Монголд хөл нүцгэн хоёр жуулчин иржээ. Гуталгүй, "гуйлгачин", айл амьтнаар хэсч аяга хоол царайчилж яваа гэнэ. Хамаагүй ээ. Ямартай ч Монголд жуулчин иржээ. Ерөнхий сайдын хэлсэн 400 сая жуулчдын түрүү ч юм билүү. Юу байна түүгээрээ дайлаарай. Хэдэн цаас нь яахав ээ. Тэдэнд сайхан дурсамж, гүн сэтгэгдэл үлдээх нь чухал шүү, Монголчуудаа. Тэд хариад тэнэг, цайлган Монголчуудаар дайлуулж, цайлуулаад үнэгүй шахуу аялаад ирлээ гэхээсээ илүүтэй үнэхээр Монголчууд чинь найрсаг, зочломтгой ард түмэн юм байна гэж ярих вий.

Насан туршдаа Монголын талаар эерэг сэтгэгдэлтэй үлдэх биш үү. Үүргэвчтэй аялалын Батбаяр Гүржийн жирийн айлд хэрхэн дайлуулснаа сэтгэл догдлон ярьж байсаныг үзсэн үү. Тэд ч мөн адил аав ээж, ах дүү, найз нөхөддөө, ирээдүйд үр хүүхэд, ач гучдаа бидний тухай ярьж, Монгол руу аялахыг зөвлөнө дөө. Яахав ээ, найз нөхөд нь "гуталгүй" ирсэн ч аав ээж, ах дүү нь ядаж "гуталтай" ирэх байлгүй дээ. Үр хүүхэд нь баян жуулчин болоод эцэг, эхийнхээ мөрөөр ирэхийг хэн байг гэх юм. Аяга хоолоор өөрсдийгөө Японы 130 сая хүнд сурталчлаад авна гэдэг чинь "шар тос" биш үү. Үүргэвчтэй аялагчид чинь ихэнх нь нутаг орондоо нэртэй влогчид, блогчид байдаг болтой шүү. Үзэгдэх өнгө нь "хөл нүцгэн" боловч цаанаа "гуталтай" маш олон фэнүүдтэй "гарууд" байх бий вий. Тэд манай аялал жуулчлалын нэг албан тушаалтантай аль хэдийнэ танилцаад авсан байхыг үгүйсгэхгүй шүү.
Бүхнийг бүү мөнгөөр хараач. Баян, ядуугаар нь бүү ялгаач. Ер нь жуулчдыг ялгаварлах нь зөв үү. Баян нь ирвэл сайн л даа. Гэхдээ баячуудыг нь татах зүйл бидэнд бий билүү.
Шууд л дэлхийн тэрбумтнууд, саятнуудыг Тэрэлжид бөөнд нь атуусаар чихэж аваачаад хорхог хийж, морь унуулаад, шөнөжин "морьтой, морьгүй, хар, шар, сүүн Чингис"-ээрээ бөөлжтөл нь дайлаад алт, мөнгө, долларыг нь сэгсэрчихнэ (нэг хатан хүн үнэнгээсээ сэгсэрнэ гэж хэлсэн санагдана) гэж бодох юмаа. Өнөөдөр гуталгүй, маргааш углааштай, цаадар Zara-тай, LV-тэй жуулчинг татна гээд бага, багаар ахиж болдоггүй юмуу. Яг л намд элссэн цүнх баригч шиг дэлхийн аялал жуулчлалын магнайд нь "лифтээр" гарчих гээл муйхарлаад байх юм. Ядуу гээд байгаа үүргэвчтэй нөхдүүд чинь ихэнх нь залуус байдаг. Залуу халуун, зоригтой, идэвхитэй, хорвоо ертөнцийг таньж, мэдье гэсэн үеийнхнээсээ илүү сэтгэдэг, ер нь алсдаа нөлөөтэй улс төрч, үндэстэн дамнасан бизнесмэн, спорт, урлагийн алдартан гээд суга томорч мэдэх нөхдүүд өнөөдөр "хоёр зээрд"-ээрээ таваргаж явахыг хэн мэдлээ. Тэдэнд харамч, ялгаварлан гадуурхдаг Монголчууд гэсэн сэтгэгдэл үлдээх үү эсвэл... Эцсийн дүндээ мөнгөнөөс өөр зүйл бидэнд хэрэгтэй бус уу. Монгол гэхээр "гоё хүмүүс" гэсэн имижтэй болвол ямар вэ? "Үнэгүй" аялж болно гэхээр л Монгол "хөл нүцгэн" хүмүүсээр дүүрчихгүй байлгүй дээ.
Зочдынхоо сэтгэлийг татаж, итгэлийг төрүүлж, сайхан дурсамж үлдээхээс илүү "орлого" бий гэж үү. Хоёр гүрний дунд хавчуулагдсан халиуны зулзага Монгол хэзээ нэгэн цагт асуудалд орвол дэлхийн зүгээс хамгийн түрүүнд чих тавих хүмүүс нь тэд бус уу. Лавшааг нь идэж, дээлийг нь нөмөрч хоносон малчин Дорждоо санаа зовохгүй гэж үү.
Алив бидний өнөө зочломтгой зан чанар, Welcome to Mongolia. Ирсэн гийчнээ гудамж, талбайд шоолоод, гутаагаад, доромжлоод, баян, ядуугаар нь ялгаад байвал хэн манайхаар шагайх юм бэ. Зан сайтай айлд хүн бүр цугларч замаг сайтай нууранд загас бүхэн цуглана гэдэг байх аа. Үүргэвчтэй аялал гэдэг бол жуулчлалын нэг төрөл зүйл. Дэлхийн хаана ч явж байдаг хүмүүс. Манайдаа баянд тооцогдох хүмүүс хүртэл "Үүргэвчтэй аялал" гээд явж байна. Нэг бяцхан охин Африк орчихсон явж байсныг бид ковидын үеэр мэдсэн. Амай гээд алдартай үүргэвчтэй аялагч байна. Тэднээс маань тэд ялгаа байна уу. Хүн бүр л хямдхан аялахыг боддог биз дээ. Үүргэвчтэй аялагчдыг нүд үзүүрлээд байгаа та, дэлхийн хаа нэгтээ ямар үнэтэй юм бэ, хямдхан газар олъё, өшөө доошоо, жүди, жүди, discount please гээд зогсож байсан гэдэгт итгэлтэй байна. Айл хунараар орж аяга, таваг руу нь өнгийгөөгүй л байх л даа. Гэхдээ хөдөө тал, малчин айл гэдэг чинь манай онцлог. Сонирхоод яваад очиход нь хоол, цайгаар дайлах нь Монол ёс. Үгүй дээ л тараг, айраг аягалж, тавгийн боорцог тавьдаг бус уу. Ок. Энэ чинь харин жуулчин татах тал дээр аялал жуулчлал, соёлын яамны төсөв өндөртэй хурал зөвлөгөөн, сурталчилгаа, павилон түрээс мэтээс илүү үр дүн үзүүлж байгаа биз ээ. Бодоод байсан чинь малчид аялал жуулчлалын яамны орон тооны бус ажилчид юм биш үү.
Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж явсан хаад, ноёд, баатруудын үр сад, дал наян сая малтай, хотдоо багтахгүй машинтай байж бид арай л өлөн үү, үгүй юу. Үүргэвчтэй нөхдүүдийг машиндаа суулгаад, гэртээ аваачаад гэдсийг нь гартал цуйван сэгсэрч өгөөд үлдсэнийг нь маргааш өглөө нь сүүтэй цайнд дэвтээгээд өгвөл насаараа дурсана даа, таныг. Танилтай бол талын чинээ гэж. Нэг ч гэсэн гадаад найзтай болоод ав. Эргээд таныг нутагтаа дайлахыг хэн байг гэхэв. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ. Замын хүзүү урт, зааны хүзүү богинохон.
