Н.Учрал шатраар бол Х.Нямбаатарыг олон талаас нь шалж байна. Багын найз Д.Ихбаяраа НИТХ-ын дарга болгож, Нямбаа ноёнд бэрсийн шалаа хийлээ. НИТХ бол хотын даргын ажилд дүн тавих, төсвийг нь хянах эрхтэй байгууллага.
Д.Ихбаяр НИТХ-ын дарга болоод “Туулын хурдны замын болон хотын мега төслүүдийн байгаль орчин, эдийн засаг, өртөг төсөв, үр өгөөжийг хянан шалгах Ажлын хэсэг байгуулна.
Мега төсөлд бол гарц болно, мега хулгайд гацаа болно” гэж хэлсэн. Энэ бол Н.Учралын л үг гэдэг нь ядах юмгүй ойлгогдоно. АТГ-ын гадаа чулуу нясалж суух болсон, яллагдагч Д.Даваадалайн оронд Баянзүрхийн засаг дарга Г.Жаргалсайханг тавьж, морины шалаанд орууллаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Бат-Амгалангийн гарын хүнийг 1-р орлогчоор тавьж буй нь Н.Учрал ялж, Х.Нямбаатар ялагдаж буйг харуулах үйл баримт.
Хотын даргын бас нэг орлогчоор Сүхбаатар дүүргээс сонгогдсон Б.Ану-Үжинг тавиулсанаар Х.Нямбаатарт цодгор хүүгийн цодонд өртөв. Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга байхдаа Б.Ану-Үжинг НИТХ-д дэвшүүлж, төлөөлөгчөөр сонгогдсон юм.
Ерөнхий сайд Н.Учрал барьцаа ахиулж, Туулын хурдны замын төслийн банкны бус хуурамч баталгаа, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, хэт өндөр үнэ өртөг зэргийн улмаас хотын дарга Х.Нямбаатар огцрох хором мөч ойртсоор байна.
Бямба - 06 сарын 06,
2026
Сэтгэгдэл7
Ерөнхий сайд хол нүдэт буриад Н.Учрал, Их хурлын дарга сарлаг хамарт С.Бямбацогт гэсэн бага ястнууд Б.Батцэцэгтэй холбоотой булхайн баримтуудыг эс харсан мэт байх нь ард түмний дургүйцлийг гүнээ хүргэж байна. Ийм зарчимгүй, хулгай, булхайтай УИХ, Засгийн газар нийцээд, нийлэмжлээд байвал Монголд хэнээс шударга ёсыг нэхэх вэ гэдэг асуудал маш хүчтэйгээр тавигдаж байгаа юм. Ийм учраас Монголын ард түмний шударга ёсны үнэлгээг үндэслэн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт хэрхэн ямар хариуцлага тооцохоо Ерөнхий сайд Н.Учрал, спикер С.Бямбацогт нар хэрэгжүүлж шийдэхээс аргагүй болжээ.
САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ ккк
NAYAMKA ULAAN KOMUNISTIIG NENYARALTAI SHOROND HIIH ESTOI . TEGEED TER HERGIIN EZEN OYUERDENE GJ MEGA HULGAICH HUDALCH ETGEEDIIG
Шатарыг хоёр талаас нь нүүдэг биз дээ. Нөгөөхөө нүүлгэлгүй гурван удаа шална гэж юу байхав.
Их баяр ану үжин нэртэй улс төрийн янханууд хэн өөрт хэрэгтэй тэрэнд л үйлчилнэ түүнээс учрал удирдаад байгаа юм биш цагтаа тулвал нямынхаа өвөрт ч 2 лаа байж мэднэ
Болох ёстой юм болдгоороо л болж байфна.Харин ч оройтсон.
Сайн тунгаавал Улаанбаатар хотод Туулын хурдны замаас гадна Нисэх-Шарга морьт гэсэн бас нэг хурдны зам хэрэгтэй байгаа юм. Би Туулын хурдны замын ТЭЗҮ-г үзээгүй учраас нарийн хэлж чадахгүй юм. Яг бодит байдалд энэ маш зөв чиглэлтэй хурдны зам юм шүү. зарим хүмүүс тухайлбал Л.Ану-Үжин, Насанбаяр г.м улсууд мөн ч их попордож байх юм. Сайн тунгаагаарай. Түгжрэлд ийм ховор боломж их олдохгүй шүү.. Заримдаа Монголын засгийн газар мөн ургашгүй албатуудыг харахаар бухимдал ихтөрөх юм даа