа учир хамгийн сvvлд Эрvvгийн цагдаагийн газраас порно сайтуудыг хаасан нь энэ талын ганц хязгаарлалт болсон. Тvvнчлэн гар утас болон интернетийн vнийн хувьд маш хямдад ордог. Зvгээр “3G” гар утасны vйлчилгээ харьцангуй шинэ тутам харилцаа учир vнэтэй байж магадгvй. Бидний зvгээс Монгол шиг цөөн хvн амтай улсын хувьд Олон улсын цахилгаан холбооны хурлуудад нэг асуудлыг байнга хөндөж тавьдаг. Тэр нь юу вэ гэвэл Монгол vндэсний эрх ашиг гэж маш чухал асуудал юм. Нэг vгээр хэлбэл цөөнхийн эрх ашгийн тухай энд ярьж байгаа хэрэг л дээ. Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн хөгжлийг дагаад Монгол хэл, бичиг устаж алга болох магадлал их өндөр шvv дээ. Жишээ нь гар утсаар мессеж бичихдээ ихэнх хvн баяртай гэхийг “bye” гэдэг болсон Сайн байна уу гэхийг “Hi” гэж байх жишээтэй. Энэ бол дараа дараагийн vед маш муу нөлөөтэй. Аливаа vндэстэн эхлээд хэл нь устаад тэгээд соёл нь байхгvй болж эцэст нь vндэстний хувьд сvйрч алга болдог. Энэ том асуудлыг бид яг одоохон гаргаж ирэх болсон.
Жишээлбэл “iPhone” утсанд монгол хэлийг нэвтрvvлэх, Андройд утсанд албан ёсоор монгол хэл орох тухай асуудал юм. Vvнийг л бид vе шаттайгаар хийгээд явж байна. Эхний ээлжинд бид “Google”-д монгол хэлний тухай асуудлыг хөндөж тавьсан. Ямар ч гэсэн өнөөдрийн байдлаар “Google” дээр Монголын тухай асуудал нэлээн гайгvй тvвшинд оччихлоо. Бид одоо “iPhone” болон Андройдтой яг энэ асуудлыг ярьж байна. Дуугарах ч ёстой. Тvvнээс биш интернет vнэтэй байна, хурд муу байна гэдэг асуудал бол харьцангуй ойлголт. Эсрэгээрээ интернетийн эрх чөлөө дотор Монгол Улсын эрх чөлөөний асуудлыг ярих ёстой юм. Энэ ч vvднээс ирэх тавдугаар сарын 4-5-нд Монгол Улсад “Интернетийн эрх чөлөөг хэрэгжvvлэгч орнууд”-ын чуулга уулзалт болох гэж байна. Тэр чуулганд манай агентлагийн зvгээс яг саяын асуудлыг хөндөж тавихаар бэлтгэж байна.
-Одоо хоёулаа ажлаа жаахан хойш нь тавъя. Таны хувьд АН-ын нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ ажилд томилогдсон. Зарим улстөрийн хvчин, хувь улстөрчдийн зvгээс өөрийг чинь улстөрийн томилгоогоор энэ албан ирсэн гэдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Томилгооны хувьд хvн болгон өөр өөрийнхөөрөө л харах байх. Тухайн vед мэргэжлийн бус гэж их гоочлуулж байсан нь vнэн. Эхний vед өөрөө ч “Ямар газар ирчихэв дээ. Би энд юу ч хийх билээ” гэж эргэлзэж байснаа нуухгvй. Харин одоо бол томилогдож ирсэн албан тушаалтан тухайн салбарынхаа маш сайн менежер байх ёстой юм байна гэдгийг л хэлнэ. Удирдагч хvн хурдан сэтгэдэг, асуудлын голыг олж хардаг, маш сайн менежер л байх ёстой. Сайн менежер бол тухайн салбарыг нvvр улайхааргvй аваад явчихна аа л гэдэг асуудал юм. Хvнээ яаж удирдах вэ, хамгийн гол асуудлаа өмнөө яаж тавих вэ, асуудлыг хэрхэн оновчтой өөрчилж хvндрэлийг тойрох вэ гэдгээс л бvх асуудал эхэлнэ. Энэ бvхнээ л зөв тодорхойлчих юм бол аль ч салбарт амжилт гаргаж чадна. Ямар ч гэсэн өнөөдрийн хувьд би өөрийгөө энэ салбарын гайгvй сайн менежер болсон гэж харж байгаа. Гэхдээ хамгийн гол нь миний менежментийн vр дvнд бий болсон бvтээгдэхvvнийг хэрэглэж байгаа хэрэглэгч миний ажлыг дvгнэх ёстой юм. Товчхондоо Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар татвар төлөгчдийн мөнгөөр Цахим засаг гэдэг хөтөлбөрийг хэрэгжvvлдэг юм байна. Тэгвэл тэр хөтөлбөр нь иргэнд яаж хvрч, хэрэглэгдэж байна гэдэг нь л хамгийн гол ойлголт юм. Өнөөдөр таны гар утасны сvлжээ сайн, интернет нь хямдхан, хурдтай байж хаа ч явсан төрийн vйлчилгээг интернетээр авч дээрээс нь телевизээ тасралтгvй vзээд, FM-ээ сонсоод явж байвал манай салбарын ажил хэрэглэгч танд хvрч байна л гэсэн vг. Дараа нь дээрх бvх vйлчилгээний vнэ тариф нь хямдарч, өөр олон төрлийн шинэ vйлчилгээ нэвтрvvлээд байвал манай салбарын ажил тэр хэрээр урагштай, өөдрөг явж байна л гэсэн vг.
-Өөрийн чинь саарал дээлтэй, жижиг саарал машины өмнө авхуулсан зураг цахим ертөнцөөр багагvй шуугиулсан. Том тэргэнээсээ татгалзаж, жижиг машин унасан хэвээрээ юу?
-Би одоо ч тэр “Prius” унаж байгаа. Манайд бvртгэлтэй нэг 105 машин байдаг ч ашиглалтын хугацаа нь аль эрт дуусч, актлуулах хэмжээнд оччихсон. Өмнө нь Радио, телевизийн сvлжээ компаниас нэг машин тvрээсээр унаж байтал Засгийн газрын тогтоолоор Төрийн өмчийн хороо хураасан. Дараа нь тэр “Prius”-ыг аваад нэг телевизийн “Сvлд” гэдэг морины нэвтрvvлэгт орох гэж явах замдаа машины өнгө, дээлний өнгө хоёр адилхан байхаар нь хувийнхаа хуудас руу зургийг нь хийчихсэн юм. Тэгсэн чинь тvvнийг мэдээ болгоод олон нийтэд цацчихсан л байсан. Тvvнээс биш өөрийнхөө талаар популизм хийсэн асуудал ерөөсөө байхгvй. Сэтгvvлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хvндэтгэдгийн хувьд тэр асуудлыг тэр чигт нь орхисон. Ер нь бол тамга барьж төрийн ажлыг амжуулж суугаа хvмvvст төрөөс олгосон машин, тасралтгvй vй ажиллагаа явуулахад чиглэгдсэн туслах байдаг, мэдээж энд тэндээс машинаа хайгаад явахгvйн тулд нэг жолооч байдаг. Ийм л гурван зvйл байдаг, өөр илvv тансаглал байхгvй.
-Таны өрөөний хананд Н.Алтанхуяг даргатай авхуулсан зураг байна. Ингэхэд та АН-ын аль фракцад харьяалагддаг хvн бэ?
-Би бол АН-ын л гишvvн. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагч болоод тангараг өргөчихсөн болохоор албан ёсоор гишvvнээсээ тvтгэлзчихсэн байгаа. Тодорхой хугацааны дараа төрийн албыг өгсний дараа гишvvнчлэлээ сэргээх нь дараагийн асуудал болох байх.
-Харьяа газруудынхаа дарга нартай 2015 оны vр дvнгийн гэрээ байгуулсан гэсэн. Танай харъяа ямар байгууллагууд байдаг юм бэ?
-Яг манай харьяаны Мэдээлэл холбооны сvлжээ компани, Монголын цахилгаан холбоо компани, “Монгол шуудан” компани, Радио, телевизийн vндэсний сvлжээ улсын vйлдвэрийн газар, Мэдээлэл, технологийн vндэсний парк, Vндэсний Дата төв гэсэн зургаан газар байдаг. Бvтцийн хувьд нэлээн том шvv. Харин манай салбар гэж явдаг Харилцаа, холбооны зохицуулах хороог зарим хvмvvс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын шууд харъяа мэтээр ташаарч ойлгоод байдаг. Vнэн хэрэгтээ бол бие даасан бvтэцтэй, хараат бус, vнэ тарифын бодлого, зохицуулалтын асуудал хариуцдаг байгууллага юм. Эцэст нь хэлэхэд өнөөдөр төрийн vйлчилгээг 24 цагийн турш авах боломжтой 108 ширхэг ТVЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. Одоогоор 25 vйлчилгээ vзvvлж байгаа бол удахгvй төрийн 167 vйлчилгээг цахимаар хvргэх боломжтой. Эдгээр vйлчилгээг амжилттай нэвтрvvлчихвэл төсөвт том хэмнэлт гарна. Ингэж vйлчлvvлэхэд иргэдээс 1000 төгрөгийн хураамж авдаг. Өнөөдөртөө Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын ажлын vр дvн ийм байна.
Эх сурвалж:

Сэтгэгдэл0