
...“Хүнийг ... бодож сэтгэх чадваргүй “муйхар”, оюуны мэлмийгээ аньсан “харалган” этгээд болгон хувиргаж буй нь хүн төрөлхтний эсрэг явуулж буй тун ч харгис бодлого шүү! Гэвч хүний сэтгэл оюуныг авах юмгүй болтол эвдэн сүйтгэх ажил үүгээр зогсохгүй. Шуналын сэтгэлийг нь өрдөж өгөх хэрэгтэй. Хүн бүр хөрөнгө мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэг шуналтай байх ёстой. Үүний тулд бие биенээ шулж мөлжих, хуурч мэхлэх, луйвардаж дээрэмдэх боломж нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Мэдээж ингэхийн тулд хүн амыг нийтэд нь ямар ч ажил хөдөлмөр эрхлэдэггүй болгох ёстой. Үүнийг хийхэд эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. /Түүнийг ч сайн хийсэн/
-Өрсөлдөөн л хөгжлийг авчирдаг
-Хувийн өмчтэй байж л хүн эрх чөлөөтэй болж, юу хүссэнээ хийж болдог.
-Коммунист үзэл онол бол хувийн өмчийг хааж боосноор хувь хүний эрх чөлөөг үгүй хийдэг хамгийн эрх чөлөөгүй, дарангуйлагч нийгэм
-Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм бол хүнд загас өгдөг биш загас барих аргыг нь л зааж өгдөг.
-Хувийн өмчтэй байж, хүн бүр баяжих эрхтэй.
- Улсын үйлдвэрт биш өөрийнхөө хувийн үйлдвэрлэлийг эрхлэснээр хүн бүр “боос” болох боломжтой.
Иймэрхүү сурталчилгаануудыг олон янзын хувилбартайгаар явуулсаар...
Нэгэнт нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдсэн болохоор нийтээр нь ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгоход тун амархан. Үүнийг Монголд хийсэн жишээ бол “өмч хувьчлал” юм.
“Өмч хувьчлал”-ыг явуулахын өмнө Ардын Хянан Шалгах Хорооноос эхлэн хяналтын гэх бүх системийг байхгүй болгосныг энд нурших нь илүүц биз. Үүний цаана эрх мэдэлтэй хүмүүст нь улс орны дийлэнх хөрөнгө мөнгийг хууль бусаар хуваан завших боломж олгож, олонхийг хоосон ядуус болгох зорилго нуугдаж байв.
Ахуйн тэгш байдлыг л үгүй хийх нь өмч хувьчлалын зорилго болохоор цөөхөн хэдэн хүн л хөрөнгөжиж, бусад нь гудамжинд хаягдах нь бодож эргэцүүлдэг хүмүүсийн хувьд ойлгомжтой л хэрэг л дээ. Гэвч тэр үед нөгөө “хүн бүр эрх чөлөөтэй болж, баяжиж хөлжих боломжтой” гэсэн сурталчилгаанд толгой нь эргэсэн олонд тэгэж эргэцүүлэх ухаан байсангүй.
Олонхи нь хувьцааны бичиг гэх хоосон цаас авснаа хөрөнгөжиж байна гэж “баярлан хууртаж”, харин овтой зальтай, зуйварган зулгуйч, эд мөнгөний шуналтай эрх мэдэлд ойр цөөнх хэсэг улс орны эдийн засгийн үндэс суурь, цогц бүрдэл болсон хамаг хөрөнгийг “эрэг шургаар нь салгаж” эвдэж, сүйтгэн булаалдаж, ёстой л зовлого дээр овоорсон араатан мэт тал тал тийш тараан салгаж авцгаав.
Хамгийн хорлонтой нь өмч хувьчлал нэрээр улс орны эдийн засгийн тулгуур болсон үйлдэрлэх хүчний бүтцийг үгүй хийж, улс орныг ёстой л “дайны хөлд сүйдсэн талбар”-аас дор болгож хаясан даа!