"Алсын хараатай амьдралд тэмүүлсэн
Анд нөхдийн сэтгэл шингэсэн
Амьд насны булаг юм" гэж хэдийгээр архины далд сурталчилгаа ч гэсэн "Хурд"-ын дуулсан сайхан дуу байна шүү дээ, цаад караокэд чинь гэдэг шиг, жаахан алсын хараатай амьдрая л даа Монголчуудаа.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл2
Мөнгөгүй гуйлгачин ирвэл нохой шиг хөөгөөд буцаа. Бидэнд мөнгө ногоон хэрэгтэй муусайн гадаадын гуйлгачингууд хэрэггүй.
5 гадаадтай пургоноор Монголоо 21 хоног тойрч үзсээн. Ичмээр ч юмшиг, сүүлдээ бүр уур хүрмээр нэг балай юм гэвэл энд тэнд очино өөдөөс дуртай гар нь гарч ирээд:-Гадаад хүний тэд, Монгол хүний тэд гээд мөнгө нэхдэг. Халтар хултар принтелсэн цаас барьчиад дуртай гар мөнгө сааж байдгийг Яам тамгаас нь болиулж болдоггүй юм уу? Хувийн хэвшлийнхэн ч гэсэн , ганц олдсон, дахиж ирэхгүй аз гадаад жуулчин орж ирлээ гээд хамаг юмныхаа үнийг хөөргөдөж өгнө, гадаад хүнд бол тэд монгол хүнд бол тэд гэдэг хачин тогтсон хэвшилтэй. Би гадаадад олон жил амьдарсан барууны ханшийг мэднэ 10 еврогоор аятайхан юм аваад идчих хэмжээний мөнгө тэгсэн Монголчуудын бодлоор болохоор 10 евро зүгээр задгай мөнгө юмуу хайшаа юм, гадаад хүнд бол юу ч биш гэсэн бодолтой байдаг юм бна лээ. Бас нэг ажигласан юм гэвэл хөдөөнийхөн ялангуяа жуулчдын бараа хараад сурчихсан гарууд бүх юмаа үнэлчихсэн, хар цай хийж өгчихөөд бараг төлбөр нэхэх шинжтэй, зарим айлаар орсон хойноо бушуу гармаар, өмнөөс нь ичмээр бсан. Ёстой л говийн ганц гэрээр орсон минь ганц гоё дурсамж болж үлдэж дээ. Бид халуунд уух усгүй ангаж, машин халаад , дээр нь төөрөөд хөглөж явсаар ганц гэрийн бараа хараад очиход үүдээ уяад орхисон бсан. Би ороод бүгдэд нь хүйтэн цай аягалж, тараг, өрөм болоход гадаадууд гайхаад, манай ёс гээд би додигор. Удалгүй нэг авгай хүү, охин 2тойгоо усанд ойр яваад ирлээ гээд. Хоол унд хийе гээд л баярлацгаагаад, би аль хэзээний танил аятай гэрийн ойр зуурын юмыг нь янзлаад л. Гадаадууд их гайхсаан, би тэр эмэгтэйг одоо хүртэл санадаг сайхан хүмүүс бсан.
70-80аад оны уед аавыгаа дагаж маршрутын экспедицээр БНМАУын 18 аймаг 241сумыг 5-6жилийн зуныхаа амралтаар бараг гуйцээсэн. УБ хотын ойролцоо Тов аймгийн альч сумаар тэр уед зуны яг айрагны цагаар айлд ороход аяга нь гурав шанагань тав гээд сууж байдаг байсан. (Соц уеийн 5цаас гэдэг чинь чанга монго шуу!-шил цагаан архи 26т50монго 1талх 1.4тог.1кгхонины мах 7.5тог байсан уе) Хотоос зайдуу Дунд-Говь, Дорно Говь Дорнод, Омноговийнхон бол тэр уед естой жинхэнэ Халх Монгол ес заншлаар зочломтгой холоос яваа танихгуй явуулын хумуус бидэнд хонь гаргаж огохдоо тулсан зочломтгой улсууд байсандаа. За тэр тараг айраг цай суу, хоол унд бол энуухэн энд. Хамгийн дургуй хургэсэн харамч, явуулын хумууст аяганы амсар зуулгадаггуй газар бол энэ далуй амтай Увсын дорводууд байдын. Естой бузрын газар. Хун ороод ирэхэд буруу хараад суучихдаг, эсвэл хогоо шуурдээд эхлэнэ, юуун тэр хоол цай. Ямар сайндаа тээврийн тэр уеийн жолооч нарын дунд дорводуудийн тухай онигоо явж байхав. Дорвод авгай явуулын тээврийн жолоочид та нэг хоол цайны арга байнауу холоос явна гэзэднь урдааснь "Мяхан, мяхвн байкуй, ундгэн ундгэн байкуй, усуун усуун байкгуй, амттай хоолон кийдэг арган байкуй гээд тас шарваад хялалзапд буруу хараад суучихдаг гэж байхав. Харин хасагууд чинь гайгуй, цай хоол огно их зочломтгой улс байсан. Говь Алтай БаянХонгор, завхан Ховд брл естой данагар. Иймл байсан юмдаа. Одоо ямар болсон юм буу мэд очноон жил гадаадад амьдарч байна
Uvgudiin biqhig bii tatavasr tol monogloor dairval
Nariin sudalgaa garga yamar juulchid heregtei ve bidend.Baruuniihan americachuudaas gandna umnud azuud ( vietnam philliphine chuus ashigtai
Аяганы амсар зуулгадаг ардын сайхан ёс байнааа....гатан ижийй сэгсэрэнэ гээд байгаа . Яаамаа нилээн сэгсэрээ биз
Монгол хүний зочломтгой занг ашиглах гэсэн ядуу гуйлгачинг жуулчин гэж нэрлээд жинхэнэ жуулчдаа гомдоогоод яах вэ. Саяхан биздээ ямар ч хувцасгүй бас мөнгөгүй ядуучууд хөдөөгүүр айл хэсч үнэгүй хоол цайгаар дайлуулж явсан гэж бичсэнийг уншсан юм байна. Тийм хүмүүсийг жуулчин гэдэггүй юм гуйлгачин гэдэг юм үүнийг бичигч явуухүү минь. Жинхэнэ жуулчдаа бүү гомдоогоорой
Хөөгөөд явуул
Андлалын өргөөг 400 сая жуулчин үзэх юм гэсэн эхнээсээ хөл нүцгэн аялагч нар ирж байна
Монголчууд бид бүхнийг мөнгөний нүдээр хардагаа больчихмоор л байх юм.
Наадуул чинь өмсөх хувцасгүй дээ биш ээ. Эрхбиш гутал авч чадна. Дадал хэвшил нь тийм юм. Walmart гэх дэлхийг эзэгнэсэн сүлжээ дэлгүүрийн эзэн баяны охин одоо настай болсон авгай подвалка, жинс, пүүзтэй л манийхаа адил юм явж байх жишээтэй. Тэд хэдэн кг алтан гинж хүзүүнээсээ унжуулж талыг нь газар чирээд явсан ч чадна . Тэгдэггүй юм билээ. Хувцасны уралдаанч монголчууд эднийг нүдээр олзолж , гомдоож шившиг болов.
АМАР мэнд үү, бид энэ япон залуустай танилцах, ярилцахыг хүссэн https://beesoy.blogspot.com/2022/05/mongoliafriend-sato-and-aki-from-japan.html
Hoorkhii ter emegtei ni 6 sartai jiremsen gesen baih. Ter neg amitaniig emchiin uzlegt oruulj huuhed ni eruul saruul gedsendee boijij baina uu sanaa tawiaraadaa. Tegeed gent neg mongoliin neg emlegt ni yawaad ochwol bitgii hund surtal gargaarai da gej bi zahiay ta nart. Gutaltai ch bai gutalgui ch bai soliotoi ch bai soliogui ch bai huwi hunii adal yawdal irelhiilj baigaa uzel bodliig hundleh ym shu meduu. Za tegeed aytaihan hoolloj undlaad yawuul.
