sonin.mn

Палеонтологичид Чилийн хойд нутгаас үлэг гүрвэлийн шинэ зүйлийн яс олж тогтоолоо. Копиапо хотын ойролцоо дэлхийн хамгийн хуурай газар болох Атакамагийн цөлөөс уг амьтны үлдэгдлийг олжээ. Уг олдвор ургамал идэшт титанозавр шиг жижиг толгойтой, урт хүзүүтэй, нуруу нь ер бусын хавтгай юм. Судалгаанаас үзэхэд уг амьтан Атакама цөлийг дал модны өтгөн ландшафт байх үед амьдарч байжээ. Чилийн эрдэмтэн Карлос Аревалогийн экспедицийн судалгааг “Cretaceous Research” сэтгүүлд нийтэлсэн байна. Нийтлэлд бичсэнээр олдворыг “Arackar licanantay” гэж нэрлэсэн бөгөөд урт хүзүүтэй, урт сүүлтэй, ургамал идэшт сауропод үлэг гүрвэлийн төрөл юм. Энэ нь 66 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед хамаарна. Олдворыг Чилийн Байгалийн түүхийн музейд дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ. Чили улс палеонтологийн өвөөр дэлхийд алдартай. Тухайлбал, Андын нурууны өмнөд хэсгээс 2014 онд титанозаврын аварга яс олдож байжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин