Эрдэмтэн мэргэд, уншигч олны анхааралд
Ц.Мөнхдорж гэгч хүн “Зууны мэдээ” сонины 2017 оны гуравдугаар сарын 51, 52, 53, 54, 55 дугаарт хэвлүүлсэн “Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар нь Оросын нутагт хамаатан садантай, тэндээс гарч ирсэн буриад хүн байсан нь тодорхой. Ардын хувьсгалын их удирдагч Д.Сүхбаатарын гарал үүслийн талаарх зохиомол намтар түүхийг үнэнээр нь бичих цаг нэгэнт болжээ” гэж бичсэн билээ. Түүний бичсэн зүйлүүд нь манай улсын архивт байгаа Д.Сүхбаатарын тухай баримт бичгүүд, түүний намтар түүхийг он дараалан бичсэн зүйлүүдтэй огт тохирохгүй, уншигч олонд буруу ойлголт төрүүлж байна. Үүнийг Ц.Мөнхдоржид анхааруулж буруу ойлголтоо засахыг зөвлөж “Монголын үнэн” сонины 2018 оны № 022 дугаарт “Жанжин Д.Сүхбаатарын нэр төр, гавьяат үйлс бүдгэрэх ёсгүй” гэсэн өгуүлэл хэвлүүлсэн юм.
Гэтэл Ц.Мөнхдорж буруу ойлголтоо засахыг хүсэхгүй, бидний зөвлөснийг огт тоохгүй, архивын ганц ч баримтгүй, нутгийн буриад хүмүүсийн хууч яриа, сонссон зүйлээ баримт болгож бичсэн "Жанжин Д.Сүхбаатарын үнэн намтар” гэсэн өгүүллээ зөвтгөж, Монголын үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн Эрдмийн зөвлөлөөс түүний бичсэн өгүүлэлд; МАН-ын бодлого, эрдэмтдийн судалгаанд тулгуурлан бичсэн ном, нийтлэлүүд, унших бичиг, манай улсын архивын үндсэн баримт бичгүүдтэй огт тохирохгүй байгааг архивын баримт дурдаж зөвлөсөн юм.
Гэтэл Ц.Мөнхдорж нь “Өдрийн сонин”-ы 2019 оны № 023 дугаарт урьд буруу бичсэн зүйлээ улам зөвтгөж “Их жанжин Дамдины Сүхбаатар хамниган хүн” гэсэн өгүүлэл хэвлүүлж түүндээ “Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Оросын Холбооны Улсын нутаг Чита мужийн Бооржий районы нутагт Улз голд цутгадаг Тарь нуураас хойш Дорнод аймгийн Чулуун хороот сумын хойд талд орших Гүн жалгатай нэртэй газарт “Цагаан дээлт”, “жаахан" Дамдин хэмээх хамниган айлын хоёр дахь хүү нь болж, Цагаанууд омгийн буриад Лувсангийн Хандаас төржээ” гэж бичжээ.
Нэгд, манай улсын архивт Д.Сүхбаатар нь XV жарны хөх усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний үүрээр бар цагт “Цагаан дээлт” Дамдины бор гэрт Ханджаваас мэндэлж, хүүг нь Элбэг Амгалан гацааны харьяат Дондогдулам эмээ эх барьж авсан гэж бичиж үлдээжээ.
Хоёрт, 1924 онд Улиастайн голын Улаан довын лус тахиж байх үед Д.Сүхбаатарын ээж Ханджав Д.Сүхбаатарын төрсөн газрыг нь Элбэг Амгалан гацааны “Амгаланг Бадруулагч" МХЗЭ-ийн үүрийн дарга Батмөнх тэргүүтэй эвлэлийн гишүүдэд зааж өгснөөр тэр газарт овоо босгожээ. 1890 оны зун Дамдин, Ханджав нар, хоёр хүүхдийнхээ хамт Ёст бэйсийн хошуунаас нүүж ирээд энэ байшинд амьдарч байх хугацаанд Д. Сүхбаатар мэндэлжээ. 1967 онд Д. Сүхбаатарын төрсөн газрыг МХЗЭ-ийн ахмад гишүүн Батмөнх Амгалангийн захиргаа, иргэдэд зааж өгснөөр 1993 онд “Д.Сүхбаатарын мэндэлсний 100 жилийн ойгоор Амгалангийн нам, захиргааны байгууллага ардуудыг зохион байгуулж Д.Сүхбаатарын мэндэлсэн хашаа байшингийн урд талын гудамжнуудыг тохижуулан анх Д.Сүхбаатарын ээж Ханджав гуайн заасан газар (1893-1923) гэсэн үсэг, тоо бүхий боржин чулуун хөшөө босгож, тэр хавийн газрыг тохижуулжээ.
“Энэ хөшөө эдүгээ байгаа, ойр орчинд нь анхны долоогийн үйл амьдралыг нь харуулсан дүрс бүхий баримал, тэдний унаж явсан морьдын баримлыг босгосон" гэж Д.Сүхбаатар судлаач, доктор, профессор З.Сэсээр гуай “Гурван морьтны хөшөө” номондоо (2019) бичжээ. Д.Сүхбаатар жанжныг Амгалан гацаанд эх барьсан ээж Дондогдулам гуайг Улиастайн голд зусаж байхад нь 1922 оны зун Д.Сүхбаатар жанжин очиж золгоод түлээг нь хагалж өгчээ.
