Улаанбаатарт үер болоход "Авлигал хороолол"-ыг барьж буй нь нөлөөлсөн гэдгийг хаана хаанаа ойлгож байна. Уг нь "Aqua garden", яагаад ч юм "Авлигал хороолол" нэртэй болсон. Сонин л байгаа юм.
Үер болж, үймж сандраад сүйд болж байхад "Авлигал хороолол"-ын захирал гэх залуу гарч ирсэн. Үерийн хамгаалалтын талаар бус барилгын газар, барилга барих зөвшөөрлийнхөө талаар тавлаж буй мэт мэдэгдэл хийв. Том байна аа, тэр залуу. Ер нь бол маш том артай хүн л ингэж пидхийтэл дуугардаг л даа.
"Авлигал хороолол"-ын газар олголт, бас барилгын зөвшөөрөл яаж олгогдсоныг хууль хяналтынхан шалгаад эхэлсэн. Удахгүй нэг "юм" сонсогдох биз. Дагаад Захиргааны шүүхийн 2011 оны дөрөвдүгээр сарын, дараа нь 2021 оны гуравдугаар сарын 3-ны шийдвэр яаж гарсан нь ил болно. Тэр үеэр Улаанбаатар хотын удирдлагууд, үүнд хамааралтай шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд ч тодорхой болж таарна.
Тэгвэл энэ "хороолол"-ыг хэн хэн нийлж барьсан, цаана нь хэн дэмжээд байдаг вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэхүү "Aqua garden" төслийг "Эм энд Жи констракшн" компани хэрэгжүүлж буй юм байна. Тус компанийн тал хувийг В.Ганбаатар, талыг нь "Бүти"-гийн Г.Батжаргал эхнэр Ж.Туяа нар 25, 25-аар эзэмшдэг.
Төслийн хөрөнгө оруулагч нь Г.Батжаргал, Ж.Туяа нарын 50 хувийг, "Энх багана констракшн"-ийн Б.Энхболд, "Могүмб констракшн"-ийн М.Золбаяр нарын үлдсэн 50 хувийг нь эзэмшдэг "Мөнх тэнгэр хөх тэнгис групп" компани юм байна. Харин үерийн үеэр мэдэгдэл хийгээд байсан А.Амарбаясгалан ямар нэг хувь эзэмшдэггүй, "Эм энд Жи констракшн"-ийн гүйцэтгэх захирал аж. Ийм байдлаар ил байгаа нь 4-5 компани, тэдний төлөөллийн хамтран "Авлигал хороолол"-ыг барьж байна. Тэгэхээр тэдний ямар эх үүсвэртэй мөнгө буюу хөрөнгө оруулалт яаж тус хороолол руу "урсдаг" вэ гэдэг бас анхаарал татна. Тиймээс АТГ, ЭЦА-ны мөрдөгчип болон прокурорууд энэ бүхнийг шударгаар сайтар шалгаж чадвал "Авлигал хороолол"-ын ард сууж буй улстөрч, улс төр, хууль хяналтынханд нөлөө бүхий этгээд гараад ирнэ дээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Чойжилсүрэн байдгийн гэсэн. Худлаа гөлөг төөрүүлж байна.
Хэн ч битгий ав. Мөнгөө өгсөн нь бууааж ав❗️
Больз үз. Өөрөө битгий гөлөг төөрүүлэх гээд бай.
1990 онд ардчилал үүсэн байгуулагдсанаас хойш монголд авилгал, архидалт, хорт хавдар, ядуурал, өр, хүчирхийлэл, гэр бүл салалт, агаар хөрсний бохирдол, газрын наймаа гээд муу муухай бүхэн цэцэглэсэн.
Аан авилгын Аквариум хороолол Алтан гарт Сумка л тодроод байна гэсэн шудрага шалгаж чадвал даанч дээрээс нэг сумтай цэнхэр дээлтэй нөхөр команд өгчих байлгүй дээ тусгалаа авсан л байж таарна.
Чойжилсүрэн л байгаа шүү дээ
Одоо мнайд авилгачин улс төрч шүүгч поркрор нарыг шууд алдаг эсвэл хулгайн хөрөнгийг нь булаан авч сөйн үйлсэд зориулдаг бүлэг бгаасаы
энхболд гэлүү нэг нөхөр байдаг гэсээн өөрөө эрүүгиййн цагдаад байсан гэжүүгаа найз нөхөд ангийхан нь цагдаа шүүх прокурор оор дүүрчихсэн хаана ч газардахгүй гэж яарьцгаах юм билээдэг
улс төрчид шүүгчид байдаг
Ардын нам гэж аймаар олигархууд байна Шүүх цагдаагаа шинэчилж таслан зогсоохгүй бол Одоо л сошиал хөгжөөд эдний булхай олонд мэдэгдээд айгаа болохоос урд нь хамаг хөөнийг цөлу байсан байна Хаа сайгүй нутаг ах дүүгээ шигтгээд хөдөлгөх аргагүй болосон байна
Элбэгдорж, Баттулга нарын томилсон шүүгч, прокурорууд 90 гаруй хувийг эзэлж байгаа байлгүй. Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Баттулга томилсон одоо хүртэл ажиллаж л байна. Ерөнхий прокурор бусад прокуроруудыг томилдог, харин 500 гаруй шүүгч байдгаас Хүрэлсүх 50 шүүгч томилж чадсан уу? Харин ч шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хороо зэрэг байгууллагыг ерөнхийлөгч шууд томилдог байсныг болиулж УИХ-аар нээлттэй сонсгол явуулж сонгодог болгож эрх мэдлээсээ татгалзсан байх шүү!
МАНыхан л бгаа ш дээ яасан цаддаггүй гөлөгнүүд вэ сонгоод бгаа үхэрнүүд бушуу далд ороосой
Захиалж авахгүй байхад л болнодоо.
Зүгээр захиалагчид нь мөнгөө буцааж аваачээ,тэнэг юм шиг мөнгөө өгчихөөд суугаад байхийн.
Ичээд байгаамуу,мөнгөө авачээ
Манайханд учир их бнаа,мөнгөө буцааж аваачээ,мангаруудаа
Zuvshuurulgui avilgaliin barilguudiig nuraa. Tur tumur nuuree haruulah tsag bolson
Хүй Сю Жан гэдэг гамин цэргийн бага дарга байдаг гэсэн шүү.Малууд аа..
Энэ бүх хууль бус үйлдэл, архидалт, янхандалт, хүчирхийлэл, авилгал бусармаг явдлууд ардчиллын 30 жилтэй л холбогдоно. Үүнийг засахын төлөө төр, засаг тэмцэж бна. үр дүн гарнаа.
Уул ус байгаль дэлхийн гомдол цөхрөл эдгээр хүмүүст хүрч, олон түмний хэл ам ч насан туршид нь салахгүй дагана. Ямар үйл хэрэг хийж бүтээнэ, түүнийхээ үр дагаврыг эдэлдэг нь энэ хорвоогийн жам юм.
Чойжилсүрэн байдаг гэсээн, Увсын увиагүй ханаж цадахаа мэддэггүй хужаа шинжийн хэдэн гарууд Чойжоо, Амарсайхан, оргил Ганбаатар, бүти бүгд авлигаар хотыг цементэн ширэнгээр дүүргэсэн нь үнэн шүү, голын гольдрил дотор ч барьсан, тэгээд Увсынхан мундаг, айкю өндөр ч чхшг, хөөрцөн муухай хүмүүс, увсдаа ядуу тарчиг амьдралтай хүмүүс байдаг, хотод ирэхээрээ атаархаад үхэх гэж байгаа юм шиг дээр нь мэнгэт нь дэмжээд төсвийн, хамаг сангийн зээлийг аваад ийм хог хийж хотыг үерт автуулсан ялаа хүлээ