Хvний амь үнэгvйдсэн нийгэм болж хувирчихаад байгаа нь харамсалтай. Ингэж хэлэх шалтгаан нь сүүлийн үед шүүхийн байгууллага хэн нэгний талд шийдвэр гаргах болоо юу даа гэх харамсалтай холбоотой.
Учир нь сvvлийн хоёр жил гаруй хугацаанд олны анхаарлын төвд байсан Г.Алтанхvv гэгчийн хэрэг шvvхээр шийдэгдэж тvvнийг ял авснаас хойш олон нийт шvvхийн байгууллага арай ч дээ гэх харууслын vгийг илэрхийлэх болсон юм. Тодруулбал, шvvхээс Г.Алтанхvvд гурван жилийн ял ногдуулах болсонд олон нийт ийнхvv эгдvvцэх болсон гэсэн vг.
Яг vнэндээ хорвоогийн шар өдөр, бор хоногийг өлөн зөлмөн өнгөрөөгч ноомой нэгэн ганцхан удаа ч болов ходоодоо дvvргэж vзэхийн тулд хэн нэгний хэдэн бор төгрөг хумслаад шууд л 10 гаруй жилийн хорих ялаар шийтгvvлж нарсанд хатдаг бол өдөртөө л сая саяар нь самардаг олигархи бvлэглэл төсвийн эд хөрөнгийг хэдэн тэрбумаар хулгайлсан ч хорих ял авах нь бvv хэл цагаадаж гардаг.
Нэг иймэрхvv эрээнтэй бараантай Эрvvгийн хууль гэх нэг юм байвч, тэр нь олигархи бvлэглэлд бол зvгээр л нэг эрээн цаас. Тиймээс л Монголын шvvх засаглал олигархийн өмнө хvчгvйдэж, харин жирийн иргэдэд бол ёстой л галзуурсан араатан мэт аашлах боллоо гэсэн vзэл бодол олон нийтийн дотор тэнvvчилж эхлээд байна.
Уг нь өнгөрсөн хугацаанд шvvхийн шинэчлэл энэ тэр гэж маш сайхан зvйл ярьж байсан ч энэ нь амьдрал дээр биелэлээ олохгvй байгаад олон мянган жирийн иргэд санаа зовж эхлээд байгаа юм. Учир нь яг vvний бодит жишээг тод томруунаар Г.Алтанхvv гэгч нvгэлтний хэрэг илчлээд өгсөн явдал юм.
Өөрөөр хэлбэл, ялтан Г.Алтанхvv өөрийгөө ял авахгvй гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Учир нь шvvх эмнэлгийнхэн алуурчинд асар их боломж олгосон. Vvнийг ч прокурорын байгууллага удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл яагаад шvvх ийнхvv тvvнд гурван жилийн ял оноох болов гэдэг нь хачирхалтай. Харин ч бvр гэмт хэрэгтнийг найз бvсгvйнхээ аминд хvрээгvй гэж vзсэн нь талийгаач бvсгvйн ар гэрийнхний гомдлыг дээд цэгт нь хvргэчихээд буй юм.
Өөрөөр хэлбэл тvvнд vvсгээд байсан Хvнийг санаатай алсан гэх Эрvvгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх заалтыг хэрэгсэхгvй болгож, харин Эрvvгийн хуулийн 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хvндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шvvж, гурван жилийн хорих ял оноогоод байгаа юм.
Г.Алтанхvvд холбогдох хэргийн шvvхийн шийдвэрт олон нийт эргэлзэж байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Уг нь Дvvргийн II прокуророос Г.Алтанхvvг талийгаачийн vхэлд буруутай гэж vзэж байгаа бол Шvvх эмнэлэг талийгаач хууч өвчний улмаас амь насаа алдсан гэж дvгнэсэн нь олон хуульчийн гайхлыг ч төрvvлээд байна. Энэхvv хэргийг шийдэж шийдвэр гаргасан хоёр шvvгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, Б.Мөнхбаяр нар шийдвэрээ тухайн өдрөө мэдээлэлгvй, маргааш нь хурал зарласан.