Ц.Мөнхдорж өгүүлэлдээ; “Жаахан” Дамдиных Ёст бэйсийн хошуунд хэзээ ч нутаглаж байгаагүй. Тэнд тэдний хамаатан садан гэхээр ганц ч хүн байхгүй” гэж бичжээ. Эх сурвалжаас үзэхүл Д.Сүхбаатар жанжны эцэг Дамдин нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны нутаг Хөөвөр Жаргалантын хөтлийн өврийн бууцанд 1860 онд Сугар ээжээсээ мэндэлжээ. Тэрбээр Ёст бэйсийн хошууны Зүүн сумын харьяат Н.Ээлт баяныд зарцлагдаж байхдаа түүний дүү Шүхэрээсээ өргөж авсан охин Ханджавтай гэр бүл болжээ. Дамдин нь эхээсээ хоёулаа. Түүнийг 8 настай, эгч Тамжавыг 10 настай байхад ээж Сугар нь бие баржээ. Төрсөн эгч Т.Тамжав нь Ёст бэйсийн хошууны нутаг Хөөвөр Жаргалант уулын өвөрт 1857 оны үед мэндэлжээ. Эх сурвалжид бичсэнээр төрсөн эгч Т.Тамжав, түүний хүү Самдан, зээ хүү Ганжуур зэрэг Дамдины бүх ах дүү, хамаатан садан нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуунд (Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум) төрж, аж төрж байхад ганцхан Дамдин нь Оросын Холбооны Улсын нутаг Бооржий районы Тарь нуураас хойш Гүн жалгатай гэдэг газар төрж, амьдарч явсан нь түүхэн үнэнд огт нийцэхгүй “зохиомол баримт” болох нь тодорхой байгаа юм.
Ёст бэйсийн хошууны Засаг ноён Гадин, түүний туслах Илдэн тайж нар Т.Дамдинг гэргий, хүүхдүүдийнхээ хамт Да Хүрээнд амьдарч байгааг нь мэдээд Да Хүрээн дэх харьяат аймгийн Суурин жасааны газар Бадаргуулт төрийн аравдугаар оны хаврын сүүлч сарын 29-нд (1891 оны V сарын 7) илгээсэн албан бичигтээ “Эрхэм оройн дээд та бүхэнд айлтган мэдүүлэх нь: Эдүгээ Да Хүрээний газар орогнон сул хоргодон суугаа Төгөө овогтой “Хар” Дамдин нь Жан Тай Хон гэгч Хятад пүүсний өр авлагын данс шатаасан хэрэгтээ хошууны Засаг ноёны захирамжаар хар гэрт хөл хоригдсон боловч харуул манаа унтсанаас оргон бултан зайлж өдгөө Да Хүрээний газар орогнон бүгэж сул хоргодон суугааг Хүрээний Хэрмэлийн жасааны газар мэдүүлэн үтэр түргэн баривчлуулан “Батгүнд” хөл хорьж суулгана уу” Ёст бэйсийн хошууны Засаг ноён Гадин, туслах Илдэн тайж гэжээ.
Ц.Мөнхдорж өгүүлэлдээ “Ёст бэйсийн хошуунд Дамдины хамаатан садан гэх ганц ч хүн байхгүй” гэж бичсэн тухай өгүүлэхэд; Дамдины эгч Т.Тамжав гуайн хүү Самдан, зээ хүү Ганжуур. Ханджав гуайн дүү Буян нарын ач, зээ, гуч, гучинцар, төрөл төрөгсөд, Д.Сүхбаатар жанжны “өндөр” эцэг, Т.Элбэгийн хүү Будын охин Өлзийн Лхамсүрэн гуай 102 нас зооглон Баруун-Урт хотноо үр ач, зээ Монгол Улсын аварга тогооч Дуламсүрэн нарынхаа хамт аж төрж сууна.
Монгол Улсын гавъяат багш С.Лувсанноров гуай Монгол цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын ураг төрлийн долоон үеийг нь 250 жилийн тэртээгээс судлан эдүгээ Сүхбаатар сум, Баруун-Урт хот бусад газар аж төрж буй ураг төрлийн 300 хүний нэр тодруулан түүнээ эцэг, эхийн нь ураг удмаар нь буюу яс, цусан төрлөөр нь ангилж, Д.Сүхбаатар судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Ц.Мөнхдорж “Зууны мэдээ” сонинд хэвлүүлсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар нь өөрийн алба хааж явсан Оросын Улаан армийн Кубаны алдарт V морьт дивизийн дайчдад монгол дээл хувцас өмсгөж Хиагт хотод бүгсэн байлдааны бүрэн зэвсэгтэй 10 мянга гаруй гамин цэргийг 400 морьт партизан цэрэгтэйгээ хүч хавсран байлдаж 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр бут цохин хөөн зайлуулсан тухай Баабарын “Нүүдэл шийдэл, олз гарз” номонд дурдсан байдаг” гэж бичжээ.
Хиагт хотыг чөлөөлөхөд Д.Сүхбаатар жанжин Оросын улаан эргүүдэд Монгол дээл хувцас өмсгөж өөрсдөдөө туслуулаагүй гагцхүү Ардын журамт 338 цэргийн эрэлхэг баатарлаг дайчин тэмцлээр л гаминг бут цохиж Хиагт хотыг чөлөөлсөн нь түүхэн бодит үнэн.
Ц.Мөнхдорж худал бичсэнээ зөвтгөж уншигч олонд үнэмшүүлэхийн тулд МАХН-ын түүхийн институтээс 1974 онд хэвлүүлсэн зургийн цомогт хэвлэгдсэн “Д.Сүхбаатар Монгол Ардын журамт цэргийн ангиудад ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч нарын хамт” гэсэн тайлбартай гэрэл зургийг “Хиагт хотыг чөлөөлөх тулалдаанд оролцсон сургагч нар” гэж зориуд худал тайлбар бичиж хэвлүүлсэн нь Хиагт хотыг Монгол дээл хувцас өмссөн орос цэргүүд, арав гаруй даргынхаа хүчээр чөлөөлж гэж ойлгогдохоор болгожээ.
Д.Сүхбаатар жанжин Эрхүү хотноо байрлаж байсан Улаан армийн Кубаны V морин дивизид алба хааж байгаагүй, тусламжийн асуудлыг шийдэхээр Москва явсан С.Данзанг хүлээх хугацаандаа тус дивизид байрлаж, дивизийн ажил байдалтай танилцах, тус дивизийн улс төрийн хэлтэст ажиллаж байсан Чехийн зохиолч Яраслав Гашектай хамтарч “Монголын үнэн” сонин гаргах, дадлага хийхээр түр хугацаагаар (1920 оны VIII сарын 24-ний өдрөөс XI сарын 18 хүртэл) ажилласан юм.
Суран мөрөвчтэй бага даргын хувцасны тухайд миний бие Аптанбулаг хотноо багшилж байхдаа энэ цэргийн дүрэмт хувцсыг оёсон Ардын журамт цэргийн оёдолчин Цэнд- Аюуш гуайтай уулзсан юм. Тэрбээр өгүүлэхдээ “Нэг өдөр манайд Загд гэдэг хүн орос цэргийн даргын хувцас үзүүлээд та энэ хувцаснаас үлгэр аваад манай жанжинд цэргийн хувцас оёод өгнө үү, жанжин маань Орос улс руу явж, цэргийн дарга нартай гэрээ байгуулахаар мөдхөн явах гэж байгаа юм” гэсэн. Сүхбаатар гуайн дотны нөхөр Загд гуай Ардын журамт цэргийн арын албыг хариуцсан нярав нь байсан.
Ц.Мөнхдорж ‘‘Өдрийн сонинд” хэвлүүлсэн өгүүлэлдээ; “Д.Сүхбаатар 20 нас хүртлээ буюу Монгол Улсад ирэхдээ Д.Сүх нэртэй байжээ. Д.Сүх Монгол Улсад ирээд Галсандэндэв гэдэг хүүтэй Дондооны Нэмэндэйн охин Янжинтай /Янжмаа/ танилцжээ. Янжины нөхөр нь ноён хүн байсан” гэж бичжээ. Н.Янжмаа гуай Сүхбаатар жанжнаас өмнө хүнтэй гэрлэж байгаагүйг өөрийнх нь болон нөхдийнх нь дурсамж гэрчилж байна.
Н.Янжмаа гуай “Би 16 настайгаасаа эхэлж Сүхбаатарыг мэддэг болсон” гэж дурсамждаа бичжээ. Д.Сүхбаатар жанжины хүү Галсан гуай “Мйний аав, ээж хоёр Хужирбуланд ганцхан өрөөтэй, ханан пийшинтэй жижигхэн байшинд сууж их ядуу зутруу амьдарч байсан. Би эцгийгээ 18-тай, ээжийгээ 17 настай байхад одоогийн Амгаланбаатар хотод төрсөн” гэж бичиж үлдээжээ. 1912 оны XII сард цэрэг татлагын дуудлага ирж Д.Сүхбаатар Хужирбулан дахь цэргийн хуаранд алба хааж эхэлжээ. Д.Сүхбаатар жанжин нь цэргийн төрөл бүрийн сургуульд онцгой байснаас пулёмет бууны сумангийн жагсаалын 15 төгрөгийн цалинтай бага дарга болмогц хөл хүнд Янжингаа Хужирбуланд авчирчээ. Партизан Т.Тогтох гуай дурсахдаа; Нэг өдөр Цэргийн ерөнхий Дамдин бид хоёрыг дуудаад, та хоёр цэрэг уруу татаж байна. Хэний зөвшөөрөлтэй эхнэрээ авчирсан бэ? Та хоёрыг Цэргийн яаманд мэдэгдэж арга хэмжээ авна” гэхэд; Сүхбаатар сөхөрч сууснаа босож, би согтуу Ерөнхийд байцаагдахгүй, цэрэг уруу татсан гэвэл та нар ч гэсэн эхнэрээ авчраад цэрэг уруу татаж байгаа бус уу? гэж Ерөнхийг үг хэлэхгүй болтол нь мохоосон...” гэж дурсжээ.
Ц.Мөнхдоржийн зохиож босгосон Д.Сүх нь Орос гимназид орж, 1908 онд төгсжээ. Эцэг “Жаахан” Дамдин нь Сүх хүүгээ гимназ төгсөнгүүт хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг Омск хотын гимназид суралцуулахаар 1909 оны намар илгээжээ.
Д.Сүх хүү нь 1912 онд сургуулиа төгсөөд Оросын Хаант засгийн Цэргийн армид пулемёт бууны салааны даргаар томилогджээ. Чингээд “Зохиомол Сүх нь” Орос, Монголын 1913 оны “Цэрэг бэлтгэн сургах" гэрээний дагуу “Хаант Оросын армиас Монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургагч нарын дунд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч нарын нэгээр тодорсон Оросын Цэргийн хамниган бага дарга Д.Сүх болжээ.Д .Сүх нь өмнө хязгаарт Бавуужавын цэргийг дарж ирснийхээ дараа “Орос нутаг руугаа буцахаас бултаж, гарал үүслээ нууцалж хамниган буриад биш, Хайс овогтой Төгөөгийн Дамдины хүү, халх хүн болж хувирсан” гэж Ц.Мөнхдорж бичжээ.
Архивын эх сурвалжаас үзэхүл; 1919 оны XI сарын 20-ны өдөр Баруун өргөөний Улаан сахиусны өмнө Д.Сүхбаатар, С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Тогтох, Галсан, Далай, Цэнд, Даш нар хүж барьж ах дүү болж, тусгаар тогтносон төр, бурхан шашнаа хамгаалах үйл хэрэгт нэгэн амь, сэтгэлээр зүтгэхээр ариун тангараг тавьж, ерөөлийн үг бичиж бурханд өргөж анхны хувьсгалт нууц бүлэг үүссэн тухай Богд гэгээнд мэдэгджээ. Гэтэл Ц.Мөнхдорж Д.Сүхбаатарын Хүрээний хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулсныг нь зориуд үгүйсгэн, Монгол Улсын түүхэн үйл явдалд холбогдолгүй буриад хүн болгохыг санаархаж, Нийслэл хүрээнд буй болсон С.Данзангийн нууц бүлэгг элсэж, лам Д.Бодоогийн тэргүулсэн нууц бүлэгтэй холбоо тогтоож... гэх зэргээр буруу бичсэн зүйлээ зөвтгөж, баталгаатай болгохын тулд архивын түүхэн баримтуудыг зориуд өөрчлөн бичиж хэвлүүлжээ.
Манай Улсын архивт байгаа баримт бичигт Д.Сүхбаатарын эцэг Дамдин, Д.Сүхбаатарын дээд өвөг нь болох “Хуланц” Алтангэрэл нь Цэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны нутагт мэндэлж, аж төрж явжээ. Д.Сүхбаатарын “Өндөр” эцэг, Элбэгийн хүү, Дамдины эцэг Э.Төгөө нь Ёст бэйсийн хошуунд 1837 онд мэндэлсэн. Д.Сүхбаатарын “Өвөг” эцэг Төгөөгийн гэргий, Дамдины ээж Сугар нь 1839 онд Ёст засгийн хошуунд мэндэлж, Дамдиныг 8 настай, охин Тамжавыг 10 настай байхад нь бие баржээ. Эдгээр архивын түүхэн баримтууд Дамдин гуайн тухай Ц.Мөнхдоржийн бичсэн зүйлүүд зохиомол болохыг гэрчилж байна.
Академич Д.Цэрэнсодном гуай түүх соёлоо мэдэхгүйгээр ярьж, бичиж байгаа хүмүүсийн хийрхүү болчимгүй алхам бол товчхон хэлэхэд “мэдэхгүйгээ мэдэхгүй” байгаа явдал мөн. Ийм ичгүүр сонжуураа алдчихсан хүмүүсийн үгэнд манай ард түмэн ер гуйвж дайвахгүй ээ. Ийм амаа мэдэхгүй даага шиг явж болохгүй” гэж айлдсан нэрт эрдэмтний эрхэм үгийг Д.Сүхбаатар жанжны тухай буруу бичээд байгаа хүмүүс ухаалгаар анхаараасай.
Профессор Ч. Лувсанжав /Монголын Үндэсний Д.Сүхбаатар судлалын академийн ерөнхий захирал/
Сэтгэгдэл2
Munkh-dorj yu ch meddeggui yum bna.bas hudalch
Чи эхлээд Сүхбаатарын Янжмаа гуайн үнэн зөв түүхийг мэдээд ингэж бич.
Чи эхлээд Сүхбаатарын Янжмаа гуайн үнэн зөв түүхийг мэдээд ингэж бич.
Тэр хүнийг шоронд хийх хэрэгтэй
Чингис хааны онгод буултанд айлтгаж алтан ургийн монгол болохыг нь баталсан юмаа. Ezen bi ergen irlee гд юүтүб орж сонсоорой! Юун урд зүг, хойд зүг гд түүх буруулсан этгээдийг хэдэн үеэр нь зовоох болно гд уурссан бна лээ шүү. Хөх Мөнх тэнгэрийн дор Монголчууд түүхээрээ хөгжих цаг айсуй!
Жанжин Янжмаа гуай хоеул нэг нутаг хошууны хумуус багаас бие биеээ мэддэг байжээ
үүний түрүүхэн бичсэн орсын эрдэмтний өгүүлийг буцааж гаргаачээ ганаагийн орчуулсан өгүүллээс часан их айж байна сүхбаатар ямар хүн байсан ч монгол улсын баатар шүү бат үүл зоригийг алж баатар болсон бол сүхбаатар улс үндэсний дайсан манж гамин хужаатай тэмцэж ялсан баатар шүү
Чонотой нийлсэн гичий маш аюултай гэж өвөө минь хэлдэгсэн .. үүн шиг гадныхантай нөхцсөн тэдний угаадас долоож тэжээгдсэн хүн дүрст Мөнхдорж мэтэд монголд юу ч байхгүй юу ч байгаагүй байх н ямар их ашигтайг монголчууд одоо мэддэг болсон ... доо ... чи монгол хүн гэж нэрлүүлэх эрхгүй монголд амьдрах үхэх заяагүй юм ... чамайг үхэхийн муугаар үхэж далд орохыг харнаа ..
Чи эхлээд Сүхбаатарын Янжмаа гуайн үнэн зөв түүхийг мэдээд ингэж бич дээ.
monhdorjiig huygan uimuulsenii toloo nugaslaa
Угаасаа эм чоныг гичий гэдэг юмшдээ.
Жингэр гэл дээ
Жингэр гэл дээ
Энэ муу ардчилал гэж солиорсон малууд харийн баас шээсэнд мансуураад их хуцаж байнаа . Мөнхдорж долоон уулын цаана очиж хуц
БНАСАУ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс Энэ чинь өмнөд Солонгос уу, Хойд Солонгос уу? Ардчилсан гээд байх юм.
Чи эхлээд Сүхбаатарын Янжмаа гуайн үнэн түүхийг мэдчих.
Зохиосон түүх шүү дээ. Сүхбаатар гэж бодит хувьсгалч байгаагүй эзэн Чингисийн талбайгаас морь унасан үлгэрийн баатарыг авч хаях өдөр айсуй.
Su ah чи бол баасны хар хорхой байна.
Сүх орос хэлтэй учир Оросын консулд ажиллаж байсан гэдэг. Багын орос хэлтэй байжээ дээ.СҮхийг хэдэн сар ЦЯ-ны сайд байхад нь комментерныхан хордуулж алсан. Тэгээд СҮхийг монголын ард түмний удирдагч болгон өргөмжлөх бодит байдлыг зориуд гуйвуулан бичих, сурталчлах явдлыг комментерныхан хийсэн гэдэг. Гарал үүсэл нь буриад байна уу, дарьганга байнауу, халх хочтон байна уу хамаагүй ямар ч байсан монгол угсаатаатай монгол хүн гэдэг нь мэдээж. Бас тэр оросын буриадад, төрсөн үү, Сүхбаатар аймагт төрсөн үү гэдэг нь хамаагүй, нэг их ач холбогдолтой зүйл бишээ. 1921 оноос хойшхи манай архивын баримт материал улс төрийн өнгө зүстэй бичигдэж бүхэлдээ манай түүхийг улаан оросууд гуйвуулж өөрчилж бичиж ирсэнийг бодох хэрэгтэй. Няцаалт чинь үнэмшилтэй болж чадаагүй байна .Хамгийн наад зах нь 388 монгол цэрэг дангаараахятадын 10 мянган цэргийг бут цохисон гэдэгт хүүхдүүд итгэхгүй шүү. Үнэндээ цагаантан нь байна уу, улаантан байна уу тэд нар бут цохисон гэдэг бодитой шүү.
БУРИАД ЧИНЬ МОНГОЛ ШҮҮ ДЭЭ.ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ ХҮМҮҮС ЯАНА ДАА
...1920-1921 онд Монголд байхдаа бүх үйл явдлыг нүдээр харснаа бичсэн тэр үед Оросын армийн офицер байсан Польш гаралтай Осендвский гэж хүний номонд тодорхой өгүүлдэг шүү дээ Барон Унгерн өөрсдийн Төв Азийн морит дивизтэйгээ Гаминг дарж Богдыг Ширээнд нь залсаан гэж...тэгээд өөрсдийнх нь офицерүүд нь бариж улаантанд тушаахыг ч өөрөө мэдэж байсан гэдэг ... тэгхээр Сүхбаатарын Хиагтад Гаминг дарсан гэдэг нь угаасаа худлаа түүх нь ойлгомжтой л болоод байгаа юм даа.
