“Тусгаар Монгол Улсын төлөө миний нохой амь юусан билээ..." ТОГТОХ тайж
Богд Хаант Монгол Улсын “Зоригтбаатар” Энхбилэгтийн Тогтох тайжийг хүмүүс Тогтохтөр вантай андуурах нь олон. Гэтэл энэ хоёр тэс өөр бие хүн төдийгүй өөр өөр цаг хугацаанд өөр өөрийн орон зайд Монголын төлөө түүхэн гавьяа байгуулсан суу билэгтнүүд.
Энд үгүүлэх Тогтох тайж /Баяртогтох/ болбоос Өмнөд Монголын Жирэмийн чуулганы Горлос хошууны умард этгээдийн Хар мөрний баруун эрэг дэх “Таван таг"-ийн дэнжид хохь тайж Энхбилэггийн гэрт 1863 онд төржээ. Тэднийх мал сүрэг адгуулахын зэрэгцээ газар тариалан ч эрхэлдэг байж.
Эцэг нь төрийн хэрэгт зүтгэж гавиагүй нэгэн ч нутаг хошуундаа газар тариаланг хятадуудаас үлгэрлэн сүрхий хөгжүүлж чадсан гэдэг. Тогтох нь хар багаасаа эцгийгээ бараадан газар шороотой ноцолдож, ан гөрөө хийж явсан нь эр биеийг
боловсруулахад машид хэрэг болжээ.
Эрийн цээнд хүрсэн Тогтох нутгийн бүсгүй Алиахүүг гэргий болгон авч, зургаан хүүхдийн эцэг болов. Халуун цус судсаар буцлан гүйж байсан идэр залуу тэрбээр Манж, Хятадын увайгүй авир, Монголчуудыг нухчин тасдах гэсэн санаархал, үр удмыг нь таслах бодлого зэргийг мэдрэхийн дээдээр эргэцүүлдэг болсон нь хувь заяаг огт өөрөөр эргүүлж орхисон юм.
1905 оноос эхлээд Чин улсын атар хагалбарлаж, олон тооны хятадуудыг өмнөд Монголын нутгаар оруулж суулгах бодлогыг эсэргүүцсэн зэвсэгт хөдөлгөөн хаа сайгүй, их бага хэмжээгээр гарч, зөвхөн Тогтох тайж колоничлох Манж, Хятадтай 1906-1910 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд 104 удаагийн дайн хийж Монгол нутаг, монгол хүнийг хамгаалах тэмцэл явуулсан байна. 1890-ээд оны дунд үеэр Манжуурын өртөөнд болсон тулалдаанд япончуудад хиартал цохигдсон хятад цэргүүд дорно зүгийн суурин өртөөнүүдээр задран сарниж яг л Барон жанжинд түрэгдсэн гамин шиг авирлаж эхэлсэн байна.
Тэд Өмнөд Монголын нүүдэлч, тариачдын эсрэг дээрэм тонуул хийж, эрсийг нь дайчилж, эмсийг нь хүчирхийлж, үр нялхсыг нь бууцан дээр хаях нь энгийн үзэгдэл болов. Нөхцөл байдал тэсэхүйеэ бэрх болохын эрхээр Тоггох нөхдийн хамт Жирэмийн чуулганд орогносон хятадуудыг хүйс тэмтрэхээр санаа шулууджээ.
Залуу тайж нутгаасаа цэрэг цуглуупан зэвсэглэж, 1906-1910 он хүртэл Солон ууланд шилийн эрс шиг бүгж хятадын хар цэргүүдэд гэнэдүүлэн цохилт өгч эхэлснээр олны дунд домогшин яригддаг болж, Э.Тоггох тайжийн цэрэг Хятадын цэргүүдтэй гуч шахам удаа амжилттай тулалдан, тэр бүхэнд ялалт байгуулж чадсан юм. Гэвч хүний олноор аагласан хятадуудын эсрэг хичнээхэн ч удаан тэсэх билээ. Хамгаас хайртай дайчин нөхдөө өдөр өнгөрөх тусам үхэлд үдсээр л байлаа.
