sonin.mn

Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох ажил эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийт 1000 гаруй иргэн банкинд хүсэлтээ гаргаад байгаа аж. Одоогийн байдлаар арилжааны хоёр банк уг хөтөлбөрийн дагуу гэрээ хийж ажиллахаар болсон. Төрийн банкны хувьд хөтөлбөртэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх бэлтгэл ажлууд дууссан. Одоогоор 50 гаруй иргэнийг зээлд хамруулсан байгаа аж. Өөрөөр хэлбэл, орон сууц нь ашиглалтад орчихвол шууд байрандаа орох боломжтой гэсэн үг.

Харин "Капитал" банк гэрээ байгуулах шатандаа орон сууцны зээлийн ажил хийгдэж байгаа юм байна. Багадунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр 2016 он хүртэл үргэлжилнэ.

Гэхдээ ихэнх иргэд заавал нийгмийн лаатгалтай байх ёстой гэсэн ойлголттой байгаа. гэтэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн дааттап төлдөггүй хэр нь сарын орлого нь нэг сая төгрөг давдаг иргэд нэлээдгүй байдаг. Хэрэв иргэн та зах дээр лангуу түрээсэлж наймаа хийдэг бол ашиглалтын гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримт, бараагаа тээвэрлэсэн гаалийн бичиг  баримт зэргийн хуулбарыг өргөдлийн хамт бүрдүүлж Орон сууц санхүүжилтын корпорацид хүсэлтээ гаргаж болох юм байна. ОССК-аас "Төрийн банк"-нд 500 гаруй материал ирсэн бөгөөд эхний ээлжинд 20 зээлдэгч батламжаа гардан авчээ. Орон сууцны зээлд хамрагдахад хүндрэлтэй байгаа зүйл нь ерхийн орлого, барьцаа хөрөнгө юм. Банкны зүгээс иргэдээс барьцаа хөрөнгө шаардаж эхэлсэн. Энэ нь өөр ямар нэг зүйл байж болохгүй заавал байр байх ёстой гэж "Төрийн банк" урамдаа тусгажээ. Иргэд "Байртай болох гэж байхад ямар байраа барьцаанд тавих билээ" гэж дургүйцэж байна. Аав, ээж, ах, дүүгийнхээ байрыг барьцаа хөренгөд тавьж болохоос гадна тухайн барилгын компаниас авах гэж буй байраа барьцаа болгон зээлд хамрагдах боломжтой ажээ. Төрийн банкны зээлийн нөхцөлд тухайн сонгосон байрны Юхувийг урьдчилгаа болгон тушааж зээлийг 20 жил хүртэл хугацаатайгаар авч болох аж.



Төрийн банкаар дамжуулан зургаан хувийн орон сууцны зээлд хамрагдах иргэдэд доорх мэдээллийг хүргэж байна.

Бүрдүүлэх үндсэн бичиг баримт

Зээл хүсэгчтэй холбоотой бүрдүүлэх материал

-Зээл хүсэгч болон хамтран зээл хүсэгч, холбогдох этгээдийн иргэний үнэмлэхний нота-риатаар гэрчлүүлсэн хуулбар (эх хувьтай тулгах) -Цээж зураг (1 хувь)

-Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт,

-Цалингийн орлоготой зээл хүсэгч бол:

-Цалингийн орлогыг тодорхойлох нотлох баримт

-Нийгмийн Даатгалын дэвтрийн хуулбарыг эх хувыай тулгаж авах (сүүлийн хоёр жил)

-Байгууллагын ажил байдлын болон цалингийн тодорхойлолт (банкны стандарт маягтын дагуу)

-Цэргийн болон Цагдаагийн байгууллагад ажилладаг бол сүүлийн хоёр жилийн цалингийн хүснэгг

-Хийснээрээ цалинждаг, улирлын чанартай ажилтай тохиолдолд цалингийн тогтвортой байдлыг батлах баримт

-Нэмэгдэл цалин, илүү цагийн хөлс, шагнал, урамшууллыг нотлох баримт;

- Хөдөлмөрийн гэрээ, бусад гэрээ

-Ажлын үнэмлэхний хуулбар

Хувиараа биэнөс эрхэлдэг зээл хүсэгч бол -Уйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрел, лицөнз, түрээсийн гэрээ;

-Орлого баталгаажуулах баримт, хар дэвтэр, бараа материалын үлдэгдлийн тайлан, харилцах, хадгаламжийн дансны хуулга Бусад банк болон ББСБ-д өр зээлтэй эсэх лавлагаа, зээлийн үлдэгдэлтэй бол байгуулсан гэрээ, дансны хуулга

-Хуулийн этгээдтэй тохиолдолд ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох баримт материал

-Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил материал бүрдүүлнэ.Барьцаа хөрөнгөтэй холбоотой бүрдүүлэх материал

-Барьцаа хөрөнгө нь зээлийн санхүүжилтээр худалдан авсан орон сууц байна.

-Худалдан авч буй орон сууц нь ашиглалтанд ороогүй тохиолдолд тухайн худалдан авах гэж буй орон сууцны үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд түр барьцаа хөрөнгө шаардах бөгөөд энэ нь зөвхен орон сууц байна.



Дараахь тохиолдолд түр барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгож болно.

Үүнд:

1. Зээлээр худалдан авч буй орон сууцыг барьсан барилгын компани, тухайн барилгын өмчлөгч нь Төрийн банктай хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчийн орон сууцны зээлд еөрийн хөрөнгөөр батлан даалт гаргасан тохиолдолд

2. Санхүү, төлбөрийн чадвартай арилжааны банкны санхүүжилтээр баригдсан барилгад тухайн банк нь батлан даалт гаргасан тохиолдолд түр барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгоно.

-Зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлегдөж дуустал барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, дахин барьцаалуулахыг хориглоно.

-Зээлдэгч нь зээлийн төлберийн тасалдлын даатгалд хамрагдаж, барьцааны зүйлийг орон сууцны даатгалд даатгуулах бөгөөд даатгалын гэрээг банкинд ирүүлнэ.

Зээлдэгчид тавигдах шалгуур:

1.Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.

2.Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

З.Зээл хүсэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөргүй байна.

4.Зээл хүсэгч нь сүүлийн 18 (Арван найман) сараас доошгүй хугацаанд хувиараа бизнес эрхэлсэн, эсвэл хуулийн этгээдэд хөдөлмөрийн гэрээгээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа үндсэн ажилтан байх

5.Иргэний бичиг баримтын хувьд ямар нэг зөрчилгүй, тодорхой хаягтай, эрх зүйн бүрэн чадамжтай байх

6.Цалин түүнтэй адилтгах орлого болон хувиараа эрхэлдэг бизнесийн тоггмол орлого нь амьжиргааны зардал болон зээлийн үндсэн ер, хүүний төлбөрийг төлехөд хүрэлцэхүйц, санхүүгийн чадвартай байх

7.Орлогын эх үүсвэр нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдсон байх;

8.Хамтран зээлдэгчтэй байх бөгеөд үндсэн зээлдэгчийн адил орлогоо тодорхойлж, зээлийн матөриал бүдүүлэх

9.Зээлдэгч нь хэд хэдэн төрлийн зээлтэй тохиолдолд түүний зээлийн бүх төлбөрийг өрийн дүнд оруулж өр, орлогын харьцааг тооцно.


Эх сурвалж: "Нийслэл таймс"

Л.Болорцэцэг