Сүх орос хэлтэй учир Оросын консулд ажиллаж байсан гэдэг. Багын орос хэлтэй байжээ дээ.СҮхийг хэдэн сар ЦЯ-ны сайд байхад нь комментерныхан хордуулж алсан. Тэгээд СҮхийг монголын ард түмний удирдагч болгон өргөмжлөх бодит байдлыг зориуд гуйвуулан бичих, сурталчлах явдлыг комментерныхан хийсэн гэдэг. Гарал үүсэл нь буриад байна уу, дарьганга байнауу, халх хочтон байна уу хамаагүй ямар ч байсан монгол угсаатаатай монгол хүн гэдэг нь мэдээж. Бас тэр оросын буриадад, төрсөн үү, Сүхбаатар аймагт төрсөн үү гэдэг нь хамаагүй, нэг их ач холбогдолтой зүйл бишээ. 1921 оноос хойшхи манай архивын баримт материал улс төрийн өнгө зүстэй бичигдэж бүхэлдээ манай түүхийг улаан оросууд гуйвуулж өөрчилж бичиж ирсэнийг бодох хэрэгтэй. Няцаалт чинь үнэмшилтэй болж чадаагүй байна .Хамгийн наад зах нь 388 монгол цэрэг дангаараахятадын 10 мянган цэргийг бут цохисон гэдэгт хүүхдүүд итгэхгүй шүү. Үнэндээ цагаантан нь байна уу, улаантан байна уу тэд нар бут цохисон гэдэг бодитой шүү.
Сүх орос хэлтэй учир Оросын консулд ажиллаж байсан гэдэг. Багын орос хэлтэй байжээ дээ.СҮхийг хэдэн сар ЦЯ-ны сайд байхад нь комментерныхан хордуулж алсан. Тэгээд СҮхийг монголын ард түмний удирдагч болгон өргөмжлөх бодит байдлыг зориуд гуйвуулан бичих, сурталчлах явдлыг комментерныхан хийсэн гэдэг. Гарал үүсэл нь буриад байна уу, дарьганга байнауу, халх хочтон байна уу хамаагүй ямар ч байсан монгол угсаатаатай монгол хүн гэдэг нь мэдээж. Бас тэр оросын буриадад, төрсөн үү, Сүхбаатар аймагт төрсөн үү гэдэг нь хамаагүй, нэг их ач холбогдолтой зүйл бишээ. 1921 оноос хойшхи манай архивын баримт материал улс төрийн өнгө зүстэй бичигдэж бүхэлдээ манай түүхийг улаан оросууд гуйвуулж өөрчилж бичиж ирсэнийг бодох хэрэгтэй. Няцаалт чинь үнэмшилтэй болж чадаагүй байна .Хамгийн наад зах нь 388 монгол цэрэг дангаараахятадын 10 мянган цэргийг бут цохисон гэдэгт хүүхдүүд итгэхгүй шүү. Үнэндээ цагаантан нь байна уу, улаантан байна уу тэд нар бут цохисон гэдэг бодитой шүү.
Сүх орос хэлтэй учир Оросын консулд ажиллаж байсан гэдэг. Багын орос хэлтэй байжээ дээ.СҮхийг хэдэн сар ЦЯ-ны сайд байхад нь комментерныхан хордуулж алсан. Тэгээд СҮхийг монголын ард түмний удирдагч болгон өргөмжлөх бодит байдлыг зориуд гуйвуулан бичих, сурталчлах явдлыг комментерныхан хийсэн гэдэг. Гарал үүсэл нь буриад байна уу, дарьганга байнауу, халх хочтон байна уу хамаагүй ямар ч байсан монгол угсаатаатай монгол хүн гэдэг нь мэдээж. Бас тэр оросын буриадад, төрсөн үү, Сүхбаатар аймагт төрсөн үү гэдэг нь хамаагүй, нэг их ач холбогдолтой зүйл бишээ. 1921 оноос хойшхи манай архивын баримт материал улс төрийн өнгө зүстэй бичигдэж бүхэлдээ манай түүхийг улаан оросууд гуйвуулж өөрчилж бичиж ирсэнийг бодох хэрэгтэй. Няцаалт чинь үнэмшилтэй болж чадаагүй байна .Хамгийн наад зах нь 388 монгол цэрэг дангаараахятадын 10 мянган цэргийг бут цохисон гэдэгт хүүхдүүд итгэхгүй шүү. Үнэндээ цагаантан нь байна уу, улаантан байна уу тэд нар бут цохисон гэдэг бодитой шүү.
Ардын намын Батзориг нохойнд зориулсан мангар том хөшөө босгосон биз дээ?
Ардын намын Батзориг нохойнд зориулсан мангар том хөшөө босгосон биз дээ?
Mongol Rembo
Үнэн түүх байх хэрэгтэй багдаа Оросууд байхгүй газар хэл яаж сурсан байна энэ бас бодох асуудал хилээд дээр нэг хүний дурсамжинд Сүхбаатарыг нас барсанаас хойно Янжимаа гүай Сүхбаатар аймагт төрсөн болгох гэж түүх зохиологсон гэж байсан тухай дурсамж байсан шүү
Байх даа
Монголын түүхэнд Янжмаа гуайн түүхэн намтар эргэлзээтэй бичигдсэн байдаг. Яагаад Сүхбаатарын Янжмаа гэж нэрлэдэг байсан бол. Энэ түүхэн намтрынхаа учрыг олоод дараа нь Сүхбаатар жанжны түүхэн намтрыг хэлэлцэн үнэнг олцгооё.
Архивт бас социализмын үед хэвлэгдсэн элдэв тэмдэглэл бичээсүүдэд бичигдсэн зүйлүүд бүгд зохиомол гэдгийг мэддэггүй юм байх даа чааваас гэж....
Ц.Мөнхдорж гэгчийг эрүү үүсгэн яллаж шоронд гатаана аа.
