Монгол Улсад 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17”-ийн бэлтгэл, бодлогын түвшний уулзалтууд салбар бүрт зохион байгуулагдаж буй энэ цагт Эдийн засгийн хөгжлийн яаманд өнөөдөр /2026.05.13/ Монгол Улс, БНХАУ-ын экологийн эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр эрдэмтэн судлаачид олон улсын маш чухал хуралдааныг аялал жуулчлалын шинжтэй форум болгох бус Монгол Улсын бодит “ногоон стратеги”-ийг дэлхийд танилцуулах боломж гэж харах хэрэгтэйг сануулжээ. Товчхондоо, ногоон эдийн засаг бол Монгол Улсын дараагийн боломж хэмээв.
Тэгвэл эрдэмтэн судлаачдын энэхүү саналыг ажил хэрэг болгох буюу дижитал эдийн засгийн суурийг тавих, эрдэмтдийн хүсэж буй “ногоон стратеги”-аа дэлхийд танилцуулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулах шийдвэр бол өглөө нь бодож олоод өдөр нь алх цохиж буй шийдвэр огт биш.
Товчхондоо, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын “Мэдээллийн дата төв” байгуулна” гэх амлалт, Таван жилийн үндсэн чиглэлийн “Олон улсын дата төвийн чөлөөт бүс болгох” заалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн Хархорум, Ховд, Мөрөн, Чойбалсан хотуудад бүсийн дата төв байгуулах, Үндэсний дата төвийн нөөц төвийг Багануур дүүрэгт байгуулах гэсэн урт болон богино хугацааны амлалтуудыг ажил хэрэг болгож буй залгамж халаатай шийдвэр билээ.
Цааснаас чөлөөлөгдөх мөрөөдөл
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин ирэх долоо хоногт хөрөнгө оруулалтын хийгээд санхүүгийн боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Ч.Номин сайд хэлэхдээ “Дэлхий дахинаа дата өгөгдлийг ашиглах хурд жилд 18.2 хувийн өсөлттэй байгаа. Өгөгдлийг хиймэл оюун ухаанд зориулж ашиглах нь ихэсч байгаа учраас эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 2 дахин ихэснэ. Энэ нь Монгол Улсад боломж бий болгоно. Улс орон болгонд эрчим хүчинд дата төвийг холбох холболтын ажил 3-10 жилийн хугацаатай хойшилж, хүлээгдэж байгаа учраас ногоон эрчим хүчийг санал болгож буй улс орнуудтай хамтарч ажиллах нөхцөл үүссэн. Газарзүйн байршил, цаг агаарын давуу талаа ашиглаад хямд, найдвартай ногоон эрчим хүчийг санал болгож чадвал өгөгдөлд суурилсан дижитал эдийн засагт тоглогч болох боломжтой.
Олон улсын судалгаанд үндэслэн энэ салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татна” гэлээ. Бид энэ салбарт тоглогч байх боломж нь цаг агаар, газарзүйн байршил, олон улсад үүссэн орон зайгаар бий болсон ч эрхзүйн орчин сул, эрчим хүчний эх үүсвэрийн хүрэлцээгүй байдал, дотоодын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа нь хөгжлөөс хойш татаж иржээ.
Өмнөх Засгийн газрын үед буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү ажиллаж байхдаа ч хиймэл оюунд зориулсан “Tier IV” ангиллын ногоон дата төв байгуулах төслийг эхлүүлнэ гэж мэдэгдэж байсан ч эрхзүйн орчноос үүдэн гацаанд ороод байсан нь Н.Учралын Засгийн газрын үед ийнхүү албан ёсны шийдвэр болж, тухайлсан хуультайгаа хамт гараанаас гарахад бэлэн болж байна. “Ногоон дата төв” байгуулах шийдвэрийг гаргахдаа олон жилийн судалгаанд үндэслэсэн бөгөөд хөрөнгө оруулалт татахын тулд гурван шаардлага баримтална. Тодруулбал,
-Хямд ногоон эрчим хүчний найдвартай хангамж
-Сүлжээний найдвартай байдал буюу өгөгдлийг дамжуулахдаа аль нэг улсын нөлөөлөлгүйгээр дамжуулах
-Байгаа өгөгдлийн тусгаар буюу халдашгүй байдлыг хангах явдал.
Үүний дараа хөрөнгө оруулагчдад зориулсан эрхзүйн орчныг бий болгосноор эдийн засгийн чөлөөт бүсээ тодорхой болгож, шинэ буюу дижитал эдийн засгийн суурийг тавьж, эдийн засгийг солонгоруулах бидний олон жилийн мөрөөдөл цааснаас чөлөөлөгдөх нь ээ.
Дотоодын аж ахуйн нэгжээ 900 тэрбумаар дэмжинэ
Дата төвийг барихад олон улсын хөрөнгө оруулагчдыг татахаас гадна энэ чиглэлээр өнөөдөр ч үйл ажиллагаа явуулсаар байгаа дотоодын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих вэ гэдэг нь дараагийн асуулт болно. Гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж буй дотоодын аж ахуйн нэгжүүд хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдлаас үүдэн төслөө гацаанд оруулчихаад гайхшаа барж суугаа. Тэгвэл дотоодын хөрөнгө оруулагч нарт хөнгөлөлттэй зээл олгох, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэхээс гадна хэрэглэгчийг тодорхой болгож өгөх нь ээ. Хэн хэрэглэгч юм, ямар хууль эрхзүйн орчин хэрэгтэй байгаа, олон улсын дата төв байгуулахад эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох асуудлыг эцэслэж шийднэ гэв. Хөгжлийн банк, арилжааны банк, олон улсын банк санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх бодлого баримтлах бөгөөд ногоон зээлийн санхүүжилтийн 900 тэрбумыг дата төв барих дотоодын аж ахуйн нэгжээ дэмжихэд зарцуулна гэсэн сайн мэдээг салбарын сайд дуулгалаа.
Тэдний барьж байгуулсан дата төвийн хэрэглэгч нь харин төр байна. Иргэний эмзэг мэдээллээс бусад бүх мэдээллийг хувийн хэвшлийн дата төвүүдэд байршуулах байдлаар төр эхний хэрэглэгч болно гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар төрийн бүх мэдээлэл “ХУР” системд хуримтлагдсанаар ачаалал үүсгэж хүндрэл учруулдаг учраас эдгээр мэдээллийг тархмал дэд бүтцэд байршуулах замаар гацаанаас чөлөөлнө. Ингэснээр салбар бүхэн мэдээлэл солилцооны дэд “ХУР”-тай болох давуу тал үүсэх юм. Анхан шатны эмнэлэгт үзүүлсэн шинжилгээ, үзлэг гуравдугаар шатлалын эмнэлэгт хүчингүй байдаг, давхардаж шинжилгээ авдаг асуудлыг салбар бүрт “ХУР” системийг хөгжүүлснээр шийдэж, эмнэлгүүд хоорондоо мэдээллээ солилцох боломж бүрдэх нь ээ. Иргэн нэг удаа төрд өгсөн мэдээллээ дахиж өгөх шаардлагагүй буюу Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлого буюу “Once-Only” зарчимтай нийцэж буйгаараа онцлогтой. Хамгийн чухал нь Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэрийг нийтлэлийн эхэнд онцолсончлон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу “COP17”-д танилцуулахаар шийдвэрлэсэн нь эрдэмтэн судлаач, салбарын хөгжилд санаагаа чилээдэг хэн бүхний хүсэн хүлээж байсан ногоон эдийн засгийн хөгжилд Монгол Улс тоглогч байх замыг чөлөөллөө.
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл10
Буугүй дайн. Монголчууд бид гадны дайн ярьдаг ч дотоод дайнаа мэддэггүй дайснаа юу вэ хэн бэ гэж таньдаггүй. Монголчуудыг дотроос нь устгаж буй чимээгүй неоколоничлол, үзэгдэхгүй дайсны бодит нүүр Монголчууд “колоничлол” гэхээр буу шийдэм агссан гадаад дайсан орж ирээд газар нутаг эзэлдэг, ард түмнийг боолчилдог гэж төсөөлдөг. Түүхийн номоор бол тийм. Гэвч XXI зуунд колоничлол буу агсахаа больсон. Харин логотой бичиг баримт гэрээ, санхүүгийн тусламж өр зээл , хөрөнгө оруулалт, хууль, ардчилал, хүний эрхийн уриатай орж ирдэг болсон. Одоо бидний нутагт танк биш “түншлэл” гэгч төсөл, буун дуу биш чөлөөт зах зээл, хөрөнгө оруулалт, комиссар биш “ТББ-ын сургагч” зөвлөгч орж ирж байна. Харин тэдний эзэлж буй газар бол Монголын оюун санаа. Тэдний булааж буй зүйл бол үндэстний ухамсар. Тэдний эзэн сууж буй байр бол бидний төр засаг.
чадваргүй хүмүүс зүүдээ ярьж аргалнаа гэдэг болж байх шигээ нэг хувийн хогийн байгууллагын мөрөөдөл яриад байж байдаг.
Монголчуудыг эзлэх “зэвсэг” нь юу вэ? “Тусламж” нэрээр өрөнд оруулж эрх мэдэл ашгийг авч хараат байдалд дөнгөлнө “Ардчилал” нэрээр сонголтгүй сонголтууд нам дагасан колонийн бодлогыг тулгана “Хүний эрх” нэрээр олон нам олон толгой үүсгэж үндэсний эрх мэдэл эв нэгдлийг задлана “Хөгжлийн хөтөлбөр” нэрээр үндэсний бодлогыг гаднаас удирдана “Хөрөнгө оруулалт хувьчлал” нэрээр бүх өмчийг баялагыг эзэмшинэ. “Жэндэр” нэрээр хүн ам хүйсийн тэнцвэр хүүхэд залуус гэр бүл задлана. Уул уурхай алт мөнгө ураан гэж газар нутаг ус гол амьдралын эх үүсвэрүүдийг сөнөөж хордуулж байна. Чөлөөт зах зээл нэр доор Монголчуудын хүнс хоолыг үгүй хийж өөрсдийн хиймэл хүнсийг шахаж байна. Соёл, боловсролын хамтын ажиллагаа” нэрээр үндэсний түүх, үнэт зүйлсийг хэл сэтгэлгээг баллана. Хамгийн аймшигтай нь энэ дайн Монголчуудыг хэдэн зуу мянгаар алж байна. Зомбируулж байна. Эвдэж байна. Гэхдээ сумаар биш. Оюун санаагаар Сэтгэлээр,Архиар Мансуурлаар Өвчнөөр Эмээр Тунгаар Итгэл үнэмшлээр Үзэл санаагаар.
Монголын залуус сэтгэл гутрал, ганцаардал, өвчин тунгаар “зуурдын үхэлд” орж байна Архидалт, мансууралт, хүчирхийлэл биднийг дотроос нь мөхөөж байна. Хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй төрж буй статистик аймшигтайгаар өсөж байна. Гэр бүл салалт, хүйсийн төөрөгдөл, үнэт зүйл үгүйсэл энэ бүгд Монголыг аажмаар сөнөөж байна. Энэ бол буун дуугүй гэхдээ сүнс рүү чиглэсэн дайн. Монголчуудын хамгийн том сул тал өөрсдийнх нь төсөөлөл. Тэд Хэн ч биднийг эзлээгүй гэж боддог. Бид тусгаар тогтносон гэж итгэдэг. Ардчилал бол сайн зүйл” гэж хөндлөнгөөс шүүмжлэлгүй хүлээн авдаг. Тусламж бол өгөөмөр зүйл” гэж боддог. Харин бодит байдал дээр бид. Өрийн хавханд орсон улс. Хүний лицензтэй газар шороо. Гаднын стандартад тааруулсан ирээдүйгүй боловсрол. Үзэл санааны цус алдсан залуу үе. Энэ бүхэн зүгээр ч нэг явдал биш. Энэ бол системтэй колоничлол.
Монголыг эхлээд бүтээн босголтыг устгасан дараа нь тусламж нэрээр өрөнд оруулсан дараа нь мэдээллээр либериал үзэл суртлаар угаасан эцэст нь үндэстний ухамсраар нь өөрөөр нь өөрийг нь устгаж байна. Гэвч бид дуугардаггүй. Бид тэмцдэггүй. Яагаад гэвэл бид өөрсдийгөө сүйрч байгаагаа ч анзаархаа больсон. Хамгийн эмгэнэлтэй нь бид дуугарахаа больсон, харин үхэж эхэлсэн. Хүн дуугарч байвал тэр амьд байна. Хүн өвдөж байвал тэр сэрэх боломжтой. Харин хэн ч дуугарахгүй байвал Тэр үндэстэн үхэж байгаа. Гэвч хэн нэг нь үг хэлэх ёстой. Бид чимээгүй хүлцэнгүй байвал, Хойч үе чимээгүй гашуудна. Үр хүүхэд чинь боолчлогдоно Газар шороо чинь зарагдана. Харин үнэнийг хэлсэн хэн нэгний үг л тэднийг сэрээж чадна. Тэр хүн чи байж болно. Чи дуугарвал Монгол дуугарна. Монгол дуугарвал неоколоничлол дуусна.
Hotroidiin van Chingunjav got different policy
Мөрөөдчихсөн гар вэ !
Оросуудын хямдхан шоуддаг сэтгэцийн оёгийг цагаач Бурятууд Монголчуудад пизда дурак шигээ авчирч халдаасан.
Хужаа нарын тархи угаалт.
За гол тоглогч гээгүй нь яамай даа, бүтэл нь бөгсөөрөө эргэчихсэн улсууд шүү дээ