Эрүүл Мэндийн Сайд, УИХ-ын гишүүн Э.Батшугар сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Гэнэт сонсоход шоконд орохоор, инээдтэй нэг зүйл бий. Лавлагаа шатны эмнэлгүүдэд эмч бүрийн урд компьютер байдаг. Тэр компьютероороо өвчтөнөө үзэж, эм бичиж өгдөг шүү дээ. Мөн иргэдээс хурууны хээ уншуулдаг.
Би өмнө нь хурууны хээ уншуулахдаа үүнийг зөвхөн таних тэмдгийн баталгаажуулалт хийдэг систем гэж ойлгодог байсан.
Өөрөөр хэлбэл “иргэн Э.Батшугар мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж
баталгаажуулна, тухайн иргэнийг үзсэн байна, ийм оноштой байна” гэдэг байдлаар ажилладаг гэж боддог байлаа.
Гэтэл бодит байдал дээр тэр хуруу уншигч нь тухайн хүн үнэхээр мөн эсэхийг таних баталгаажуулалт хийдэггүй, өөрөөр хэлбэл үндсэн системтэйгээ бүрэн холбогдоогүй байсан юм байна. Харин саяхан л тэр холболтыг бүрэн хийсэн байгаа юм байна.
Тэгэхээр өмнө нь ямар эрсдэл үүсэх боломжтой байсан бэ гэхээр бодитоор ирээгүй хүмүүсийг системд бүртгэх, илүү хүн үзсэн мэтээр мэдээлэл оруулах боломж байжээ гэсэн үг. Ийм төрлийн гомдол ч гардаг байсан юм байна.
Өөрөөр хэлбэл, эмнэлэг дээр тухайн хүн өөрөө ирээгүй байсан ч регистрийн дугаарыг нь бичээд, эмч нь өөрийнхөө хурууг уншуулаад үйлчилгээг бүртгэх боломжтой байсан гэсэн үг.
Харин одоо энэ асуудлыг бүрэн арилгасан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар хуруу уншигч нь үндсэн системтэй бүрэн холбогдсон.
Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сантай тулгаж, тухайн хурууны хээ үнэхээр иргэн Э.Батшугарынх мөн эсэхийг шууд танин баталгаажуулдаг болсон." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл13
Эмч мэргэжилтэн царайлсан сайд нар урьд нь юу хийж байсан юм бэ???
Хаасайгүй ДУСААЛ - хаасайгүй ихгэж ХУЛГАЙ хийж байгаа ш дээ , гэнэн хонгор сайд аа . Чамайг өмнө САЙД \ хоёр ч яам билүү \ байсан газрууд ч чамайг ингэж л маллаж байсан - чи одоо л мэдэж байдаг , таарсан ч таар шуудайнууд ...
Тэгээд тэр хулгайг энэ залуу сайд зогсоосон нь буруу юу?
Сайн байна. Амжилт.
ЭМДС хоосорчихсон гээд эмнэлэгт хэвтсэн хүмүүсээс эм тариаг гаднаас авчирч хийлгээд байсан нь ийм учиртай байжээ. Сохорсон биш завшив гэгчээр зориудаар зохион байгуулсан хулгай л байна даа. ЭМДЕГ-ын Бямбасүрэн дарга нь 13 жилийн ял авчихаад чимээгүй байгаа нь ийм гэмт хэргийг мэдэж байсан төдийгүй хамжигч байсан бололтой.
Намбарын Энхбаярын ялзрал хэтэрлээ.
Элбэгдорж уу?
Монголын эрүүл мэндийн даатгалыг зах зээлийн орнуудтай харьцуулбал бүүр инээдэмтэй дээ.
данс байхгүй гээд мөнгө төлж болохгүй болгосон мангар булгантуяа.
эмдг -г татан буулга. web хуудас нь бүтэн эмнэлэг шиг ажиллах мөртлөө эмд данс юу нь ойлгомжгүй байхгүй.
энэ мэдрэл эрүүл мэнлийн сайд хийж чадахгүй шд
Доод шатны ажил үйлчилгээний анхан шатны орлого бүрдүүлэлтийг хянаж механизмийг сайжруулж байж хулгай хийх нь багасана.Байгууллага ч гэсэн бас тийм.Хулгай таслан зогсох нь чухал, цагдаа шүүх прокурор шударга ажиллах хэрэгтэй байна.АРД ТҮМНИЙ ТАТВАРААР ЦАЛИНЖДАГ ХҮМҮҮС.
инээдтэй гэнэ үү, үгээ оновчтой сонгооч ээ, энэ бол инээдэм биш ш дээ, энэ бл эмгэнэл ш дээ, Батшугар түүхий л бна дөө. аав нь бас үгийн сонголт муутай ац, "харамсалтай нь идэх боломжгүй" гэж шаадаг бна ш дээ