Элийрэгч Мөнхдорж гэдэг хүн Сүхбаатарын аав ээжтэйгээ зогсож байгаа нэг сайхан фото зураг байдгыг харчих. Тэгээд халх, буриадыг ялгана.
Тэрийг Сүхбаатар гэж хэн хэлээд байгаа юм
Тэрийг Сүхбаатар гэж хэн хэлээд байгаа юм
Ц.Мөнхдорж ямар дэмийрлээр ингэж байгаан бол. Цаанаасаа бодлого бас байна
Ch.Luvsanjav ta ch bas hudlaa shaasan bna. Batmunh guai yaj 24 ond evleliin vvriin darga baih iim be?!
Социализмын үед бичсэн Сүхбаатарын намтар зохиомол гэсэн дээ
Санаатай , гаднын даалгавартай этгээд байна. Даанч хөдөлшгүй баримтыг мөргөөд нам унаж байна даа,муу урвагч.
2000 оноос өмнөх манай түүхчид бол ихэвчлэн зохиолчид байлаа.
хятадын цагаан хэрмээс хойш одоогийн орсын тартариан орон гэж нэрлэгддэг варварууд гэж европчууд нэрлэсэн орос түргийн тархай бутархай олон жижиг омог аймаг байснаас бурхан халдунд төрсөн буриад аймгийн Есүйхэн хүү Чингэс хятадын алтан улс--одоогийн манж улс төвд-- тагад улс узбек -чантуу хасаг руу довтолж эзлэж байжээ Чингэс хаан орос руу довтолсон ул мөр алга чЧингэсийн дараа ойрдын тур --барна уул нийслэлтэй зүүн гарын хаант улс 600 000 цэрэгтэй байв ТЭд төвд тангад манж шинжиан киргиз хасаг руу довтолж байжээ бут цохигдоод астрахань ижил дон каспийн тэнгис нүүн оджээ халимгийн хаант улсыг хаант улс байхыг болиулсанаас хойш буцаж монгол руу нүүж замдаа киргиз хасгуудад алуулж хагаснь монгол хагас нь шинжиан хэсэг нь урианхай алтайн хязгаар оржээ 1911онд ард аюуш цэнгүүн жав дамбийжаа Амарсанаа баруун монгол манжийн эсрэг тэмцэж үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялав 1921 онд мөн л орос хэл багаас сурсан орос цэргийн сургуультай сүхбаатар толго
чи ч ульдаг жоом юм да
сүхбаатар толгойдон буриадын хил
мөн л буриадын хил хиагт хотод байрлаж байсан 10 000 мянан гаимин хужааг орос хэлтэй сүхбаатар толгойдон орсын лениний явуулсан их буу пулемёт гранат бярдаан буу карбин гар буу сэлэм жадаар зэвсэглэсэн улаан армийн цэрэгтэй хүч хавсран гамин хужааг бут ниргэж монгол орсын хойт хилээс хятдуудыг хөөн зайлуулав үүний дараа Сүхбаатрын цэрэг буриад орсоос нийслэл хүрээг гамин бароноос чөлөөлөв 1990 онд буриад бат үүл да ганболд зориг буриад авгайтай батмөнх буриад мянгуужин бямбасүрэн нар хуйвалдан дөрвөд цэдэнбалын 44 жилийн төрийг унагаж бөхийлгөв ЭНЭ ЦАГААС "дөрвөн долоон жил" монгол төр бөхийж СҮХ нэртэй хүн дахин гарч "ардаа дөнгөлсөн хуурамчаар хөрөнгийг нь завшиж хувьдаа авсан цадиггүй цагаантан хөрөнгөтнийг цаазын тавцанд тууж авчраад байна цагаан шувуутаар тангараг тавиад гарсан амарсанаагийн сүнс цагаа болохоор тэнгэрээс бууж иржээ ум амар сайн болтугай
Bodit tuuhiig guivuulan ingej ulairan bicheed bgaa ter Monhdorj gegch etgeeded hariutslaga tootsoh heregtei sh dee. Suuliin ued ingej tuuh guivuulagchid garch ireh bolson ni gadniihnii noloo gej helj bolohoor bna. Ter baabar bna. bas l neg eliiregch etgeed
ҮНЭН ТҮҮХ ГАШУУН Ч БАЙ ҮНЭНЭЭР Л БАЙХ ЁСТОЙ.,,,,,,,,БАЯРЛАЛАА
О. Пурэв гуайн судалгаа огт дурсагдсангүй.
Түүх үнэн мөнөөрөө байх тун чухал. Монгол хүн бүхэнд хамаатай. Үүгээрээ бид бусад үндэстэн, улс орноос ялгагдан дархлаажих юм.. Өнөөдөр хэн дуртай нь юу ч гэж санаатай болон санамсаргүй мэдэмхийрч байх болж дээ. Мэдээллийг баримт, нотолгоотой бичиж, түүхийг гуйвуулахгүй үнэн мөнөөр бичиж байгаасай. Залууст хортой шүү. Профессор Ч.Лувсанжав гуай баримтанд тулгуурлан бичсэн байна, баярлалаа
Ц. МӨНХДОРЖ нь буриад хүн байгаа биз. Буриадууд л Сүхбаатарыг буриад хүн болгох гэж хаяа ингэж солиороод байдаг шиг байгаа юм. Сүхбаатар бол Сэцэн хан аймгийн Ест бэйсийн хошууны Хайс овгийн үзэмчин ястан хүн. Харин буриадууд Хайс овгийг Буриадын Хуайсай овгийг буруу бичээд байгаа юм гэж гөрдөнө. Ичгүүр сонжуургүй гөрдөгчид. Хамниганы Жаахан Дамдин ч гэх шиг.
