
Дэлхийн циркчдийн өдөр болон Монгол Улсын Циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагаа 04 дүгээр сарын 16-22-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хаалтаа хийлээ.
Хаалтын үйл ажиллагааны үеэр нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Монгол Улсын Консерваторын Циркийн тэнхим, "Улаанбаатар цирк" ХХК, "Монголын циркчидийн холбоо", "Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо"-ны хамт олонд талархал гардууллаа.
Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдэд өөрсдийн авьяас чадвар, тэвчээр хатуужил, асар их хөдөлмөрт тулгуурласан тоглолтоо сонирхуулан гайхуулдаг “Troupe Nomuna” хамтлаг, “X-Roses” XXK, “Шинэ цирк” төв, “Цэцэгс” студи, “Ruby” студи, “Future entertainment” студи, “Мodern circus” студи, “Алтан манеж” ХХК, “Хан-Монгол” морьтны холбоо, “Жаргалант” морин цирк, “Үүр-Ариг” ХХК, “Гүрэн фионекс” ХХК, “Wonderful Mongolian contortion” студи, “Талын морьтон цирк” ХХК, Алиалагч Н.Баянбилэг, Алиалагч Б.Бат-очир, илбэчин Э.Эргил, Б.Чинбаяр нарын 22 албан байгууллага, хувь хүмүүст мөн талархал гардуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаанд “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээнүүдийн Гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн 12 хамтлагийн 230 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд 7 хоногийн турш 21 удаа тоглосон монголын циркийн шилдгүүдийн тоглолтыг нийт 27,900 хүн төв талбайн асарт цуглаж үзсэн бөгөөд үүнээс хүүхэд 13,100, насанд хүрэгчид 16,800, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 600 байжээ.
Сэтгэгдэл0