Аргагүйдэн хүч мөхөстсөн Тогтох Халх Монголоо бараадах, эсвэл Хаант Оросын нутагт орогнох хоёрхон зам үлдсэн юм. Өөртөө үнэнч олон шилдэг баатрууд, мах цусны тасархай эр хөвгүүдээ хятадуудад алдсан нь баатар эрийн хорсол зэвүүцлийг улам бүр бадраасан юм. Эцгийнхээ дэргэд амьд үлдсэн нь хүү Нээмэн, өөдөсхөн охин Дулмаа нараас гадна гэргий хэдэн нөхөд л байлаа.
Тэр жил Дорнод Монголоор Тогтох үлдэгдэл хүч, өөрийн албатуудын хамт түрэгдэн орж ирэхэд Халхын зон олон халуун сэтгэлээр угтсан ч засаг ноён Сансрайдорж салхи мэт домогшин тархаж буй монгол баатрын сөрөг нөлөөнөөс балмагдан сандрахын эрхээр Хүрээний сайд Ян Чжэгээс 1908 оны хавар “Буруу номтон Тогтох ирлээ. Бид хүч мөхөстөж байна. Цэрэг явуулж сөнөөн дарж хайрла" хэмээн гоншигножээ.
Их Хүрээнээс цэрэг хөдөлж Сэцэн ханы нутгийг Тогтохын “халдвар”-аас цэвэрлэж, түүнийг умард хилийн зүг шахан гаргасан юм. Гэвч Тогтохын толгойлсон босогчдын дуулиан Халхад тасрах байтугай улам өргөжин түгсэн байлаа. Тоггох тайжийн үлдэгдэл хүч хаант Оросын хил давж, монгол тайж Читийн удирдлагатай улаан нүүрээрээ уулзан Дээд-Үдийн Харганатайд түр төвхнөсөн түүхтэй. Манжийн төр түүнийг эргүүлж өгөхийг шаардахад оросууд “Тогтох болбоос улс төрийн зүтгэлтэн болохоос дээрэмчин биш. Олон улсын хэм хэмжээг зөрчиж танай саналыг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Түүнийг хойд нутагт хэсэг суурьших үед Богд хаант Монгол Улс байгуулагдаж, өмнөд Монголын зургаан чуулгэн, олон арван хошууд талархан дагахаа илэрхийлснээр Монгол туургатан даяар тусгаар тогтнолын тэмцэл эрчээ авсан юм.
Ар Монголд хувьсгалын гал дүрэлзэж буйг сонссон Тогтох байж суух аргагүй догдолж Нийслэл Хүрээний зүг таван дайчин нөхрийн хамт морджээ. Домогт баатрын зүсийг харсан Богд гэгээн ихэд баясч, тэргүүн зэргийн жинс, тогосын отгоор шагнаж, улсын сангаас тусгай хашаа, сууц олгосон нь түүний Манж, Хятадын эсрэг боссон шударга тэмцлийг үнэлсний илрэл байв.
Тун удалгүй тэрбээр хаант улсын Цэргийн яамны дэс түшмэлээр томилогдож, баруун замын байлдаанд С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарын хамт мөр зэрэгцэн тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан юм. Монголын төрөөс түүний гавьяаг үнэлж Улсад туслах түшээ гүнгийн зэрэг, “Зоригтбаатар’’ цолоор хөхүүлэн шагнажээ.
1912 оны хавар Оросын Буриадаас гэр бүлийг нь тусгай хамгаалалт дор Нийслэл Хүрээнд залан авчирсны дараа Тогтох өмнөд Монголын хошуу нутагтаа зорин очиж, цэрэг эрсийг дайчлан элсүүлж, нутгаа чөлөөлөх дайныг үүсгэн, Хятадын тэргүүн, туршлагатай хөгшин генөрал Юань Шикайн их цэрэгт хэд хэдэн чиглэлээр цохилт өгч байсан түүхтэй.
Дундад улс Монголын автономитыг устгахад Тогтох тайж хилэгнэн уурсаж, газар хатуугийн эрхээр өөртөө ч эргэлзэхэд хүргэж байсан аж. Түүнийг хятадын удирдлагууд хошуу нутагтаа ирж олон түмнээ захиран суухыг удаа дараа гуйсан боловч Тогтох өөрийг нь хятадууд баривчлан эрүүдэж, бах таваа хангаж ална гэдгийг сайтар мэдэж байсан болохоор эрс татгалзсан юм.
Зоригтбаатар Тогтох 1917 он хүртэл Цэргийн яаманд дэс түшмэл, Хужирбулангийн цэргийн сургуулийн захирагчийн албыг хавсран гүйцэтгэж байснаас гадна 1919 он хүртэл зургаан жил Улсын дээд хурлын бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдсон жинхэнэ төрийн түшээ байлаа. Засгаас түүнд Сүжигт бэйсийн хэргэм, хоёр нүдний тогосын отгоор шагнаж, 130 гаруй албатынх нь хамт Их шавийн харьяанд захирагчаар суулгасан юм.
1921 оны наадмын өмнөх өдөр Ардын Засгийн улаан хувьсгалчид түүнийг баривчилж, Барон Унгерны цэрэгт тулалдаж явсан, гэр орондоо зөвшөөрөлгүй их хэмжээний халуун, хүйтэн зэвсэг хадгалсан, сангаас зээлсэн мөнгөө эргүүлж төлөөгүй, гамингийн орхисон эд зүйлсийг нутаг хошууны арддаа тарааж өгсөн хэрэгт буруутган ял тулгаж, хэргэм зэргийг нь эвджээ. Магадгүй, тэрбээр Ардын засгийн анхны хилс хэрэгтний нэгээр ийн тодорсон юм. Шоронд удтал эрүүдэж тамлуулсан хижээл эр хатуу чанд хяналт дор гэрийн хорионд сулпагдсан ч удалгүй нас барсан юм.
Монгол оронд Ардын хувьсгал ялахад бие сэтгэлээрээ талархан дэмжиж хүлээн авсан Зоригт баатар Тогтох нь ийн 1922 оны хавар цаг дор Нийслэл хүрээнд бусдад хорлогдсон байдалтай учир битүүлгээр амиа алдсан бөлгөө. Гэвч Ар, Өвөр Монгол дахинд аймшиггүй зориг, хурц сэргэлэн, авхаалжит цэргийн гарамгай жанжин тэрбээр өөрийн давтагдашгүй суу билгээрээ аман зохиолын баатар болон мөнхжиж үлдсэн юм.
Монголчууд эзэн, эрхээ алдвал эцсийн үр дүн чухам ямар болох гэдгийгтухайн цагийн эх оронч хөвгүүд мах цусаараа мэдэрсэндээ тэмцлийн үр дүнгээ харж чадсан юм. Тусгаар тогтнох их тэмцэлд бүх монголчууд хамрагдсан бөгөөд өмнөд монголчууд тэргүун зэргийн үүрэг рольтой оролцсон нь түүхэн үнэн билээ. XX зууны эхэн үеийн эл ялгуусан тэмцэлд их гавьяаг сийлж үлдээсэн өмнөд Монголын Зоригт баатар Э.Тогтох, Түшээ гүн Б.Хайсан, Манлай баатар Дамдинсүрэн, Одой ван, жанжин бэйс Бавуужав, Гончигсүрэн ван, Ялгуун баатар Сумъяа нарын гайхамшигт эх орончдыг цаг үе мартагнавч түүх яахан гээх билээ.
Тэд 1911 онд Манж Чин улсаас тусгаар Монгол Улсыг байгуулахад гол хүч болон тэмцэж, үүнийхээ төлөө амиа өгч чадсан юм. 1913 он гэхэд өмнөд Монголын 49 хошуу нь “Шинээр нийлэн ирсэн хошуу” болж бүх Монголын үндэсний хувьсгалд том түлхэц өгснийг түүхчид одоо л хүлээн зөвшөөрч байна.
Монголоо тусгаар улс болгоод өөрсдийгөө золин эрх чөлөөгөө алдсан өмнөд монголчууд түүхээ цоо шинээр бичиж байна. Монголчуудын тусгаар тогтнолд том гавьяа байгуулсан гол гурван баатар Зоригтбаатар Тогтох, Манлай баатар Дамдинсүрэн, Хайсан гүн нарыг өнөөдөр бүх монгол туургатан дурсаж гүнээ мэхийдэг. Богд хаант монголын төр өмнөд Монголоо буцаан авч, улсаа бүрэн бүтэн болгох гэж цэрэглэн хөдөлсөн Таван замын цэргийн гол хүчийг удирдсан жанжин нар нь цөм л өвөрлөгч ноёд байсныг түүх ч мартаагүй, бид ч мартахгүй.
Бичиглэсэн Авгаржин Жа.БАЯРАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Ийм хүнийг л баатар гэдэг болохоос одоогийн хүүхэддээ олон тэрбумын тендер авч өгдөг хогны уут тараадаг цагаан толгойт буриадыг баатар гэдэггүй юм. Ичмээр нүүр улаймаар юм их ч гарч байна даа.
Сайн хүнийг алдаршуулах нь зөв. Гэхдээ хэд хэдэн алда байна. Тогтох ургуулаа ирээгүй 32 хүн ирсэн. Яг тусгаар тогтнолын өдөр ирсэн. Ховдыг чөлөөлөх дайнд оролцоогүй, Баяр гүн, Гэндэн баатар өвөрлөгч суманг удирдаж оролцсон. Юань Шикай туршлагатай генерал биш шинэ Дундад Улсын Ерөнхийлөгч. Өөрөө байлдаж яваагүй тиймээс Юань Шикайн армид биш дундадын армид цохилт өгсөн хэрэг. Таван замын байлдааныг дан өвөрлөгчид удирдсан гэдэг бас худлаа. Бүх монголын олон баатар жанжид оролцсон. Дээрх зургийн тайлбар алга. Тогтох тайж, Жа лам (Дамбийжаа) хоёр байна. Эцэст хэлэхэд Тогтох тайжийн өргөмөл хүү нь манай утга зохиолыг үндэслэгч С.Буяннэмэх юм. Хожим өвөрмонголд хувьсгал ялуулах талаар их ярьж төлөөлөгчөөр ч явж байсан түүх бий. За хэдэн нэмэлт залруулга бичлээ. Өөр мэдэх хүн нэмж болно. Гэхдээ нэгнээ харааж муулж биш нэмэлт мэдээлэл өгвөл Агваржин Баяраа судалгаагаа гүнзгийрүүлж ахиж нэмж зассан сайн нийтлэл гаргаасай гэж хүснэ.
ёстой жавхаатай сайхан БААТАР эр байж , юун одоогийн баатрууд ??? ..одоо байгаа хэдэн элий юмнуудийг хархаар ёстой баас хүрэх шиг
202.21.112.202 -д баярлалаа !
МАХН-ын түүхийг МАН-ын түүх гэж ярьдаг Миеэ.Энхболд гэдэг хятад цустай хунхууз хүнд Монголын төлөө явсан эдгээр улс эсэргүү дайснууд болж харагддаг.
энэ баатарлаг хүний тухай судлаач аятайхан зүйл бичжээ. мартаж болохгүй ийм хүмүүсийн ачаар бид өнөөдөр тусгаар улсын иргэн гээд явж байна. Түүхийн сайн мууг мартаж болохгүй ээ гэж хэлж... Үүнийг өнөөдрийн аль нэг намтай холбож солиорох хэрэг чамд юу байнаа. чи 20 хүрээгүй хүүхэд бол яалтай билээ ... нас чинь ахиж хэрэгтэй хэрггүй юмны учрыг ойлгодог хэлж байгаа зүйлээ нэг эргэцүүлдэг болно байх гэж найдахаас. Тийм биш бол чи юуг ч хамаагүй улстөртэй хольж, хоосон улс төр ярьж хомхой ходоодоо өмхий шүлсээрээ тэжээж явпаг арчаагүй нэгэн байна даа.
Юу хуцаад байгаа гөлөг вэ?
МАН энэ хүнийг шоронд тамлан хороосон уу гэвэл энэ үнэн..Хэрвээ биш юм бол Монгол Ардын Нам (Товчлол: МАН) нь 1921 оны 3 сарын 1-нд байгуулагдсан, Монголын хамгийн ууган улс төрийн хүчин юм гэж улилдан хуцалдахаа больцгоох хэрэгтэй.
Энэ нийтлэлд Батvvл ямар хамаатай юм.ер н бол хошногоо арчиж чаддаг vгvй н эргэлзээтэй хvмvvс л Батvvл баатарт хор санаж явдаг байх да.хотын замаар машинаа унаад явахад л ирэх зун зуслан лу машинаараа явахдаа хэн гэдэг хvний санаачлага гэдгийг н санахыг хичээ.хуучны МАХН одоогийн МАХ юу хийсэн юм.хулгай л хийсэн байх
Saihan baatar erchuud tasrahgui bizdee
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ. За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ
Тэгээд энэ 2 хүний аль нь Тогтох юм бэ?