Ард иргэд 1990 оноос өмнөх Социалист гэгдэх нийгмийн үед нийгмийн харилцаа улсын өмчид суурилж явагддаг байсан учраас “хувийн өмчөө арвижуулах, хамгаалах” гэх атгаг шуналын сэтгэл байгаагүй ч бас өөрсдийгөө “юу ч үгүй үгүйрсэн ядуу хоосон” гэх сэтгэл мэдрэмж төрдөггүй байжээ. Харин өмч хувьчлалын үр дүн бодит байдлаар мэдрэгдэж эхэлмэгц олон хүн “юу ч үгүй, үгүйрсэн ядуу амьтан” болж хаягдсанаа мэдэрч, нийгэм хамт олныхоо дунд өөрийгөө мэдэрдэг байсан байр суурь нь үгүй болж, мэргэжил чадвар нь хэнд ч хэрэггүй болсноор сэтгэл гутралд орж, хүн амын ажиллаж, хийж бүтээх ид насныхны дийлэнхи хэсэг “өвгөнтийн хөндийн архичид” болцгоосон.
Улсын өмчийг задалж, хувийн өмчид шилжүүлсэн тогтолцооны өөрчлөлтөөс үүссэн нийгмийн сэтгэл зүйн эхний давалгаа нь энэ байлаа
Тэр бүхнийг дагалдаад орон гэрээсээ дайжсан гудамжны тэнэмэл хүүхдүүдийн “сүрэг” ч бий болсон. Үр хүүхдүүдээ хоол эрж, хог шиншлэх золбин нохойноос өөрцгүй болгож хаясандаа ч эмзэглэж зовох сэтгэл тэр үед эрх баригч бүлэглэлүүд болоод олон нийтийн хувьд байхгүй болсон байлаа. Итгэл алдрахад сэтгэл алдардагийн жишээ энэ юм даа. Энэ байдал одоо ч нэг их өөрчлөгдсөнгүй. Гэхдээ гудамжны тэнэмэл хүүхдүүд нэг л мэдэхэд гэнэт алга болцгоосон нь олон хүний хувьд өнөөдөр ч яригддаг сэжигтэй сэдэв хэвээр байгаа. Тэр нь тэнэмэл хүүхдүүдийг “эрхтний наймааны сэлбэг хэрэгсэл” болгоод гадагш нь худалдчихсан гэх яриа. Өмнө нь бол монгол хүний санаанд огт багтахгүй байсан ийм л хэргийг “ардчилал”-ын жилүүдэд сонсдог дуулдаг болсон доо! Чухамдаа “ардчилал, зах зээл хөгжсөн улс орнууд” гэх капиталист нийгэмд л хүнийг араатнаас дор ийм ухамсар сэтгэхүйтэй болгодгийг монголчууд одоо үзэж туулж байгаа болохоор дээрх ярианд анхаарал хандуулах, хайхрах хүн байхгүй болсон ч, харин үл итгэн эргэлзэх хүн үгүй ээ.
Өмч хувьчлалын үр дүнд ямар ч үйлдвэрлэлгүй, хүн ам нь нийтээрээ ажилгүйчүүд болсон улс орны амьдралд цоо шинээр бүрэлдэн бий болсон нийгмийн сэтгэл зүйн хоёр дахь давалгаа нь “наймаачны араншин төрх” болов.
Нийгмийн бүтцийг эвдэн бусинуулах үйл явц тун ч хурдан явагдаж, ундуй сундуй, хөглөрсөн, хоосон авдар мэт болсон ахуйд “Ардчилал, зах зээл”-ийн хууль нэгэнт үйлчилж эхлэсэн тул жаахан сэхээ авсан эхний хэсэг нь амьдралаа залгуулахын тулд “хар зах” дээр арилжаа хийж, хил давж “ганзагын наймаанд” сажилахаас өөр арга зам байсангүй.
“Наймаа” гэдэг нь хүнийг “шуналын дэвээр бузартуулж, бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй болгодог” хэмээн эртнээс цэрвэж, арилжаа наймаа хийсэн ганц нэг хүнийг дамчин, панзчин гэх мэтээр үл ойшоон хандаж ирсэн монгол зан, ёс уламжлал ганзгын наймаачдын тоосонд булагдан ор мөргүй болов.