Сан бичжээ. Сэтгэл гаргаж үйлчилбэл мөнгөө өгч л таараа. Саыхан сэтгэлийн үзүүрт шар тос. Хэт мөнгө харж үйлчилбэл юу ч үгүй хоцорч мэднэ.
Донгосч өгчээ.. аргаа барсан иймэрхүү юмнууд тэр чигээрээ зүүн өмнөд Азиар шаваастай олон жил болоод нутгийн ард иргэд аргаа барж байна... 400 сая жуулчин авна гэж хуцдаг шүгэлч данх, тэр үлгэрт нь итгэгч манкуур, яг таарсан таар шуудайнууд... Яг л 400 сая жуулчин ирж харагдаач... Үүд хаалгаа онгойлгоод алцайж хэвтэвч үзэж харах хүнгүй боллоо гэдгийг үлгэр.. За тэгээд яг л 400 сая жуулчин авч чадаач... Модон жорлон, хир буртаг, өмхий самхай үнэртэх гэж жуулчин ирэхгүй ээ. Жуулчин авдаг мундаг улс гүрнүүд 50 сая жуулчин гэж 80 сая жуулчин гэж мөрөөдөж чадахгүй байхад модон жорлон, баастай цаас хийссэн газар 400 сая хүн ирэх гэнэ дээ.. Монголчуудаа гуталгүй, мөнгөгүй иймэрхүү юмнууд, ялангуяа Европоос гаралтай нь гарч зайлж өгөхгүй очсон газрынхаа хотын төвд дуулж бүжиглэж, бааж шээж , хар тамхидаж архидаж нутгийн иргэдийг зовоодог асуудал олон жил үргэлжлэн аргыг нь барж байгаа шүү.. Одоо хүч хэрэглэж гаргаж байх шийдвэрт хүрч байгаа.. 40 тавин жилийн өмнө иймэрхүү жуулчид афганы Кабу
Иймэрхүү жуулчид 40 төвийн жилийн өмнө афганы Кабул, Ираны Тегеран, тэгээд Энэтхэг рүү ёстой жинхэнэ сая саяараа явж тэнд бүгдэг байсан. Зарим нь одоо ч тэндээ бүгээд хөгшин эмгэн өвгөн болсон байна лээ... Буцаад Европ явах хүсэлгүй гэдэг юм билээ. Азийн улсуудын хүн ард гудамжны гуйлгачдад тэр үед хоол өгдөг ба хар тамхи задгай зэрэг байдал нь Европ залуусыг татдаг байсан.. Энэтхэгт үлдсэн ийм төрлийн Европ жуулчид баян тарган Энэтхэг Пакистан айлын хашаа шүүрдэж саравчинд нь амьдарна.. үүнийг харахад их сонин. Ер нь бол эзэн нь Европ, хог шүүрдэгч нь Ази тивийнхэн байдаг байсан даа.. Кабул, Тегеран тэр үед асар гоё ганган охидуудаараа дэлхийг соронзон мэт татаж асар олон европ залуус хошуурсан... Хөл нүцгэн 2 жуулчингаар дамжуулан 400 сая жуулчин татах гэж байгаа бол өрөмдмөөр доошоо оржээ... Тэгээд тэр 2 нь буцаж очоод монголыг сурталчлах гэнэ.. Өөрсдийгөө доромжилж, доромжлуулах тийм л сайхан байдаг юм уу.. Жуулчин яаж татах вэ ??? Дэлхийд алдартай болсон гуйлгачин гэсэн нэрнээсээ сал Дэлхийд алдартай болсон хээл хахуулт улс гэсэн муухай нэрнээсээ сал. Дэлхийд алдартай болсон хуурамч ардчилалтай, феодалын нийгэм улс гэсэн нэрнээсээ сал. Боловсон жорлон, халуун усны газрыг хангалттай бий болгох Дээд зэрэглэлийн сайн чанарын хоол унд бий болгох.. монголын гэсэн ядаж ганцхан өвөрмөц хоолтой болох ( Бээжин нугас гэдэг шиг) Жуулчинг үнэхээр хүндэтгэх. Үнэхээр хайрлах Дээд үйлчилгээ.жуулчин авдаг улсууд өнөөдөр юу хийдэг вэ??? Нэг жуулчингаас хоногт ядаж 500 доллор салгаж авч чадаагүй бол чи зочин авагч биш гэдэг дүрэмтэй.. Очих гэж байгаа улсын олон улсын нэр хүнд жуулчинд асар их чухал нөлөөлдөг. Европын том хотууд зундаа бол гуталгүй, мөнгөгүй, натурт дурлагч гэсэн жуулчдаас пиг дүүрдэг ба хүмүүс тэдэнд харилцан адилгүй ханддаг.. Ихэвчлэн нийгмийн доод төвшний хүмүүс оюутнууд, байгаль хайрлагч гэсэн хүмүүс байдаг. Үүнээс гадна чармай шалдан явдаг жуулчид бий..