Цагаан дээлтэй нь байж таарах байх
бараан дээлтэй нь Түрэмгий баатар Баяр гүн.
Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь. Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи. Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад...чи яаж байна. Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л...бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай л даа. Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсондоо чи.
Батүүл бол эгзэгтэй үед эх орныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдгээ харуулсан цохилох зүрхтэй эх оронч. Яаж ч баллруурдах гээд нэмэргүй. Төрийн зүтгэлтэн болж чадаж байгаа эсэхийг нь бол бүү мэд
xi xi xi kkkkkk bogs ulaachihlaa
БатҮүл бол цагаач буриадын удам.Монгол хүн биш.
Ийм хүнийг л баатар гэдэг байсан байна. Гэтэл нөхрөө хутгалсан гэх хүн баатар болчихдог цаг ирсэн юм биз дээ. Бас авилгал шуналаараа баатар болчихдог болжээ.
zuun tal ni togtoh baruun taliin zurag ni turemgii baatar bayar gun sh dee argagui eremgii ers
Богд хаант Монгол улсын цэрэг ядуу зэвсэг муутай хэрнээ Хятадын цагаан хэрэм хүртэл давшиж Өвөрмонголыг чөлөөлсөн бахаралт түүхтэй Богд хаант Монгол улсыг хамгаалсан цэргүүдээс 100 гаруй баатар төржээ Баатруудыг алдаршуулахын тулд тухайн цэргийн нэрийг өөрчилж баатар нэр оруулдаг түүхтэй байжээ Жанжин Магсаржавт гэхэд Хатанбаатар нэр өгсөн байх жишээтэй
Одооны ямаан омогтой, дуураймал со пацануудын дэргэд жинхэнэ монгол эрчүүд байна шүү.
1911 оны тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ар өвөрмонголын баатруудыг алдаршуулсан сүрлэг сайхан хөшөө дурсгалууд түүнийг тойрсон цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар бн. Энэ бүх баатруудын хөшөөг босгож дүрийг нь мөнхлөх ёстой.Бидний өдий зэрэгтэй улс болж яваад энэ хүмүүсийн үүрэг оролцоо маш их.
Бас нэг бяцхан залруулга нэмчихье.Үнэнд тус болог.Олноо өргөгдсөн Монгол улсын Зоригтбаатар Тогтох тайж/цагаан дээлтэй/-н дэргэд зогсоо хүн бол Цахарын алдарт дайчин Түрэмгийбаатар Баяр гүн гэдэг хүн.МАХН-г байгуулсан анхны долоо бол Олноо өргөгдсөн Монгол улсаа дахин сэргээн мандуулж нэгдсэн Их Монгол улсаа байгуулах гэж сэдэж санаж явсан болохоос Марксыг уншиж гэгээрээд,Ленинээс суралцаад большевик болчихсон коммунист үзэлтэй хүмүүс огт байгаагүй юм.Одоо л МАХН гэхээр баабараар тархиа угаалгачихсан тархины тураалтнууд коммунист гэж хараагаад явдаг болохоос тээр сүүлд 1980 гэхэд МАХН-г Дэлхийн Коммунист, ажилчны хөдөлгөөний намуудын зүгээс/нэг маягийн Коминтерн юм/ коммунист нам гэж үздэггүй байсан бөгөөд МАХН бол хувийн өмч бүхий малчдын нам гэсэн ангилалд оруулж байсан нь баримт юм.Манай малчид хэдийгээр нэгдэлд элсэж малаа нийгэмчилсэн ч говийн малчин хувьдаа 75,хангайн малчин 50 малтай байх эрхтэй байсан юм.Яг амьдрал дээрээ бол энэнээс ч олон малтай айлууд байсан нь үнэн юм.Энэ нь гадаадын коммунист намуудадын нүдэнд хувийн өмч болж илүү харагдаад коммунист нам биш гэж ангилж байсан хэрэг.Хэрвээ энэ тухай мэдмээр байвал тэр үеийн холбогдох ном, сэтгүүлийг номын санд очоод уншаад үзэхэд мэдэгдэнэ.Номын сан гэж ном уншуулдаг газрыг хэлж байна шүү.Огт сонсоогүй болохоороо өөр тийшээ номын дэлгүүр рүү явцгаачихав.Тэнд бол дүр эсгэсэн хуурамч ардчилсан цаг үедээ тохирсон тархи угаасан юмнууд л байгаа.баабар бүхнийг мэддэг юм биш шүү дээ.Тэрний мэдэхгүй юм ч гэж бий,мэдсээр байж мушгин гуйвуулж бичдэг юм ч гэж бий.Далимд хэлэхэд коммунист гэж ямар хүнийг хэлдэг юм гэхээр баярцогт,баяр хоёрын тэргүүлэн МАН-АН гэгч гэмт хэргийн бүлэглэл Монгол улсаас хулгайлсан хөрөнгийг тэднээс хураан авч бүх ард түмэнд тэгш хуваарилдаг үзэлтэй хүнийг хэлдэг юм.Энэ огт буруу үзэл мөн үү.Эргэцүүл дээ."Үндсэн хууль"-д газрын доорх баялаг бол Монголын бүх ард түмний өмч байна гэж заасан заалт одоо ч байгаа.Энэ тэгэхээр энэ заалт коммунист заалт болох уу.Эсвэл манай "Үндсэн хууль" коммунист үндсэн хууль болж таарав уу.Иймд коммунист гэж хараахаасаа өмнө 14-р Далай лам Данзанжамц яагаад,-Буддын шашин хийгээд коммунизмын үзэл санаанд адил төсөөтэй зүйл маш олон бий гэж хэлснийг нэг эргэцүүлж учрыг олохыг хичээгээрэй.Буддын шашин шиг эх болсон 6 зүйл амьтан гэж хэлээгүй ч хүн гэдэг амьтныг бүгд адил тэгш гэж үздэг нь коммунист үзэл юм шүү.Коммунист үзлийн тухай гүнзгийрүүлж мэдье гэвэл одоогоор Монгол улсад байгаа өөрийгөө коммунист гэж тодорхойлсон нэрт яруу найрагч, гүн ухаантан Урианхай гуайгаас асууцгаа.баяр,баярцогт хоёр яагаад хэдүүлхнээ хуйвалдаж бүх ард түмний өмчийг хулгайлж идээд,харин та нар хоосон хоцрох ёсгүйг тэр хүн хэлээд тайлбарлаад өгч магадгүй.Зоригтбаатар Тогтох тайжийн тухай бус харин коммунист намын тухай баахан юм хэллээ.Уучлаарай.Одоогийн эрх баригч АН-н гамингууд яагаад Олноо Өргөгдсөн Монгол улсын Зоригтбаатар Д.Сүхбаатар жанжны хөшөө рүү давшлаад байдгийн цаадахь учир бол Д.Сүхбаатар жанжин коммунист байсанд бус/угаасаа байгаагүй юм чинь/ харин энэ хүн Дундад Иргэн улсаас салан тусгаарлаж Монгол улсыг тусгаар тогтнуулсан гээд гамингийн хойчис болохоороо үзэж чадахгүй байгаа юм шүү дээ.Өөрөөр хэлвэл АН-н гамнгуудын нүдэнд ганц Д.Сүхбаатар жанжин ч бус харин Тогтох тайж зэрэг Монгол улсыг тусгаар тогтнуулах гэж зүтгэж явсан бүх баатрууд муу үзэгдэж байдаг юм.Үүнийг ойлгохгүй, би ардчиллыг дэмждэг гээд явдаг өөрийгөө үндэсний үзэлтэй, эх оронч гэж тодорхойлдог гэнэн тэнэг монголчууд л хэний гар, хөл болоод яваагаа мэдмээр юм даа.
Санал нэгтэй бн. МАН-ын комунист нам ч гэж юу байхав, АН-ын ардчилсан нам ч гэж юу байхав.
estoi zov bichsen bn
jinhene baatruud
JINHENE BAATARUUD IIM BAIDAG YUM MONGOL ULSIIN TOLOO ZUTGESEN BAATARUUDIIN ALDAR BADRAG ODOOGIIN BAATAR BOL HULGAI HIIDEG TENDER LUIVARDDAG HOGIIN UUT TARAAJ MONGO LUIVARDDAG AILIIN AVGAI NUHAJ BAIGAAD MALGAIGAA MARTDAG IIM PIZDAG BAATAR BUU HEL HOGIIN SHAAR GENE BIZ DEE