Бусдыг шулж мөлжих нийгмийн сэтгэл зүйн дадал ийнхүү сууж эхлэв. Авсан үнээсээ тав, арав дахин илүү үнээр дамлан арилжиж, “наймаачны” хэллэгээр бол “цөм авдаг” ганзгын наймааны үе шувтрахад, ах дүү, найз нөхөд гээд танил талын холбоо сүлбээгээр хил гааль, хяналт, зөвшөөрлийн төрийн албад хэлхэгдсэн, импортын давуу /монополи/ эрхэт эдийн засгийн бүлэглэлүүд, авлигын сүлжээ ч нэгэнт бүрэлдэн бий болсон байлаа. Зөвхөн юмны үнийг тэнгэрт тултал өсгөж иргэдийг мөлжих “зориулалттай” “ченж” гэх давхрага хүртэл бий болов.
Ийнхүү бусдыг мөлжөөд амархан баяжих, авлига, албан тушаалын хүчээр хялбархан хөрөнгөжих, цаашлаад байгалийн баялаг, газар нутгаа ч зарж хөлжих, зоосны нүхээр харж, ашиг олз руу тэмүүлэх сэтгэл зүй хуримтлагдан тэлэв.
Бусдыг мөлжих сэтгэлгээнд хүлэгдэж, өнгө мөнгөний шуналд автсан энэхүү нийгмийн харилцааны сэтгэл зүйн нөгөө тал нь мөлжүүлж хохирчихгүй, хүч хөлсөө урсгалгүйгээр зүгээр сууж байгаад баяжчих, ядахдаа л багахан шиг хөдлөөд ихийг хожих гэсэн сэтгэл зүй юм.
Нийгмийн сэтгэл зүйн энэ хандлага улс орнуудыг “ажиллах хүчний дутагдал”-д оруулах болсныг энд дурьдах нь илүүц биз ээ! Ингээд л
-баяжиж хөлжсөн, эрх мэдэлд дулдуйдсан цөөн хэсэг нь хөрөнгөө барж ядан сэлгүүцэн зугаацсан “залхуучууд”,
-нийгмийн олонхи болсон ядуу хэсэг нь ажиллаад ч ахихгүй амьдрахуйн “мөлжлөг”-өөс халширч, итгэл алдарсандаа, ажил хөдөлмөр эрхлэхээс зайлсхийдэг “залхуучууд” болох нь тэр. Үүний хор аюулыг хүмүүс өнөөдөр багцаалахгүй байна. Энэ нь улс орны хүн амын магадгүй хэдэн үеийг өөрсдийгөө дайчлан ажил хөдөлмөр эрхлэе ч гэсэн бие болоод оюуны чадамж нь алдагдсан хүмүүс болгон бэлтгэж буй хэрэг юм.
Ажил хөдөлмөр эрхлэх бие, оюуны чадамж гэдэгт ямар нэг ажлыг амархан сурч эзэмшин дадах авхаалж самбаа, тогтвор суурьшилтай, идэвхитэй ажиллагаа, тулгарсан саад бэрхшээлийг төвөгшөөлгүй давдаг тэсвэр тэвчээр, цаг хугацаанд нь ажлыг гологдолгүй, бүрэн гүйцэтгэх гавшгай бүтээлч чадвар ... гээд олон зүйл багтдаг. “Залхуурал”-ыг дагаж бий болдог бас нэг үзэгдэл бол гэмт хэрэг юм. Гэмт хэрэг манайд хэрхэн өсөж байгааг, тэр тусмаа насанд хүрээгүй хүүхэд залуус зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэх гэмт хэрэг ямар их, бас ямар хэрцгий болсныг энд ярилтгүй. Тэр ч байтугай харьд очиж гэмт хэрэг үйлддэг болсон. Эхний үед гадагшаа явсан монголчууд хаана ч очсон ажиллах чадамжаараа бусад улсын цагаач ажилчдаас илүүрхэж, гадны ажил олгогчид монгол хүнийг авч ажиллуулах сонирхол их байдаг гэсэн яриа дуулддаг байсан бол сүүлийн үед гадагшаа явсан залуусын талаар “хулгай хийгээд баригдаж гэнэ”, “гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа юм байна” гэх мэт мэдээлэл илүүтэй дуулдах болсон нь амархан мөнгөтэй болох гэсэн, “залхуурал”, сэтгэл, сэтгэлгээний доройтлын жишээ юм. Сайн үйл нь сайн үрийг боловсруулдаг бол муу үйл нь муухай уршиг дагуулдагийн жамаар ажлаас хойш суух болсон “залхуурлын” эмгэг нь өөр бусад муу үр дагаврыг ч нийгэмд бий болгов.