Тийм шүү. Үнэн түүхийг зарим нөхдүүд дураараа гуйвуулах болсон сүүлийн үед. Баримт нотолгоотойгоор няцаасан байна. Баярлалаа
Түүхэнд хийдгээ хийсэн хүнийг зүгээр оролдолгүй Их жанжин хэвээр нь байлгаж болдоггүй юм уу? Тэр Мөнхтөр нь байна уу хэн нь байна зүгээр зам цэвэрлэх, хонь хариулах зэрэг хүнд хэрэгтэй ажил хийж болдоггүй юм уу
Хэн ч юу ч хэлсэн Сүхбаатар бол бидний баатар мѳнхѳд дурсагдах гавъяатай хүн ѳѳр ямар ч түүхэнд итгэхгүй
Энэ худлаа түүх зохиож яах санаатай новш вэ? Үхтэл нь гөвшиж ахиад худлаа цуу тараахгүй болтол нь хашраах хэрэгтэй.
Энэ менхдорж гэж хулгайч ямар санаатай худал хуцаж улина вэ?? !! Жанжин СYХБААТАРЫГ МАНАЙ ТYYХЧ ЭРДЭМТЭД аль эрт судлаад мэдсэн шvv дээ. Худал буруу тvvx нь бол vзэл суртлын зарим нэг зvйл болоод нас барсан байдал нь байдаг. ЯгYнэн тvvxэндээ оросууд хорлож алсан гэж байгаа. Анхны 7 гын 5 -н оросууд алсан байдаг. Тэр бузаруудын зулбасгуудын 1нь Энэ менхдорж бололтой
Ih janjinii tuuhiig guivuulah sanaa elbeg dorjoos uudeltei hytad garaltai uvurlugch hoshuunaas orj irsen geed tuuhiig guivuulj sosorbaram tuuhch bolchihson uneng gerchilene shahuu balairch baisan tsaad sanaa n bol janjini nertei talbaig ugui hiij chingisiin talbai bolgoj uls turiin zorilgoor ugui hiih hujaa sanaa baisan uuntei zeregtsen haminagan buriad gesen bas negen balairagch garch irsen unen tuuhendee yost beesiin hoshuund amidarch baisan, uvug etseg n hurtel Tuuguu gej sain eriin yavdaltai er bsan
Ih janjinii tuuhiig guivuulah sanaa elbeg dorjoos uudeltei hytad garaltai uvurlugch hoshuunaas orj irsen geed tuuhiig guivuulj sosorbaram tuuhch bolchihson uneng gerchilene shahuu balairch baisan tsaad sanaa n bol janjini nertei talbaig ugui hiij chingisiin talbai bolgoj uls turiin zorilgoor ugui hiih hujaa sanaa baisan uuntei zeregtsen haminagan buriad gesen bas negen balairagch garch irsen unen tuuhendee yost beesiin hoshuund amidarch baisan, uvug etseg n hurtel Tuuguu gej sain eriin yavdaltai er bsan
үнэн юм үнээрээ сайхан шүү монгол чуудийг түүхэндээ хоёр хөршүүд мөнхөд хорлож хооронд нь муудалцуулж ирсэн гэдгийг санаж байх хэрэгтэй бид олон угсаатан ястан дээр тогтсон хамаг моголчууд гэдгээ ямагт санаж байх хэрэгтэй могол угсаатанг мөнх тэнгэр ивээг
бид бүгэд овог угсаатан ястан дээр бүрэлдэж бий болсон монгол үндэстэн гэдгийг бодож бичих хэрэгтэй одоо байгаа халх угсаатан маань овог ураг удам судраа мэдэхгүй нэгэн байж л байгаа бидний монголчуудын овог удмийн урагийн бичгийг устгуулснаа бодохгүй сүх жанжин ямар ястан овогтон байгааг бичих нь бол бүүр ч буруу 1925 оноос хойш овог ястанийхаа ургийн бичигийг устгуулснаа мэдэж байгаа бол энэ сүхбаатар жанжинг ямар овогтой яс угсаатайг зохиож бичих нь буруу юм одоо монголчуудын 70% нь боржигон овогтой байгаа энэ бол овгоо мэдэхгүйн балаг юм хорин одоо овог ургийн бичгээ авч яваж байгаа өвөг монгол ястан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж тэднээсээ суралцаж халхачууд маань өөрсдийн овог угсаа гарвалаа тогтоож зөв болох хэрэгтэй өөрийгөө хэн бэ ямар овгийн хүн байснаа мэдэх цаашлаад үр хүүхэддээ өөвлүүлж үлдээх хэрэгтэй эртний нэг үг байдагдаа алтний дэрэгдэх гууль шаралдаг гэж үг бийдээ бүх монгол овогтонгууд эвтэй байж их монгол улс байгуулсан түүх байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй