
2025.04.27-05.03 өдрүүдэд АНЭУ-ын ДУБАЙ хотод Дэлхийн олон улсын бяцхан миссийн тэмцээн “LITTLE MISS & UNIVERSE-2025” болох гэж байна. Энэхүү дэлхийн бяцхан мисс, мистерийн тэмцээнд Монгол Улсаас 5 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жил дөрвөн бяцхан оролцогч маань улсаа төлөөлөн оролцох эрхээ авч чаджээ. Тодруулбал, хөдөө орон нутгаас 3, Улаанбаатар хотоос Төмөртөмөөгийн Үжингүнж шалгарсан байна.
Т.Үжингүнж нь “Бяцхан мисс-2024” улсын уралдаан тэмцээний дэд мисс, “Mongolian Barbieland-2024” хүүхдийн загварын шоуны шилдэг оролцогч юм.
“Бяцхан мисс-2024” улсын уралдаант тэмцээнд нийслэл болон орон нутгаас 5-7 насны 200 гаруй охин авъяас, оюун ухаан, загварын үзүүлбэр, зураг авалт, бүжиг, онлайн шалгаруулалт зэрэг 6 төрлөөр өрсөлдснөөс Т.Үжингүнж Дэд миссээр шалгарч энэхүү дэлхийд нэр хүндтэй томоохон тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж байна.
Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Төмөртөмөөгийн Үжингүнждээ болон бусад оролцогчдодоо АМЖИЛТ хүсье
Сэтгэгдэл2
нялх хүүхэд сонирхдог барууны гаж донтонгууд энэ тэмцээнийг зохион байгуулдаг гэлцдэг..
Үжингүнж гэдэг нэр бол Фүжин гүньжү гэдэг цэвэр хятад нэр.