sonin.mn

Өнгөрсөн онд нийт 118030 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ. Хоногт дунджаар 320 гаруй хүн эрүүлжүүлэгддэг байна. Үүнээс бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гэрээ олох чадваргүй гадаа хэвтэж байсан хүмүүс дийлэнх хувийг эзэлдэг байна.

Мөн гадаадын 113 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн мэдээ байна. Гэмт хэрэг үйлдэж буй дөрвөн хүн тутмын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог гэсэн судалгаа гарсан.

Эндээс харахад манийг согтуу Монгол гэж гоочилдог гадныханд гомдоллох арга алга. Яалт ч үгүй согтуу Монгол. Тийм биш гэж үү, монголчууд аа.


Эх сурвалж: “Улаанбаатар таймс”