Хоёр гэр бүлийн маргаан дайны галыг өрдөж байсан гэдэг. Түүн шиг хоёр хүний хэрүүл зам, тээврийн салбарынхныг муухай харагдуулж, МИАТ хэмээх их айлын имижид эвгүй жишиг тогтоолоо. Тодруулбал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн дүү Ц.Бат гэдэг нисэхийн инженер, АН-ын шахааны хүн С.Билэгсайхан нарын хэрүүл цахим ертөнцөд ид өрнөж байна.
С.Билэгсайханы тухайд, Ардчилсан холбоо эвсэл төрийн эрх барих үед УИХ дахь хөдөөгийн фракцийнхан буюу "Элсний 13"-ын нэгд багтаж ч явсан үе бий. Харин нам нь УИХ-ын 2000 оны сонгуульд ялагдсанаас хойш улс төрөөс хэсэгхэн завсарлага авч, АН дахин эрх барих үед "МИАТ"-т ажиллахаар томилогдсон нь энэ.
Харин "Энэ хугацаанд "МИАТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханы эсрэг янз бүрийн хор найруулж эхэлсэн" гэж нисэхийнхэн ярьдаг юм билээ. Тэр ч атугай Г.Жаргалсайхан, С.Билэгсайхан нар бие биенийхээ но-г дэлгэх нэрийдлээр хэвлэлийнхний өмнө ч муу муухайгаа дуудалцсан удаатай.
Тиймээс "Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Батыг МИАТ-ийн захирлын албанд зүтгүүлж эхэллээ" гэх дуулиан дэгдэж байсан. Энэ үеэр Х.Баттулга сайд "Энэ Засгийн газарт эгч, дүү хоёрыг хоёуланг нь сайд, дарга болгочихвол юу болох вэ" гэх үгсийг твиттер хуудастаа бичиж байсан юм.
Гэвч байдал намжсангүй. Харин Ц.Бат инженер "С.Билэгсайханыг "МИАТ"-ээс зайлтал Зам, тээврийн сайд А.Гансүх сайд болон АН-ынхныг баалсаар байх болно байна" гэж мэдэгдээд зогсохгүй үүнийгээ ч твиттерт илэрхийлсээр байгаа.
Ц.Бат инженерийн хувьд, Киевийн Нисэхийн дээд сургуулийг онгоцны инженер, Канадын "МкГилл" их сургуулийг агаар, сансрын эрх зүй, Австралийн Гриффит их сургуулийг нисэхийн менежментээр төгссөн өндөр боловсролтой нэгэн гэгддэг. Өөрөө ч "Би байхгүй бол МИАТ, ер нь Монголд иргэний нисэхийн салбар ингэж хөгжихгүй байх байсан" гэж хэлэх нь энүүхэнд байдаг.
Н.Алтанхуягийн Засгийн газарт төрсөн эгч нь сайдаар ажилладаг ч энэ эрхэм АН-ынханд, тэр тусмаа эгчтэйгээ нэг танхимд хамт ажилладаг хоёр сайд руу үгэн сумаа байнга чиглүүлдэг. Ингэхэд "Ц.Бат инженер өөрөө тийм нэр цэвэр хүн үү" гэвэл бас эргэлзээтэй л юм. Учир нь нэгэн сэтгүүлч түүний тухай хэд, хэдэн баримтыг саяхан дэлгэлээ.
Тэрхүү баримтад дурдсанаар, Ц.Бат Австралид суралцахдаа Засгийн газраас тэтгэлэг авчээ. Түүгээр ч зогсохгүй түүнд МИАТ-ээс 2011 тавдугаар сарын 6-ны өдөр орон сууцны үнийн дэмжлэг болгож 20 сая төгрөг олгосон бол ИНЕГ-ын 2009-2010 онд хийсэн шалгалтаар Австралийн Брисбан хотоос Улаанбаатар хот хүртэл гэр бүлээрээ зорчих замын зардалд нь 4800 ам.доллар, МИАТ-ийн удирдах ажилтнуудын үндсэн цалингийн жишгээс олгосон цалингийн зөрүү болох 57,383,364,00 төгрөгийг олгосон юм байна.
Чухам иймээс МХЕГ-ын улсын байцаагч Ц.Батаар тэтгэлгийн мөнгийг буцаан төлүүлэх тухай актыг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-нд гаргаж байсныг сэтгүүлч олон нийтэд дэлгэв. Харин Ц.Бат түүнийг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, цахим ертөнцийнхөн "Улсаар тэтгүүлж тэтгүүлчихээд ажлаа хийдэггүй, твиттерт бусдыг муулах ажил хийдгээ болиоч" гэсэн билээ.
Түүнийг ийнхүү жиргэж суухад С.Билэгсайхан ч зүгээр байсангүй. "За, миний оройн зоог" хэмээн тансаг зоогийн ширээний зураг тавьж, Арабын шейх шиг л аашилсан. Энэ нь өдрөөс өдөрт үнийн өсөлтөд дарлуулж байгаа иргэдийн дургүйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой.
Харин үүнтэй зэрэгцээд Ц.Бат "МИАТ-ийнхнийг цус ойртсоноор нь цоллодог С.Билэгсайхан хүргэн, бэрээ энд ажилд оруулсан сураг байна" хэмээн жиргээд авна лээ. Хэдийгээр энэ нь Ц.Бат инженерийн жиргээ хэдий ч иргэний нисэхийн салбарт улс төрийн томилгоо, намын шахаа, ар, өврийн хаалга, хэн нэгний татаасаар ажилд орогсод олон гэдэгтэй маргах хүн гарахгүй.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт С.Буяндалайг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албанаас чөлөөлж, оронд нь Т.Лхагвасүрэнг томилсон. Зам, тээврийн сайд А.Гансүх ИНЕГ-ын дарга С.Буяндалайг "Чи ажлаа хийж чадахгүй байна. Чамтай хамтарч ажиллахгүй. Гар чи" хэмээн зандарч, яамны шуурхай зөвлөлгөөнөөс хөөж гаргасан бол дараагийн зөвлөлгөөн дээр ч бас "Чи энд юугаа хийгээд сууж байгаа юм бэ. Эндээс зайл" гэж хөөсөн гэдэг.
Тус яамны шуурхай зөвлөлгөөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө 07:30 цагт болдог бөгөөд энэ хуралд яамны удирдлага, газар, хэлтсийн дарга нар цугларч, өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнаж, ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж, сайдаасаа үүрэг даалгавар авдаг аж. Ийнхүү С.Буяндалай хоёр ч удаагийн шуурхай зөвлөлгөөнөөс хөөгдсөнийхөө дараа ажлаасаа чөлөөлөгдсөн.
Ийнхүү С.Буяндалайг ажлаас нь чөлөөлснөөр АН бие даагч гишүүдэд бэлэглэсэн нэг суудлаа булааж авлаа. ИНЕГ-ын экс даргын тухайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн найз юм. С.Буяндалай ч даргын суудалд залармагцаа найзынхаа ачийг хариулж, өрөө цайруулахын тулд ИНЕГ-т бүтэц, зохион
байгуулалтын өөрчлөлт хийх нэрийдлээр 50 хүнийг халж, 100 гаруй хүнийг шинээр ажилд авсан хэмээн нэг хэсэгтээ л шуугиж байв.
Мэдээж хэрэг, ажилд орсон хүмүүс нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын итгэлт хүмүүс болон ах дүү, найз нөхөд гэх гэх хардлага байсан. Түүгээр ч зогсохгүй "ИНЕГ-ын Нисэх буудлын, Аэронавигацын үйлчилгээний газрууд ачааллаа дийлэхгүй ажиллаж ядаж байхад нь Санхүү төлөвлөлтийн, Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Тамгын, Хуулийн хэлтэс гэсэн чиг үүрэг нь давхардсан дөрвөн хэлтсийг нэмж байгуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын хүмүүсийг тархаан байршуулах арга хэмжээ авсан" гэх мэдээлэл олны сонорыг мялааж байлаа.
Ер нь ИНЕГ-ын тэргүүн дэд дарга С.Энх-Амгалан гэхэд л төрсөн хүүдээ нисгэгчийн хуурамч үнэмлэх гаргуулан өгч, "МИАТ" компанид "Боинг" онгоцны нисгэгчээр ажилд оруулсан. Мөн "МИАТ"-ийн экс захирлуудын хэрэг гэх мэтчилэн тоочоод байвал нисэхийн салбарын удирдлагуудтай холбоотой таагүй мэдээлэл мөддөө эцэс болохгүй нь.
Нэг ёсондоо "Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй" гэгч л ИНЕГ болон "МИАТ"-т болж байгаа бололтой. Тиймдээ ч МИАТ-ийн Бодлого, төлөвлөлтийн дарга С.Билэгсайхан нь хүртэл ажилдаа ирдэггүй инженертэйгээ твиттерээр хэрэлдэж, буриад, халхаараа дуудалцаж суудаг боллоо.
Ямартай ч тэдний хэрүүлээс МИАТ-ийнхэн ичсэн үү, эсвэл С.Билэгсайхан нь балмагдсан уу МИАТ-ийн нэрийн өмнөөс уржигдар хэвлэлүүдэд мэдэгдэл гаргасан байна. Ер нь иргэний нисэхийн салбарт юу болоод байна вэ, А.Гансүх сайд аа.
Б.Мөнхжин
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ОНИГООНЫ ЭЗЭД
АН бол зүгээр л авилгалч хог новшуудын цуглуулагын газар гэдгийг энэ хэрүүлээс харж болно.Билэгсайхан Дорнод аймагт усан бассейн барих тендер 2012 онд аваад 600 сая төгрөгийг нь үрэн таран хийгээд одоо чадахгүй гээд хаяснаас болж нэг аймгийн олон мянган хүүхдийг хохироогоод байна. АН дотоод авилгалаа яаж ч чадахгүй бие биеэнтэйгээ барьцаад бассейны барилга ч үгүй,мөнгөч үгүй болголоо. Нөгөө төр ухаан орно гэсэн яасан бэ.Хянах самбаргүй төрөө янзлахгүй яасан бэ? Элбэгдорж амьд уу?
Ан-ын бузар булай дэлгэгдэх бүр Элбгдорж,Алтанхуяг З.Энхболд нарын чих нь бөглөрөөд дүлий болчихдог болсон удахгүй нүд нь сохорч хэл нь татна.Тэр чигтээ дүлий хэлгүй сохор болчих вий хөөрхийнүүд.
Alban tushaaliin tuluu alaltsaj bna daa AN iinhan dandaa chadalgui ajil hiij uzeegui yumand shuujlegchiin bair suurinaas handdag ulsuud shuu dee
Элбэгдорж одоо юу ч хийхгүй ээ.Хугацаа хүлээсэн хог болсон.АН-ынхан ч ЭЛбэгээг тоохоо больсон.Тэр ганцаараа жүжиглээд л худлаа ШОУ хийгээд л ТУНГАЛАГ ТАМИР кинонд Хонгорын хэлдгээр хоног өнгөрүүлж байгаа даа.
Ö.Áàò íü íààä õºãøèí óõíààñàà èë¿¿ ìýäëýã áîëîâñðîëòîé þì áèø ¿¿.Ãýõäýý õî¸óëàà ë Ìîíãîëä áîë îãò õýðýãã¿é àëáàí òóøààë àëäàð íýð Àí-ûí áîîëóóä áàéíà ø äýý
Bat akh ajildaa irdgui shdee Harin. Ajilaa muruuruu hiigeed yavuul yaval gej. Miat huviin company bish uchir Bat hiih yostoi l ajilaa hiidee neeh erkhleed huuchin luivarchin darga naraa sanaad bh yum bhgui turiin ajilaa hii za
Bat ajildaa ireegui ni shaltgaantai baih. Harin S.Bilegsaihan MIAT-d yah gej irsen, er ni ogloo bur yah gej irdeg ni l sonin. Odoo tomilogdood 1 jil hagas bolloo, 36 nisgegchee tanidag bolchihoogui l hun sh dee
ATG, UEPG Bilegsaihan guain hiisen gereeg shalgasan ni deer baihaa. UEPG-d anhaaruulahad, MIAT-n huuliin heltsiin darga chini nogoo hulhi prokuror Alimantsetseg shuu
AH boliimerxyy xognuudiig tsugluulsan xamgiin nobshiin bolovson xychin muutai nam shyy dee ynendee ene umxii buriad yu xiideg xun be yyniig zailuulax l xeregtei shyy dee..
АН-аас салах цаг болсон монголчуудаа.
Mongol orond heruuliin buzar shingejee hoorhoo....
Bugd novshnuud..darga bolj mongotei boloh geed uheldeed baigaa ni oilgomjtoi.Mongo ideed shorond suusand orvol mongogui erh cholootei baisan ni deer
Ah nam eruusuu taalagdhaa bolison.
ajilaa hiij chadaj baival ger buleeree darga bolson ch bolno. bolohgui ni yu baina. hunii sursan medseniig ashiglah heregtei! mongol jijighen negniigee ingeed hardaad baival deed mergejiliin hudaldagch, naimaachid l ih olshiroh baih.
mundag chadaltai ah egch duugui humuus tegeed ataarhaad, ah egch duugeeree darga boloh geed baina geed bachimdaad baidag baih oo. Mongol ugaasaa jijig bolohoor gaigui shig chadaltai bolovsroltoi ah duu nartai hun bailaa gehed zarim ni helmegdchih geed baih yma, ene deerh huntei sanal niils baina.
Darga bolj bolno bolsonuudaa haraldaa idej uusan huvidaa heden terbumaar n idlee tegeed teriig sain darga geh uu Dandaa huvaaltssan garuud umuurch bh shivdee. Ternees ulsiin tatvariin mungiig ideed uugaad edleed bhad umuuruud bdg Yamar uchir bn tom darga naraa
Bat gej neg mahan tolgoitoi nowsh aytaihan bgaarai chi haramsnaa
Buriad hvniig ingej doromjilj bgaa hvn sainaa vzdeggui yumdaa kkkk
INEG yamar bolsoniig harj bgaa bizdee salbar salbartai chaddag yumaa hiie humuusee
Нөгөө төр ухаан орно гэсэн яасан бэ.Хянах самбаргүй төрөө янзлахгүй яасан бэ? Элбэгдорж амьд уу?
Нөгөө төр ухаан орно гэсэн яасан бэ.Хянах самбаргүй төрөө янзлахгүй яасан бэ? Элбэгдорж амьд уу?
Нөгөө төр ухаан орно гэсэн яасан бэ.Хянах самбаргүй төрөө янзлахгүй яасан бэ? Элбэгдорж амьд уу?
Элбгдорж,Алтанхуяг З.Энхболд нарын чих нь бөглөрөөд дүлий болчихдог болсон удахгүй нүд нь сохорч хэл нь татна.Тэр
Элбгдорж,Алтанхуяг З.Энхболд нарын чих нь бөглөрөөд дүлий болчихдог болсон удахгүй нүд нь сохорч хэл нь татна.Тэр
Tal tarhitai S.Bilegsaihan, Solongosiin zovhon tsaasan deer baidag, urid ni Philippine airlines-s 8 saya $-g ni hulhidsan kompanitai hiisen nuuts gereend Zam teevriin yamnii toriin nariin bichgiin dargiin daalgavraar huuli zorchin gariin useg zursan. Ter kompani Seouliin tovd jild 1terbum tugrugiin holstei office tureesleheer bolson bogood odoo officiin tureesiin deerhi mongiig MIAT geree huuli bus gedeg ni batlagdsan ch tolno. Bat hudlaa yariagui ee! Ongots avya gesen kompanias bi uramshuulal avah yostoi gej ohintoigoo hamtarch neheed l naimaa butssan sh dee. Kompaniin hayagaar irsen e-maild ohintoigoo hamt ayalsan tuhai ni tsaad humuus ni todorhoi bichsen baidag yum
Батыг би багаас нь сайн мэднэ. Хvн чанараар маш муу, их онгироо хvн дээ?!
АРДЧИЛСАН НАМ МОНГОЛ ТӨРИЙН ЖОЛОО ЗАЛАХ ҮЕД НИСЭХ ОНГОЦ УНАЖ БААХАН ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙ АМИАР ТОГЛОДОГ МУУ ЗАНШИЛ ДАХИЖ БҮҮ ДАВТАГДААСАЙ. БУРХАН МИНЬ АРДЧИЛСАН НАМААС АРД ТҮМЭН БИДНИЙГЭЭ АВАРЧ ҮЗЭЭЧ.
KHOEUULANG NI ZAILUUL.
Бат гэж нэг чатчин чалчихаас өөр ажил хийдэггүй. Ичмээр юм бусад алтан гартай инженерүүд чинь тролейбус, монгол автобус, гадаад улсад экспортлоход нүүр бардам өндөр чанартай процессор бүтээж чадаж монгол хүний ухааныг гайхашруулж улсаа урагш нь түлхэж байхад БАТ ч дээ чалчихаас өөр чадваргүй. Том бааж баалж чалчиж шалчигнахаас өөр чадваргүй Твитерээс өөр газар үг хэлж чадахгүй аалз даа
Бат аа чи ч засраагүй хэврээ байх шивдээ. Миний бичсэн зүйлийг уншина гэдэгт найдаж байна. Битгий нутгийн нэр баастаад байлдаа. Багын гөлөгнүүр зангаасаа салаагүй. Жөтөөч шартай зан нь ч хэвээрээ өнөө хэвээрээ. Эгчийг чинь нутагтаа ирээд сонгуулийн үеээр өрөвдсөндөө сонгосон. Битгий нутаг нугын нэр баастаад бай. Яадаг мондийн хүүхэд вээ
ёстой залхуутай нөхөрдөө БАТ юмуу Батаар юм уу. Бат гэвэл биш нялцгай, шууд тулчиж чадахгүй, Батаар нь өгөршиж олон жилийн хар энерги шингэсэн өмхий яс. Заадаа бараг ялгаагүй юмдоо
Ontsgoi mergejil ezemsen ene albiig mergejliin bus hun udirdana gej uy baihavdee,injeneriig mahan tolgoi udirdana gej uy bauhavdee
Tiim ih mungu idej ger buleeree ulsyn munguur gadaad ulsad aylaad baival manai ulsyn ediin zasag yaj deeshleh um be ? Ta nar bolioch ee ulsaa bodooch dee . Urgui zardal gargahaa bolihheregtei
Bat gj Nogoo 4 oroo bairaar ohin nairdag gj bayarhdag nohor uu duu gee nuhaa bizdee
YAG NAAD ASUULTIIG CHIN ASUUH GEJ BAILAA? EGCHTEIGEE NIILJ DUUGEE ALSNIIG HUMUUS YAGAAD ILCHILDEGGUI YUM BOL??? MUUHAI HUMUUS..
nam gedeg mafiig xeden jil xeden jarnaar mongoliin ard tumen xuleen zuvshuurux ve?ta nar hevlel medeelleer tarxia ugaalgaad l naad xedxen xuniig songoson odoo mal shig setgej gedgee medvuu ene nam bolon namagnaas zuvxun xuvisgal l bidniig gargana ardchilal gej ene bish ardiin nam ch ene bish zuvxun ard tumen tatvar ene l unen