Энэ нь юу вэ гэвэл,
нэгдүгээрт хувь хүний ашиг сонирхол, хэрэгцээг “дээдлэгч” “ардчилсан, чөлөөт зах зээл”-ийн харилцааны жамаар бие биедээ хэмлүүлж, мэхлүүлсээр хэнд ч үл итгэх хүртлээ ганцаардан гансрах болсны улмаас,
хоёрдугаарт хийх ажилгүй, зав зайтайн улмаас цаг нөхцөөх аргаа олж ядан цахим орчин гэх “хов жив, хошин явдал, худал үнэн холилдсон элдэв мэдээ”-гээр тархи оюунаа булуулан сатаарах болсны эрхээр,
Гуравдугаарт хүний ёс буюу хүмүүжил, ёс суртахууныг огоорон орхиж, бусдын үгийг үл сонсож, өмнөөс нь уралдаж ярьдаг, юу дуртайгаа мэдэмхийрэн хийрхдэг болтлоо “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”-ийг эдэлдэг болсны үрээр, бас амьдралын бусад гачаал зовлон, бухимдал бачимдлын шалтгаан нөхцөл мундахгүй болсны улмаас өөрийгөө болон гадаад орчноо хянах чадвараа алдсан, сэтгэцийн өвчтөнүүд нийгэмд өсөн нэмэгдэж, жин дарах болсон. ...
О.Лхагвадорж
“Хүн төрөлхтний хайрын хомсдол” номоос
Сэтгэгдэл89
Чуукаа өвгөнтэй үг аяс нь адил бичдэг хүн байна ! бодвол адил насны нэг хулгар өвгөн байгаа биз дэ !
Чи наад утсаа ухахаа болиод эм тангаа уугаад үр хүүхэддээ хэрэгтэй юм хийлдээ. Таван цаасны нэмэртэй бай, над шиг!!
О. Лхагвадорж,,,,гэнэн хонгор утопи сэтгэлгээний үүднээс бичсэн байнаа,,,уг хүн нь өөрөө төлөв түвшин,,, хуучин цагын “”соц үеийн””сайхан”””” дурсамжаараа тэжээгдэж явдаг байхаа,,,,
Яг болж өнгөрсөн түүхийг нэмж хасалгүй бичсэн бна Үнэн г сонсох дургүй үхээрийн үеийн төлөөлөл үү.
Чи ч ёстой Монголын дайсан паразит тагнуул бололтой. Энд Монголыг хэрхэн сүйрүүлсэн гамшигт үр дагавартай хорлонт бодлогын тухай л ярьж байна. Чадвартай бол судлаад үз. Яг ийм хариу гарна шүү. Математик худлаа хэлдэггүй юм.
яг л ийм юм болсон доо.амьд гэрчүүд арзайгаад ад шоо үзэгдээд явж л бн.монгол улсыг баллад хаясан .манан гэдэг манатсан том мангас
1сая 982 мянга 900 ширхэг цэнхэр , ягаан тасалбар үйлдвэрлэж өмч хувьчлал явагдсаны эцэст МУ -ын э/з сууриараа сүйрсэн. " ...хувьчлан эзэмших биш хуваан идэх довтолгоон.." - гэж М.Зэнээ асан хэлж байж билээ.
Мөрөө мултартал ажиллаж, үсээ зулгартал бодол болон, үнэнийг хайгаад олж чадалгүй,, шудрагаар яваад шулуулж, мөнчгөрөөрөө яваад мөрдүүлж, худалчид хулхидуулж, хүссэндээ хүрч чадаагүй, хүний нутагт боол болж, хүүхдүүдээ өлсгөхгүйг хичээсээр 1 мэдэхэд амьдралын тал нь өнгөрсөн байна. Цааш яаж амьдрахаа мэдэхгүй цуцаж ядарч бухимдаж байна. Орчлон ертөнц улс орнууд ойрын ирээдүй бүүдгэр байх юм. Сэтгэл сайхан, бие тэнэгэр амрах юмсан.
Юутай үнэн!!! Олон жил дотроо бодож эргэцүүлж, шаналж тээж яваа бодлыг яг хэлжээ.
Хүний гараар могой бариулж хүнийг сохроор дүгнэж болохгүй. Нотлох баримт
Чи тэгсэн гээд гүтгэж олон дахин асууж шүүхийг эрүүдэн шүүлт гэнэ. Хялбар ажиллагааны шүүх худлаа
Хялбар ажиллагааны шүүх худлаа
Хүн хооллох буян. Тагтаа хооллох буян
Тагтаа хооллох буян. Гандангийн тагтаа халдвараас өөр вирус тээдэг
Гүтгэлэг эрүүдэн шүүлтэд хүргэдэг
Амьдрал тэр чигтээ хууль
Фэсбүүкийн донтолтод хоёрт туйлт сэтгэцийн эмгэг илэрч байна
Чам шиг буруу даварсан хэрэгтэн тансан амьдарч юугаа хийдэг юм гээд нар харуулахгүй байж болохгүй. Нөгөө хүн нь гэнэт ухаан суувал сайн биз. Гавьяа байгуулсан юм шиг болж байгаа биздэ гэж болохгүй. Эго гэж юм бий. Амиа боддог. Нөгөө хүн нь чам шиг хүн тансаг амьдарч юугаа хийдэг юм гэхээр намайг мөнхийн там руу эсвэл устгаж байна гэж бодож ядрана. Залуу хүнийг юм үзэж нүд тайлсан юм шиг гэж басах нь маш том нүгэл. Муу хүнээс муу тагнуул дээр. Юм хэмжээтэй байвал буян
Сошиал орчинд хэрүүл хов живээр хүнд сохроор итгэж болохгүй.
Зэрлэг хүн хэв журам сахиулж чадахгүй. Соёл бол хэрэглээ биш. Хүмүүжил. Гангараа бол хэрэглээ буюу дон
Соёл бол хэрэглээ биш. Хүмүүжил
Дээд доод сэтгэцийн өвчтэй болцгоосон.
Үнэнийг бичжээ.Үнэхээр мөрөөрөө амьдарсан шударга сайхан монголчууд жирийн амьдрах боломжоо алдаж,хамгийн адгийн шаарангууд нь эрх тушаалаар ч, эдийн засгаарч толгой дээр гарцгааж дийлдэхээ больжээ.
БҮД ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ДЭЭ ГАРСАН ГЭЖ ОЙЛГО
Үнэнийг бичжээ.Үнэхээр мөрөөрөө амьдарсан шударга сайхан монголчууд жирийн амьдрах боломжоо алдаж,хамгийн адгийн шаарангууд нь эрх тушаалаар ч, эдийн засгаарч толгой дээр гарцгааж дийлдэхээ больжээ.
Фэнг шү
Бодь мөрийн зэргийг унш
Хүн болох философийн хувьд маш хэцүү. Ажил хийж сурах тэрний оронд амархан. Айдас хүнийг мичнээс үүсгэсэн
Тэнэг хүний сүнс тамын амьтан болдог. Төрлөө олохгүй сүнс чөтгөр болдог
Хэсгийг хороод төсвийн мөнгийг үрдэг. Хороодыг татан буулгаж хэсгийн цагдаа эмчийг дүүрэгт нь шилжүүл
ЁУУЦ ӨМЧЛӨГЧИЙН ХОЛБОО ХЭСГИЙН ЭМНЭЛЭГ ЦАГДАА БҮГДИЙГ ХОТОД АВ АРДЫЭ САЙН ДУРЫН ХЯНАН ШАЛГАХ ХЭСЭГҮҮ ХАА ЯАГҮЙ БАЙХ ЁМСТОЙ
Комьпютертэй холбоотой ажил устана
Философийн үгийг буруу орчуулсанаас далд урамсар гэж андуурч орчуулсан. Тархи судлал гээд бүр гажуудуулж утгагүй болгосон. Хүний бодлыг унших боломжгүй. Мэдрэх боломжтой
Мэдээллээс хоцорвол насанд хүрч чаддаггүй. Бие дааж сурсан хүнийг насанд хүрсэн хүн гэнэ
Улаанбаатрынхан хүүхдээрээ хүмүүс молор эрдэнэ багш нь аятай байдаг. Гадныхан чингис хаан гэж үнэн худлаагүй монголчуудыг хөөргөж эзлэхийг хүсдэг
Өнгөрснийг улиглан давтаж, мэдэмхий царай гаргаж, хоосон чалчигсад олон болж дээ. Тйим ухаантай юм бол одоогийн нөхцөл байдлаас гарах зөварга замыг нийт олонд ойлгомжтой жишээ баримтаар заагаад өгөх ухаан байхгүй биз
Ганцын ганц том хот. Гадаадад дунд зэргийн уйтгартай хотод орно
Хүний булчин дөрвөн зүн найман зовхис шиг хүчтэй байдаг....... .