Хамгийн гол нь дээрх нэр бvхий шvvгчид ч өөрсдөө мэдээлэл өгөлгvйгээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө шийдвэрээ уншуулж танилцуулсанд олон нийт гайхаж буй юм.
Сэтгvvлчид энэхvv ээдрээт хэргийн гэм буруутны талаар олон асуулт асуусан ч “Би мэдэхгvй” гэхээс өөр vг дуугарахгvй байсан нь өдгөө баримт болон vлдсэн юм.
Сэтгэл эмзэглэж, өр өвтгөсөн энэ хэргийн яллагдагч гуравхан жилийн ялтай сална гэж талийгаач бvсгvйн ар гэрийнхэн зvvдлээч vгvй. Хамгийн гол нь бид энэхvv нийтлэлээрээ хэн нэгнийг яллаж шоронд суулгахыг зориогvй. Харгис залуугийн гэмт vйлдлийн улмаас цэл залуухан бvсгvй энэ хорвоог vvрд орхисон явдал юм. Ялтан Г.Алтанхvvд талийгаач бvсгvй vнэ цэнэгvй, тvvний өмнө буруутай байж болно оо.
Гэхдээ л тэр амьд явах эрхтэй, аав, ээж, ах дvv, найз нөхөддөө юу юунаас илvv vнэ цэнэтэй. Тухайн хvн ямар буруутай ч бай амьд явах эрхтэй, харин нөгөө этгээд хvний амь нас хохироож, амиа алдахад хvргэх ёсгvй гэдгийг хэлэх гэсэн юм.
Тиймээс л шvvхийн байгууллагын шийдвэр нэг л биш ээ гэж олон нийт vзэх болоод байна. Бид дараагийн дугаартаа олгирхахуудын шvvхийн шийдвэр жирийн иргэнийхээс яагаад ялгаатай гардаг вэ гэдгийг шvvгчийн гаргасан шийвэртэй баримттайгаар хvргэх болно.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Энэ бүхэнд Их Тэнгэрийн аманд ичсэн хулаа хошгорогч нэг погдгор тарган тарвага буруутай.
Мэдээ сайн уншаад хүнээ муул Алтанхүүгийн өмгөөлөгч луйварчин Энхбаярын өмгөөлөгч байсан шүү Одоо яав гэхэв Шүүх мөнгөтэй хүнд үйлчилдэг болжээ
Тэмүүжин маш ялзарсан хуулийн байгууллагуудын эрх зүйн орчинг өөрчилж шинэчлэх гэж их оролдсон ч үнэндээ коммунист хуульчдын манлай Нямдорж, Дорлигжав нарыг яаж ч чадсангүй. Тун харамсалтай. Элбэгээ 2 нүүр гаргачихлаа
Хүн алах бөөс алах хоёр адилхан болж дээ Монголд.
"Шударга байцгаая л даа" гэж уриалдаг Ерөнхийлөгч маань энэ хөгийн шийдвэрт хэрхэн хандаж байгаа юм бол? Олон сая төгрөгний цалин авдаг шударга шүүгч нар маань ингэж "шударга" ажилладаг болж байгаа юм байхдаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж өөрөө хүн дайрч алчихаад ялгүй өнгөрч, бүр албан тушаал дэвшээд шүүгч нарынхаа дээр нь гараад суучихсан юм чинь шүүгч нар нь хэргийг ингэж шийдэхээс өөрөөр яах ч билээ. Шүүхийн шинэчлэл биш шүүхийн дампуурал хийгдэж байнаа даа.
Ёстой үзэн ядаж байна Балиар муусайн хулгайч луйварчингууд Шүүхийнхнийг ийм байдалд хүргэсэн гол буруутан Тэмүүжин дээр нь ЦААЗ-н ялгүй болгосон ерөнхийлөгч туйлын буруутай АН ялвал авилгагүй шудрага хүнлэг энэрэнгүй байна гэсэн хаана байнаа Шууд Энхбаяр даргыг тамлаад л эхэлсэн Дараа нь өчнөөн олон компаны захирлуудын нэр төрд халдаж баривчлагаа явагдаж дампуурахыг нь дампууруулаад луйвардахыг нь луйвардаад шоронд хийгээд л солиоруулж өгсөн дөө АН-хан монгол улсыг дампууруулж алиагы нь алдуулж тоглож дуусаж байнаа Хэлэх ч үг олдохгүй тарчилж байна
Монголд болж байгаа зvйл нэгч байхгvй . Бvгд малууд нэг хvнд 30-д жил хууртагддаг юм гэж байж болох уу? Арай ч дээ арга ч vгvй дээ vхэр монголоо гэж
бөөс нь л болчихгүй юмсан. гадагшаа гарч амьдарнаа ингэж байснаас
Hohirigch ni shuuheer asuudalaa hudlaa shiiduuleh gej ingej tsag hugatsaa urj baisanaas shuud buudchihsan ni shudarga boloh yum baina.
Аргагүйшд Нямдорж Дорлигжавас эхлээд увсийхан хэдэн жил шүүхийг толгойж байна даа энэ үед яаж ч өөдлөхөв ээ алуурчидад бол авралын од нь хүн муут увсийхан
НААД ЗАХ НЬ АМЬД ЯВАХ ЭРХГҮЙ ЗҮГЭЭР БИЗНЕС ХИЙЖ БОЛОХГҮЙ МӨНГӨТЭЙ БОЛЖ БОЛОХГҮЙ БОЛЪЁ АМЕРИК ЯВЪЯ.ЗӨВХӨН НАМ БАЙГУУЛЖ ТҮҮНЭЭ ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ АРД ТҮМНИЙ БҮТЭЭСЭН ХӨРӨНГИЙГ ӨӨРТӨӨ АШИГНТАЙГААР ДАХИН ХУВААРИЛАХ ЭРХ ОЛГОДОГ ХУВАЛЗНУУД ӨӨРСДИЙГӨӨ ЭХ ОРНЧ ГЭЖ ХАШГИРЧ БАЙНА.ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАДАГ ХАМГААЛДАГ БҮХ ЮМ НЬ САЙХАН ЦЭВЭР ЦЭМЦГЭР УУР УНТУУГҮЙ ДАРГА ДААМАЛГҮЙ ТИЙМ САЙХАН ГАЗАРТ МОНГОЛЧУУДАА 500000 ХҮН ЯВЪЯ.ЭНЭ НАМ ХЭМЭЭХ МАФИ-ГИЙНХАН ӨӨРСДӨӨ ӨӨРСДӨДӨӨ НОЁН БОЛОГ.
shuugchid ta nar boliochee shudarga baugaach arai heterhii shuusen bna
miungutei hund shudarga bus handdag ene ubaigui shuugch nariin tuhai setguulchid ta nar unen zubiig olj bicheech
elbegdorj tun udaxgvi xelexiin araggvi,vzexiin araggvi muu zvil toxiox bno.ta bvxen xarax bno.
Ih zov yum bichsen ba shuu, odoogiin niigem iim l bolchihson yum, nas barahad zaluu hund yuniih ni huuch ovchin nolooloh ve dee, hongon gemtelees nas bardag yum uu shuuh emnelegee gej iimerhuu l gazar hezeenii.
Энэ бол ЭЛБЭГДОРЖ-ийн буруу шийдвэрийн үр дүн.Тийм учраас ЭЛБЭГДОРЖООС гомдлоо нэх.
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=320106 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 доллар авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Туршаад доорх http://TheWeeklyJob.com/?id=320106 ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 доллар автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бусдад тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 доллар өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 долларт хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд долларын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 долларт хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй