Шүүхээс “....НПГ-аас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сарын 25-ны өдөр товлон зарласан.
Гэвч Т.Бадамжунай “...Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох” хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “...Хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт шүүхэд ирүүлсэн.
Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэж мэдээлэв.
Тухайлбал, Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Ш.Цэцэгмаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны үеэр “...Миний үйлчлүүлэгч харвалтын улмаас зүүн талын гар, хөл болон хэл ярианы саажилттай болсон. 2023 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-ны хооронд УГТЭ-т, аравдугаар сарын 13-19-нд "Аллерги Мед" эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлсэн. Гэсэн ч засал олохгүй байна.
Тиймээс 2023 оны аравдугаар сарын 23-ны өдрөөс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор бусдын асрамжид байнгын хэвтэр, ухаан санааны хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй байна. Өөрийнх нь зүгээс шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байгаа. Эмчлэгч нарын зүгээс Т.Бадамжунайг сэтгэл санааг тайван байлгах, аливаа цочрол хямралд оруулахгүй байхыг байнга зөвлөдөг. Ийм учраас дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн Т.Бадмжунайгийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгчийн маань биеийн байдал нь сайжирч, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүртэл хэргийг түдгэлзүүлэх боломжтой” гэсэн агуулга бүхий зүйлийг ярьсан. Өмгөөлөгч санаандгүй зүйл яриагүй бололтой. Т.Бадамжунайгийн бие сайжиртал хэргийг нь түдгэлзүүлэх асуудал тодорхой түвшинд яригдаад эхэлжээ. Хэрвээ Т.Бадамжунайгийн энэ “хүсэлт”-ийг хууль хяналтынхан хүлээн авч ёсоор болговол хэргийг шийдвэрлэх явц ямар ч байсан 2024 оны сонгууль өнгөртөл хойшлох юм байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
КОМИСС ГАРГАЖ ҮНЭXЭЭР ТИЙМ БАЙНА УУ, ЗАЛЬ МАX СЭДЭН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСООР Л БАЙНА УУ ГЭДГИЙГ НЬ ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ НЭГ МӨР БОЛГОX XЭРЭГТЭЙ ДЭЭ, БАРИВЧИЛЖ АВЧИРСАН ГЭX НЬ Л ЛАВ ӨӨРИЙНX НЬ XҮСЭЛТЭЭР ГАДААДАД XҮНД БАЙДАЛД ОРОXООС НЬ АВАРСАН ҮЙЛДЭЛ БОЛСОН НЬ ТОДОРСООР Л БАЙГАА ... !!!
Элбэгдорж Мие нар хонгилын мафи байгуулсан. Одоо Жунайг Эбигийн томилсон шүүгч нар шүүж байгаа болохоор Жунай ялгүй мултрах боломжтой болсон.
Umnuus ni gavaa metiin xyyxdyydiig ni shorond suulga
Харвачихсан хүнийг яаж яллах юм ! Эмчил !
Зориуд л ийм болгож байгаа ш дээ !
Сонгууль өнгөртөл.... кх кх кх ....өвчин бус УЛС ТӨРИЙН шалтгаанаар хойшиллоо...гээч ! Жунай,Ганхуяг хоёроор юм яриулбал МАН нурнаа ! Хаа хаанаа л мэдрэмжтэй хандах нь зөв л дөө !!!
Шоронд байгаа МАНын авлигачин хулгайчууд Бадамжунайгаас үлгэр дууриал авч шоронгоос гарцгааж эмчлүүлэх хэрэгтэй. Бадамжунай болдог бусад нь болохгүй гэсэн юм байхгүй шүү
МАН удахгүй Бадамжунайгаа цааш нь харуулж өөрсдийнхөө олон гэмт хэргийг түүнд тохохоор бэлдэж байгаа нь тун ойлгомжтой харагдаж байна
МАН иймэрхүү маягаар новшроод байвал ард түмнээс сонгуулиар оноо авна гэж байхгүй шүү, энэ хэргүүдээ шийдэж байж ард түмний өмнө цухийгаарай!!!
Харвалт өгсөн хүн яахаараа Аллергимед эмнэлэгт хэвтдэг юм бэ, Ял зувчуулах башир арга
junai tsaashaa harahguiee , udahgui ineed aldaad nuguu togloomondoo yvna , mongol ulsad hen chadaj bn ? Jenko , ebi , bagabanid ene 4 l chadaj bn ! ymarch yl huleehgui shuu !
За за шүүx мүүxээр бол тоглочиx юм байна л даа, эмнэлэг мэмнэлэг болоод, бага байxад айл гэр болж тоглодог байж билээ ккк
Эрхлуулээд байгаа юмуу цаг нехцееж бг юмуу яаралтай яллаад ухвэл ч ухнэ л биз
Ялыг нь өг. Тэгээд эмчил
Хятад шиг хуультай байсан бол шууд цаазаар авч монголын төр цэвэрших байсан.
Бадамжунайгийн хэргийг арван хэдэн жил болоход яагаад шалгаж дуусахгүй байгаа юм бэ?