Оросын арми бүтэн хагас жилийн турш Хойд Солонгосын цэргийн тусламжтайгаар Курск мужаа эргүүлэн авч чадахгүй байна. Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид Оросын талд байлдсаар байгаа боловч их хохирол үзэж дайны санаачлагыг гартаа авч чадахгүй байна.
АНУ-ын сөргөлдөгч орнуудтай өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан бодлогууд болох Хятадтай худалдааны болон технологийн дайн өрнүүлэх, Орос, Иран, Умард Солонгостой сөргөлдөх бодлогыг Трамп үргэлжлүүлэх нь тодорхой байна. Эдгээр бодлогыг стратегийн өрсөлдөгч болох БНХАУ-ыг сөрөх, сулруулах чиглэлд хэрэгжүүлж байна гэж үзнэ
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр дэлхийн улс орнуудад XX зууны хоёрдугаар хагаст найдвартай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төлбөр тооцооны цогц систем шаардлагатай болсон байдаг. Жил дамнасан туршилт, судалгааны үндсэн дээр “Society for Worldwide Interbank Financial Telecommunication” буюу “SWIFT” хэрэглээнд нэвтэрчээ.
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа (CBO) гурван жилээ (хоёрдугаар сарын 24 буюу хоёр 7 хоног үлджээ) үдэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/сайт, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн ярилцлага болон азербайжаны мэдээллээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
АНУ-ын хуурай замын цөмийн хүчин Minuteman-III системээ (нийт 400ш) 2030 он гэхэд LGM-35A Sentinel систем болгоход $141 тэрбум, цэнэгт хошууны шинэчлэлд (W87-1) $16 тэрбум зарцуулна. Агаарын цөмийн хүчин B-52H, B-2 онгоцнуудыг B-21 (100ш) онгоцоор солиход $70 тэрбум, LRSM далавчит пуужин (1000ш) авахад $11 тэрбум, цөмийн хошуу ба цөмийн бөмбөг (B61-12, B61-13, W80-4 нийт 500ш+) шинэчлэхэд $22 тэрбум зарцуулна.
Шинжлэх ухааны түүхэнд Аристотель, Ньютон, Эйнштэйн гэсэн гурван аугаа хүн тус бүрдээ шинэ ертөнц нээжээ. Ертөнцийн тухай хамгийн анхдагч, хойшид мянга мянган жил хүчинтэй байсан тайлбарыг Аристотель гаргаж иржээ.
Урьд нь улс төрийн үйл явдал олширч, хөдөлгөөн орохоор “Халуурч байна” гэдэг байв. Харин өнөөдөр “Галзуурч байна” гэмээр болжээ. Энд тэндгүй эх захгүй үг, үйлдлүүд хөвөрч байна. “Яагаад энэ хүнийг сонгосон юм бол” гэмээр түшээд ч байна. Тэд хэд хэдээрээ олон нийтийн сүлжээний од болов. Эх орны минь улс төрийн “салбар” нэг иймэрхүү...
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гарган, өөрийнхөө албан бланк дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлж байгаагаа өчигдөр албан ёсоор зарласан билээ.
Төрөлх нутаг ус, төрсөн гэр орон, аав ээжээсээ хол гурван жилийн цэргийн алба хаах дайчдын хувьд “ангийн захирагч нь эцэг, улс төрийн орлогч нь эхийн үүрэг гүйцэтгэнэ” гэдэг үгтэй байснаас улбаалан бодвол улс төрийн орлогч гэдэг ямархан чухал, хариуцлагатай, басхүү “том” албан тушаал байсан нь ойлгогдох болов уу. Өдгөө бэлтгэлд байгаа хурандаа Б.Жуваа тун санаандгүй байдлаар цэргийн амьдрал, тэр дундаа улс төрийн ажилтны мэргэжлийг сонгосон ч энэхүү ажил, албан тушаал армиас татан буугдтал чин үнэнчээр зүтгэжээ.
Монголын нэрт удирдагч Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын төрийн нэрт удирдагч Ю.Цэдэнбалын музейг Улаанбаатар хотод байгуулахаар ажиллаж буйгаа зарлахын сацуу аавын маань хөрөнгийг 1990-ээд онд хууль бусаар хураасан тул буцаан олго. Би гэхдээ хувьдаа ашиглахгүй музейн зорилгоор л ашиглана. Зарим удирдлагууд нь хандив нэрээр мөнгө цуглуулж, хувьдаа завшиж буй тул Эрдэм судлалын төв- Ю.Цэдэнбалын академийг татан буулгаж буйгаа мэдэгдсэн билээ.
“Өв соёл” буландаа “Чамин хөөрөг” урлангийн хөөрөг урлаач А.Мөнхсугарыг урилаа.
Германы нэрт зохион бүтээгч, зэвсгийн инженер Хуго Шмайссер хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай АК-47 хэмээх автомат бууг зохион бүтээснээс хойш 81 жил болж байна.
УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ нам хоёр хуваагдсан юм. Тодруулбал Ж.Батзандан тэргүүтэй тус намын үүсгэн байгуулагчид ШИНЭ нам УИХ-ын 2024 оны сонгуульд дангаараа оролцоод амжилт үзүүлж, парламентад суудалтай болох боломж маш бага, иймээс санал хувааж, МАН-д ашигтай нөхцөл байдал үүсгэхийн оронд АН-д нэгдэцгээе, АН-тай нэн даруй хэлэлцээрт орох нь зөв гэж үзэж байв.
Трампын татварын тогтоолууд нь хариу татвар ногдуулах заалт агуулсан тул АНУ цаашид татвараа улам нэмэгдүүлж, барааны үнийг өсгөх магадлалтай юм. Мөн Д.Трамп энэ сарын сүүлээр бусад орнуудад ч мөн хамааралтай шинэ татварын багцыг хэрэгжүүлж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэвч энэхүү татварын бодлогоо удаан хугацаанд дэмжсээр ирсэн Д.Трамп хүртэл ням гарагт эдийн засагчид, Конгрессын гишүүд болон өөрийн зөвлөхүүдэд өмнө нь анхааруулж байсан зүйлийг хүлээн зөвшөөрчээ.