Ковидын өмнө айл айлаар ороод бадар бариад явдаг баахан дэлхий мэлхий явган дугуйтай тойрсон нэртэй балай европ жуулчидаар дүүрсэн.Монгол улсад нэг ч төгрөгийн ашиггүй идэж ууж баачихаад байгаль бохирдуулчихаад гараад явчихдаг.Бүр жуулчны лавлах дээр монгол бол бадарчилж аяалахад нэг үгээр үнэгүй ашиглахад хамгийн тохиромжтой улс гэсэн мэдээ гараад.Еврей голдуу тэнэмэл жуулчид баахан орж ирсэн..Өөгшүүлж болохгүй л дээ.
Ёстой гоё бичжээ ёстойдоо миний монголын ард түмэн хэнийг ч ялгахгүй зрчломтгой зантай ард түмэн дээ тэр 2 той тааралдсан айл морио унтуулаад сайхан хураагаад хооллоод монгол дээлээ хийж биелүүлэхэд явуулаарай бид бас та нартаа дансаар туслана шүү битгий муу нэр аваарай ёстой энэ опретор хүүхдүүд нь ээж аавдаа уншиж өгөөрэй бас бичиж байгаарай зориуд тэгж явж байж ч мэднэ шүү сайхан зочилоорой ..бас манайд хоноосой...
жуулчдад ямар үйлчилгээ хэрэгтэй байгааг манай хариуцсан хүмүүс сайн мэдэхгүй л байна даа.нөөц боломж бол бусад орноос харцуулашгүй их байна.
мэргэшсэн хүмүүс байдаггүй л юм байх даа.солонгосын блогеруудын бичлэгийг үзээд тэгэж бодогдлоо.гүндүүгүй сайхан монгол хүмүүсийн нуруун дээр монголын нэр хүнд аялал жуулчлал тогтож байна.
гадаадын мастер тогооч нар монгол малын маханд ямарч амтлагч хийх шаардлагагүй, өөрсдөө байгалиас хамгийн шимт ургамал олоод идчихдэг гэж ярьсан байсан.Намайг Эрхүүд оюутан байхад Монгол малын мах идэх гэж ЗХУлсын улс төрийн товчооныхон онцгой анхаарал тавьдаг байсан.Гадаадын жуулчдад идэх махыг нь тохируулаад өгөхөд л жуулчлал хэд дахин өснө.Үүнийг мэдэхгүй тогооч оператор удирдлагууд байгааг гайхаж байна.
Сайн уу, Бид бүх улс оронд гурван хувийн хүүтэй зээл олгодог. 5,000.00 доллараас 10,000,000.00 доллар, зөвхөн евро, фунт. Бид бизнесийн зээл, хувийн зээл, оюутны зээл, автомашины зээл, төлбөрөө төлөх зээлийг санал болгож байна. Яг одоо бидэнтэй холбогдоорой 1. Зээл хүсэгчдийн бүтэн нэр 2. Гарал үүсэл/оршин суугаа улс 2. Шаардлагатай тоо хэмжээ 4. Зээлийн хугацаа 5. Утасны дугаар Ortexfinance@proton.me хаягаар бидэнтэй холбоо барина уу https://www.ortexfinance.com АДМИНИСТРАТОР Бенас Тамашаускас
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00