Цаазын ялыг сэргээх эсэхээр бүх ард түмний санал нэн даруй явуулах хэрэгтэй байна. Юун түрүүнд эх орноосоо урвагчид, хүүхдийн амийг хөнөөсөн (үүнд аллага, авто осол, хүчин гээд багтана), улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан, улсын хөрөнгийг их хэмжээгээр идэж уусан гээд хүнд гэмт хэргүүдийг нэн тэргүүнд багтааж, нотлогдвол өршөөлгүйгээр тодорхой хугацааны дараа гүйцэтгэж, олон нийтэд ил тод мэдээлэх.
ЦААЗЫН ЯЛЫГ ОГТ ХЭРЭГЛЭХГҮЙ АЙЛГАН СҮРДҮҮЛЭХ ЗЭВСЭГ БОЛГОН ЗАРИМ ОРОНД АШГИЛДАГ
Монголчуудын хуулиа мэдэхгүй. Боловсролгүйг банкууд ашиглаж шулж байна
БАНЕ УУЛ УУРХАЙН ЭЗЭД ХЯЗГААРГҮЙ БАЯЖМЖ МАХ 25 30 МЯНГА ХҮЛЭЭ ХУЖАА НАР МАХНЫ МОНОДОЛЬ ОНЦ ЭРХИЙГ АВСАН ГЭХ ЮМ АРД ТҮМЭН ҮНЭН ҮҮ
Юм хоёр талтайг мэдсэн хүн хулхидуулахгүй.
Чөлөөт эдийн засаг хоёр талтай.
Далайд гарцгүй оронд үнэ өсөхөөс сэргийлж чөлөөт эдийн засаг нь философийн хувьд тохиромжтой
Үлгэр, домог, зохиол бол түүх зөгнөл
Ленорда да винчи зөгнөлт зураач зохион бүтээгч.
Зөгнөлт зохиолгүйгээр уурын хөдөлгүүр бий болохгүй байсан
Хүннүгийн үеийн хүмүүс нисэж чаддаг гэгээрсэн хүмүүс байсан. Дотроосоо гэрэлтсэн
Монгол ардын аман зохиол бол ам дамжсан түүхийг аман зохиол болгосон........
Хууч яриа вэтүб
Машин авах юм бол хямд машин авах нь ёстой. Баруун хүрдтэй машин хямд боловч осол их гаргадаг
Цаазын ялыг сэргээх эсэхээр бүх ард түмний санал нэн даруй явуулах хэрэгтэй байна. Юун түрүүнд эх орноосоо урвагчид, хүүхдийн амийг хөнөөсөн (үүнд аллага, авто осол, хүчин гээд багтана), улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан, улсын хөрөнгийг их хэмжээгээр идэж уусан гээд хүнд гэмт хэргүүдийг нэн тэргүүнд багтааж, нотлогдвол өршөөлгүйгээр тодорхой хугацааны дараа гүйцэтгэж, олон нийтэд ил тод мэдээлэх.
Юутай үнэн!!! Олон жил дотроо бодож эргэцүүлж, шаналж тээж яваа бодлыг минь яг байг нь онож хэлжээ.
Ортой юм бичлээ
Тодорхой хэмжээний үйлдвэр байхгүй бол орос, хятадын колони болно
Нэг өрөө байрыг олноор барих ёстой. Бие дааж амьдралд хөлөө олж сурна.......
.......
Би хэзээ ч гэдэг үгэнд дургүй. Хоёр паралель төмөр зам шиг огтолцоно
Бурхан таны дотор буй
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч, хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт !!!!!даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!
өмч хувьчилж хямхан авсан хулгайчууд өдөр бүр юмны үнийг өсгөж өмч хувчиллыг хэн хийй гэсэн юм маш түргэн хугацаанд хийсэн одоо маш түргэн хугацаанд улсын өмч болгоөж ганцхан тогоон дотор оруул тэр тогооноос хэн илүү илэж байгааг ард түмэн хянана
Цаазын ялыг буцааж сэргээх эсэхээр бүх ард түмний санал асуулга нэн даруй явуулах хэрэгтэй байна. Юун түрүүнд эх орноосоо урвагчид, хүүхдийн амийг хөнөөсөн (үүнд аллага, авто осол, хүчин гээд багтана), улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд аюул учруулсан, улсын хөрөнгийг их хэмжээгээр идэж уусан гээд хүнд гэмт хэргүүдийг нэн тэргүүнд багтааж, нотлогдвол өршөөлгүйгээр тодорхой хугацааны дараа гүйцэтгэж, олон нийтэд ил тод мэдээлэх.
70 жилийн бүтээн байгуулалтыг устгасан
уул уурхайн бүх үйлдвэрүүдийг ард түмний санд бүгдийг төвлөрүүлэх нь маш зөв МАН ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА
1990 онд монгол улс жинхэнэ тусгаар тогтносон. Евро азид зөвхөн орос ордоггүй. Орос, хятадаас эдийн засгаа 90 хувийн хамааралтай болгож болохгүй. Евро азийн худалдаанд монгол улс орвол тодорхой хэмжээгээр импортын татвар тэглэгдэнэ
Ирээдүй өнөөдрөөс. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй. Түүх бол сургамж. Оросууд монголчуудын тэнэг болгохын тулд сэхээтнүүдийг нь устгасан
Гадныхан монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй
Хоёр паралель шулуун төмөр зам шиг огтолцдог. Дунд сургуулын огтолцохгүй гэсэн онолыг тесла худлаа гэж вэтүб дээр
Сүү самарч байхад бүх юм нэг юмнаас үүссэн гэж бодогдлоо. Сүүнээс бүх ааруул. Шар тосыг хийдэг
Төмөр замын 56 - р сургууль физикийг сайн заадаг. Дүрмээр нь
Монголд нэг эрэгтэйд 6 эмэгтэй ноогддог. Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд дүүмэд эрчүүдийг зуучилж, хоёр эхнэртэй болохыг эсэргүүц.
Тэгш орчинд индиго тодордоггүй
Юм хийхгүй байхаар стресс үүсдэг.их чимээнд стресстэнэ. Хэт ачаалал стресстэнэ
Хүнийг эзлэе гэвэл тархийн нь эзэл
Өнөө цаг цөвүүн цаг. Комунизм худал изм байсан учраас сөнөсөн. Үнэгүй юм гэж үгүй.
Цөвүүн цагт гэнэтийн халдлага их гарч. Хүн толгойтой араатнууд их болно
Ямарваа зүйл устахынхаа өмнө цэцэглэж, бужигнадаг
Сарын сайхныг саатан хүлээж. Тэсэж хүлээж гэсэн үг
Агуу юм энгийнээс. Ганцын ганц хот
Өөрийн булхайгаа нуух нь хулгайн хэрэг
Зөв хүний үйлдэл далд ч гэсэн зөв
Зарим орны хувцас монголд тохирохгүй дааруулдаг
Солонгостой хамтарсан төсөл дандаа гацаж, эсвэл бүтэлгүйтдэг. Женко баттулгын захиалга уу. Гэж хардамаар
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ардчилал гэж солиорсон жилүүдэд шудрага нийгэм устаж хуурамч болсон
Ардчилал гэж солиорсон жилүүдэд шудрага нийгэм устаж хуурамч болсон
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.