sonin.mn
Хүн гаршуулан сургасан цагаас хойш үнэнч анд нөхөр байсаар ирсэн амьтан бол нохой билээ. Анх ан амьтан агнах, эзнээ болон эд хөрөнгийг нь хамгаалах үүргийг гүйцэтгэсээр ирсэн нохойг хүмүүс гэртээ тэжээж эхэлснээр олон төрөл үүлдэр бий болж эхэлсэн. Харин хүмүүсийн үнэнч анд болсон нохдын хамгийн их хуцдаг төрлийн талаар “El espaсol.com” цахим хуудаст бичснийг сонирхуулъя.
 
Йоркширийн терьер
 
 
Их хуцдаг нохдын жагсаалтыг “Йоркширийн терьер” үүлдэр тэргүүлж байна. Энэ нохой нь аж үйлдвэрийн хувьсгалын улмаас Шотландын хүн амын нэг хэсгийг нүүлгэн шилжүүлснээр Их Британид суурьших үеэр англи, шотланд терьер үүлдрийн нохойноос гаргаж авсан эрлийз аж. Тиймээс ямар нэгэн хачин зүйлийг анхаарч тохиолдол бүрт их хуцаж хамгаалж сэргийлэх үүрэгтэй нохой хэрэгтэй байв.
 
Бигль
 
 
Жижиг, дунд зэргийн биетэй, ан агнуурын чиглэлийн үүлдрийн бигль нохой оржээ. Үнэгтэй төстэй ч богинохон хөлтэй, биеэр жижиг, урт зөөлөн чихтэй энэ нохойг их хуцдаг учраас гэртээ байлгахаар сонгож авдаг байна. Гэхдээ сургахад хэцүү байж магдагүй. Учир нь эзнийхээ өгсөн тушаалыг ямар нэгэн зүйл анхаарлыг нь татсан үед дагахгүй байх магадлалтай гэнэ.
 
Фокс терьер
 
 
Түүний дараа “Фокс терьер” үүлдрийн Англиас гаралтай нохой орж байна. Мөрч нохдоор мөшгүүлэхийн тулд үнэгийг үүрнээс нь хөөж гаргахад ашигладаг нохой нь зан чанарын хувьд ухаантай, сэтгэл татам аж. Мөн их хуцсанаар өөрийгөө өөдрөг, зоригтой нохой болохыг харуулдаг байна.
 
Цагаан терьер
 
 
Энэ нохой нь Шотландын баруун хэсгийн өндөр газраас гаралтай. Үүлдрийн нэрийг орчуулбал барууны өндөр газрын цагаан терьер гэж орчуулагддаг бөгөөд зан шинж төрхийн хувьд  нөхөрсөг, тэнцвэртэй зан чанартай нохой гэнэ. Гэхдээ  зөв нийгэмшүүлж  хүмүүжүүлсэн бол ийм зан чанартай болдог байна. Түүнээс гадна  эзнээсээ салж хагацна гэсэн айдаст их автдаг аж. Энэ нь түүний их хуцах шалтгаан болдог гэнэ. 
 
Бяцхан шнаузер
 
 
Их хуцдаг нохдын жагсаалтын сүүлийн байрт 1850 онд Германы эдлэн газарт элбэгшсэн мэрэгч амьтадтай тэмцэхийн тулд гаргаж авсан бяцхан шнаузер нохой оржээ. Бяцхан шнаузер гэж нэрлэсэн нохой нь анч нохойны зөн совингоороо ямар нэгэн зүйл сэжигтэй хөдөлж байгааг мэдвэл хуцдаг байна. Түүний дараа америк тивийн эртний үүлдрийн нохойны нэг Мексикийн Чихуахуа мужаас гаралтай, дэлхийн хамгийн жижигхэн чихуахуа оржээ. Зан төрхийн хувьд сул, эмзэг бөгөөд зөв сургаж, нийгэмшүүлбэл сайн нөхөр дагуул болж чаддаг аж. Ингэснээр түүний их хуцдагийг хянах боломжтой юм байна. Мөн анч нохойн зан чанараа хүчтэй хадгалсан, ямар ч зүйлд хуцах хандлагатай хэдийгээр сургаж хүмүүжүүлснээр хянах боломжтой ч үргэлж энэ зангаа хадгалдаг өвөг дээдэс нь их Британиас гаралтай  Австралийн сильки терьер энэ жагсаалтад ордог.
 
 
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин